
Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойд зориулан баталсан 1300 орчим хүмүүжигчийн ялыг хөнгөлсөн юм.
Харин
төрийн уучлалд багтаж, суллагдсан зарим иргэд удалгүй дахин гэмт хэрэг
үйлдэж, цагдаагийн байгууллагад саатуулагдаж эхэлсэн гэх мэдээлэл байдаг
ч ЦЕГ болон ШШГЕГ-ууд баттай хариулт өгч байгаагүй.
Тэгвэл энэ
талаар өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотын
Цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх асуудал эрхэлсэн дэд дарга
Б.Даваажав "Өршөөлийн хуульд хамрагдаж, суллагдсан иргэд дахин гэмт
хэрэг үйлдсэн тохиолдол цөөнгүй бүртгэгдсэн. ” гэх мэдээллийг өгсөн юм.
Тэгвэл оны өмнөхөн буюу арванхоёрдугаар сарын 31-ний өдөр .
Тэрбээр 2013 онд шүүхээс 3.2 жилийн хорих ял авч улмаар 2015 оны
арваннэгдүгээр сарын 05-ны өдөр Өршөөлийн хуульд хамрагдсанаар эрх
чөлөөтэй болсон нэгэн аж.
Хэрэг гарсан өдөр сэжигтэн О гэртээ
хамтран амьдрагчаа зодож, цагдаагийн байгууллагад дуудагдан иржээ.
Ингээд цагдаагийн алба хаагчийг шаардлага тавихад эсэргүүцэн улмаар скиз
маркийн галт зэвсгийг цэнэглэхийг завдсан байна.
Түүний эл үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
Б.Дэжид
Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа