|

ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ТА ЕРӨНХИЙЛӨГЧ ГЭДГЭЭ САНААРАЙ


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр прокуроруудтай уулзалт хийж, үүрэг чиглэл өгсөн юм. Харин уулзалт дуусах үед Монгол улсын хууль цаазын тэргүүн зөвлөх, Ерөнхий Прокурор М.Энх-Амгалангийн хэлсэн үг, гаргасан үйлдэл олны анхаарлыг татлаа.

Уулзалтын явцыг товчлон сануулбал, Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс "Прокурорын байгууллагатай хамтран ажиллах тал дээр би Ерөнхийлөгч болсноосоо хойш маш их чармайн ажиллаж байгаа. ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийн асуудлыг УИХ-ын чуулганаар оруулах үед Ерөнхий прокурор М.Энх-Амгалан "Шударга ёс энэ танхимаас эхлэх ёстой. Хаана байна тэр шударга ёс" гэж байсан. Тэр үгийг би энэ танхимд бас хэлмээр байна.

60 тэрбумын хэрэгт холбогдсон гишүүний асуудлыг дахин УИХ-д оруулж ирэх хэрэгтэй байна. Тагнуулын Ерөнхий Газарт энэ хэрэг дахин шалгагдаж байгаа. 

Иргэн хүнийхээ хувиар Таван толгойн ордын талаар хэдэн мэдээлэл өгье. Ард түмний өмчид байдаг Таван толгойн орд газрыг гэрээгээр халхавчлан 60 болон 40 жилээр сунгагдах нөхцөлтэйгээр үнэгүй өгөх оролдлого саяхан гарсан. Энэ хэргийн талаарх баримт хэлье. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдсон Ц.Элбэгдорж гэдэг хүн энэ үйл ажиллагааг зохион байгуулсан. Ерөнхий сайд асан М.Энхсайханаар гардан гүйцэтгүүлсэн нь баримтаар нотлогдсон” хэмээн хэлээд Ерөнхий Прокурорт холбогдох баримтыг өгсөн юм.

Үүний хариуд Улсын Ерөнхий Прокурор М.Энх-Амгалан "Прокурорын байгууллага зөвхөн хуульд захирагдаж үйл ажиллагаагаа явуулна. Хэн нэгнийг гэмт хэрэг гэж ярихаар нь хэрэгт татдаг, хэн нэгнийг буруутай байх ёстой гэхээр буруутгадаг асуудал миний үед гарахгүй. Би үүнийг та нарын өмнө, Монгол Улсын Ерөнхийлөгчийн өмнө хэлье. Хэн нэгнийг хэлмэгдүүлж чадахгүй, хэн нэгнийг хариуцлагаас мултлахгүй" гэсэн хариулт өгсөн юм. 

Гэтэл Ерөнхий Прокурор М.Энх-Амгалангийн энэхүү хэлсэн үг, гаргасан үйлдэл нь Ерөнхийлөгчийн зүгийнхэний эгдүүцлийг хүргээд, дайралтанд өртөөд эхэлчихжээ.

Уг нь Ерөнхий Прокурорын энэхүү үйлдэл нь маш зөв харагдсан. Гэвч Ерөнхийлөгчийн зөв түүний буруу мэтээр нийгэм даяар түгэж байх юм. Ерөнхийлөгч Монголын прокуроруудыг суулгаж байгаад өөрийн ашиг сонирхолт хэргийг шалгахыг үүрэгдэх нь үнэндээ хөндлөнгийн нөлөө байлтай. Нөлөөнд автахгүй ажлаа хийнэ хэмээсэн прокурор  яагаад буруутан болдог юм бэ.

Яагаад Ерөнхийлөгч Прокурорын зөвлөлийн хурал дээр Ерөнхийлөгчийн хувиар очоод "иргэний" гэх хувиар шаардлага тавиад эхлэв ээ. Ингэхэд Х.Баттулга гэдэг хүн энгийн иргэний эрхээ хасуулаад Ерөнхийлөгчийн дархан эрхтэй, үүрэгтэй болж тангараг өргөсөн хүн биз дээ.

Тэглээ ч иргэн Х.Баттулга таны өргөдлийг прокурорын байгууллага шууд хүлээн авч шалгадаггүй юм. Тэд  АТГ, мөрдөн байцаах газар, цагдаагийн шалгасан хэрэгт хяналт тавьдаг байгууллага. Түүнээс хэрэг бүртгэгчид биш ээ.

Гэтэл яагаад Ерөнхийлөгч бусдыг шалгуулах өргөдлөө шат алгасан барив. Энэ үйлдэл чинь хуулийн байгууллагад эрх мэдлээрээ нөлөөлсөн хэрэг бус уу. Тангарагтаа үнэн ч байж, хуульд захирагдан ажиллана. Хэн нэгнийг гэмт хэрэг гэж ярихаар нь хэрэгт татдаг, хэн нэгнийг буруутай байх ёстой гэхээр буруутгадаг асуудал миний үед гарахгүй хэмээсэн Ерөнхий Прокурорт "браво” гэж хэлье. 

А.ТАМИР

АРДЧИЛАЛ.МН


Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2023/06/16, 14:26
2023/06/08, 12:44
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/08, 17:47
2023/06/09, 12:48
2023/11/22, 13:45
2016/08/17, 12:12
2024/03/14, 13:46
2020/04/07, 12:46
2019/04/09, 12:59
2018/05/16, 14:55
2016/07/25, 08:50
2018/12/12, 09:32
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2021/06/28, 14:12
2018/07/16, 15:13
2023/06/07, 14:20
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2019/01/30, 09:46
2018/12/21, 12:14
2016/05/30, 09:27
2021/01/05, 16:47
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2019/03/20, 11:08
2020/12/04, 17:41
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2018/09/28, 11:52
2021/02/22, 12:35
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
Дэлхий дахинд
Сонин хачин