|

Д.БАТБАЯР: Хоёр дахь ээлжийн бүтээн байгуулалтын ажил эхэлнэ



- Энэ онд "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас бүтээн байгуулалтын олон ажил хийхээр төлөвлөсөн. Нийт хичнээн ажил, хэдий хэрийн хөрөнгөөр хийгдэх гэж байна вэ?
     - "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Барилга байгууламжийн хяналт, төлөвлөлтийн хэлтсээс 2019 онд барилга засварын 193 ажил хариуцаж, хийхээр төлөвлөсөн. Эдгээр ажилд нийт 78 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэнэ. Үүнээс 140 нь 2019 оны төлөвлөгөөнд шинээр тусгагдсан бол 44 нь өнгөрсөн оны төлөвлөлтөөс шилжиж ирсэн ажлууд байгаа. Энэ нь жил дамжин хийгддэг тээрэм, бутлуур зэрэг үйлдвэрлэлийн том ажлууд гэсэн үг. Өөрөөр хэлбэл барилгын ажил нь улирлын чанартай, шөнөдөө хасах 5 хэмээс дээш тохиолдолд зогсдог учир 2018 онд хийгдэж амжаагүй  юм. Төлөвлөж буй нийт ажлаас зураг төсөл, гэрээ хэлцэл нь бэлэн болсон 111 бүтээн байгуулалтын ажил ирэх сарын 1-нд эхэлнэ.  
   
     - Хоёр дахь ээлжийн бүтээн байгуулалтын жилд нийгмийн хөгжлийн ямар төсөл хөтөлбөр хэрэгжих вэ?
     - Энэ онд нийгмийн хариуцлагын хүрээнд болон үйлдвэрлэлийн шаардлагатай хөрөнгө оруулалтын чиглэлд 9 том төсөл, хөтөлбөр хэрэгжихээр хөрөнгө төсөв нь батлагдсан. Ажиллагсдынхаа нийгмийн хөгжил, хамгааллыг дэмжих, тэр тусмаа  орон сууцны асуудлыг шийдэх зорилгоор "Москва 300”, "Эко 400”, "Залуус 600" нэртэй орон сууцны хорооллын төсөл эхлүүлнэ. Уг хорооллыг барих шийдвэр "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг Монгол, Оросын хамтарсан үйлдвэр байх үед тухайн үеийн зөвлөлийн 51 дэх хуралдаанаар гарсан ч хөрөнгө оруулалт шийдэгдээгүй тул зогссон байв. Харин төсөв, хөрөнгийн асуудлыг шийдсэнээр эхний ээлжинд "Москва 300” төсөл хэрэгжих боломжтой боллоо. Дэд бүтэц болон барилгын ажлыг ирэх сарын 1-ний өдрөөс эхлэхээр бэлдэж байна. Мөн Баян-Өндөр сумын Зэст багт байрлах соёл спортын "Эрдэнэт” цогцолбор буюу бидний нэрлэж заншсанаар Бөхийн өргөөний шинэ барилгыг энэ жилээс барина. Энэ бүтээн байгуулалтад 7,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн боловч дараагийн хөрөнгө байхгүй шалтгаанаар 2016 оноос мөн зогсоод байсан. Уг барилга байгууламжийн дээвэр болох 1 тэрбум хоёр зуун мянган төгрөгийн үнэтэй материал ирсэн хадгалагдаж байна. Бөхийн өргөөний барилгын гүйцэтгэгчээр манай үйлдвэрийн Барилга засварын цех ажиллана.
     "Эко 400”, "Залуус 600” орон сууцны хороолол доод тал нь 1000 айлын багтаамжтай байхаар зураг төсөл хийгдсэн. Өмнө нь эдгээр хорооллыг Сархиа уулын зүүн энгэрт барихаар төлөвлөсөн ч дэд бүтэц, бохирын шугамын асуудлыг нь шийдвэрлэхэд хүндрэлтэй байсан. Тиймээс Эрдэнэт үйлдвэр болон орон нутгийн удирдлагууд эргэн ярилцаж, ажилчиддаа таатай орчин сонгож, Медипас эмнэлгийн ард талд барихаар шийдвэрлэлээ. Энэ төслүүд мөн энэ оны төлөвлөгөөнд тусгагдан хэрэгжинэ.
     Мөн үйлдвэрийн ажиллагсдын амралт чөлөөт цагт зориулагдсан Сэлэнгэ амралтын баазад  210 хүний ортой амрах байр болон мөн ийм багтаамжтай хурлын танхим бүхий  өвлийн өргөтгөлийн барилга баригдана. Тус баазын зуны зориулалтаар баригдсан 1,2,3 дугаар байруудад жил бүр тогтмол  засвар хийж ирсэн ч өвлийн улиралд амрагчдын тав тухыг  харгалзан ийм шийдвэр гаргасан юм.

     - Үйлдвэрлэлийн чиглэлийн бүтээн байгуулалтын тухайд...?
     - Энэ чиглэлээр нэлээд томоохон бүтээн байгуулалтын ажлууд төлөвлөгөөнд тусгагдсан. Чанар хяналтын хэлтсийн төв лабораторийн барилгыг шинээр барина. Энэ барилгын зураг төсөв нь бэлэн болсон. Барилгын ажил ирэх сард эхэлнэ. Мөн Эрчим хүчний цехэд цэвэр ус дамжуулах гуравдугаар шугам шинээр тавина. Түүнчлэн Ил уурхайд Эмульсийн тэсрэх бодисын шинэ үйлдвэр баригдаж, ашиглалтад орно. Сүүлийн жилүүдэд төлөвлөгдөж, техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл нь бэлэн болсон эл үйлдвэрийн хөрөнгийн асуудал энэ онд шийдэгдсэн. Удахгүй бүтээн байгуулалтын ажил эхэлнэ.

    - 2019 оны бүтээн байгуулалтын ажлууд бүгд энэ онд багтаж ашиглалтад орох уу? Хэзээ бүрэн дуусгахаар төлөвлөж байна вэ?
     - Барилгын ажлын шат дарааллаар хийгдэнэ. Жишээлбэл, цутгалтын ажил гэхэд 28 хоногт зөвхөн 70 хувийн бэхжилт авна. Хугацаа шаардсан дамжлагууд бий. Тэгэхээр төлөвлөгөөт ажлууд бүгд энэ онд эхэлнэ. Ажлын явц зогсолтгүй үргэлжилнэ гэдгийг хэлье. Харин өнгөрсөн онд төлөвлөгөөнд тусгагдаад хараахан дуусаж амжаагүй, шилжиж ирсэн ажлууд бүрэн дуусна.

     - Цаг үеийн асуудлаар таниас тодруулга авья. Саяхан болсон хүчтэй салхины улмаас үйлдвэрийн зарим  барилга байгууламжийн дээвэр хууларсан тухай мэдээлэл байна. Энд ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
     - Эрдэнэт үйлдвэрийн нийт барилга байгууламж 220 мянган метр квадрат талбай бүхий дээвэртэй. Үүний 80 орчим мянган метр квадрат дээвэрт засвар хийгдсэн. Одоо засвар хийх шаардлагатай 140 мянган метр квадрат хэмжээтэй дээвэр бий. Эдгээрийн заримд нь 1978 оноос буюу үйлдвэр ашиглалтад орсноос хойш нэг ч удаа засвар хийгдээгүй байсан. Жил бүр хаврын хүчтэй салхи шуурганд дээврийн хар цааснууд хуурдаг. Хамгийн сүүлд гэхэд энэ сарын 19-ний өдөр орон нутагт салхины хурд 21 метр/секунд хүрсний улмаас үйлдвэрийн барилга байгууламжийн 11 мянган метр квадрат орчим дээврийн хар цаас хууларсан. Энэ асуудлыг үйлдвэрийн удирдлагуудад танилцуулж, борооны улирлаас өмнө амжин яаралтай засварлахаар болоод байна.  Эх сурвалж www.erdenetdoday.mn

Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2023/06/16, 14:26
2019/04/09, 12:59
2023/06/08, 12:44
2018/12/12, 09:32
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2021/06/28, 14:12
2016/07/25, 08:50
2018/07/16, 15:13
2023/06/07, 14:20
2023/11/22, 13:45
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин