
УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойших хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэллээ.
Тэрбээр "УИХ-ын дарга, Ерөнхий сайд, эрхэм гишүүд Та бүхэнд УИХ-ын чуулганы үйл ажиллагаатай холбоотой үг хэлье.
Хүүхэд
багачуудын эрүүл, амьд явах эрх ноцтой зөрчигдсөн хэргүүд дараалан
гарч, нийгмийг бухимдуулж, цочроож байгаа энэ үест та бүхэнд хандаж үг
хэлэхээс аргагүйд хүрлээ.
Юуны
өмнө хариуцлагагүй албан тушаалтан, аж ахуй эрхлэх цалгар назгай
хандлага, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах асуудалд хойрго ханддаг
түгээмэл үзэгдлийн золиос болж
Сүүлийн
үед дараалан гарсан эмгэнэлт хэргүүд бол хүүхэд хамгааллын бодлого
орхигдсон, хүүхдийн хүчирхийллийн эсрэг Төр дорвитой үйл ажиллагаа
явуулахгүй байгаа, асуудлууд далдуур хуримтлагдан ужгирч, бугшсаны ил
гарч буй үзэгдлүүд юм. Би Ерөнхийлөгчийн албыг хүлээн авснаас хойш
сүүлийн нэг жилийн турш өдөр бүр шахуу гэмт хэрэг, хариуцлагагүй байдлын
улмаас хүүхэд амь нас, эрүүл мэндээрээ хохирсон талаарх мэдээлэл өглөө
болгон хүлээн авч байна.
Сэтгэл түгшихээс аргагүй тоо баримтуудыг дурдъя. 2017
онд 1692 гэмт хэргийн улмаас 1752 хүүхэд хохирч, 2018 он гарсаар гэмт
хэргийн улмаас хохирсон хүүхдийн тоо өмнөх жилийн мөн үеийнхээс 40
хувиар өсчээ. Өнгөрсөн жил золгүй байдлаар 127 хүүхэд нас барсны 55 нь
зам тээврийн осолд өртсөн байна. Өсвөр насныхан амиа хорлосон тохиолдол
сүүлийн 4 жилд 200-гаад гарчээ. 948 хүүхэд гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсний дотор хулгайн хэрэг 40 гаруй хувийг эзлэж байна.
"Хүүхдэд хамаатай бүх орчинд үзлэг шалгалт хийж, аюулгүй байдлыг хангая"
Энэ
бүхний нийгмийн уг үндэс, шалтгаан нь ядуурал, ажилгүйдэлд оршиж
байгаа, хууль хэрэгждэггүй, төрийн албанд бүхэлдээ хариуцлагагүй байдал
ноёлсонд оршиж байгаа. Энэ бүх хариуцлагагүй, золгүй явдлууд нь Хүүхдэд
ээлтэй орчинг бүрдүүлэх, хүүхдийн аюулгүй байдлыг хангах талаар Төрөөс
дорвитой бодлого, шийдэл гаргахгүй, хариуцлагын тогтолцоог ажиллуулахгүй
байгаагийн л үр дагавар гэж үзэхээс өөр тайлбар олдохгүй байна. Учир
иймд нэн яаралтайгаар дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх ёстой.
Үүнд:
Нэг, Хүүхэд
хамгааллын хууль болон Хүүхдийн эрхийн тухай хуульд хүүхэд хамгааллын
стандартыг мөрдүүлэх, ээлтэй орчин бүрдүүлэх хэм хэмжээг бий болгох
талаар заасан хирнээ өнөөдрийг хүртэл стандарт, хэм хэмжээгээ
боловсруулаагүй, мөрдлөг болгоогүй байгааг анхааралдаа авч нэн яаралтай
горимоор стандартыг боловсруулж батлах, хэрэгжүүлэх журмыг гаргах,
мөрдүүлэх шаардлагатай байна.
Хоёр, МХГ,
БСШУЯ, Ерөнхий сайдын дэргэдэх Хүүхэд хамгааллын зөвлөл, ЦЕГ, Гэр бүл,
хүүхэд залуучуудын хөгжлийн газар зэрэг хүүхэд хамгааллын үйл
ажиллагаанд холбогдох байгууллага, бүтцүүд хамтран сургууль, цэцэрлэг,
сургалтын орчин, хүүхдийн тоглоомын талбай, хүүхдэд хамаатай бүх орчинд
үзлэг шалгалт хийж, аюулгүй байдлыг хангах арга хэмжээг авч хэрэгжүүлэн
2018-2019 оны хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө тайлагнахыг анхааруулъя.
Гурав, Засгийн
газрын 2011 оны 153 дугаар тогтоолын дагуу цагдаагийн байгууллагад 4
мянган хүн тутамд нэг хэсгийн байцаагч ажиллах жишиг нормативыг
тогтоосон. Гэтэл өнөөгийн байдлаар 17 мянгаас 19 мянган хүүхдэд нэг
цагдаагийн албан хаагч ногдож байна. Энэ нь цагдаагийн албан хаагчдын
зүгээс гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд цаг, хүч хүрэлцэхгүй байх
нөхцлийг бүрдүүлж байгаа юм. Төсвийн боломж муу байгаа нөхцөлд иргэдийг
гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд татан оролцуулах, иргэдийн
нөхөрлөл, сүлжээг бүрэлдүүлэн туслалцуулах шаардлага тулгарч байна. Гэмт
хэрэг гарах нөхцлийг арилгасан, хор уршгийг зайлуулсан, бусдын амар
амгаланг сахиулахад иргэний үүргээ нэр төртэйгээр биелүүлсэн сайн дурын
нөхөрлөл, иргэдийг сайшааж урамшуулах ажилд Япон болон Зүүн өмнөд Азийн
орнуудын сайн туршлагыг нэвтрүүлэх, Зөрчлийн тухай хуульд оруулж,
хуульчлахыг та бүхнээс хүсье.
Дөрөв, Эцэг
эх, асран хүмүүжүүлэгчдэд хандсан хүүхдийн аюулгүй байдлыг хангах,
урьдчилан сэргийлэх нөхцлийг бүрдүүлэх анхааруулга, санамж, сургалт
зэргийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр зохион байгуулж, өрнүүлэх ажлыг
хүүхдэд ээлтэй орчинг бүрэлдүүлэх үүрэгтэй төрийн байгууллага, албан
тушаалтнуудын зүгээс өрнүүлэхийг уриалж байна. юм.
Хүүхэд хамгаалал бол эцэг эхийн төдийгүй бүх нийтийн үйлс болохыг
ухуулан сэнхрүүлэх сурталчилгаа нөлөөллийн ажлыг өргөнөөр явуулж байж
золгүй явдлаас сэргийлж чадна. Энэ ажилд хэвлэл мэдээллийн байгууллага,
хэрэгслүүдийг нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэн оролцоосой хэмээн уриалж
байна.
Тав, 2012 онд цагдаагийн байгууллагын Сүүлийн
3 жилийн байдлаар 3,633 хүүхэд гэмт хэрэг үйлдэж, 4,574 хүүхэд гэмт
хэргийн золиос болсон байна. 2017 оны 11 дүгээр сард Ерөнхийлөгчийн
Тамгын газраас явуулсан хэлэлцүүлгийн мөрөөр Цагдаагийн төв байгууллагад
Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нэгж байгуулагдсан бөгөөд
өргөжүүлэн нийслэл, орон нутгийн цагдаагийн газруудад ийм нэгж
байгуулах, орон тоо төсвийг гаргаж өгөх хэрэгцээ шаардлага бий. Хүүхэд
гэмт хэрэгт ихээр өртдөг цэгүүдийг камержуулах, үүний тулд Засгийн
газрын 2017 оны 312 тоот тогтоолыг хэрэгжүүлж,
Зургаа, Хүүхдийн
эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэмт хэргээс
урьдчилан сэргийлэх хуулиудад заасны дагуу эдгээр хуулиудад үнэлгээ
хийлгэж, хүүхдэд ээлтэй орчинг бүрдүүлэхтэй холбоотойгоор амьдралаас
урган гарсан зүйлсийг хуульд нэмж суулгаж өгөх ажлыг УИХ, түүний бүтцийн
байгууллагууд нэн яаралтай хийхийг шаардаж байна.
Эрхэм
гишүүд ээ, та бүхэнд тусгайлан танилцуулж байгаа дээрх 6 зүйл
шаардлагын дагуу хийх, хэрэгжүүлэх ажил бүртэй би биечлэн танилцаж,
хяналт тавьж ажиллалаа. Та бүгдийн сонгуульт хугацаа талдаа орлоо.
Амласан, мөрийн хөтөлбөртөө тусгасан ажлуудаа хийх, хэрэгжүүлэхийг
сонгогчид тань хүлээж, шаардаж байна. Тийм учраас
"60 тэрбумын асуудлаа хэлэлцээд УИХ-ын ээлжит чуулганыг завсарлуулаасай"
Мөн
та бүхний мэдэж байгаачлан жилийн өмнөөс сүр дуулиантайгаар яригдаж
эхэлсэн "60 тэрбумын” гэх тодотголтой хэрэг. Энэ асуудлыг УИХ-ын
чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж байж чуулганы
хуралдааныг завсарлуулах хэрэгтэй гэсэн саналаа хүргүүлж байна.
2018
оны зургадугаар сарын 26-ны өдрийн Вашингтон пост сонинд Монгол оронд
сонгууль хэрхэн явагддаг, албан тушаалыг хэрхэн наймаалж буй талаар буюу
"60 тэрбумын” гэх тодотголтой хэргийн талаар маш дэлгэрэнгүй
нийтлэгдсэн байна. Энэ сонин хоёр сая ширхэг хэвлэгддэг. Бидний асуудал
дотоодын бус дэлхий нийтээр гарч, яригдаад эхэллээ.Энэ асуудлаа хэлэлцээд УИХ-ын ээлжит чуулганыг завсарлуулаасай гэж та бүхнээс хүсмээр байна.
Баярлалаа” гэв.
Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа