|

Л.Оюун-Эрдэнэ: Х.Баттулгыг ял авах гэж байхад нь та л өөрөө өршөөж, Ерөнхийлөгчид захиалж дэвшүүлсэн шдээ, М.Энхболд даргаа


Л.Оюун-Эрдэнэ: Х.Баттулгыг ял авах гэж байхад нь та л өөрөө өршөөж, Ерөнхийлөгчид захиалж дэвшүүлсэн шдээ, М.Энхболд даргаа

МАН-ын III бага хурал түр завсарлаад эргэн хуралдаж эхэллээ. Ирц 80 хувьтай, хуралдаан хаалттай хэвээр үргэлжилж байна. Яг одоо Бага хурлын гишүүд санал хэлж байгаа юм байна. 
 
МАН-ЫН БАГА ХУРЛЫН ГИШҮҮН БАТСҮМБЭРЭЛ:
 
 
Сүүлийн үед зарим Их хурлын гишүүд нам руугаа дайрдаг намаа гүтгэдэг асуудал байна. Энийгээ болисой гэж хүсч байна. Тэр тусмаа Ж.Мөнхбат намын Ерөнхий нарийн бичгийн дарга байсан хүн бусдыг зодоон цохион хийсээ гэж гүтгэхгүй байхыг хүсч байна. Жагсаал цуглаан хүртэл хийж нам руу давшилж байна. Нэгэн цагт намынхаа хамт олныг удирдаж явсан хүн байж намынхаа хамт олныг гүжирдэж гүтгэдэг, харлуулдаг, нам руу чиглүүлж жагсаал зохион байгуулдаг асуудлаа зогсоо. М.Энхболд даргад хандаж хэлэхэд хэсэг хүмүүсийн хатгалгаар заавал ингэж суудалтайгаа зууралдаад байх юм уу, олон л албан тушаал өгч үзсэн, авч үзсэн хүн шүү дээ...  
 
УИХ-ЫН ГИШҮҮН Л.ОЮУН-ЭРДЭНЭ: 
 
М.Энхболд даргад тусалж хамт олон дотроо асуудлаа шийдвэрлэж чадах сүүлийн цаг хугацаа өнөөдрийн энэ хурал байж магадгүй гэж бодож байна. Биднээс хамааралгүйгээр   маргаашнаас эхлээд нийгмийн асуудал болж хувирах магадлалтай байгаа. Сүүлийн 27 жилийн туршид хуримтлагдаж хөшигний ард байсан асуудлыг ард түмэн мэддэг болсон. Шинэ жил болоод мартана гэж ярьж байгаа. Ямар нэг баяр ёслол болоод мартана гэж байхгүй болсон. Өнөөдөр бид энэ өөрчлөлттэй холбоотой асуудалд хариулт өгч чадахгүй бол нийгэм өөрөө хариулт өгнө. М.Энхболд даргыг би хүндэлдэг. Гэхдээ нэг зүйлтэй нь эвлэрч чаддаггүй. Зарим нэг зүйлийг худлаа яриад байдаг.
 
Х.Баттулга гэдэг хүнтэй холбоотой сошиалын штаб энэ тэр гээд нэлээд юм ярьж байгаа. Энэ хүнийг үнэндээ та л өөрөө Т.Бадамжунайг Сингапур руу авчирч, ял авах гэж байхад нь өршөөгөөд  өөрөө захиалж дэвшүүлсэн шүү дээ. Энэ үнэн шүү дээ М.Энхболд дарга аа. Үүнийг чинь л МАНАН гэж яриад байгаа юм шүү дээ. Үнэн болсон зүйл гэвэл энэ. Тэгээд одоо үүнийг хэнд нялзаах гээд байгаа юм бэ.
 
Баатар гэж хүнтэй холбогдсон энэ тэр гээд яриад байдаг. Голомтын Баясгалан гэдэг хүнтэй та өөрөө захиалга өгөөд л нэвтрүүлэг хийлгэсэн. Одоо тэгээд үүнийг ингэж яриад хэрэггүй. Дахиад л нөгөө МАНАН гэдэг чинь энэ. Ц.Элбэгдоржийн гар хөл болсон намд шургачихсан байсан зүйлийн чинь эсрэг тэмцээд барахгүй явж байгаа нь үнэн шүү дээ. Эрдэнэтийн 49 хуввьтай холбоотой асуудлыг шийдье гээд явж үзсэн. Ц.Нямдорж гуай хэлэх байх. Хууль хяналтын байгууллага дээр очоод л таг гацдаг. Тийм болохоор бид сонгууль болохоор л ийм асуудлыг шийднэ гэж яриад хэрэггүй. Энэ бүх хувьчлалууд нэг хүн дээр оүчиж гацаад байгаа нь үнэн. Өнөөдөр бага хурал шийвдэрээ гаргах ёстой. Өөр хаана шийдвэр гарагах юм. Бага хурал нь их хурлын төв субъект. Цагаа сунгаад шөнөжингөө ярьж хэрэлдээд ч хамаагүй шийдэлд хүрэх ёстой. Хууль хяналтын байгууллагатай холбоотой нь үнэн. Х.Энхжаргал дарга хэрвээ миний асуудлаар оролдох юм бол гурав байсан асуудлыг гуч болгоно шүү гэж хэлж байсан. Зунжингаа бид асуудал дундуур явлаа. Энэ нь тийм сайхан зүйл биш. Үүнийг би харин намынхаа ирээдүйн төлөө хийж байгаа зүйл гэж залуу хүний хувьд бодож байгаа. НАМЗХ-ны хурлыг зохион байгуулсан хүн та өөрөө. Тухайн үеийн үйл явдалд оролдцож явсан залуучуудаасаа би уучлал хүсье. Тэр үед эхлээд би буруу ойлгочихсон явсан. Тэр үед Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн зөвлөх хүрч ирээд бид нартай уулзаад бидний зарим нөхдүүдтэй уулзаад явж байхад би ойлгодоггүй байсан. Үүнийг чинь л МАНАН гээд байгаа юм. АН МАН хамтарч Засгийн газар байгуулах тухай яриад байгаа юм биш. Намаас төрөөс парламентаас хууль хяналтын байгууллагаас дээгүүр байгаа эрх мэдлээр Оюу толгой Таван толгой Эрдэнэт гээд энэ хэдхэн зүйлийг аваад хязгааргүй эрх мэдэлтэйгээр цаашаа явах Сингапур Мексикийн хар тамхины сүлжээ шиг систем хийж байгаа зүйлийг харсан учраас бид арга буюу үүний төлөө тэмцэж байгаа юм. Тиймээс өнөөдөр бага хурал дотроо шийдэхгүй бол нийгмийн асуудал болж хувирна.
 
УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЭНХ-АМГАЛАН: 
 
 
Өнгөрсөн 2012-2016 онд би Иргэдийн хуралд наймуулахнаа С.Бат-Үүл даргатай нэгнээ үзэж ажилладаг байсан. Тухайн үед Ардчилсан нам олуулаа хэрнээ хоорондоо хагаралтай, улсад юу ч хийхгүй байгааг хараад хэрвээ бид олуулаа болвол их зүйл хийнэ дээ гэж мөрөөдөж байсан. Харамсалтай нь өнөөдөр чадаагүй. Бонд, үнэ тогтворжуулах, цэвэр агаар сан, АСЕМ гээд зөндөө олон асуудлууд огт шийдэгдээгүй. Хэн ч хариуцлага хүлээгээгүй. Зөвхөн Дубайн гэрээнээс гэхэд бид 2 тэрбумын алдагдал хүлээгээд сууж бйна. Гудамж төслөөс, үнэ тогтворжуулах хөтөлбөр зэрэг олон тэрбумын асуудал байна. Эдгээртэй холбогдсон бүх хүмүүс бүгд гудамжинд зүгээр явж байна. Харин тэдний гар хөл болсон генералууд, хүчнийхэн тэднийг хаацайлсан ойлгомжгүй тайлбарууд хийж эхэлсэн. Тэр бүх мөнгө авсан хүмүүс нь хаана байна? Гаргаж ирсэн нь ЖДҮ. Энэ ЖДҮ гэдэг чинь барьцаатай зээл. Үүнийг зориулалтын бусаар ашигласныг харин судлах хэрэгтэй, зориулалтын бусаар ашигасан бол харин хариуцлага тооцох хэрэгтэй. Гэтэл энэ хэргээр хөшөө хийчхээд араар нь Эрдэнэт, Стандарт банкны асуудал зэрэг том том асуудлууд нуугдаж байна. Гадаадад гараад энгийн хүнээс асуугаад үз! Бүгд л шударга байдал хүсч байна. Өнөөдөр бүгдээрээ шударга байдлыг тогтоох гэж байгаа хүмүүсээ дэмжих хэрэгтэй.
sonin.mn

Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2023/06/16, 14:26
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/08, 12:44
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2019/01/02, 15:58
2023/06/09, 12:48
2019/03/18, 14:03
2021/06/28, 14:12
2018/07/16, 15:13
2016/07/25, 08:50
2023/06/07, 14:20
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2023/11/22, 13:45
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин