|

Герман улс нүүрсний цахилгаан станцуудаа бүгдийг нь хааж, зөвхөн сэргээгдэх эрчим хүч ашиглахаар болжээ


Герман улс нүүрсний цахилгаан станцуудаа бүгдийг нь хааж, зөвхөн сэргээгдэх эрчим хүч ашиглахаар болжээ

Дэлхийд нүүрсний хэрэглээгээрээ тэргүүлэгч орнуудын нэг Герман улс уур амьсгалын дулааралтай тэмцэх олон улсын өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу дараагийн 19 жилийн дотор нүүрс ашигладаг нийт 84 цахилгаан станцаа бүгдийг нь хаах төлөвлөгөө гаргасныг тус улсын засгийн газрын комисс өчигдөр буюу ням гарагт мэдээлжээ. 

Нийт цахилгаан үйлдвэрлэлийнхээ 40 хувийг нүүрсний цахилгаан станцуудаар хангадаг улсын хувьд энэ шийдвэр нь тун онцгойд тооцогдож байна. Герман улс өмнө нь нүүрстөрөгчийн давхар ислийн (CO2) ялгаруулалтыг зогсоох төлөвлөгөөт ажлыг бусад орнуудаа манлайлан эхлүүлсэн боловч төдийлэн үр дүнг нь харж чадахгүй байсаар өдийг хүрсэн аж.

Харин нүүрсний цахилгаан станцыг халах дээрх төлөвлөгөө нь нүүрснээс хамааралтай бүс нутгуудад 45 тэрбум долларын  хөрөнгө оруулалт хийж, эрчим хүчний өөр эх үүсвэр рүү шилжүүлэх ажлаар эхлэх юм байна. Уг асуудлыг эрхэлсэн засгийн газрын комиссийн зөвлөмжийг канцлер Ангела Меркель батлах нь ерөнхийдөө тодорхой болжээ.

Гэхдээ энэ нь Герман улс эрчим хүчний бодлогынхоо хүрээнд гаргасан цорын ганц томоохон шийдвэр биш.  2011 онд Японд болсон Фукушимагийн гамшгийн дараа Германы засгийн газар 2022 он гэхэд бүх цөмийн цахилгаан станцуудаа хаах шийдвэрийг гаргасан юм. Одоогоор тус улсад байдаг 19 цөмийн цахилгаан станцын 12 нь хаагдаад байгаа аж.

Нүүрс ашигладаг болон цөмийн цахилгаан станцуудыг бүрэн халснаар ирээдүйд Герман улс эрчим хүчнийхээ 65-80 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангах шаардлага тулгарч байна. Өнгөрсөн жил сэргээгдэх эрчим хүч нүүрсийг гүйцэн түрүүлж тус улсын эрчим хүчний нийт хэрэглээний 41 хувийг хангаж, тэргүүлэгч эх үүсвэр болсон байна.

NEWS.CAAK.MN

https://news.caak.mn/view/8284981/?fbclid=IwAR1VSJ0iL1gU2qrmWPyqU56tbUIt0kjyb4Ifl1fYKd5QtwcWmpKjzq5C0N4


Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.

Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Батлах код: *
Today, 15:25
Today, 11:39
Yesterday, 14:29
Yesterday, 13:54
Yesterday, 12:10
Yesterday, 12:03
Yesterday, 11:36
Yesterday, 10:54
Yesterday, 10:47
Yesterday, 09:23
2019/04/18, 17:14
2019/04/18, 17:13
2019/04/18, 17:12
2019/04/18, 17:11
2019/04/18, 17:10
2019/04/18, 17:10
2019/04/18, 17:09
2019/04/18, 16:17
2019/04/18, 14:14
2019/04/18, 14:06
2019/04/18, 14:00
2019/04/18, 12:02
2019/04/18, 11:51
2019/04/18, 11:10
2019/04/18, 09:34
2019/04/18, 09:25
2019/04/18, 09:12
2019/04/17, 15:58
2019/04/17, 14:28
2019/04/17, 10:56
2019/04/17, 10:50
2019/04/17, 10:03
2019/04/17, 09:10
2019/04/16, 17:55
2019/04/16, 15:05
2019/04/16, 15:03
2019/04/16, 14:06
2019/04/16, 14:00
2019/04/16, 13:10
2019/04/16, 10:50
2019/04/16, 09:23
2019/04/16, 09:12
2019/04/15, 16:43
2019/04/15, 15:56
2019/04/15, 15:20
2019/04/15, 14:51
2019/04/15, 14:27
2019/04/15, 13:57
2019/04/15, 13:44
2019/04/15, 13:43
2019/04/15, 11:31
2019/04/15, 11:14
2019/04/15, 09:58
2019/04/13, 15:26
2019/04/13, 15:00
2019/04/13, 11:44
2019/04/13, 11:40
2019/04/13, 11:37
2019/04/12, 16:31
2019/04/12, 13:35
2019/04/12, 12:20
2019/04/12, 12:08
2019/04/12, 10:35
2019/04/12, 10:18
2019/04/12, 09:36
2019/04/12, 09:35
2019/04/12, 09:35
2019/04/12, 09:34
2019/04/12, 09:33
2019/04/12, 09:33
2019/04/12, 09:26
2019/04/12, 09:25
2019/04/11, 16:34
2019/04/11, 16:22
2019/04/11, 14:13
2019/04/11, 12:23
2019/04/11, 11:43
2019/04/11, 10:44
2019/04/11, 10:35
2019/04/11, 10:14
2018/05/16, 14:55
2016/05/30, 09:27
2019/03/21, 15:14
2018/09/28, 11:52
2018/12/12, 09:32
2014/10/27, 21:34
2017/03/06, 15:55
2019/02/04, 13:49
2019/04/09, 12:59
2019/01/24, 15:37
2016/07/27, 09:47
2019/03/07, 11:57
2019/03/14, 18:29
2015/01/07, 13:33
2015/04/09, 12:30
2014/12/05, 14:30
2017/03/14, 17:04
2014/12/09, 18:32
2016/09/01, 12:28
2014/12/29, 13:27
2019/04/04, 10:26
2015/02/03, 09:48
2019/01/30, 09:46
2017/05/03, 10:42
2015/01/05, 11:38
2015/01/23, 10:16
2015/12/18, 15:59
2015/01/21, 18:11
2017/05/11, 11:37
2016/09/01, 12:25
2016/05/16, 13:04
2014/10/10, 15:36
2015/12/03, 17:31
2017/06/07, 16:30
2014/12/19, 15:42
2016/01/05, 17:52
2019/02/15, 14:59
2014/10/10, 15:35
2016/05/20, 10:49
2017/01/12, 10:49
2016/06/10, 20:06
2015/01/23, 20:42
2016/07/28, 11:18
2014/10/12, 22:16
2017/05/03, 13:50
2016/05/24, 19:44
2014/10/12, 22:16
2016/06/20, 12:32
2019/01/17, 13:36
2014/10/20, 19:51
Дэлхий дахинд
Сонин хачин