|

ЧАНГАЛСАН БҮСЭЭ СУЛЛАХ ЖИЛ АЙСУЙ


ЧАНГАЛСАН БҮСЭЭ СУЛЛАХ ЖИЛ АЙСУЙ

 

Хуучин оноо үдэж, шинэ жилээ угтахад ердөө гуравхан хоног үлдээд байна. Өнгөрч буй 2015 он монголчууд биднийг "хөрс”-нд нь буулгасан жил байлаа. Эдийн засгийн хямрал нүүрлэсэн, ард түмний амьдрал тартагтаа тулсан гэж дүгнэх хүн олон байсан. Мэдээж өнгөрсөн жилүүдийн тансаг байдал алга болж, хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх болсон нь үнэн. Нэг хэсэг Монгол Улсын ашиг орлого нэмэгдэж, уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ч өндөр байсан. Засаг төр ч мөнгөтэй байв. Хүн болгонд халамж тараагаад л, намууд сая саяар нь мөнгө амлаад л. Залуусыг гэрлэснийх нь төлөө 500 мянгыг өгөөд л. Тийм баян цаг үед бидэнд байсан. Гэхдээ бид боломжтой үедээ үүцээ бэлтгэж чадалгүй, байгаа үед нь баярхаад, үрэн таран хийгээд л дуусгасан. Түүнийхээ гайг өнгөрч буй онд эдэллээ.

Нэг хэсэгтээ л "хөөсөрч” байсан эдийн засаг эмх цэгцэндээ орлоо.
Албан байгууллагууд нэг худалдагчтай байхад хангалттай дэлгүүртээ хоёрыг ажиллуулж байсан. Түүнийгээ болилоо. Орон сууцны ам.метрийн үнэ тэнгэрт хадаж байсан бол одоо бага багаар бууж байна. Ам.доллар, юанийн ханш өссөнөөр хүмүүс элдэв бараа оруулж ирэхээсээ илүүтэй дотооддоо үйлдвэрлэл эрхлэх сонирхолтой болж байна. Гэх мэтээр саарын хажуугаар сайн мэдээ дагуулсан жил болж өнгөрлөө, 2015 он. Тийм болохоор хямралтай, хэцүү гэж дүгнэх хэрэггүй байх. Харин бүсээ бага зэрэг чангалсан уу гэвэл тийм. Яагаад гэвэл төр засгийнхан төсөв бүрдүүлэхийн тулд хямдарч болох байсан шатахууны үнийг барилаа. Иргэдээсээ янз бүрийн татвар нэмж авч байна.

Зах зээлийнхээ хуулиар махны үнэ хямдарсан нь малчдад жаахан хүнд туслаа. Гэх мэтээр асуудал байгаа. Гэхдээ ирэх 2016 онд Монгол Улсын нийт иргэдэд өгөөжөө өгөх байх. Иргэдийн маш их итгэл хүлээлгэж байсан Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт эхэллээ. Тэндээс орж ирэх орлого улс орныг сэвхийтэл өөд нь татаж, өргөдөгүй юм гэхэд бага сага хувь нэмрээ өгөх байх. Бусад уул уурхайгаас орж ирэх ашиг ч далайд дусал нэмрийн адил хэрэгтэй. Хамгийн гол нь монголчууд хөрсөн дээрээ бууж, бодит байдалдаа дасч эхлээд, хэтэрхий тансаг байдлаа үгүйлэхээ болиод эхэлбэл бүр ч сайн. Энэ мэтээр чангалсан бүсээ суллах боломжууд гарч ирэх болов уу.

Мөн 2016 онд Парламентын ээлжит сонгууль болох учиртай. Нам эвслүүд, нэр дэвших магадлалтай хүмүүс одооноос эхлээд л сонгуулийн сурталчилгаагаа хийж эхэллээ. Бид 2016 онд чухал сонголтын өмнө тулж ирнэ. Хэнийг сонговол энэ улс орны ирээдүйг зөв залаад, удирдаад явах вэ гэдгийг одооноос ард иргэд тунгааж байгаа байх. Олон хүн нам сонгохгүй, хүн сонгоно гэж хэлж, ярьж байна. Гэтэл өнгөрсөн сонгуулиар бид хүн сонгож байна гээд янз бүрийн төлөөллийг УИХ-д илгээсэн. Гэтэл нэг нам нь дангаар Засгийн газраа бүрдүүлж чадахгүйд хүрч, эвсч байгаа нэртэй хэцүүхэн л байлаа. Зарим нэг нам, эвсэл нь УИХ-д суусан хүн болгоноо сайд болгох гэж Засгийн газраар багагүй тоглолоо. Салбар яамдын ажил ч өнгөрсөн жилүүдэд сайн явсангүй. Сайд нь солигдоогүй цөөн хэдэн яамыг эс тооцвол.

Энэ мэтээр хүн сонгохын гайг хангалттай л харлаа. Тийм болохоор бид арай өөр өнцөг харж, сэтгэж, сонголтоо зөв л хийх цаг ирсэн байна. Тэгэхгүй бол "ямар ард түмэн байна, тийм төр байдаг” гэдэг үгээр амаа таглуулсаар, төрд байгаа хэдийгээ баяжиж байгааг зүхсээр, өөдөлсөн ч юмгүй өнгөрөх нь. Ард иргэд өөдлөн дэвжихийн тулд өөрсдөө ухаантай, ухамсартай, мэдлэгтэй, мэдээлэлтэй болмоор байна. Бид зөв сонголт хийж чадвал чангалсан бүс ч аяндаа суларч, улсын дайтай улс болох учиртай.


Монголын мэдээ
Н.Пунцагболд

Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2023/06/16, 14:26
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/08, 12:44
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2021/06/28, 14:12
2018/07/16, 15:13
2016/07/25, 08:50
2023/06/07, 14:20
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2023/11/22, 13:45
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин