|

Орон сууцны шинэ хороолол Баян-Өндөр уулын энгэрт сүндэрлэнэ


Нар ээж, урин цагийн аяс ивэлсэн энэ өдөр Баян-Өндөр уулын зүүн энгэрт орон сууцны "Москва 300” шинэ хорооллын шав тавилаа. ”Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нийгмийн хариуцлагын хүрээнд уурхайчдадаа зориулан "Эко-400”, "Залуус-600”, "Москва 300” буюу нийт 1300 айлын цогцолбор хороолол барихаар ийнхүү бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэв. Шав тавих ёслолд Орхон аймаг болон "Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлагууд, гүйцэтгэгч компани, уурхайчид, ажиллагсдын төлөөлөл оролцов. Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал шав тавих ёслолын ажиллагаанд зориулж хэлсэн үгэндээ "Эрдэнэт үйлдвэрийн удирдлагын зүгээс уурхайчдад зориулан барих хорооллыг нэг дор цогцоор нь шийдэх боломж олгож өгөөч гэж хүсэлт тавьсны дагуу Орхон аймгийн Засаг дарга түүний тамгын газар таатай хүлээн авч, шийдвэрлэсэн. Ингэснээр Баян-Өндөр сумын Зэст багийн нутагт "Москва 300” орон сууцны хороолол баригдах болсонд орон нутгийн удирдлагууд болон нийт Эрдэнэтчүүдийнхээ нэрийн өмнөөс баяртай байна” гэсэн юм.  
     Орон сууцны цогцолбор хотхоны  түрүүч болох "Москва 300” хорооллын барилгын гүйцэтгэгчээр Неман констракшн, Химон констракшн, "Одкон эрчим” компаниуд ажиллаж, ирэх оны тавдугаар сарын 1-нд ашиглалтад оруулна.
     Хотын дуу чимээнээс хол, эрүүл цэнгэг агаартай орчинд  сүндэрлэн босох энэхүү хороолол нь 300 айлын, 6 блок бүхий цогцолбор хотхон байх юм.  "Москва 300” хороолол нь тус бүр 50 айлын орон сууц бүхий 10 давхар, 6  барилгаас бүрдэх бөгөөд зоорийн давхартаа автомашины гараж, нэгдүгээр давхартаа үйлчилгээний төв, 2-10 дугаар давхартаа байхаар төлөвлөгдсөн. Мөн нийтийн эзэмшлийн гадна талбайд ногоон байгууламж, автозам, хүүхдийн тоглоомын талбай, ил зогсоол гаргаж, орчин үеийн шийдэл бүхий орон сууцны байраар "Эрдэнэт үйлдвэр”-ийн ажилчин, 300 айл өрхийг хангахаар зорьж байна. Энэхүү орон сууцны жишиг хорооллын бүтээн байгуулалт нь ажилчдын нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэхэд гол үүрэг гүйцэтгэнэ.

М.БАЛЖИННЯМ
Фото Б.БАТТӨГС


Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
  • zochin

  • 5 May 2019 16:15
  • {ip-address}
govil bagaas hoishoo ar bulagiin amralt ruu tz taviad daraa n egiin gol ruu sungaj tavih tolovlogoo oruulaach

govil bagaas hoishoo ar bulagiin amralt ruu tz taviad daraa n egiin gol ruu sungaj tavih tolovlogoo oruulaach

2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2023/06/16, 14:26
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/08, 12:44
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2021/06/28, 14:12
2016/07/25, 08:50
2018/07/16, 15:13
2023/06/07, 14:20
2023/11/22, 13:45
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин