
Өнгөрсөн
амралтын өдөр АТГ-аас Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн туслахаар ажиллаж
байгаад МИАТ-ийн дэд захирал болсон Н.Энхбаатарыг 600 сая төгрөгийн
авлигын хэрэгт холбогдуулан цагдан хорьсон. Тэгвэл У.Хүрэлсүхийн
туслахаас гадна МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан
нарын хүмүүс ч дээрх 600 сая төгрөгийн авлигын хэрэгт шалгагдаж эхэлжээ.
Тодруулбал,
МИАТ-ийн Санхүү эрхэлсэн захирал Энхбаатарын Мөнхмарал нь Ерөнхий сайд
У.Хүрэлсүхийн ойрын хүн. Харин тус компанийн Хуулийн хэлтсийн дарга
Нэмэхжаргалын Гантулга нь МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн гарын хүн
аж. Тэгэхээр энэхүү 600 сая төгрөгийн хэрэгт холбогдсон нэр бүхий гурван
залуу МАН-ын эрх мэдэл бүхий хүмүүстэй хамгийн ойр шадарлаж байсан
залуус гэдгийг намынхан нь ч хэлж байна. Харин одоогоор олонд нэр нь ил
болоогүй Э.Мөнхмарал, Н.Гантулга нарын нэрсийг сайтар нууцлах даалгаврыг
намынхандаа болон МИАТ-ийнхэнд өгсөн ч муу юм модон улаатай гэгчээр
ийнхүү нэрс нь ил боллоо.
Ямартай
ч сайн муугаараа олонд хэлэгдэж байсан АТГ-ынхан МАН-ын туслахуудын
холбогдсон 60 тэрбумын авлигын хэргийг илчилж эхэллээ. Хэдийгээр илэрсэн
нь өнөөдөр У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан нарын залуус байгаа ч нэлээн урт
нэрс цааш хөврөх бололтой.
Эцэст
нь хэлэхэд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ болон түүний багийнхан АТГ-ын
дарга Х.Энхжаргалыг 60 тэрбумын хэргийг санаатайгаар нуун дарагдууллаа
хэмээж түүнийг албан тушаалаа өгөхийг Ерөнхийлөгчтэй хавсайдан шаардаж
байсан.
Тэгвэл
та бүхний туслахуудыг авлигын хэрэгт холбогдсоныг АТГ-ынхан
илчилчихлээ. Шударга үнэнийг эрхэмлэдэг хэмээн хэлж байсан Ерөнхий сайд
энэ удаад ямар тайлбар өгөх бол гэдэг нь сонин байна.
Р.САРУУЛ
ЭХ СУРВАЛЖ: ERENNEWS.MN
Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа