|

Хамгийн их авлигатай 18 хөгжингүй улсын дунд Итали, Мексик, Япон багтаж байна


Транспэрэнси интернэшнл байгууллагаас иргэдийн төсөөлөлд үндэслэн дэлхийн улс орнуудыг авлигаар нь эрэмбэлэн жил бүр Авлигын төсөөллийн индексийг тооцон гаргадаг. Тус байгууллагын мэдэгдсэнээр авлигын талаарх бодит тоон мэдээлэл байдаггүйтэй холбоотойгоор улс орон, газар нутгийн авлигын бодит түвшнийг нарийн тодорхойлох боломжгүй аж. Энэ нь ч тодорхой. Учир нь авлигын гэмт хэрэг мөн чанарын хувьд олон нийтэд ил байдаггүй, зөвхөн зарим хэсэг нь л хууль хяналтын байгууллагаар дамжин илэрдэгтэй холбоотой юм.

Авлигын төсөөллийн индексээр улс орнуудыг 100 хүртэл оноо өгч эрэмбэлсэн бөгөөд 100 оноо авбал авлигагүй, 0 бол авлигатай гэж үзсэн. Ийнхүү үзэхэд хууль эрх зүй болон гүйцэтгэх засаглал сул хөгжсөн, эсхүл ядууралд автсан Африк, Ойрх Дорнодын бүс нутаг авлигатай улс орнуудыг тэргүүлдэг. АНУ-д төвтэй "Business Insider” байгууллагаас авлигатай боловч баян, ардчилсан улсыг тусгайлан авч үзэхээр шийдсэн байна. Үүний тулд Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн орнуудыг сонгон авч, тэдний Авлигын төсөөллийн индексийн хамгийн их утгыг сонгон авч дүгнэж үзсэн байна. Ийнхүү үзэхэд:

Ирланд. Авлигын төсөөллийн индексийн дүнгээр нийтдээ 75 оноо авсан, дэлхийн хамгийн бага авлигатай улсын нэг боловч телевизийн "RTE” сувгаар 2015 онд дамжуулсан нэгэн баримтат нэвтрүүлэгт үзүүлснээр тус улсын бүхий л түвшний улс төрчид өөрийн ашиг сонирхлоо буруу мэдүүлж, эрх мэдэлтнүүд хээл хахууль авдаг болохыг харуулсан.

Япон. Дэлхийн стандартын дагуу Япон улс бол харьцангуй авлигач бус улс хэдий тийм ч, "GAN Integrity” байгууллагын үзэж байгаагаар "amakudari” буюу тухайн албан тушаалд тохирох мэдлэг туршлагагүй байсан ч, төрийн албанаас тэтгэвэрт гарсан албан тушаалтнуудыг Японы хувийн компаниудын өндөр албан тушаалд томилогддог байдал түгээмэл.

Чили. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн орны хувьд Авлигын төсөөллийн индексээр хамгийн бага оноо авсан улс хэдий ч, Латин Америкийн бүс нутагт хамгийн өндөр оноо авсан улсын нэг болсон. Ерөнхий байдлаараа, Чили Улс 70 оноо авсан ч өмнөх жилийнхээс 3-аар бага оноо авсан нь сүүлийн 12 сарын хугацаанд авлигын түвшин бага зэрэг нэмэгдсэнийг харуулж байна.

Эстон. Тус улсын Ерөнхийлөгч Тоомас Хэндрик 2012 онд төрийн байгууллага дахь ил тод байдлыг нэмэгдүүлэх зорилгоор авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж байсан бөгөөд Авлигын төсөөллийн индекс 69-өөс 70 болж нэмэгдсэн байна.

Франц. Авлигын төсөөллийн индексийн дүнгээр өмнөх оныхоос нэг оноо илүү авч 100 оноо авахаас 70 оноо авсан бөгөөд Эрүүгийн хуульдаа идэвхтэй, идэвхгүй хээл хахууль болон дотоод, гадаад албан тушаалтны хээл хахуулийг тусгаж өгсөн байдаг.

Португали. Судалгааны "Ernst & Young” байгууллагаас 2015 оны 6 дугаар сард явуулсан нэгэн судалгаагаар португаличуудын 83 хувь нь авлига өргөн тархсан гэж хариулсан юм. Мөн тус улсын Ерөнхий сайд асан Хосе Сократ татварын залилан, мөнгө угаасан асуудлаар сэжиглэгдэн саатуулагдаж байсан юм.

Израиль. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын хамгийн ядуу, авлигатай орны нэг болох тус улс 61 оноо авсан юм. Хэдий тийм ч, тус улсын Ерөнхий сайд асан Эхуд Олмэрт Америкийн компаниас 150 мянга гаруй ам.доллар хууль бусаар авсан хэрэгт холбогдож байсан юм.

Испани. Испанийн Ерөнхий сайд Мариано Ражойг сөрөг хүчний зүгээс авлигын асуудлаар буруутгаж байсан бол мөн эрх барих "Popular Party” намын 24 хүн хээл хахуулийн хэрэгт буруутгагдан баривчлагдсан юм.

Өмнөд Солонгос. Авлига бол Өмнөд Солонгост хамгийн том асуудлын нэг. Тус улсад нэгэн бизнесмен амиа хорлохдоо хээл хахууль өгсөн тэмдэглэлээ үлдээсний дараа Ерөнхий сайд Ли Ван-Коо албан тушаалаа өгч байсан бөгөөд Авлигын төсөөллийн индексээр 56 оноо авсан юм.

Унгар. Тус улсын Авлигын төсөөллийн индекс 54-өөс 51 болж буурсан. Эрүүл мэндийн салбарт эмч нарт хээл хахууль өгөх явдал түгээмэл байдаг бөгөөд Унгарчуудын 92 хувь нь хээл хахууль өгөх нь хамгийн оновчтой зүйл гэж хариулсан байна.

Словак. Тус улс 100-аас 51 оноо авсан хэдий ч, сүүлийн жилүүдэд "Gorilla Scandal” хэмээх хэрэгт улс төрчид, олон тооны албан тушаалтнууд, бизнесийнхэн оролцсон хээл хахуулийн томоохон хэрэг гарч байсан.

Грек. Өмнөх жилийнхтэй харьцуулахад Авлигын төсөөллийн индексийн утга 43-аас 46 болж нэмэгдсэн хэдий ч, сайн үйлчилгээг авахын тулд хээл хахууль өгөх ярианы үг болох "fakelaki”-г өргөн ашиглаж байна.

Итали. Евро бүсийн 3 дахь том эдийн засагтай тус улс дахь авлигад ихэвчлэн ерөнхий сайд асан Силвио Берлусконийтэй холбоотой байдаг бөгөөд түүнийг хэд хэдэн хэрэгт буруутай болохыг тогтоосон байдаг. Тус улс авлигын төсөөллийн индексээр 44 оноо авсан юм.

Турк. Авлигын төсөөллийн индексээр 100 оноо авахаас 42-ыг авч Европ дахь хамгийн авлигатай улс болсон. Тус улсад 2013 онд төрийн өмчит банкны захирал болон бизнесийн бүлэглэлүүд оролцсон хээл хахууль, залилан, хууль бусаар хил нэвтрүүлэх, мөнгө угаах гэмт хэрэг гарч байсан.

Мексик. Одоогийн байдлаар Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн орнуудаас хамгийн их авлигатай нь 35 оноо авсан Мексик улс болж байна. Латин Америкаас АНУ-руу нийлүүлэгдэх хар тамхины худалдааны төв зам болох тус улсын хувьд авлига бол ноцтой асуудлуудын нэг биш юм. Хар тамхины цуутай эзэн, "El Chapo” хочит Гузман шоронгийн хуягуудад ихээхэн хэмжээний хахууль өгч хоёр удаа шоронгоос оргож байсан билээ.

Эх сурвалжийн линк: http://www.bataar.mn/10046121


Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/16, 14:26
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2023/06/08, 12:44
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2021/06/28, 14:12
2018/07/16, 15:13
2016/07/25, 08:50
2023/06/07, 14:20
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2023/11/22, 13:45
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин