|

Хаалганы цаана хаягдсан ЖДҮ


Хаалганы цаана хаягдсан ЖДҮ

 


-Ээлжит бусаар ЖДҮ-ийн асуудал хөндөгдвөл У.Хүрэлсүхийн Засгийн газар ганхах хэмжээндхүрнэ-

 

Өнөөдөр болох УИХ-ын ээлжит бус чуулганаар ЖДҮ-ээс зээл авсан УИХ-ын гишүүдийн асуудлыг хэлэлцэнэ гэсэн хүлээлт олны дунд байсан. Гэтэл энэ долоо хоногийн хэлэлцэх асуудлын дараалалд ЖДҮ багтсангүй. Уг нь УИХ-ын 40 гаруй гишүүн ЖДҮ-гээс зээл авсан, авахдаа албан тушаалаа ашиглаж, нөлөөлсөн, зээлээ зориулалтын дагуу ашиглаагүй гээд ёс зүйн хувьд том алдаа хийсэн нь баримтаар тогтоогдсон байхад тэд дархан эрхтэйгээ байсаар л байна. 
Тухайлбал, өнгөрсөн нэгдүгээр сард бүрэн эрхтэйгээ үлдсэн УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Л.Энхболд, Г.Солтан, Б.Ундармаа нараас гадна яллагдагчаар татагдахаар яригдаж буй 10 гаруй гишүүний асуудал хөндөгдөх учраас энэ долоо хоногийн жагсаалтад оруулахгүй байх үүргийг УИХ-ын дарга Г.Занданшатарт дээрээс өгчээ гэж харагдаж буй юм. Өөрөөр хэлбэл, У.Хүрэлсүхийн Засгийн газар ганхах хэмжээнд хүрч МАН улстөрийн тавцангаас арчигдах аюул тулгарна.

 

 


Хэрвээ уншигчид санаж буй бол өнгөрсөн нэгдүгээр сард прокурорын байгууллагаас УИХ-ын нэр бүхий 23 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, шалгах саналаа УИХ-д үе шаттайгаар оруулж ирэхээ илэрхийлж байв. Түүнчлэн сөрөг хүчин болох АН-ынхан ч ээлжит бус хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалд ЖДҮ-ийн асуудлыг оруулах эрхзүйн боломж УИХ-ын дарга Г.Занданшатарт бий хэмээн хэлж байсан. Тэгвэл мань дарга өөрт нь олгогдсон эрхзүйн боломжоо төдийлөн ашиглахыг оролдсонгүй бололтой. Яг үнэндээ Г.Занданшатарыг УИХ-ын дарга болгосон хүмүүс нь ЖДҮ-чид учраас магадгүй тэрбээр энэ удаад хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулаагүй гэдгийг олон нийт төвөггүйхэн ойлгочих биз.

 

Ямартай ч тэдний энэхүү үйлдэл нь улс эх орныхоо төлөө бус эрх мэдэлтэйгээ үлдэхийн тулд хэрэг бүртгэл, мөрдөн шалгах ажиллагаанд санаатай саад хийхийг дахин оролдлоо гэсэн үг юм. Уг нь прокурорын байгууллагаас дээрх нэр бүхий гишүүдэд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгоход нь хамтран оролцсон нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.4 дүгээр зүйлийг журамлан, тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн гурав дахь хэсэгт заасан "улс төрд нөлөө бүхий этгээд болох УИХ-ын гишүүн эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож яллагдагчаар татах тогтоол үйлдсэн ч бүтэлгүйтсэн.

 

Уг нь Үндсэн хуулийн 23.1-т "УИХ-ын гишүүн бол ард түмний элч бөгөөд нийт улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална", УИХ-ын тухай хуульд 6.6.1-д "УИХ-ын гишүүн бол төрийн эрх барих дээд байгууллагад сонгогдсон ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг илэрхийлнэ баримтална" гэсэн заалтыг хуул боловсруулагчид маань бодит байдал дээр умартсан гэсэн үг. 
Ямартай ч Л.Энхболд, Д.Дамба-Очир,Г.Солтан, Б.Ундармаа нараас гадна Ж.Энхбаяр, Х.Нямбаатар, Н.Оюундар, Х.Болорчулуун нарын таван гишүүнийг прокуророос яллагдагчаар татахаар зэхэж буйг бид өмнө нь мэдээлж байсан. Угтаа бол эдгээр нэр нь дурдагдсан УИХ-ын гишүүд ЖДҮХС-аас зээл авсан гэдэг нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, одоо биш юмаа гэхэд хаврын чуулган эхэлсэн даруйд АН,МАН-ын УИХ-ын гишүүд яллагдагчаар татагдсан гишүүдийн нэрсийг ил болгож тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар хаврын улстөрөө хийж УИХ-ыг тараах ажлыг хийнэ гэдгийг эх сурвалж мэдээлж байв. 
Яг үнэндээ МАН Засгийн эрх барих энэ хугацаандаа хүчирхийлэл, хүчин, авлига, албан тушаалын хэрэг гээд тоймгүй олон хэрэгт холбогдсон ч шударга ёс хэмээн шүлсээ үсчүүлж буй нь ичгэвтэр.

 

Тэгэхээр өнөөдөртөө Г.Занданшатар дарга ЖДҮ-ийн асуудлыг торгоож буй ч хаврын чуулганаар барьж дийлэх болов уу гэдгийг харах л үлдлээ.

Х.Маргад

http://erennews.mn



Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2023/06/16, 14:26
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/08, 12:44
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2019/01/02, 15:58
2023/06/09, 12:48
2019/03/18, 14:03
2021/06/28, 14:12
2018/07/16, 15:13
2016/07/25, 08:50
2023/06/07, 14:20
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2023/11/22, 13:45
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин