|

У.Хүрэлсүхтэй холбоотой их мөнгөний дуулиан


У.Хүрэлсүхтэй холбоотой их мөнгөний дуулиан

Ерөнхий сайд У.Хүрэлсүх шударга ёс хэмээх үгээр бүхнийг хэмждэг нэгэн болж хувирлаа. Энэ үгийг уриа лоозон мэт ашиглаж, УИХ-ын чуулганы танхимд ч шударга ёсыг тогтооно, тэмцэнэ хэмээн мэдэгдэх болов.  Тэрээр хаа нэгтэйгээс гэв гэнэтхэн Монголын Улс төрд ороод ирчихсэн, бүхнийг дэнслэгч мэт аашилж байна. Манай улс төр тэгтлээ доройтож, намууд бохирдож, шударгын бусын хонгил нэгэнтээ бий болсон бол тэр ханыг босголцсон хүн нь У.Хүрэлсүх өөрөө л дөө.  Тэгэхээр Ерөнхий сайдын шударга ёстой тэмцэнэ гээд байгаа нь цаад утгаараа өөрөө өөртэйгээ тэмцэлдэхийг хэлж буй юм.   Гэтэл У.Хүрэлсүх тэмцлээ  өөрөөсөө эхэлсэнгүй.  Тэр ч байтугай шударга бусын сэлэм нь ойр дотных нь хүмүүсээс тойрсоор байна.  Энэ нь У.Хүрэлсүхийг жинхэнэ шударга байдлын төлөө биш, эрх ашгийн төлөөх тэмцэл өрнүүлж эхэлсэн үү гэж хардахад хүргэж байна.    Мөн эрх баригч намын дарга өөрөө улстөрийн амьдралдаа тийм шударга нэгэн байсан уу гэвэл, эндүүрсэн хэрэг болно.  У.Хүрэлсүхтэй холбоотой их мөнгөний асуудлууд одоо ч сөхөгдсөөр байгаа.
Хамгийн сүүлийн жишээ гэхэд ЖДҮХС-гаас улстөрчид их хэмжээний зээл авсан асуудал нийгэмд тарлаа.   Ер нь энэ зүйл ил болсноор У.Хүрэлсүхийн тэмцэл эхэлсэн гэж хэлж болно.  Үүнээс өмнө тэрээр шударга бустайгаа эвлэрээд чимээгүйхэн амьдарч байсан байгаа юм.   Тэр улс үүсээд байгаа энэ асуудалд арга хэмжээ авахдаа ЖДҮХС-гаас зээл авсан өөрийн хүрээнхнээс биш намынхаа удирдах албан тушаалтнуудтай хариуцлага тооцох талаар ярьж эхэлсэн.  Уг нь бол  Ерөнхий сайдын танхимын гурван ч сайд зээл авсан нь тодорхой болсон, мөн У.Хүрэлсүх хөшигний араас удирддаг УИХ-ын 33-ын бүлгийн долоон гишүүн зээл авчихсан. Дээр нь  МАН-ын генсек гээд энэ асуудал дээр Ерөнхий сайдын ойр дотныхон нь яах аргагүй "жин дарна”.  ЖДҮХС-гийн зээл гэх дуулианы ард тийм ч бага мөнгө яригдаагүй.  Нэг гишүүний нэр дээр хамгийн багадаа 950 сая төгрөг хуваарилсан асуудал байгаа. МАН-ын зарим гишүүн "У.Хүрэлсүх жилийн өмнө Ерөнхий сайд болохдоо энэ мөнгийг амлаж, өөрийн талынхандаа хуваарилсан гэх тайлбарыг ч өгсөн. Одоо тэгээд  тэмээ гэхээр ямаа гэдэг шиг ЖДҮХС-гийн зээл ярихаар урдаас 60 тэрбум гээд зөрүүдлэн зүтгэж байна.  Ямартай ч шударга ёс ярьж, улс төрд улаан гэрэл асаасан МАН-ын даргын энэ улс төрийн цаана ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийн асуудал цайраад өнгөрөх вий  гэсэн болгоомжлол байгаа юм.
Үүнээс арай эртний нэг баримтыг дурдъя л даа.  Арав гаруй жилийн өмнөх "Хадгаламж банк”-ны 14 тэрбумын хэрэгт У.Хүрэлсүхийн нэр холбогддог ч тэрээр энэ хэргээс хуурай гарч чадсан байдаг.  2007 онд "Хадгаламж” банкийг хувьчлах үед 14 тэрбум төгрөг сох дутсан байгаа юм.  Энэ мөнгийг тус банкны нягтлан бодогч, МАН-ын дэргэдэх МАСЗХ-ны тэргүүлэгчдийн нэг Ц.Чимэдцэрэн гэгч хувьдаа ашиглан завшсан болохыг хуулийн байгууллагаас тогтоосон. Түүнтэй хамт хэрэгт холбогдсон хүмүүс гэвэл одоогийн Ерөнхий сайд  У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Т.Бадамжунай нар байсан.  "Хадгаламж” банкны мөнгөөр БНСУ-д казинод тоглосон асуудлыг шалгаж, тухайн үед нэлээд сүр дуулиантай яригдаж байв. Гэсэн ч тэдний буруутайг нотолж чадаагүй гэх шалтгаанаар хэргийг нь хэрэгсэхгүй болгосон. Тухайн үед энэ хэргээс болж Ц.Чимэдцэрэн гэдэг залуу шоронд орсон. Харин түүнтэй хамт Солонгосын казинод тоглосон гэх У.Хүрэлсүх, Г.Занданшатар нар улс төрийн карьераа үргэлжлүүлэн,  "наранд” үлдсэн.    "Хадгаламж” банкны эргэлтийн хөрөн­гийг найз нөхдийнхөө дансаар ийн дамжуулан халаасалж, Солонгосын казинод тавиад туучихсан Ц.Чимэдцэрэн "Ганц худаг”-д хоригдсоноосоо эхлээд шүүхийн эцсийн шийдвэр гарах хүртэл хэн нэгнийг илчлэлгүй  хэргийг ганцаар үүрсэн асуудал байгаа билээ.
Мөн  У.Хүрэлсүх Ерөнхий сайд болсныхоо дараахан танхимаа бүрдүүлж байхдаа УИХ-ын чуулганы танхимд гишүүн Ж.Мөнхбаттай маргалдсан байдаг.   Энэ нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байх үеэр болсон асуудал.  Нударга зөрүүлэх шахсан энэ хэрүүл   УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат "Энэ Засгийн газрын хамгийн том асуудал нь Сангийн сайд боллоо” гэснээс болов. Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Чи юу гээд байгаа юм. Чи хэн юм” хэмээн бухимдав. Хариуд нь Ж.Мөнхбат "Чи монголын төрөөс, намын мөнгөнөөс идээгүй юу” хэмээн хашгирсан байдаг.  Тэдний хоорондын маргаан ширүүсч  бие биенээ "казиночин” гэж хашгирч, УИХ-ын дарга М.Энхболд асуудлыг намжаасан.  Ж.Мөнхбатын "Чи монголын төрөөс, намын мөнгөнөөс идээгүй юу” гэдэг нь Тусгаар тогтнолын ордныг барьсан үеийн асуудлыг ярьсан бололтой гэж намынхан нь ярьцгааж байв.  Энэ хэрүүлийн дараа У.Хүрэлсүх Ж.Мөнхбатаас уучлалт гуйж байв.  МАН-ынхан 2008 оны долдугаар сарын 1-ний үймээний үеэр шатсан намын байраа нурааж, 2009 оны долдугаар сараас шинэ байр буюу "Тусгаар тогтнолын ордон”-г барьж эхэлсэн. Тухайн үед УИХ-аас баталсан Нөхөн олговрын тухай хуулиар улсын төсвөөс зургаан тэрбум төгрөг гаргаж шинэ байрыг барих ажлыг эхлүүлжээ. Мөн Социнтерний тусламж, намынхаа 10 мянга гаруй гишүүдээс цуглуулсан хандиваар шинэ байрыг барих ажилд хөрөнгө оруулсан гэдэг.  Нийтдээ  14.7 тэрбум төгрөгөөр "Тусгаар тогтнолын ордон” босч байсан юм.  Яг энэ он жилүүдэд У.Хүрэлсүх МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байв.  Өөрөөр хэлбэл намын шинэ байртай холбоотой, хандив, нөхөн олговрын мөнгө бүгд У.Хүрэлсүхийн гараар дамжиж байсан гэсэн үг. Энэ үеийн үйл явдлыг л УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандаад хэлчих шиг болсон .  Ийнхүү У.Хүрэлсүхтэй холбоотой их мөнгөний дуулиан нэжгээдээр яригддаг.  Одоо ч яригдсаар байгаа.  Хамгийн гол асуудал нь У.Хүрэлсүх их мөнгөтэй холбоотой орооцолдооноос ямар нэгэн аргаар хуурай үлдэх чадварыг сайн лэзэмшсэн улстөрч юм байна.
 
Т.Сайхан
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/16, 14:26
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2023/06/08, 12:44
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2021/06/28, 14:12
2023/06/09, 12:48
2018/07/16, 15:13
2016/07/25, 08:50
2023/06/07, 14:20
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2023/11/22, 13:45
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин