|

Я.Дүгэр: Нийгэм одоо ч айдастай байна, ардчиллын зорилго айдсыг бүрэн арилгах юм


 Я.Дүгэр: Нийгэм одоо ч айдастай байна, ардчиллын зорилго айдсыг бүрэн арилгах юм
Ардчилсан хувьсгалын ахмад зүтгэлтэн, Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн холбооны тэргүүлэгч, Монгол Улсын гавьяат багш, судлаач Я.Дүгэрийг "Ярилцах цаг”-ийн зочноор урилаа.
 
-Та ардчилсан хувьс­галын үйл хэрэгт анх хэр­хэн татагдаж орсон бэ?
 
-Би 1964 онд УБДС-ийн Орос хэлний ангийг төгсч Ховдын ХАА-н техникумд хуваарилагдан хоёр жил ажиллаад Зэрэг сум руу шилжсэн. Дараа нь Баян-Өлгийд хэдэн жил багшлаад хот бараа­даж, 1976 онд Төв айм­гийн Угтаалцайдамд суурьш­сан. Хөдөө сумын багш хичээлийн эрх­лэгч, захирал, саальчин, ногоо­чин гээд бүх ажлыг хийсээр 1990 онтой золгосон. 1989 оны сүүл­чээр ТМС-ийн захир­луудын сургалтад Ленин­градад очоод байсан юм.
Орост өөрчлөн байгуу­лалт эхэлж, жагсаал цуглаан гээд хөл толгой­гүй бужигнаантай. Тэрийг би Монголд байхдаа сонирхож, сонин, телевиз харж бай­сан учраас мэдээлэл сай­тай байлаа. Гэхдээ биеэр очиж харахад нийгэм орвонгоороо өөрчлөгдө­нө гэдэг сүртэй юм билээ. Тэр үед Берлиний хана нурж, тэрийг дэлхий дахин харж байлаа. Румынд коммунист намын дарга нь эхнэрийн хамт зугтаж яваад буудуулж байлаа. Коммунист дэглэмийг нурааж, социализмыг халах үйл ажиллагаа баруун тийш явж байсныг зүүн тийш нь явуулсан. Социалист систем сүйрч Орос орон тэр чигээрээ ядуурч, хүмүүс нь маш их эвдэрч "яаж сэхнэ дээ” гэдэг асуудал тавигдаж байв. Социализм дээвэр­гүй шорон гэж үг үнэн болохыг би тэр үеэс мэдэрсэн. Тиймээс зүгээр байж болоогүй. Монголдоо ирэнгүүт Угтаалцайдам сумандаа ардчилсан хол­боо байгуулан зүтгэсэн. Өөрөөр хэлбэл, би ард­чиллын "Түмний нэг”, гэхдээ түүнд ухамсартайгаар, бас хэрэндээ "хошуугаа хөл­дөө­хөөр” гүйсэн хүн. Муу­гаар хэлбэл,  ардчил­лын "хэнээтэн”.  Түү­нээс хойш манай  Угтаалцайдам аймагтаа хам­гийн ардчилсан сум болж төлөвшсөн. 2008 он хүртэл 2000 оныхоос бусад бүх шатны сонгуульд ардчиллынхан ялалт байгуулсан.
 
-Хөдөөгийн суманд ардчиллын үрийг тарьсан гэлээ. Хаалттай, хатуу цагт ямар ажил сэдэж, хийж байв?
 
-Намайг Ленинградаас ирэхэд Улаанбаатарт эхний жагсаал болсон тухай сонинд бичсэн байсан. Анхны тэр жаг­саалд оролцсон хүмүү­сийн хувь нэмэр асар их. Ойлгоно гэдэг дэвшил хэдий ч ардчилал ойлгосноор бас болдоггүй. Хүний төрөлх чанар гэж бий. Нэг хэсэг нь өөрт нь болж байвал бусад хамаагүй, нөгөө хэсэг нь өөрийгөө бодохоос илүү олон түмнийг боддог. Төрөлх чанарын түүхэн том жишээ бол өөрийн гавьяа зүтгэлийг гаргуунд гаргаж, бусдын төлөө зүтгэсэн Чингис хаан шүү дээ. Ардчиллын төлөө яв­сан хүмүүс бусдын тө­лөө шаналагчид, олны төлөө зүтгэгчид. Ийм хүмүүс ард­чилалд оройлж оролцсон. Өөрөө зориггүй байлаа ч бусдын бадрангуй сэтгэл, зоригийг бид ойлгох ёстой юм. Монголд эхэл­сэн анх­ны тэр жагсаалын тухай Оросын сонинд бич­сэнийг үзээд оросууд "овоо шүү дээ” гэцгээж байсан. 1990 оны нэгдүгээр сарын сүүлээр намайг сумандаа иртэл  бай­дал их эвгүйдсэн. Гэсэн ч өдөр бүхэн хурал, цуглаан зохиож, үг хэлж, яриа таниулга хийж эхэлсэн. Ярьснаа батал­гаажуулж цаасан дээр бичиж тавьдаг бай­лаа. Аймгаас "Хэт даврагчдыг даран сөнөөх” ажлын заавар, С.Зориг, Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нарын "танилцуулга” зэрэгцэж ирнэ. Хяналт ч чанга байсан. Хүмүүс нэрээ нууцлан ухуулга би­чиж наадаг. Би харин өөрийн нэрээр бич­дэг байлаа. Сүүлд сумын клубын үүдэнд ма­най ТМС-ийн багш Н.Баттогтох маань ланжгар, чухам трак­тороор татаад ч дийлэмгүй, бас уншиж болох ч, шилийг нь хагалж, бичгийг авахын аргагүй, цоожтой самбар хийж өгч би ч бичгээ чөлөөтэй тавьдаг болж билээ.
 
-Шахалт, дарамт байв уу?
 
-Эхэндээ хүмүүс ойлгохгүй, цонх хагална, хүүхэд шуухад шоглож л байсан. Санаанаас гардаггүй нь ганц юм олдвол хуваагаад цохьчихдог үй зайгүй найз минь "Ардчиллын бужигнаан, ажилгүй болох аюулыг авчирсан” гэж намайг зүхэх болсон. Авгай, хүүх­дүүд нь ч ил харааж, доромжилж, буудвал таарна ч гэж байсан. Одоо тэр хүний хүүхдүүд хувийн компанитай, жийп унаад явж байна. Энэ чинь ардчиллын буян шүү дээ. Одоо ч надад тэр үед самбарт тавьж байсан мэдээллийн 100-аад хуудас үлдсэн нь эр­гээд үзэхэд сонин байдаг юм. Сүүлдээ бид олуулаа болсон. Аймгийн захиргаа, Намын хороо ч манай сумыг зөнд нь тавьсан. Хааж, боогоод нэмэр­гүйг ойлгосон байх.
 
-Тэгэхээр та сумандаа Шинэ дэвшилт холбоо, МоАХ-г анх байгуулсан байх нь ээ?
 
-"Би МоАХ-д элслээ, салбар байгуулъя, битгий ай” гэсээр 1990 оны хавар монгол уламжлалыг сэргээх, зах зээ­лийн эдийн засагт шил­жих зорилготой Шинэ дэвшилт холбоог байгуулахаар болж зарлал, мөрийн хөтөлбөрийн тунхаглалаа гаргасан юм. Тунхаглал, Мөрийн хөтөл­бөр, ажлын төлөвлөгөө хэлэл­цэж батлах, зохион байгуулал­тын асуудал хэлэл­цэх, гишүүд, дэмжигч элсүүлэхээ ч бичиж тавьсан. Товлосон өдөр ТМС-ийн клубт цуг­­ласан. Тэр үеийн МАХН-ын дарга, 6-7 идэвх­­тэн­тэй­гээ ирэхэд нь бид 23-уул суудлаа эзлээд "Та нөхөд хурлын ажиллагааг сонирхох гэж байгаа бол урагшаа суугаач” гэхэд "Үгүй, бид эндээс харъя” гээд үүдэнд элгэндээ гараа зөрүүлээд гурван цаг биднийг харж зогссон. Мар­гааш нь сумын даргад танил­­цуулах бичиг өгч, үйл ажиллагаа явуулах зөв­шөөрөл хүсч байлаа. МоАХ гэхээр хүмүүс ай­даг байсан. Тэгээд шөнө дөлөөр ирж зовлон­гоо ярьж уулзана. Харин  Шинэ дэвшилт холбоо гээд уламжлал, ёс заншлаа сэргээх тухай ярихаар арай зөөлөн тусдаг, хүмүүс ч дуртай нааштай ханддаг байлаа. Тэр үед үг хэлж, самбарт бичиг бичиж нааж байсан минь их учиртай. Нэгдүгээрт, соён гэгээрүүлэх ажил. Хоёрдугаарт, би айхгүй босч үг хэлээд, нэр усаа тавьж бичиг бичиж бай­хад та нар ч гэсэн битгий айгаарай гэсэн санаа юм. Ардчилал хэ­нийг ч айлгадаггүй, "атгадаггүй”. Энэ гашуун зүйл гагцхүү социализмд л байсан, түүний үлдэгдэл одоо ч нийгэмд байна.
 
-Эрх баригчид хүмүү­сийг айлгаж, дарам­талдаг байж дээ?
 
-Барьж аваачаад хорих бүх эрх нь Намын Төв Хороо, тэр үеийн Улс төрийн товчоонд байсан. Ажил, сургуульгүй бол­гохоос өгсүүлээд эрс­дэлтэй. Ямар сайндаа 1990 оны наадмаар суманд МоАХ гэж шинэ холбоо төрснийг олонд дуулгах гэж ажил зохиоход  Ж.Батсайхан маань өөр нэг эмэгтэй гишүүний хамт хадгаа барьж, би үг хэлнэ гэж байтал хадаг барих эмэгтэй маань "Би чадахгүй нь. Уучлаарай, багшаа” гэдэг юм. Хэд хэдэн залуу бүсгүйд хэлж, гуйсан ч хөдөлдөггүй. Ядаад гэр рүүгээ давхиж наймдугаар ангид сурдаг охиноо дээлийг нь өмсүүлэн авчирч хадаг бариулж байлаа. Бид суман­даа ингэж л зүтгэж ирсэн.
 
-Өөр ямар бэрхшээл байв?
 
-Картын барааны үе,  юм ховор. Бичээч нар бидний юмыг бичиж өгөх хориотой. Би "Ө”, "Ү” үсэг­гүй орос бичгийн машинаар юмаа бичнэ. Унаа гэвэл миний "ИЖ планета” мотоцикль. Аккумляторыг нь хоёр ч удаа хулгайд алдсан. Алдах ч юу байхав, зориуд хулгайлж аваад байгаа юм. Нэгэнд нь "Ингээд их яваарай чи” гэсэн бичиг  үлдээсэн байж билээ. Ардчилалд хувь нэмэр оруулсан унаагаа 2002 онд гурван тугалтай үнээгээр худалдаж гэр хороололд шилжсэн дээ. Мал ч овоо өссөн. 2004 оны сүүлээр хотод орж ирж Чингэлтэй дүүргийн Ардчилсан намд бүртгүүлсэн. Ардчиллын төлөө сэтгэлтэй хүн хаана ч  өөрийн мэдэлгүй гүйдэг юм.
 
-Ардчиллын үйл хэр­гийн төлөө зүтгээд өдгөө  үр дүнг нь дүгнэхэд юу бодогддог вэ?
 
-Монголчууд эрх чөлөөтэй, зорилготой бол­жээ. Миний хувьд хувьч­лалаар хоёр хамуутай хурга л авсан, өөр юу ч аваагүй. Ардчиллаас эд материалын ямар нэгэн хишиг хүртсэнгүй. Харин хэр чадлаараа унш­сан мэдсэн зүйлээ, залуу насаа зориулсан. Гэхдээ энэ л  миний жар­гал. "Гэрт инээхэд гадаа маасайна” гэгчээр малтай, машинтай, хаустай, зуслантай, ер нь юм юмтай яваа нэгийг нь хараад би дот­роо баярладаг. Нэг нь ч болтугай овоо доо  гэж. "Маргааш Лондон явна. Тэнд охиныдоо сар болоод Японд хэдэн сар болно” гэж гар утсаар танихгүй хүний ярихыг хүр­тэл сонсоод баярладаг. Гол нь хэдэн ном бичсэн минь ардчиллын буян. Миний ард түмэндээ оруулсан хөрөнгө оруу­лалт, бас үлдээх өв минь тэр юм даа.
 
Ч.Үл-Олдох
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин


Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2023/06/16, 14:26
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/08, 12:44
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2021/06/28, 14:12
2018/07/16, 15:13
2016/07/25, 08:50
2023/06/07, 14:20
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2023/11/22, 13:45
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин