|

60 тэрбумынхан 450 саяар хурал хийж үнэхээр аархаж байна


60 тэрбумын бичлэг үнэн гэдгийг хүлээн зөвшөөрсний дараа УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах хөдөлгөөн эрчимжлээ. Түүнд тун ч бага хугацаа үлдсэн. Гэвч үхэхдээ үхэр буугаа тавина гэдэгчлэн МАНАН бүлэглэлийн гар хөл болсон улс төрчид, олигархууд нийлж яг одоо МАН-ыг хоёр хуваах санаархлаа хэрэгжүүлж эхэллээ. Ж.Мөнхбат, Д.Оюунхорол, М.Билэгт нарын гишүүд нийлж МАН-ын гишүүд дэмжигчдийн холбоо гэгчийг асар их мөнгөөр байгуулж байна гэсэн мэдээлэл сошлоор цацагдаад эхлэв. Их хурал зарлаж ирсэн хүн бүрт 200 мянган төгрөг, зохион байгуулагчдад нь 1 сая төгрөг өгсөн гэж эх сурвалж бичжээ. Гэвч тал төлөөлөгчид нь мөнгө авсан ч телевизийн камер харангуут зугтаж явсан учраас Ж.Мөнхбат ихэд уурсч, "Хүнээ авчир, эсвэл мөнгөө буцааж төл" гэж хариуцлага алдсан зохион байгуулагчдадаа уурсчээ. Үнэхээр өнөөдөр өглөө драмын театрт Ж.Мөнхбат нар хурал зохион байгуулж зарим мэдээллийн сувгаар лайв хийж эхлэв. Эх сурвалж тус холбооны санхүүжүүлэгчээр гурван үсэгтэй хоёр компани /МАК, МCS/ болон Ж.Мөнхбат, Д.Оюунхорол, М.Билэгт нарын гишүүд оролцож байгаа гэжээ. Өнөөдрийн хурал гэхэд 450 сая төгрөгөөр бүтсэн гэж эх сурвалж дотроос нь мэдээлсэн байна. 60 тэрбумын хэрэг шиг олон нийтэд нэгэнт ил тод болсон гурван тэрбумын орон сууц, нэг сая долларын хаус, хагас тэрбумын спорт машин, 160 мянган долларын цаг, 60 тэрбумын үнэд хүрэх үл хөдлөх хөрөнгө гээд хүний санаанд багтамгүй тансаглалуудаа нэг ч өдөр бизнес хийж үзээгүй Ж.Мөнхбат тайлбарлаагүй цагт түүний үгэнд хэн итгэх билээ. Ийм аймшигтай хулгай луйвраа телевизийн камерын өмнө улайхгүйгээр хүлээн зөвшөөрөөд тайлбарлах гэж оролдоод сууж байгаа хүн намаа шинэчилнэ, намаа хамгаална гэж орилох нь ямар ч логикгүй, ямар ч үнэмшилгүй зүйл юм. Тэд зүгээр л нэгэнт хараар будагдсан өөрийн шавар шавхайтай нэр хүнд, нүүр царайгаар МАН-ыг матарлах сүүлчийн акциа хийж эхэллээ. Товчхондоо тэд өөрсдийгөө золиосолж, "эзнээ" хамгаалж үлдэх сүүлчийн дайнд мордож байна. Одоо тэд МАН-ын эгэл жирийн гишүүдийг авлига хээл хахууль, концессоор олсон асар их мөнгөнийхөө хүчээр Шившгийн хөндий рүүгээ чирч оруулахаар зүтгэж эхэллээ. МАН-ын удирдлагууд одоо л энэ хог шаарнуудтайгаа хариуцлага тооцож чадахгүй бол 100 жилийн түүхтэй Монголын анхны бөгөөд хамгийн том улс төрийн хүчин шившгийн хөндийн тоосноос хүртэлцэх нь гарцаагүй боллоо доо.

 

 

No automatic alt text available.

 

Image may contain: 1 person

Д.Билгүүн

ЭХ СУРВАЛЖ: FACTNEWS.MN

http://factnews.mn/n2j


Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2023/06/16, 14:26
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/08, 12:44
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2021/06/28, 14:12
2018/07/16, 15:13
2016/07/25, 08:50
2023/06/07, 14:20
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2023/11/22, 13:45
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин