|

Бондоор бондойж чадсан уу


Бондоор бондойж чадсан ууИнфляци 2.1 хувьд хүрчээ. Арваннэгдүгээр сарын эдийн засгийн тоон үзүүлэлтүүд нь байдал хүнд байгааг хэлсээр байна. Монгол Улсын мөнгөний нийлүүлэлт энэ оны арваннэгдүгээр сарын эцэст 9.8 их наяд төгрөг болж өмнөх сарынхаас 91.2 тэрбум төгрөгөөр, өнгөрсөн оны мөн үеийнхээс 119 тэрбум төгрөг буюу 1.2 хувиар буурчээ. Гүйлгээнд гарсан бэлэн мөнгө 710.5 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 29.2 тэрбум төгрөгөөр, 2014 оны 11 дүгээр сарын эцэстэй харьцуулахад 58.4 тэрбум төгрөгөөр буурсан байна.

 

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 11.9 их наяд төгрөгт хүрчээ. Үүнтэй зэрэгцээд хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 899.5 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 454.9 тэрбум төгрөг буюу хоёр дахин өссөн байна.

 

Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 849.8 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оноос 229.8 тэрбум төгрөг буюу 37.1 хувиар  өсчээ. Улсын зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ зургаан их наяд 132.4 тэрбум төгрөг болж, улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл  нэг их наяд 102.2 тэрбум төгрөгийн алдагдалтай гэж гарчээ.

 

Нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого энэ оны эхний 9 сарын байдлаар 937 мянга, зарлага 936.6 мянган төгрөг болж, өнгөрсөн оныхоос 24 мянган төгрөгөөр буурчээ. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх сарынхаас 0.2 хувь, оны эхнээс 2.1 хувиар, өмнөх оны мөн үеийнхээс 2.9 хувиар өссөн үзүүлэлт гарлаа. Эдийн засаг саармагжиж, аж ахуйн нэгжүүд орон тооны цомхотгол явуулсан нь ажилгүй иргэдийн тоог нэмэгдүүлсэн дүнг харуулсан байна.

 

Энэ нөхцөлд ганц Ерөнхий сайд руу чичлээд байлгүй ҮАБЗ улс орныхоо эдийн засгийн аюулгүй байдлын талаар том хүрээнд хэлэлцэж тогтож ярих шаардлага бий болжээ гэж дүгнэхээр. Он дуусч байгаа энэ үед улс төрөө түр хойш тавьж эдийн засгийн асуудлаа сайн ярьж гарцаа хайх ёстой байх. Ойрын үед авах арга хэмжээ бол нэг хэрэг. Сонгуулийн нүд хуурсан амь тариагаар эдийн засгаа хөлдөө чирэхээс өмнө бодит байдалдаа дүгнэлт хийж эдийн засагч, судлаач шинжээчдийн саналыг нэгтгэж цааших бодлогоо нарийвчлан тогтох хэрэгтэйг уруудсаар байгааг эдийн засаг хонхдоод байна.

 

Дахин бонд өрийн бичиг гаргахаас өөр замгүй гэж явсаар буцах аргагүй өрийн дарамтад орох бий гэдэг дээр эдийн засагчид эмзэглэж анхааруулж байгааг манай төр оны энэ босгон дээр тусгаж аваасай.

 

Шатахууны үнэ бууруулах зэргээр нийгэмд эерэг сэтгэгдэл бий болгох, нэг бол махны экспортоор мөнгө цутгана, зэсийн үнэ суга өснө гэх зэргээр хэт хийсвэр орлогын төсөөллөөр бодит хүндрэлээс тойроод байх нь хэтийн байдлыг улам дордуулах юм.

 

Завгүй улс төржиж зээл бондоор өрөө зузаалсаар улсын өрийн тааз хэмжээнээсээ хэтрээд ирсэн байхыг үгүйсгэхээргүй боллоо. Үүнийг хөндлөнгийн эдийн засгийн шинжээчдээр нарийн судлуулж дүгнэлт санал гаргуулах ёстой байх.

 

Урьдын авсан зээл мөнгөний зарцуулалтаа эргэн харж юунд зарцуулсан, яаж төлөх боломж бааз байгаа, байхгүйгээ хоёр нүүргүй хатуу үнэнээр нь буулган харахаас бултах хэрэггүй. Бондын зарцуулалтад алдаа байсан бол эртхэн засах нь хэтийн зөвд том хувь нэмэр болохыг улстөрчид ойлгож байх учиртай.

 

Бондын хүүнд 2013-2022 онд нийт 615 сая ам.долларыг улсын төсвөөс төлнө. Үндсэн төлбөр, хүүтэйгээ нийлээд 2.1 тэрбум ам. доллар. Н.Алтанхуягийн Засгийн газар Бондын санхүүжилтийн тал хувийг өөрийн орлогоор зээлээ эргүүлж өгөх төслүүдэд зарцуулсан гэдэг.

 

Үүний цаана зээлээ хугацаанд нь эргүүлж төлөх боломжгүй төслүүд олон байгааг төрийнхөн ярихаас халширсаар байх юм. Чингис бондоос хэрэгцээт санхүүжилтийнхээ гуравны нэгд зээл авч, үлдсэн мөнгөө өөрсдөө гаргасан үйлдвэрүүд хугацаандаа ашиглалтад орсон боловч зах зээлээ дагаад борлуулалтгүй үйл ажиллагаа нь доголдсон гэж мэдээлэгдсэн. Боинг онгоц худалдаж авсан зээлийнхээ 84 сая ам.долларын зээлээ барагдуулаад байгаа гэх МИАТ компанийг эс тооцвол цаана нь  бондын мөнгөнөөс том зээлтэй 9 төслийн эргэн төлөлт одоогоор "Тодорхойгүй” гэсэн тодорхойлолттой яваа. Энэ мэтээр тоочоод бид өөр хоорондоо хүндрэл буруугаа яриад аргалаад байж болох ч  өр төлөх график өөрчлөгдөхгүй үнэнээс зугатаж чадахгүй.

 

Зээл авлаа, өр тавилаа гэж хэн нэгэн буруутныг тодруулах нь туйлшрал болох нь ойлгомжтой. Харин яаж зарцуулав. Юу хийж босгож чадав. Юунд алдав. Түүнийгээ одоо яаж засах зам байна гэдгээ ярих нь шийдэл болж болно.

 

Одоогийн зураглалаар өр тавьж байж өрөө аргалах боломж байгааг хаана хаанаа зөвшөөрөх өнгө аястай байгаа. Ер нь энэ их зээлээ яаж төлөх юм бэ. Ямар эх үүсвэрийг бий болгож байгаа вэ гэдэгт засгийн газар нэг хариулт гаргаад ирж чадах байх. Харин ирээдүйд авахаар төсөөлж буй их хэмжээний зээлийн зохистой зарцуулалт, хариуцлага сахилга бат ил тод байдлыг яаж хангах вэ гэдэг дээр хэлчих тодорхой систем тогтолцоо одоо ч бий болоогүй л байна.

 

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс олон нийтэд нээлттэй, хяналт дор Чингис бонд зарцуулагдах ёстойг онцолж. "Чингис бондын хөрөнгийн эх үүсвэрийн зарцуулалт, төсөл, хөтөлбөрийн сонголт, хэрэгжилт нь авилга, албан тушаалын үйлдэл, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх чиглэлээр прокурор, АТГ, Тагнуулын ерөнхий газар болон бусад холбогдох хууль хяналтын байгууллага уялдаатай ажиллах”-ыг сануулсан байдаг. Үүнийг урьдын Засгийн газар ёсчлон дагаж мөрдсөн гэхэд хэцүү л байгаа юм. Энэ зөвлөмж хэрэгжээгүйгээс нэр бүхий албан тушаалтнууд Бондын мөнгөөр босох мөрөөдөлд байсан төмөр замын асуудлаар хэрэгт татагдан шалгагдаж байна.

 

"...Самурай бонд гээд 280 сая долларыг Японоос авсан. 50 сая доллар нь Монгол Улсад орж ирээгүй шүү дээ. Үнэн биз дээ...” гэж Их хурлын гишүүн чуулган дээр асууж байсныг ч санаж байна. Бондоор бондойх байтугай гарын салаагаар багагүй хувийг нь урсгасан байж болох шалгалтын дүнг сөрөг хүчнээс тавиад байгаа нь огт үндэслэлгүй улс төр гэж болмооргүй. "Чингис”, "Самурай” бондын зарцуулалтын тайлан дээр дээр ажиллаж буй Их хурлын ажлын хэсэг дүгнэлтээ нэгтгээд нэг их улс төржилгүй алдаа оноогоо ил цагаан ярчихмаар.

 

Одоо нэгэнт төсвийн хэмжээнд цааш хямралыг туулах боломж харагдахгүй тул шинэ бонд өрийн бичиг гаргах нь тодорхой болж байх шиг байна. Гэхдээ урьдын зээлийн мөнгийг зарцуулсан шиг хариуцлагагүй, хуйвалдаан давамгайлсан байдалд ажиллах юм бол дахин хэдэн тэрбум долларын зээл аваад ч энэ улс орон өөд гарахгүй гэдгээ л ухаармаар.

 

Эдийн засгийн аюулгүй байдал, тусгаар тогтнол гэсэн эрх ашиг дээрээ намууд улаан цэнхэргүй нэг дуутай байж чадах нь улстөрчдийн хамгийн том шалгуур болох цаг ирсэн байна даа.

 

Пүрэвжавын Баярхүү /тоймч/


Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2023/06/16, 14:26
2019/04/09, 12:59
2023/06/08, 12:44
2018/12/12, 09:32
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2021/06/28, 14:12
2016/07/25, 08:50
2018/07/16, 15:13
2023/06/07, 14:20
2023/11/22, 13:45
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин