|

Х.Нямбаатар хуулийг ингэж ”завхруулсан”


2015 онд батлагдсан Эрүүгийн хуульд Х.Нямбаатар 2017.5.11-нд 334 өөрчлөлт оруулж утгаар нь завхруулсан гэж хуульч Б.Мэргэн өгүүлсэн байна. УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын хийсэн "завхралын" хэмээх өөрчлөлтүүдийн талаар Б.Мэргэн ийн бичжээ. 

Д.Лүндээжанцан:Х.Тэмүүжин ялын бодлогыг хөнгөвчилсөн шоронжуулахын эсрэг хуулийн төсөл оруулж ирснийг Х.Нямбаатар холион бантан хутгаж Зөрчлийн хуультай нь завхруулж шоронжууллаа.

2015 онд батлагдсан Эрүүгийн хуульд Х.Нямбаатар 2017.5.11-нд 334 өөрчлөлт оруулж утгаар нь завхруулсанбайдаг юм. Тэгээд муу муухай нь илрэх бүрт анхныхаас нь танихгүй болтол өөрчилчихөөд Х.Тэмүүжингийн хийсэн хууль ш дээ гэж ярьдаг. Намынх нь ах Д.Лүндээжанцан хүртэл "Х.Тэмүүжин ялын бодлогыг хөнгөвчилсөн шоронжуулахын эсрэг хуулийн төсөл оруулж ирснийг Х.Нямбаатар холион бантан хутгаж Зөрчлийн хуультай нь завхруулж шоронжууллаа. Тэгээд өөрийгөө баривчлахаас аргагүй байна шүү дээ гэж өмгөөлдөг" хэмээн хэлсэн удаатай. Ганц нэг жишээ дурдъя.

1.Ажлын байр дахь бэлгийн дарамт учруулах тухай заалтыг хассан. Шалтгаанаа гэмт хэрэг биш Зөрчлийн хуульд оруулна гэж тайлбарласан ч тэндээ тусгахаа мартсан. Одоо тус гэмт хэрэг нь зохицуулалтгүй гэхэд болно. Бэлгийн дарамт учруулаад бай гэх юм байлгүй.

2. 1 жилийн хорих ялтай гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 1 жил, гэтэл 6 сараас 3 жил хүртэлх ялтай гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа байхгүй. Шалтгаанаа бичихээ мартчихсан байна гэдэг. Үр дүнд нь гэмт хэрэгтнүүд ял завшиж байна.

3. Хэрэг нь цагдаагийн байгууллагад шалгагдаж эхэлсэн цагаас хөөн хэлэлцэх хугацаа зогсдог байсныг анхан шатны шүүх хуралдаан болох хүртэл хөөн хэлэлцэх хугацаа тоологддог байхаар зохицуулсан. Хэргийг мөрдөн шалгах хугацааг уртасгах, элдэв бусын шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулсаар байгаад гэмт хэрэгтнүүд ялгүй үлдэх боломжтой болсон. Тухайлбал, Хөгжлийн банк, бонд, ЖДҮ-тэй холбоотой авлигын хэргүүд хөөн хэлэлцэх хугацаагаар зогсоно. 2014 онд шалгаж эхэлсэн Хөгжлийн банкны авлигын хэрэг гэхэд хөөн хэлэлцэх хугацаа нь одоо дуусч байна. Санаатай оруулсан заалт.

4. 22.2 дугаар зүйлд байсан Албаны эрх нөлөөг урвуулан ашиглах гэмт хэргийг хассан. Үр дүнд нь бичиг явуулсныхаа төлөө хариуцлага хүлээх ёстой гишүүд "Би зүгээр дэмжээд өгөөрэй" гэсэн бичиг л явуулсан гэж хэлээд ЖДҮ-ийн хариуцлагаас мултрах гэж оролдож байна.

5. Шүүхийн зөвшөөрөлгүйгээр сэжигтнээр баривчлагдсан этгээдийг 24 цаг л саатуулж болно гэж заасан хууль дотор нь 48 цагийн дотор шүүхээс зөвшөөрөл аваагүй бол баривчлагдсан этгээдийг суллана гэсэн зохицуулалт байна. Яг алийг нь баримтлах вэ 24 цагийн дараа суллах уу эсвэл 48 уу. Яг одоо өрнөөд байгаа 461-т амиа алдсан талийгаачийг суллах цаг 22 цагийн өмнө болчихсон байсан уу 2 цагийн дараа болох байсан уу?

6. Шүүгдэгч давж заалдсан тохиолдолд ялыг нэмдэг болсон. Ингээд давж заалдаарай гэж байгаа юм шиг. 10 саяар торгуулах ял авсан иргэн давж заалдаад 3.6 жил хорих ял болгуулж өөрчлөгдсөн гэх мэт. Эрсдэл гаргах хүн хэд вэ.

Харин одоо Хууль зүйн сайд Ц.Нямдорж ах нь үргэлжүүлэн завхруулах хуулийн төслөө цахим хуудастаа байрлуулжээ. Одоогийн хуулиар хүнийг хүсээгүй байхад хүч хэрэглэн бэлгийн харилцаанд орсон бол хүчиндэх гэмт хэрэг, харин хүсэн бэлгийн харилцаанд орсон ч хүсээгүй байдлаар нь хандсан бол бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэрэг. Гэтэл хуулийн төслөөр бол 2 дахь агуулгыг хүсээгүй байхад хүч хэрэглэн бэлгийн харилцаанд орсон бол бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэрэгт тооцохоор заасан. Өөрөөр хэлбэл хүчиндэх гэмт хэрэгтэй яг адил үг үсгээр биччихсэн. Гэтэл хүчиндэх гэмт хэрэг 5 хүртэлхээс авахуулаад бага насны хүүхдийг хүчиндсэн бол бүр бүх насаар хорих ялтай. Өнөө хэрэг нь хамгийн хүнддээ бага насны хүүхэд хүчиндвэл 5 хүртэл жил, за тэгээд торгох хүртэл ялтай. Өөрөөр хэлбэл яг адилхан хэрэг үйлдсэн байхад мөрдөгч, прокурор, шүүгчийн үзэмжээр нэг нь хүчиндсэн гээд бүх насаараа хоригдох бол нэг нь бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гээд 1 жилийн ч ял авч болно.

Мөн Гүтгэх зөрчлийг гэмт хэрэг болгоно гэнэ. Өнгөрсөн жил гэхэд 100 гаруй сэтгүүлч 2 саяар торгуулжээ. Одоо бүр хорих нь. Улс төрчдийг гүтгэвэл гэмт хэрэг бишээ гэж тайлбарлаж байгаа. Гэтэл улс төрчдийг зөвхөн гэмт хэрэгт гүтгэвэл ялгүй гэсэн байна лээ. Өөр байдлаар хардаж бичээд л ял авах нь дээ.

Хуульч Б.Мэргэн. 


Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2023/06/16, 14:26
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/08, 12:44
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2021/06/28, 14:12
2016/07/25, 08:50
2018/07/16, 15:13
2023/06/07, 14:20
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2023/11/22, 13:45
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин