|

Мартаж болохгүй ЖДҮ


Мартаж болохгүй ЖДҮ

 


У.Хүрэлсүх ЖДҮ-ийг хөгжүүлэх сандаа шалгалт оруулсан, шалгалтын дүн нь эргээд Засгийн газрыг огцруулах сэдэл сэрэмж болсон. Яг л өөд нь шидсэн чулуу өөрийн толгой  дээр гэдэг шиг. Гэхдээ энэ асуудал олон "НО”-г  нийтэд ил болгож, улстөрчдийн дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэдэг  явдалд томоохон сануулга болж өглөө. Хожим хойшид ЖДҮС-ийн зээл жинхэнэ эзэддээ хүрэх боломж нийгэмд үлдэж байх шиг байна. Энэ бол ард түмний гар дээр ирж буй шинэ боломж, өргөн утгаараа Монголын хөгжлийн гарцад тээглэсэн нэг гацаа арилж байна гэсэн үг.  

УИХ-ын гишүүдийн олонхи буюу 54.8 хувь нь Засгийн газраа аварч үлдэв. Гэхдээ энэ нь Засгийн газартай холбоотойгоор дэгдсэн ЖДҮ-ийн будлианыг дэмжиж, үүнд хамааралтай сайд нарын толгойг илж буй хэрэг огтхон ч биш юм. Харин ч энэ нөхдүүдэд хариуцлага тооцох эрхийг нь  Засгийн газарт үлдээж, хэр шударга ажилладагаа ард түмэндээ харуулах боломжийг нь У.Хүрэлсүхэд үлдээж буй хэрэг юм. Тэгэхээр одоо халдавч хар халзандаа гэдгийн жишгээр ЖДҮ гэсэн тодотголтой байгаа сайдууддаа  хариуцлага тооцох нь Ерөнхий сайдын түрүүлж хийх алхам, иргэдийн хувьд  хүлээлт болж  үлдэж байна.

Хэрэв та бүхэн анзаарсан бол УИХ-ын нэгдсэн чуулган дээр гишүүд ЖДҮХС-аас зээл авсан танхмынхаа сайд нарт яагаад хариуцлага тооцохгүй байна вэ гэсэн асуултад Ерөнхий сайд нэлээд ээрэгдсэн. Зээл авсан гишүүдийн гэм буруутайг хууль хяналтын байгууллага шалгаж тогтоосны дараа хариуцлага тооцно гэсэн Ерөнхий сайдын хариулт гишүүдийн хувьд төдийгүй нийгмийн хүлээлтэд ч оновчтой шударга сонсогдож чадаагүй билээ. Энэ нь буруутай хүмүүсийг хаацайлж аргацаасан түр зуурын хамгаалалт шиг анзаарагдаж байсан.  

Харин Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж "ЖДҮХС-ийн зээлд нэр холбогдсон сайд, гишүүдийн асуудлыг хуулийн байгууллага багцлаад оруулаад ирэх биз.Сайд, гишүүд ЖДҮ-ийн асуудалд холбогдсон нь ёс зүйн хувьд хэзээ ч байж болохгүй асуудал. Ёс зүйн хувьд уучлахгүй. Хуулийн байгууллага оруулаад ирвэл бүрэн эрхийнх нь тухай асуудал яригдана. Би энэ асуудал дээр яс үзнэ шүү" гэж хэвлэлд байр сууриа илэрхийлсэн. Хууль зүй дотоод хэргийн сайд нь ингэж мэдэгдэж байгаа болохоор хуулийн хариуцлага тэднийг тойрохгүй  нь тодорхой болж байна. Гэхдээ танхмын буруутай сайд нарт хуулийн хариуцлага хүлээлгэх эсэх нь Засгийн газрын хийх ажил биш. Тэр бол хуулийн байгууллагын хийх ажил.

Харин Ерөнхий сайдын хувьд ЖДҮ-чдийн толгойг илэх, эсвэл хүлээзнэх шалтгаан баймааргүй. Зээл авсан нөхдүүд нь үнэнээ өчсөн, зарим нэг нь бүр эргүүлээд төлчихсөн байгаа. Тэгэхээр энэ бол жинхэнэ утгаараа ил тод болчихсон асуудал. Ийм болохоор шийдвэрлэхэд амар хялбар байж таарна. Товчхондоо хууль хяналтын байгууллага шалгаж тогтоохоос өмнө буруутай хүмүүс нь гэм зэмээ хүлээчихсэн, хэн хэн бэ гэдэг нь нийгэмд тов тодорхой болчихоод байгаа. Ийм бэлээхэн кейс байхад хуулийнхны амыг харж тэр шалгалтын дүн бантай барьцаад суух шаардлага Ерөнхий сайдад даанч нэг баймааргүй.

Хууль хяналтын байгууллага хууль журмынхаа хүрээнд асуудлаа шийднэ.  Харин Ерөнхий сайдын хувьд үүнийг хүлээлгүйгээр улс төрийн хариуцлага  тооцох  бүрэн эрхтэй.  Ингэж ёс зүйн хариуцлага хүлээлгэх нь түүний бүрэн эрхийн хүрээний асуудал төдийгүй дахин дахин яриад байгаа шударга ёсны  тэмцлийн чинь нэг хэсэг шүү дээ.

Өөрөө болон өөрийн хамаарал бүхий этгээддээ хэдэн зуун тэрбумаар зээл авсан "ЖДҮ-чид”  ганцхан Засгийн газарт байгаа биш. Ерөнхийлөгчийн Тамгын газар УИХ, Засгийн газар гээд төрийн гурван толгой институцид бүгдэд нь байгаа. Харин тэд тус тусынхаа хамаарал бүхий этгээдүүдэд хариуцлага тооцоод эхэлчихсэн, үүнийг заавал жишээ баримтаар дурдах шаардлаггүй байх.

Одоо гагцхүү Засгийн газар хэзээ энэ буруутай хүмүүстээ хариуцлага  тооцох бол гэсэн шударга ёсны нэхэмжлэл иргэдийн дунд байна.  Олон түмэн идэх хоол, өмсөх хувцаснаасаа илүүтэй шударга ёсоор өлсөж цангаж байгаа гэдгийг Ерөнхий сайд хэдэнтээ онцолсон. Энэ үнэн. Тийм учраас  ЖДҮХС-аас их хэмжээний зээл авсан танхимынхаа гишүүдэд тооцох Таны ёс зүйн хариуцлага улс төрд үлгэр жишээ  жишиг болон үлдэх билээ.

Таны тэргүүлсэн Засгийн газрын хоолойд тээглэсэн яс болчихоод байгаа  ЖДҮХС-ийн зээлтэй сайд нарын асуудалд иргэд  нэхэл хатуу хандана. Шударга ёсыг танхмаасаа эхлэх нь Таны тэргүүлсэн Засгийн газрын "дахин төрсөн”-ий дараах гарааны шүгэл байх биз ээ.

Г.Хантулга



Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/16, 14:26
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2023/06/08, 12:44
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2021/06/28, 14:12
2023/06/09, 12:48
2018/07/16, 15:13
2016/07/25, 08:50
2023/06/07, 14:20
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2023/11/22, 13:45
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин