|

Оршил яах вэ, одоо ЖДҮХС-г "тоносон" нөхдөөс хариуцлага нэхье


 

Оршил яах вэ, одоо ЖДҮХС-г "тоносон" нөхдөөс хариуцлага нэхье

 

Шинэ долоо хоногийн улс төр халуухан эхлэв. УИХ дахь олонхийн бүлгийн дарга Д.Хаянхярваа өчигдөр өглөө хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл хийсэн бол бүлгийн хурал хойшилж, харин МАН-ын удирдах зөвлөл ХХААХҮ-ийн сайдад Ч.Улааныг дэмжив.

Ингээд оройхон тийшээ МАН "буцалж" Хотын дарга Су.Батболд, УИХ дахь бүлгийн дарга Д.Хаянхярваа нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх лүндэнг Удирдах зөвлөлөөс буулгаж, огцруулах саналтай бичиг цаасыг нь үйлдэж сошиалаар нэг "шидэлцэв". Өдөрхөн шуугьж байсан шинэ сайдын томилгоо шил шилээ дарсан огцрогчдын мэдээлэлд дарагдаад юун Ч.Улаан.

Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдаас олон нийтийн хүсээд байсан хариуцлагын нэхэмжлэл харамсалтай нь өөр хүмүүсийн толгойд "аянга" болоод буучих шиг л боллоо. Тэр ч бүү хэл Удирдах зөвлөлийн хурлаар УИХ-ын даргыг огцруулах асуудлыг ярьсан боловч бүлгийн хурлаар гишүүд эцэслэн шийднэ гээд түдгэлзүүлсэн сурагтай.  Яг л өнөөх "нисдэг бор морийг нь ид гэсэн үү, нисдэггүй бор морийг нь ид гэсэн үү" гэдэг шиг ЖДҮ-ийн хөнгөлөлттэй зээлийг өөртөө болон өөрийн хамаарал бүхий ах дүү, хамаатан садан, эхнэр хүүхдэдээ өгсөн гишүүд, танхимын сайдууддаа хариуцлага тооц гэсэн үү, хотын дарга болон бүлгийн дарга хоёрыг хөөгөөд өгөөч гэсэн юм болов уу. Сошиалаар явуулж буй сүржин акцыг нь харвал нам доторх "их цэвэрлэгээ" гэгчийг өчигдөр эхлүүлсэн бололтой.  Харин цаашид 60 тэрбум болон ЖДҮ гэсэн биеэ биеэ өвдөг шороодуулах хоёр сэжүүрийг барьж авч барьцаа чангаруулж байгаа цэвэрлэгээний ажил нь өрсөлдөгчөө намнах өнцгөөс байх нь уу, шударга ёсны төлөөх өнцгөөс байх уу гэдгийг хамтдаа харцгаах үлдэж байх шиг байна.

Өчигдрийн хоёр ч хариуцлагаас тийм ч хол хөндий байсан нөхөд биш л дээ хариуцлага нэхэж болох л хүмүүс. Одоо Ерөнхий сайд та жинхэнэ тулаандаа орж ЖДҮХС-гаас тэрбум, тэрбумаар нь хумсалсан этгээдүүдээсээ хариуцлага нэхэх хэрэгтэй. Хэрэв эс чадвал ЖДҮ гэх дуулиан засаг байтугай МАН-ын нэр хүндийг эргүүлж сэгсрэхэд хүрээд байна. 

Өмнөх долоо хоногт прокурорын байгууллага ЖДҮ-ийн асуудлаар ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзоригийн  УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг ирүүлсэн ч хууль тогтоогчид хүлээж аваагүй нь гал дээр тос нэмсэн явдал болж, бухимдлыг дэвэргэж, нийгмийг давлагаалах шалтаг болов. Нийгэм ингэж бухимдаж байхад эрх баригч МАН, Засгийн газар харин өнөөг хүртэл чимээ аниргүй  хэнэггүй царайлж байгаа нь иргэдээ үл хүндэтгэсэн, шударга бус үйлдлээ өмөөрч хаацайлж байна гэсэн зэмлэлийг тэдэнд хаяглаж байна.    

Олон хийн бүлгийн дарга асан мэдээллийнхээ үеэр  яг энэ асуудлыг сөхөж тавьсан нь харин зөв алхам болов.  Тэрбээр "Жижиг дунд үйлдвэрийг тойрсон шуугиан намжихгүй байхад нам яагаад  дуу хоолойгоо олон түмэнд хүргэхгүй байна. Засгийн газар яагаад асуудлыг хөндөж тодорхой мэдээлэл хийхгүй байна вэ. Тиймээс би ЖДҮХС-гаас зээл авсан нэр бүхий гишүүдэд хариуцлага тооцохыг шаардсан шаардах бичгийг шаардлага хүргүүж байна” гэсэн юм.

Улс төрийн энэ акцыг улбаалан хуульч, өмгөөлөгч О.Алтангэрэл ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн асуудалд холбогдсон УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд хандахаа мэдэгдлээ. Асуудал савнаасаа  хальж гүнзгийрч байгаа нь энэ. Цэц рүү очно гэдэг асуудал улам л хурцдахын цондон.

УИХ-ын гишүүд болон Засгийн газрын танхимынхан оролцсон ЖДҮ-ийг тойрсон шударга бус байдлыг зөвхөн ганц сайдыг огцруулж "туг тахиснаар”  шударга ёсыг тогтооно гэвэл жинхэнэ утгаараа Мянгуужингийн үлгэр бөгөөд зүгээр л ёс гүйцэтгэж нүглийн нүдийг гурилаар хуурав гэгчээс өөрцгүй. Ерөөс улс төрд урьд өмнө ч иймэрхүү жишгээр  хариуцлага тооцож, хаацайлж ирсэн тэр сценараар энэ удаад аргална гэвэл ард түмэн хүлээж авахгүй. 

Одоо ард түмэн ганцхан хүлээлттэй байна. Тэр нь МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн  парламентын нэгдсэн хуралдаан дээр хэлсэн үг. 

-"Ард түмэн өлсөж цангаж байна гэхээсээ илүүтэй нийгэмд шударга ёсыг тогтоох, төрийн албаны сахилга бат, хариуцлагын асуудлаар өлсгөлөн байна гэдэг нь харагдаж байна. Энэ нийгэмд шударга ёсыг тогтоох, сахилга хариуцлагыг бүх шатанд дээшлүүлэх чиглэлээр МАН асуудлаа ярина. Тун удахгүй. Ингэх цаг нь болсон гэж бодож байна. Үүнийг би хариуцлагатай хэлж байна” хэмээн мэдэгдсэн. 

Үг биш үйл хэрэг болоосой, хэлдэг бус хийдэг Ерөнхий сайд байгаасай гэсэн иргэдийн хүсэмжлэл урьдын хэвээр байгаа.  Одоо хийсэн хэрэг нь баримттайгаа гарч ирээд өөрийн тань улаан нүүрийг улалзуулаад байгаа тэрбум, тэрбумын зээлдэгч нартаа эхлээд шударга ёс, сахилга хариуцлага У.Хүрэлсүхээр дуусахгүй гэдгийг харуулах хэрэгтэй байх.

Ямартаа ч тэрбум, тэрбумаар ард түмний татварын мөнгийг сэм хуйвалдаж авсан гишүүд болон сайд нартаа хариуцлага тооцож шударга ёсыг нийгэмд дахин тогтоох тоолуур гүйж эхэллээ. Хэрэв Ерөнхий сайд та хариуцлагын "сэлмээ” эргүүлж чадахгүй бол энэ тоолуур эсрэгээрээ гүйдэг гэмтэй гэдгийг сануулахад илүүц биз ээ.

М.Нэргүй

Zaluu.com

Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2023/06/16, 14:26
2019/04/09, 12:59
2023/06/08, 12:44
2018/12/12, 09:32
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2021/06/28, 14:12
2016/07/25, 08:50
2018/07/16, 15:13
2023/06/07, 14:20
2023/11/22, 13:45
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин