|

ОБЕГ-ын удирдах албан тушаалтнуудыг авлигын хэргээр баривчиллаа


 

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн ажилтнууд өнгөрсөн баасан гаригт хажуудаа байрлах Онцгой байдлын ерөнхий газрынхныг "бужигнуулжээ”. Тус газрын Санхүү, хангалт үйлчилгээний газрын дарга, онцгой байдлын хурандаа Р.Дадамыг ээлжийн амралттай байх үед дуудуулж ажилд нь ирүүлээд албан өрөөнд нь нэгжлэг хийсэн байна. Мөн тус газрын Хангалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Л.Билэгдэмбэрэлийг ч бас Р.Дадамтай хамтатган шалгаж эхэлсэн тухай эх сурвалжууд мэдээллээ.

ОБЕГ-ын нэрээ хэлэхийг хүсээгүй ажилтан "Газрын дарга, бригадын генерал Т.Бадралын өрөөнд АТГ-ын ажилтнууд орж эхэлж нэгжлэг хийгээд улмаар Р.Дадам, Л.Билэгдэмбэрэл нарыг даргаар дуудуулсан байна лээ. Ингээд өөрсдийнх нь өрөө тасалгаанд үзлэг шалгалт хийсэн. Тендерийн асуудлаар л энэ хүмүүсийг шалгаж байгаа юм шиг байна лээ” гэсэн юм.

Прокурорын байгууллагын эх сурвалж "ОБЕГ-ын нэр бүхий албан тушаалтнуудыг авлига, албан тушаалын хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн нь үнэн. Р.Дадам, Л.Билэгдэмбэрэл нарыг нь шүүгчийн захирамжаар цагдан хорьсон байгаа. Тус газрын дарга, бригадын генерал Т.Бадралаас мөрдөн байцаалтын явцад энэ хэрэгт холбогдуулан тайлбар мэдүүлэг авах юм билээ. Өнгөрсөн зургадугаар сард танай сонинд "Онцгойгийнхны онцгой үйлдэл” гэсэн гарчигтай нийтлэл гарч байсан. Түүнд дурдагдсан мэдээллийн дагуу л АТГ-ынхан шалгаж зарим тендер нь хууль зөрчсөн гэж үзсэн” гэх мэдээллийг өгөв.

АТГ-ынхантай холбогдоход "ОБЕГ-ын 2-3 хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа нь үнэн. Дөнгөж шалгаж эхэлж байна. Тиймээс мэдээлэл өгөх боломжгүй. Магадгүй нууцтай холбоотой хэрэг ч болж болзошгүй” гэсэн юм.

Өөр нэг эх сурвалж "Өнгөрсөн зургадугаар сард хэвлэлээр онцгой байдлын албаныхан албан хэрэгцээнд тусгай тоноглосон "Газель” маркийн машин авах тендер зарласан ч ямар ч тоноглолгүй тээврийн хэрэгсэл өндөр үнээр авсан гэсэн мэдээлэл гарсан. Энэ мэдээллийн мөрөөр АТГ-ынхан шалгаад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль зөрчсөн, төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулж, завшсан, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн” гэв.

Эх сурвалж: Unuudur.mn

Линк: http://unuudur.mn/article/88460


Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.

Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Батлах код: *
2019/12/02, 13:04
2019/11/01, 12:33
2019/11/01, 11:56
2019/11/01, 11:27
2019/11/01, 11:07
2019/10/31, 15:33
2019/10/31, 13:22
2019/10/31, 12:34
2019/10/30, 13:27
2019/10/30, 13:09
2019/10/30, 11:21
2019/10/28, 17:30
2019/10/28, 15:30
2019/10/28, 12:23
2019/10/25, 16:22
2019/10/24, 16:33
2019/10/24, 14:36
2019/10/24, 11:10
2019/10/23, 13:45
2019/10/23, 13:21
2019/10/23, 11:05
2019/10/22, 17:43
2019/10/22, 17:33
2019/10/22, 16:44
2019/10/22, 14:57
2019/10/22, 13:56
2019/10/21, 18:09
2019/10/21, 14:44
2019/10/21, 13:29
2019/10/07, 15:03
2019/10/07, 11:59
2019/10/07, 11:53
2019/10/07, 11:35
2019/10/04, 12:21
2019/10/04, 11:31
2019/10/03, 16:27
2019/10/03, 16:16
2019/10/02, 14:24
2019/10/02, 13:50
2019/10/02, 13:01
2019/10/01, 15:17
2019/10/01, 13:52
2019/10/01, 11:30
2019/09/30, 12:47
2019/09/25, 09:18
2019/09/24, 12:14
2019/09/24, 12:03
2019/09/23, 17:49
2019/09/23, 12:00
2019/09/23, 11:39
2019/09/23, 11:24
2019/09/23, 11:15
2019/09/23, 10:49
2019/09/20, 15:33
2019/09/20, 11:39
2019/09/20, 11:36
2019/09/18, 11:36
2019/09/18, 11:09
2019/09/17, 14:37
2019/09/17, 13:38
2019/09/17, 11:42
2019/09/17, 11:33
2019/09/16, 16:12
2019/09/16, 15:53
2019/09/16, 13:40
2019/09/16, 13:23
2019/09/16, 12:49
2019/09/16, 12:45
2019/09/16, 11:58
2019/09/14, 16:01
2019/09/14, 15:22
2019/09/13, 14:09
2019/09/13, 13:41
2019/09/13, 13:12
2019/09/11, 16:06
2019/09/11, 14:49
2019/09/11, 13:29
2019/09/11, 13:15
2019/09/11, 13:02
2019/09/11, 12:42
2019/03/21, 15:14
2018/05/16, 14:55
2018/12/12, 09:32
2019/01/02, 15:58
2018/07/16, 15:13
2016/05/30, 09:27
2019/03/14, 18:29
2018/09/28, 11:52
2019/02/04, 13:49
2019/01/24, 15:37
2019/01/22, 10:21
2014/10/27, 21:34
2019/03/20, 11:08
2017/03/06, 15:55
2016/09/01, 12:28
2019/01/30, 09:46
2019/04/09, 12:59
2015/04/09, 12:30
2019/02/15, 14:59
2017/03/14, 17:04
2015/01/07, 13:33
2016/07/27, 09:47
2019/03/07, 11:57
2014/12/05, 14:30
2014/12/29, 13:27
2015/02/03, 09:48
2015/01/05, 11:38
2015/01/23, 10:16
2014/12/09, 18:32
2017/05/03, 10:42
2016/05/16, 13:04
2019/05/16, 10:17
2019/04/04, 10:26
2015/12/03, 17:31
2017/05/11, 11:37
2016/09/01, 12:25
2016/05/20, 10:49
2015/12/18, 15:59
2016/01/05, 17:52
2017/06/07, 16:30
2014/10/10, 15:36
2014/10/10, 15:35
2019/01/31, 13:10
2014/12/19, 15:42
2015/01/21, 18:11
2016/06/10, 20:06
2016/05/24, 19:44
2015/01/23, 20:42
2017/05/03, 13:50
2017/01/12, 10:49
Дэлхий дахинд
Сонин хачин