|

Ц.Чинбат: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг Төрийн албанд ажиллуулах боломжоор хангах хэрэгтэй


Ц.Чинбат: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг Төрийн албанд ажиллуулах боломжоор хангах хэрэгтэй Японы хөгжлийн бэрхшээлтэй улстөрч Хори Тошиказүгийн "Тэмцэл дунд өнгөрүүлсэн он жилүүд” ном албан ёсны эрхтэйгээр Монгол хэлээр уншигчдад хүрлээ. Уг номыг Эрдэнэтийн "EВS media” группийн захирал Ц.Чинбат орчуулж, редакторласан аж. Ц.Чинбат хэдийгээр хараагүй ч өөрийн гэсэн бизнестэй, өөрийн чадах чинээгээр нийгэмд хувь нэмрээ оруулж, өөрчлөлтийг авчрахын төлөө зүтгэж яваа нэгэн юм. Японы улстөрч ямар замыг туулан, хэрхэн тэмцэж чадсанаар улстөрд орж, өөртэйгөө ижил олон зуун мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хөдөлмөрлөх, бусадтай адил сурч боловсрох орчин нөхцөлийг бүрдүүлж чадсан талаар өгүүлэх уг номыг тэрээр Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэд төдийгүй бүх нийтэд хүргэх зорилгоор хэвлүүлжээ. Эхний ээлжинд хэвлүүлсэн мянган ширхэг номын орлогоор сонсох хувилбартай болгож, 120 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гарт үнэгүй хүргэхээр тэрээр төлөвлөжээ. Ингэснээр тэд өөрсдийгөө харах өнцгөө өөрчилж, нийгэм тэднийг ижил хүлээн авч, төрийн бодлогыг ч өөрчлөх боломжтой гэж тэрээр үзэж байгаа юм. Ц.Чинбат 1997 онд МУИС-ийг улс төр судлаач мэргэжлээр, 2008-2010 онд Удирдлагын академид төрийн удирдлагын магистрын зэрэг хамгаалжээ. Түүнтэй саяхан орчуулсан шинэ ном болон юу авчрахыг зорьж буй өөрчлөлтийнх нь талаар ярилцлаа.

- Таны орчуулсан номд юу өгүүлдэг талаар яриагаа эхэлье.
- Хори Тошиказү бол Японы анхны хөгжлийн бэрхшээлтэй улс төрч. Тэрээр үндэсний парламентад гурван удаа сонгогдон 18 жил гишүүнээр ажиллах хугацаандаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ дуу хоолой болж тэдний төлөө олон ажлыг нааштайгаар шийдэж чадсан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, жирийн иргэдтэй адил тэгш эрхтэй байх ёстой гэсэн ойлголтыг улсдаа нэвтрүүлж чадсан чадварлаг улс төрчдийн нэг юм. Тэрээр энэ номондоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамддаг ноцтой асуудлуудыг хөндөж, тэдний нийгмээс тусгаарлагдах байдал,  адил тэгш оролцоо, халамж үйлчилгээ гээд олон зүйлийг бүтээлдээ дурдсан. Энэ номд маш том санаанууд бий. Нийгэмд энэ номд байгаа зөв санааг  өгчих юмсан гэж бодон орчуулуулж миний бие ерөнхий редактороор нь ажилласан юм. Энэ хүний тэмцэл дунд өнгөрсөн амьдрал, өөрчлөх боломжийг тэдгээр хүмүүс сонсоод, ойлгоод ирэхээр хандлага нь өөрч-лөгдөнө. Түүнээс биш энэ номоос ашиг олох зорилгогүй, өөрийнхөө итгэл үнэмшлээр хийсэн.
   
- Энэ хүний туулсан амьдралаас манайд хэрэгжүүлэх нэн шаард-лагатай гэж үзмээр жишээ байх юм уу?
- Би сая төрийн албаны шалгалт өгөх гэж үзлээ л дээ. Төрийн албаны хуульд эрүүл мэндээр эрүүл байх гэсэн заалт  байдаг юм. Уг заалт нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрд ажиллах нөхцөл боломжийг  хаасаар байна. Тэргэнцэртэй төрийн албаны нягтлан яагаад байж болохгүй гэж. Хараагүй хүн яагаад сэтгэл зүйч, нийгмийн ажилтан хийж болохгүй гэж. Хараагүй хүн байж болохгүй шалтгаан нь юу юм гэх мэтчилэн. Төрийн албанд орох гэхээр хуультайгаа зөрчилдөөд байгаа юм. Хуулиндаа өөрчлөлт оруулах хэрэгтэй.  Хори  Тошиказүгийн номд саажилттай хүн төрийн албанд шалгалт өгөх гээд очиход нь өнөөгийн манайд байгаа шиг л хүлээн авсан юм билээ. Гэхдээ тэр орж чадсан, парламентад оронгуутаа хамгийн түрүүнд юу өөрчилсөн бэ гэхээр оюуны хомсдолтойгоос бусад хөгжлийн бэрхшээлтэй хү-мүүс төрийн албаны шалгалт өгөх боломжийг нээж өгсөн байдаг.
    
- Тэгвэл японд хөгжлийн бэрхшээлтэй гэсэн ялгаа байхгүй гэсэн үг үү?
- Японд төрийн албанд орох боломж 100 хувь нээгдчихсэн, тухайн хүний ур чадварын асуудал болчихсон. Их, дээд сургуульд ч өрсөлдөх боломжтой. Одоо үндэсний парламентад хоёр хүн байна, орон нутгийн парламентад арав гаруй хүн байдаг гэсэн. Саажилттай гэртээ байдаг эмэгтэй ч байдаг юм билээ. Тэр эмэгтэй асаргаанд байдаг хэр нь өөрийнхөө дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэж чаддаг. Нэгд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс жирийн хүмүүстэй хамт ажиллаад ирэхээр ойлголцол бий болдог. Хоёрт зовлон бэрхшээл, осол хэлж ирдэггүй болохоор эрүүл хүн ямар нэг шалтгаанаар хөгжлийн бэрхшээлтэй болох тохиолдол бий. Тэгэхээр энэ нь ганц хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асуудал биш нийгмийн асуудал болчихоод байна. Тэр үед энэ хууль, дэд бүтэц өөрт нь хэрэгтэй болж магадгүй гэдэг өнцгөөс нь хүмүүс харах хэрэгтэй.
    
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчилж байгаа төрийн бодлого буруу байна, үүнийг өөрчлөх хэрэгтэй гэж та үзэж байгаа юм уу?
- Тийм. 1961 онд Монголын төр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар бодлого боловсруулсан байдаг. Тэр бодлого өнөөдрийг хүртэл өөрчлөгдөөгүй. Ардчилсан нийгэм гараад 25 жил болчихоод байхад хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ хандаж байгаа хандлага хэвээрээ байна. Тиймээс л хөгжлийн бэрх-шээлтэй иргэд өөрсдийгөө харах хандлага төрийн бодлоготой ижилхэн байна. Тиймээс хамгийн түрүүнд төрийн бодлогоо бид цогцоор нь өөрчлөх хэрэгтэй. Ингэхдээ бодитоор харах ёстой. Халамж хүсдэг хэдэн нөхөд байдаг. Эдэнд халамжийг нь өгөөд л асуудал шийдэгдчихнэ гэж хараад байдаг. Гэтэл бид чинь амьд организм, оюун ухаант хүн учраас нийгмийн харилцаанд орох хэрэгтэй. Тэгэхээр төрийн бодлого зүй зохистой байх шаардлагатай. Манайд сурах орчин үнэхээр хэцүү байна. Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн 116-р сургууль дээр би хааяа очдог юм. Тэнд хүүхдүүд хөгжмийн боловсрол маш сайн эзэмшдэг. Гэтэл гараад ажилд орох боломж олддоггүй, тэдэнд хандсан бодлого байхгүйгээс гэртээ сууж байна. Юу гэсэн үг вэ гэхээр боловсролын тогтолцоо ч хуучин хэвээрээ байна. Жишээлбэл, Орост харааны бэрхшээлтэй хөгж-мийн боловсролтой хүүхдүүдийг мэргэжлийн сургуульд багшаар ажиллуулдаг. Японд хөгжлийн бэрх-шээлтэй иргэдийн хөдөлмөрийн зэрэглэлийг тогтоогоод ангилчихсан, түүнийг нь хуульчилчихсан. Хараагүй хүн бариа засал, зүү төөнүүрийн ажил хийнэ. Энгийн хүн хийвэл татвар 30 хувиар нэмэгдэнэ гээд ажлын байрыг нь хамгаалчихсан байдаг. Тайландад сугалаа, хонжворт тоглоомыг хараагүй хүмүүс тоглуулж, энгийн хүн ажиллуулбал бас л татвар ихэснэ. Манайд ч гэсэн ийм байх боломжтой. Тэгэхээр хамгийн түрүүнд төрийн бодлогын хандлагыг өөрчлөх хэрэгтэй байна. Хөгжлийн бэрхшээлтэй 120 мянга гаруй иргэн байдаг гэхэд хоёрхон хувь нь хөдөлмөр эрхэлж байна. Бидний тэмцэж байсан хуулинд өөрчлөлт гарсан ч хөдөлмөр эрхлэлт, дэд бүтцийн асуудал одоог хүртэл шийдэгдэхгүй байна. Хөдөлмөр эрхлэлт гэхээр л 25-аас дээш хүнтэй байгууллага нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулна эсвэл мөнгө төлнө гэсэн л заалт байдаг. Гэтэл хувийн хэвшил ямар ч чадваргүй хүн авчраад байлгахыг хүсэхгүй шүү дээ. Төрийн албанд тэргэнцэртэй, хэл ярианы бэрхшээлтэй, хараагүй иргэд ажиллаад ирвэл дагаад өөрчлөлтүүд ирнэ.
    
- 2007 онд хуулинд өөрчлөлт оруулахаар өлсгөлөн зарласан гэсэн. Ямар өөрчлөлт орж байсан юм бол?
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэн хажуудаа асран хамгаалагчгүй, бага боловсролтой, өрхийн орлогогүй байвал нийгмийн халамж үзүүлнэ гэсэн хуулийн заалт байсан юм.  Харааны бэрхшээлтэй иргэдтэй нийлж 80 гаруй цаг өлсгөлөн зарлас-ны эцэст өөрчлөлт оруулсан. Илүү хөгжих ёстой хүмүүсийг ингэж боогдмол байдалд оруулж болохгүй хэмээн эсэргүүцэж энэ заалтыг өөрчлүүлсэн юм. Мөн харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан дэд бүтэц, зам харгуй бүрдээгүй байхад утасны мөнгө байх ёстой гэдгийг илэрхийлсэн. Утасны мөнгийг арван мянган төгрөгөөр тавиулж байсан юм. Тухайн үеийн Нийгмийн хам-гааллын сайд Дэмбэрэлд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бодлогыг нэг хараач ээ гэж уламжлан өлсгөлөн зарлаж байсан.
    
- Түүнээс гадна "Архидалтын эсрэг үндэсний хөдөлгөөн”-ийг Та удирдаж байсан гэл үү?
- 2010 онд Удирдлагын академийг төгсөөд "Архидалтын эсрэг үндэсний итгэл их хөдөлгөөн”-ийг эхлүүлж, архидалтын эсрэг тэмцэж байсан арав гаруй холбоог нэгтгэсэн. Ингээд 2010 оны долдугаар сарын 15-нд "Архидалтын эсрэг Монгол хүн бүр нэгдэцгээе” гэсэн уриалга гаргаж анх удаа хэн нэгний шахалтгүйгээр талбайд 3000 хүн цуглуулж чадсан. Тухайн үед төрийн өндөрлөгүүд, шийдвэр гаргагчдаас хэн ч гарч ирээгүй юм. Харин Удирдлагын академид надад багшилж байсан ч Сосормаа бусад зөвлөх  нартай холбоо тогтоож,  ажиллаж байсны үр дүнд Ерөнхийлөгч бодлогын түвшинд авч хэрэгжүүлсэн юм  "Архигүй Монгол”, "Сүү өргөсөн Архигүй Монголын  төлөө”   аян нь  манай хөдөлгөөний санаачилга юм. Ерөнхийлөгчийн санаачилсан архины эсрэг хуулийн төслийн ажлын хэсэгт би орж ажиллаад бүгдийг нь цэгцлээд нэг форматтай болгосон.  Одоо хүртэл өргөн барихгүй л байна. Хэрэв өргөн барьчихвал араас нь лобби хийж яваад батлуулчих юмсан гэсэн хүсэл байдаг.
    
- Архины тухай хууль дээр хамгийн зөв болсон гэж бодож байгаа заалт юу байна?
- Хамгийн түрүүнд найман нэрийн хүнсний дэлгүүрээс архийг гаргах. Архины  дэлгүүрийг  тусад  нь гаргаж, тухайн дүүрэгт хүн амын байршлаас хамаараад тоог нь тогтооё. Хоёрт архи үйлдвэрлэдэг компаниудаар нийгмийн хариуцлагын хүрээнд гээд өөрсдийгөө рекламдаж байгаа ажиллагааг зогсооё. Ямар нэг концерт, шоу тоглолт, хандивт оролцуулахгүй байх ёстой гэсэн санааг оруулсан.
    
- Өргөн барих сураг сонсогдоно уу?
- УИХ-ын гишүүн Б.Эрдэнэчимэг барьчихсан явна гэсэн. Тэгээд сураггүй. Тэр хууль бол мэргэжлийн хуульчид, эмч, цагдаа, үйлдвэрлэгч гээд бүх талын байр суурь үзэл бодлыг тусгасан ажил болсон юм. Одоо зогсонги байдалд орчихсон.
   
- Та тэгээд яагаад араас нь хөөцөлдөхгүй байгаа юм бэ?
- Би хөдөлгөөнөө зогсоочихсон. Яагаад гэхээр нэг юм үр дүнгээ өгөөд ирэхээр мөнгө болгож хардаг хэсэг бүлэг байдаг юм билээ. Бизнес хийх гээд л, амьдралаа сайжруулах гээд л. Дээр нь янз бүрийн шоу ихсээд ирэхээр нь  хөдөлгөөнөө зогсоочихсон юм. Хөдөлгөөнийхнийгээ цуглуулж хуралдаад энэ цаашаа явах юм бол хүмүүст хор уршигтай хэлбэр лүү орох нь гэж хэлсэн. Тухайн үед архидалтыг цогцоор нь шийдэхийн тулд ирээдүй клубийг сургуулиуд дээр байгуулах, сэтгэлзүйн төвийг яаралтай байгуулах, наркологийн төвийг тусад нь гаргах, нийгэмшүүлэх төв бий болгох гэсэн дөрвөн концепцийг дэмжээд хэрэгжүүлэх юм бол архидалтыг багасгах боломж байна. Төрийн бус байгууллага нэрийн дор идэж байгаа мөнгийг үүнд зарцуулъя гэсэн санаачилгыг Н.Алтанхуягт тавьж байсан. Гэвч хэрэгжээгүй л байна. Цаашид үргэлжлүүлнэ. Хийж байгаа ажил маань хэн нэгний мөнгө болчих вий гэж бодоод л сайн төлөвлөж байгаад л дахин үргэлжлүүлж хийе гэж бодож байна.
    
- Та дээд боловсрол эзэмшсэн юм байна. Тэгэхээр төрөлхийн биш олдмол хараагүй гэсэн үг үү?
- 1997 онд сургуулиа төгсөөд удаагүй үедээ зодуулаад хараагүй болчихсон юм. Ах дүүсийнхээ буянаар Орост очиж хагалгаа хийлгээд хараа орсон ч 2000 онд дахиад хараагүй болсон. Ингээд гурван жил хэртэй нийгмээс өөрийгөө тусгаарлаж гэртээ байсан. Хамгийн түрүүнд санаа зовж, ичдэг юм билээ. 2003 он хүртэл архи уудаг байсан. Аав маань нас бараад гэнэт л нэг өглөө шартаж босч ирэхдээ бүхнийг өөрчлөх хэрэгтэй юм байна гэдгийг ухаарсан. Ингэж амьдарч болохгүй юм байна, нохой шиг яваад байвал яваад л байх юм байна гэдгийг ойлгосон. Ингээд 2003 онд шинэ бүхний эхлэл байг, өглөө бүр надад шинэ байг гээд компаниа байгуулсан. Тухайн үед нийгэм битгий хэл гэрийнхэн хүлээн зөвшөөрөхгүй байлаа. Яагаад гэхээр чи харахгүй учраас болохгүй тэрний оронд манайд хүүхэд хараад хичээлийг нь хэлж өгч бай л гэдэг байсан. Миний бага эгч намайг хамгийн их ойлгодог байсан нь надад дэм өгсөн. "Нулимстай амьдрал” шүлгийн номоо хэвлүүлж түүнээс олсон мөнгөөрөө Эрдэнэтийн хамгийн анхны арилжааны фм-ийг байгуулсан. 2004 оны арваннэгдүгээр сард гэрийнхэн маань хүлээн зөв-шөөрч эхэлсэн. Түүнээс хойш хөдөлмөрлөж, өөрийгөө чадна гэдгээ хүмүүст мэдрүүлж, үнэлүүлэхээр ажилласаар байсан. 2007 онд аймгийн залуучуудын холбооны тэргүүнд нэр дэвшиж өрсөлдөөд ялагдсан. Гэхдээ тэргүүлэгчээр сонгогдон ажилласан. Энэ үеэс Эрдэнэт хот намайг хүлээн зөвшөөрсөн юм. 2011 онд телевиз, сайтаа байгуулсан. Энэ хугацаанд Удирдлагын академид суралцаж, магистр хамгаалсан. Магистр хамгаалахад саадтай тулсан. Анх удаа хараагүй хүн сурах гэж байна, боломжгүй гэсэн хариу өгсөн. Шалгалт өгөөд тэнцсэн ч Сургалтын албаны дарга нь зөвшөөрөхгүй байсан ч эцэст нь би орсон. 13 хүн магистр болохоос дөрөв нь 100 үнэлгээтэй төгссөний нэг нь би байлаа. Энэ бүгдээс харахад хөгжлийн бэрхшээлтэй гээд таниас өөр, бас  дутуу биш, чадна гэдгийг л хүмүүст ойлгуулахыг хүсч байна даа.
    
- Магистр хамгаалсан сэдэв тань юу байсан бэ? Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх төрийн бодлого байсан уу?
- "Насанд хүрэгчдийн иргэний боловсролд төрөөс барих зарим бод-логын асуудал” сэдвээр  би Монголд анх удаа магистрын дипломын ажлаа бичсэн. Иргэний боловсрол гэхээр л уламжлалтай холбож ойлгоод байдаг. Гэтэл хотожсон нийгэмд иргэн гэж хэн байх ёстой. Иргэний боловсрол гэж юуг хэлэх вэ гэдгийг л сэдвийнхээ хүрээнд тодорхойлсон. Өнөөдөр нэг хууль гарлаа, тэр нь цаасан дээр гарчихдаг. Тэгээд хэнд ч хэрэггүй болдог. Жишээ нь  Германд гэхэд төсвийнхөө таван хувийг иргэний боловсролд зарцуулдаг. Нэг хууль гарлаа гэхэд хүн бүрт хүргэнэ, гэртээ байгаа эмэгтэйд сонсох хэлбэрээр гэдэг ч юм уу. Тэгэхээр өөрт нь ямар хэрэгтэй хууль гарсныг өөртөө тусгаад авчихдаг. Дээр нь хүмүүс нийлээд сургалт явуулдаг. Манайд иргэний боловсрол муу байна. Ардчилсан нийгмийн  амин судас нь иргэний боловсрол. Гэтэл манайд энэ тал дээр анхаараагүй. Иргэн өөрийнхөө бүх эрхийг мэдэж байвал үүргээ мэддэг болно. Төрийн байгууллагад ороод ямар нэг асуудлаар хандахад боломжгүй гээд шидчихвэл яагаад боломжгүй байгаа учир шалтгааныг асуудаг байх хэрэгтэй. Мэдэхгүй бол гарч явахаас өөр аргагүй болно. Тэгэхээр нэг хүн эрхийнхээ хүрээнд яагаад боломжгүйг нь тодруулж, боломжтой үйлчилгээг авах юм бол дараагийн хүнд ч мөн л энэ боломж олдоно. Манайд эхний хүн мэдэхгүй, хоёр дахь, гурав дахь нь мэдэхгүй гэхээр нөгөө хүн гар харж эхэлнэ. Тэгвэл энэ зэргийн иргэний боловсролтой болчихвол бусдад хээл хахууль өгөхгүй байх боломж бий. Үүнийг л иргэний боловсрол гээд байгаа юм.
    
- Бидэнтэй ярилцсанд баярлалаа. Цаашдынх нь ажилд амжилт хүсье.
- Баярлалаа.

Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2023/06/16, 14:26
2019/04/09, 12:59
2023/06/08, 12:44
2018/12/12, 09:32
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2021/06/28, 14:12
2016/07/25, 08:50
2018/07/16, 15:13
2023/06/07, 14:20
2023/11/22, 13:45
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин