|

АРДЫН НАМЫН ҮЕД АВЛИГА ЯЛНА


Авлига авсан төрийн дарга нарыг үйлдэл дээр нь гардсан бичлэгээ АТГ-аас өчигдөр дэлгэсэн нь ёстой л хуурай өвсөнд тавьсан түймэр шиг дэгдэв. Оймсондоо боодол ам.доллар нууж байгаад АТГ-ынханд баригдсан, орондоо их хэмжээний авлигын мөнгөө хадгалсан МХЕГ-ын хурган дарга нарын тэрбумын авлигын хэрэг 40 сая төгрөгийн торгуулиар дууссан нь тохуурхал ч юм шиг, доромжлол ч юм шиг. Тэдгээр авлигачийн авсан мөнгө уг нь зам, сургууль, эмнэлэг, цэцэрлэг болох ёстой байв. Тэд жирийн иргэдийн сайхан амьдрах нийгмээс нь хулгайлаагүй бол шүү дээ. Тэгэхээр авлигачид хорлон сүйтгэгчид, нийгэм дэх хогийн ургамлууд гэсэн үг.

Эрх мэдэлтнүүд гүтгэн доромжилсон, гүжирдсэн гэж жирийн иргэдийнхээ үг хэлэх эрхэнд халдаж, үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө Зөрчлийн хуулиар яллах болсон атал тэрбум тэрбумын авлигын хэрэгтнүүдээ торгосон төдийгөөр толгойг нь илж байгааг иргэд жигшиж, зэвүүцэж буй.

2019 он гарсаар 8000 иргэн Зөрчлийн хуулиар торгуулжээ. Гэтэл авлигын хэрэгт холбогдсон хэрэг хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болдог, ийм л шударга бус нийгэмд хуулийн сайд Ц.Нямдоржийн шударга ёсыг эрж хайхаас өөр аргагүй. Өөрөөр хэлбэл, Ц.Нямдорж хуулийн сайд уу, хулгайчдын хамсаатан уу? Хэрэв хуулийн сайд мөн юм бол авлигач, албан тушаалтнуудын хэргийг шалгаж, шийтгэх хуулиа өөрчлөх хэрэгтэй. Үгүй бол хулгайч нарыг хуулиар хамгаалсныхаа хувьд өөрөө өргөдлөө өгөх ёстой.

Х.Нямбаатар, Ц.Нямдорж, Ш.Раднаасэд нарын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд суулгаж өгсөн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь авлигачдад зориулагдсан нь нэгэнтээ ойлгомжтой, тов тодорхой болсон. Учир нь, тэрбумын авлига авсан гэх МХЕГ-ын хурган дарга нарын хэрэг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болжээ. Эндээс харахад авлигын хэргүүд бүгд хэрэгсэхгүй болж мэдэх нь. Монголд авлигын хэрэг огтоос буурахгүй нь бололтой. Үнэндээ Засгийн газрын агентлагийн жижигхээн дарга тэрбумын авлига аваад, боодол доллар оймсондоо нууж чадаж байгаа юм чинь том дарга нарынх нь хувьд бүр ч тоололтгүй биз.

Авлигад өртөх эрсдэлтэй байгууллагын нэгд, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, хоёрт, Ашигт малтмалын газар, гуравт, ГЕГ, дөрөвт, Татварын ерөнхий газар ордог. АТГ-аас өгсөн мэдээллээ одоогоор 384 хэрэгт мөрдөн байцаалт явуулж байгаа юм байна. Дээрх гэмт хэргийн улмаас улсад нийтдээ 11.9 их наядын хохирол учирчээ. Товчхондоо, Монгол Улсын жилийн төсвийг долоо хуваасны нэгтэй тэнцэх хэмжээний мөнгө авлигад зарцуулагдсан гэсэн үг. Энэ мөнгөөр төв цэвэрлэх байгууламжаа засч, 1000 айлыг орон сууцжуулах боломжтой байсан гэсэн үг. Авлигачид бол боломжийг хулгайлагчид, нийгмийн хорт хавдар.

 Ийм учраас Ц.Нямдоржийн ярьдаг шударга ёсонд иргэд итгэхээ больсон. Түүний шударга ёс зөвхөн авлигач, алуурчдад үйлчилдэг болохоор тэр.

Улстөрчид нь ёс зүй, хууль нь хатуу, хариуцлага чангатай, шударга нийгэмтэй улсад авлигачид хамгийн хатуу цээрлэл хүлээдэг. Тэднийг жирийн иргэдийн сайн, сайхан амьдрах боломжийг хулгайлсных нь төлөө шийтгэдэг бол Монголд эсрэгээрээ өршөөдөг болсон.

МАН засгийн эрхэнд гарсны дараа албан тушаалын болон авлигын хэрэгтнүүдтэй тэмцэх хуулийн заалтуудыг өөрчилсөн. Товчхондоо, албан тушаалын болон авлигын хэрэгтнүүд МАН-ын "буян”-аар жирийн иргэдийн дунд сул чөлөөтэй явж байгаа гэхэд бодит үнэнээс хол зөрөхгүй биз.

2016 оны сонгуулийн дараа МАН-ынхан Эрүүгийн хуулийн "албан тушаалаа урвуулан ашиглах” гэх заалтыг хүчингүй болгосноор жижиг дунд үйлдвэрлэгчийн боломжийг хулгайлсан албан тушаалтнуудтай хэн ч хариуцлага тооцох боломжгүй болгосон гээд  тоочвол Ардын намынхан хуулиар хулгайгаа хамгаалдаг болсон.

Авлига, хээл хахуультай хатуу тэмцэнэ гэдгээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэг бус удаа зарласан. Хэрэвзээ түүний зориг хүрэх аваас албан тушаалын хэрэгтнүүд, авлигачдыг өөгшүүлсэн хуулиудаа эргэн харах, зүйл заалтуудаа өөрчлөх цаг болж. Эс бөгөөд бүгдээрээ авлига авцгаая. Авсан авлигынхаа аравны нэгд ч хүрэхгүй мөнгөөр торгуулаад өнгөрье. Ардын намын үед авлига ялна.


Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/16, 14:26
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2023/06/08, 12:44
2021/06/28, 14:12
2023/06/15, 17:18
2018/07/16, 15:13
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/07, 14:20
2016/07/25, 08:50
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2023/11/22, 13:45
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин