|

Гурван сая ам.доллараар илэрхийлэгдэх авлигын хэргийн сэжүүр сөхөгдөв үү


Гурван сая ам.доллараар илэрхийлэгдэх авлигын хэргийн сэжүүр сөхөгдөв үү

 


"Өдрийн сонин-ы өчигдрийн дугаарт прокурор А.Цэрэнсодномын ярилцлага нийтлэгджээ. Энэ хүн хэдхэн хоногийн өмнө Улсын Ерөнхий прокурорын орлогчид нэр дэвшиж байсан болохоор  эдүгээ иргэд сайн таньж байгаа байх. Нэр дэвшсэний араас нь бас нэг ауди бичлэг дагалдаж үүнтэй холбоотойгоор нь  Ерөнхийлөгч нэрийг нь эргүүлэн татаад буй. Тэр хүн энэ талаараа ярилцлагадаа тодорхой өгүүлсэн байна билээ.

Прокурор А.Цэрэнсодномын ярилцлагаас олон зүйл анзаарагдаж, нийгэмд тухайн үедээ дуулиан дэгдээж байсан  нэгэн тохиолыг эргэн санах шалтгаан болов. Гэхдээ тэр бүхнийг тоочихыг зорьсонгүй.

А.Цэрэнсодном прокуроын ярилцлагаас хамгийн түрүүнд Монголын хууль хяналтын байгууллагын нүүр төрх, нуугдмал "Но” их тод анзаарагдлаа. Тийм болохоор энэ тухай цухас өгүүлье гэлээ. Ингэхдээ хэн нэгний үгээр үг хийж бус,  ажил үүргээ хэрэгжүүлээд явж байгаа хуульч хүний ярьсныг иш үндсээ болгож буй гэдгээ тодотгох нь зөв байх.

Нэгэн зүйл: Хэдэн жилийн өмнө насанд хүрээгүй охидыг хүчирхийлсэн, бэлгийн харьцаанд орсон Г.Наранхүү гэх хүний хэрэг хэсэгтээ дэгдээд намжсан бөгөөд энэ дуулианд нэр нэгтийн чих нэг гэдэг шиг гэм зэмгүй ижил нэртэн нь  хардагдаж байсан  явдал бий. Хэрэг явдал хууль журмын хүрээндээ шийдэгдээд өнгөрсөн үү, тэгсхийгээд мартагдсан. Гэтэл энэ Г.Наранхүү гэгч "Насанд хүрээгүй хүүхдийг садар самуунд уруу татсан айхтар хэргээ нуун далдлахын тулд таван сая долларыг нь бусдад өгч хэргээ хаалгаж эрүүгийн хариуцлагаас зугатсан" гэдгээ өөрөө ярьчихсан бололтой юм. Тэгээд тэр мөнгөө "Цагдаагийн хурандаа нарт өгсөн” хэмээн ярьж байсныг А.Цэрэнсодном ярилцлагадаа дурджээ. Өөрөөр хэлбэл, энэ тухайгаа  А.Цэрэнсодном прокурорт ингэж ярьсан хэрэг. 

Прокурор энэ ярьснаа цааш тодотгож, "Гурван сая долларыг өгсөн гэж  ноцтой хэрэгт орсон Г.Наранхүү яриад байна гэдэг чинь өөр олон юм байхыг үгүйсгэхгүй. Ийм их мөнгө өгөлцөж авалцдаг гэж жирийн ажлаа хийгээд явж байгаа хүний толгойд буухгүй шүү дээ. Олон том хэргийг ийм замаар замхруулан шийдсэн байдаг болов уу гэж хардаж байна” гэжээ.

Энд авлигын маш их үнийн дүнтэй сэдэл яригдаж байна. Үүнийг төгрөгөөр илэрхийлбэл хэд болохыг тооцоод нэг үзээрэй.

Хоёр дахь  гол гонсойлгом  зүйл гэвэл хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй байх зарчим алдагдсан явдал.  Мөн л А.Цэрэнсодном прокурорын ярьснаар тодотгоё. "Олон охидоор оролдсон гэдэг хэрэг замхарсан...Тэр хэрэг дээр ямар ч шийтгэл хүлээгээгүй. Тэр охидыг Г.Наранхүүд зуучилж аваачиж өгсөн хүн нь  зургаан жилийн хорих ял аваад шоронд ялаа эдлээд гарч ирсэн. Гэтэл гол хэрэг үйлдсэн хүн нь ямар ч ял шийтгэлгүй үлдчихсэн байгаа юм. Үүнийг Г.Наранхүү надад хэлсэн...” гэжээ.

Эндээс харвал насанд хүрээгүй охидыг садар самуунд уруу татсан гол "хэрэгтэн" нь гэгэдэх Г.Наранхүү ял шийтгэлгүй үлдэж харин зуучлагч нь 6 жилийн ял эдлээд гарсныг энэ ярилцлага нийтэд ил болгож байна.  Мөнөөх шударга ёс, хуулийн өмнө тэгш байх зарчим хаачив.  Яг л идсэн нь ичээнд, идээгүй нь хомрогонд гэдэг шиг явдал болоод өнгөрч. Ил болсон нь энэ, хэд хэчнээн хэрэг иймэрхүү аргаар замхарсаныг  хэлэхэд бэрх.

Гурав дахь ноцтой асуудал. "Тэр үеийн цагдаад ажиллаж байсан хүмүүс прокурорт оччихсон юм байна” гэсэн сэтгүүлчийн асуултад "Тиймээ, тэр үеийн цагдаагийн байгууллагад байсан хүмүүс одоо манай прокурорын байгууллага төдийгүй АТГ болоод бусад хууль хяналтын газарт сүлжээ үүсгэсэн гэж харагдаад байна” гэж хариулжээ.

Сүлжээ... Төрийн ажил сүлжээгээр зохицуулагдаад явж байгаа бол  харамсмаар л зүйл. Тэр тусмаа  хууль хүчний байгууллагад.....

М.Нэргүй

 



Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2023/06/16, 14:26
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/08, 12:44
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2021/06/28, 14:12
2018/07/16, 15:13
2016/07/25, 08:50
2023/06/07, 14:20
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2023/11/22, 13:45
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин