100 төгрөг дутсан “Амьдрал”


Үнэхээр
өдөрт мянга хүрэхгүй орлоготой иргэн Монголд л амьдардаг. Магадгүй та
талх зардаг булангийн жижигхэн дэлгүүрт орж үзээгүй ч байж болох юм.
Тэнд яг ийм л дүр зураг харагддаг. Шил лааз түүж олсон мөнгөө тоолоод
тоолоод ердөө л 700 төгрөг.
Дахиад
нэг тоолчихвол 100 төгрөг нэмэгдчих болов уу гэх найдсандаа ч юм уу?
Эсвэл өөрийгөө буруу тоолж байгаа болов уу гэсэндээ ч тэр үү? Бүү мэд…
Цааш нь жаахан ажиглах юм бол талх авахыг хичнээн их хүсэж байгаа нь
түүний харц дээш доош, талх болоод мөнгө хоёрын хооронд хэдэнтээ
дохилзсоноор илэрхий харагдана.
Надад
хэдийгээр түүнд 100 төгрөг аваад өгчих юмсан гэх бодол төрөвч бас нэг
бодол зэрэгцэнэ. Ард түмнээ ангайлгаж байгаад, аманд нь хоол халбагадаж
өгдөг арчаагүй төрийн бодлогыг би хүртэл хэрэгжүүлэх гэж үү? Сая саяар
нь мөнгө тарааж байхдаа хэнд нь хэрэгцээтэй, хэнд нь хэрэгцээгүй байхыг
тооцоолоогүй үлдсэн нөхөөсийг би бөглөж 100 төгрөг өгөх хэрэгтэй гэж үү?
Хүн чанар гаргаад өгч болох зуухан төгрөг энэ нийтлэлийг уншиж байгаа
хүмүүсийн хувьд амандаа хоёр гурав зажлаад гудамжинд хаягдах хог юм л
даа уг нь.
Би
зуун төгрөг өгч болох л байсан. Гэхдээ түүнд дараачийн удаа дутуугаа
хэн нэгнээс хайх горьдлого төрүүлэхийг хүссэнгүй. Дараагийн удаа 800
төгрөг олох хэрэгтэй юм байна гэсэн итгэлтэй нь үлдээсэн нь дээр гэж
бодсон юм. Өглөгч хүний дүр эсгээд бүтэн талх ч аваад өгч болно… Өгсөн,
буян болсон гэж бодож байгаа бол энэ эндүүрэл!
Хүмүүст ус агаар шиг хэрэгтэй байгаа зүйл бол мөнгө биш итгэл.
Тэр
итгэлд олон зүйлсүүд багтана. Хууль хүн бүрт тэгш үйлчилдэг гэдэгт
итгэх итгэл, аавын хөвгүүдийн аль нь ч өөрийн санаагаа хэрэгжүүлэхэд
арын хаалга байдаггүйд итгэх итгэл, амьд явахын тулд нүгэлтэн шиг
оршихгүй байх итгэл хүмүүст хэрэгтэй.
Эмзэглэл
төрүүлсэн үйл явдлаасаа иш татан эргэцүүллээ. Эрхэм таныг ч бас
хөндүүрлэсэн бол хүлцэл өчье. Миний хэзээ ч мартдаггүй нэгэн үг байдаг
юм. Та санаж байгаа бол тэр үгийг хэлсэн Монгол эмэгтэй "Танайд хоноё”
нэвтрүүлгээр оролцож байсан маш их ядуу, бас хоёр бяцхан хүүгийн ээж
байсан. Тэр хэлэхдээ "Ямар ч ядуу хүнд савангийн мөнгө олддог юм”гэсэн юм.
Ц. Будгэрэл
2012 он
Мэдээний URL:
Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
|
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
Дэлхий дахинд
Сонин хачин