|

Тэмер авлигын хэргээр дахин хоригдлоо


 

Тэмер авлигын хэргээр дахин хоригдлоо

 

Бразил улсын өмнөх ерөнхийлөгч Мишель Тэмерийг өнгөрөгч Пүрэв гараг (09/V)-т нэр хүндтэй улс төрчид, бизнесийнхэн холбогдсон өргөн хүрээтэй авлигын хэргийн шинэчилсэн шалгалтын хүрээнд хоёр дахь удаагаа цагдан хорилоо.

Өдгөө 78 настай Тэмер нь одоогоор Сао Паулогийн Холбооны Цагдаагийн газрын удирдлагын байрны түр саатуулах газарт Бразилийн шүүхээс шийдвэр гартал хоригдож байна.

Латин Америкийн хамгийн том улс Бразилийн холбооны шүүгч түүнийг "Машин угаалга”-ын гэх мөрдөн шалгалтад хэд хэдэн томоохон авлигын хэрэгт холбогдсон хэмээн ийнхүү хориод байгаа юм.

Прокурорын мэдэгдсэнээр Энгевикс барилгын компани нь экс ерөнхийлөгч Тэмерт Рио дэ Жанерогийн өмнөд хэсэг дэх Ангра дос Рейс хотод цөмийн цахилгаан станц барих барилгын ажлын тендерийн эрхийг их хэмжээний хахууль өгч авсан гэв.

Мөрдөн шалгах ажлын хүрээнд Тэмерийн ойрын хүн болох Хоа Баптиста Лима Фило буюу Энгевикс барилгын компанийн эзэн нь уг барилгын ажлын эрхийг авахын тулд түүнд 300,000 гаруй мянган ам.доллар өгснийг тогтоожээ.

Өнгөрсөн 3 дугаар сард Тэмерийг дээрхи авлигын хэрэгт буруутган баривчилсан ч шүүхээс мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулахгүй хэмээн 5 хоногийн дараа суллаж байсан юм.

Харин Тэмерийн өмгөөлөгч Эдуардо Карнелос сүүлд гаргасан шүүхийн шийдвэрийг хууль бус, үндэслэлгүй хэмээн мэдэгдэж, давж заалдаад байгаа ба Тэмер ч өөрийгөө гэм буруугүйг нотлох болно гэж мэдэгджээ.

"Машин угаалгын” гэж нэрлээд буй мөнгө угаасан дээрхи авлигын хэрэгт 2014 оноос эхлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа ба 2003-аас 2010 онд тус улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Луиз Инацио Лула да Силва зэрэг олон нэр хүнд бүхий эрхмүүд холбогдоод байгаа юм. Лула да Силва одоогоор гэм буруутай нь тогтоогдон шүүхээс 8 жилийн хорих ялаар шийтгүүлсний 10 дахь сарыг биеэр эдлээд байна.

 

Тэмерийн 2016 оноос 2019 оны 01 дүгээр сарын 01 хүртэл ерөнхийлөгчөөр ажиллах хугацаанд түүний удирдлагад ажилласан хүн бүрийг авлигад бүрэн автсан гэж тус улсын иргэд үздэг юм.

С.Анар

 

 

Olloo.mn 
 

 


Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/16, 14:26
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2023/06/08, 12:44
2021/06/28, 14:12
2023/06/15, 17:18
2018/07/16, 15:13
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/07, 14:20
2016/07/25, 08:50
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2023/11/22, 13:45
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин