|

"Бүгдээрээ Ерөнхийлөгч болцгооё"


Монголын нийгэм ихээхэн хямралтай, олон түмэн шинэ нийгмийн тухай, шилжилт өөрчлөлтийн үнэн учир, ирээдүй хойчийг гүйцэд ухаарч ойлгож чадаагүй, бужигнаж түжигнэх дуртай, бухимдал уурсал ихтэй тийм л нэг бүрхэг, түгшүүртэй цаг үе байлаа. Ийм ээдрээтэй, эвдрэл хямралын утаа үнэртсэн 1993 оны хавар монгол төрийн тэргүүн Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн товыг зарлав.
 
МАН-аас "Үнэн” сонины ерөнхий эрхлэгч, нэрт зохиолч, сэтгүүлч Л.Түдэвийг бусад нам эвлэлээс П.Очирбатыг нэр дэвшүүлэн өрсөлдүүлэхээр тогтлоо. Монгол даяар улс төрийн сонгуулийн их салхи шуурга дэгдэх нь тэр. Өмнөх жил нь УИХ-ын сонгуульд үнэмлэхүй олонхын суудал авч ялалт байгуулсан эрх баригч МАН, түүний төв хэвлэл "Үнэн” сонин, түүний эрхлэгч, нэр дэвшигч Л.Түдэв нарын дээрээс шүүмжлэл, доромжлол, гүтгэлэг гүжирдлэг, хов жив, хонзогнол дайсагналын хар шороон шуурга зай завсаргүй асгарч, нүдэж балбаж, нулимж тургиж гарах нь тэр.
 
Улс төр гэдэг ийм муухай хор хонзонтой, бохир балиар үйл явдал байдгийг би тэр үед л ойлгож ухаарч авсан даа.
 
Харин Л.Түдэв эрхлэгч энэ бүхнийг огтхон ч тоосон янзгүй сониныхоо ажлыг орлогчдоо хүлээлгэн өгч, сонгуулийн штабт конторлон, сурталчилгааныхаа төлөвлөгөөг нарийвчлан гаргаж, туслах, дагалдан дэмжиж ажиллах хүмүүсээ өөрөө сонгон шилж хэлэх үг, тавих илтгэлээ бэлтгэн хэвийн тайван ажиллаж байв. Эрхлэгчийн, нэр дэвшигчийн энэ хэвийн тайван, ажил хэрэгч байдал бидэнд дорхноо нөлөөлж, "Үнэн” сонин түр зүйрмэглээд сэрсэн бядтай сэргэлэн эр шиг улс төрийн тулалдаанд ханцуй шамлан орсон юм даа.
 
Хаврын нэгэн сайхан өдөр нэр дэвшигч Л.Түдэв маань хувьсгалын өлгий Сэлэнгэ аймгаас сурталчилгаа, уулзалтаа эхлэхээр умрыг зорив. МАН-ын Төв хорооны нэг нарийн бичгийн дарга, сурвалжлагчаар би томилогдон цуг хөдлөв. Сэлэнгийн дарга удирдлагууд Тужийн нарсныхаа өмнөх элсэн овоон дээр сүртэй сайхан угтав.
Пионерүүд цэцэг өргөж, монгол дээлтэй гоё бүсгүй мөнгөн аягатай сүү барьж ерөөлийн үг хэлж байв. Энэ аймаг дахь манай сурвалжлагч М.Лхагвасүрэн зургийн аппаратаа гялтгануулан дуу хураагчаа түлхэж "Манай аймаг дэмжинэ ээ. Тайван сайхан ажиллаж болно” гэсээр эрхлэгчээ угтав.
 
Нэр дэвшигч маань тэр өдөржин Сүхбаатар хотын сургууль, эмнэлэг, соёл үйлчилгээ, холбоо, худалдааны газраар орж олон арван хүнгэй уулзаж ярилцан, санал бодлыг нь сонсч явсаар шөнө дөл болгов. Өглөө нь эртлэн босч тэмдэглэлээ бичиж цайлаад Соёлын ордонд нь сонгогчидтой хийх уулзалтад орлоо. Ордон хүнээр дүүрэн. Нэр дэвшигч, мөрийн хөтөлбөрөө товчхон танилцуулаад та бүхний саналыг сонсъё гээд суув. Тэр уулзалт бараг зургаан цаг үргэлжлэв. Баяр хүргэж амжилт хүснэ, ажил амьдрал хэцүүдлээ туслаач, өнөө хүнлэг энэрэнгүй ардчилсан нийгэм чинь хаашаа явчихав, хэрвээ таныг сонговол та энэ   Монгол орныг минь нар харуулж чадах уу, тариа ногоогоо ахиухан таримаар байна, мөнгө хэрэгтэй байна,…
 
Үдээс хойш эхэлж, үдшийн бүрийгээр өндөрлөсөн хоёр дахь том уулзалт цуглаан ч өмнөхөөсөө дутахгүй халуухан, хатуухан амьсгалтай болов. Уулзалтын төгсгөлд нэр дэвшигч маань босч мэхийгээд,
-Та бүхэнд их баярлалаа. Ганцхан зүйлийг онцолъё. Одоо бүгдээрээ Ерөнхийлөгч болцгооё л доо. Улс аймаг, сум баг, ажил үйлдвэрлэл, айл өрх бүртээ та бид бүгдээрээ жинхэнэ Ерөнхийлөгч болцгоож хичээн зүтгэвээс улс Монгол минь дорхноо л хөгжин бадарна. Ингэж тохиролцох уу, нөхөд өө гэхэд танхим даяар нижигнэтэл алга ташиж, инээд наргиан хөгжиж байж билээ.
Үгүй ер. Үүнээс илүү товч тодорхой төгсгөлийн үг гэж байх уу даа. Намайг сонгоорой гэж хошуу дэвсэж гуйсангүй. Ийм юм бүтээнэ, тийм зүйл хийнэ гэж худал амласангүй.
Сэлэнгэ аймгийн дарга томчууд Дархан хотод дараагийн ажил, уулзалт гэж яаран дэгдэлзэх биднийг уламжлалт элсэн овоон дээрээсээ үдэж өгөв.
Том цартай цагаан идээ хүрээ тойрч, "хойд хөршийн хосгүй "сайн архиа" том гоё шилэн аягаар бялхуулан нэр дэвшигчид гардуулан тулгаж ерөөл, амжилт хүссэн үгс хөвөрч байв. М.Лхагвасүрэн бид хоёр Ерөнхийлөгчийн амь бие хамгаалагчид шиг эрхлэгчийнхээ ард зэрэгцэн зогсоод үг яриаг нь чих тавин чагнаж тархи толгойдоо бичин авч байв.
 
Малгайн чинээ хар үүл сарыг халхпан шөнийн гэгээ бүүдийх үед аймгийн намын дарга эрхлэгчийн дэргэд ирж зогсоод ярилцах агшинд юу ярих нь вэ хэмээн сониучирхан бөхийж чагнах агшинд нүүр рүү минь нэг их халуун юм асгаран бууж нүд тэсэхүйеэ бэрх хорсон, хамар аманд архи амтагдан гашуу оргиж аюултай юм болох нь тэр.
Яаран холдож тэмтэрч үзвээс үс толгой, хүзүү хоолой, хэнхдэг цээж тэр аяараа архи болчихсон байв.
Ингээд бид Дархан хот орохоор хөдпөв. Сурвалжпагч И.Гүрринчин бүгдийг жин тан бэлтгээд тосч авав.
Бид хоёр эрхлэгчийгээ амрах өрөөнд нь оруулж төвхнүүлээд буцах замд Гүрээ маань намайг сэм үнэрлээд,
-Ах хүү ийм чухал ажил ачааллын үед дөрөөгөө яасан сүрхий чангалчихсан юм бэ дээ. Маргааш нөгөөдөр хоёр ч гал ноцсон их ажил явдал болно доо. Яадаг билээ гэж байв. Би болсон явдлыг тоочин хэлэв. Маргааш нь Лхагваа маань утасдаж учир явдлын учгийг тайлж уучлал гуйв.
Алба, амралтын зааг ялгаа, архи дарсны дэг ёсыг арван хуруу шигээ мэдэх Тү эрхлэгч талархлын үг дагуулсан хундаганаас татгалзаж маягласангүй тасарч унатлаа залгилсангүй, сэржим өргөж амсаад сэмхэн Лхагваад минь атгуулчихжээ. Лхагва ямар галзуурсан биш, эзэн дээдсийнхээ дэргэд хэрхэн архи залгилах вэ. Аян замын ерөөл амандаа шивнээд алтан дэлхийд өргөлөө гэсэн нь миний нүүр толгой таарчихжээ.
Миний энэ "хэлмэгдлийг” Тү эрхлэгч огт тоосонгүй, ганц үг ганхийсэнгүй.
Арваад жил гар санаа нийлж ажилласан, үе тэнгийн насны энэ өгөр улс төрийн ийм халуун салхи шуургатай үед арай ч тэгж хөлөөрөө толгой хийхгүй биз гэж итгэснийх нь биз гэж би боддог юм. Дархан, Булган, Эрдэнэтээр бүтэн долоо хоног улс төр салхилуулан нойр хоол хугасхан явж ажлаа бүтээсэн бид хоёрын аяны замд дахин тийм хэлмэгдэл, будилаан тохиолдоогүй билээ.
 
Ахмад сэтгүүлч Г.Дамба
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/16, 14:26
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2023/06/08, 12:44
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2021/06/28, 14:12
2023/06/09, 12:48
2018/07/16, 15:13
2016/07/25, 08:50
2023/06/07, 14:20
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2023/11/22, 13:45
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин