|

БНСУ-аас 500 сая доллар зээлэхийг зөвшөөрөв


 БНСУ-аас 500 сая доллар зээлэхийг зөвшөөрөв

Т.САЙХАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эдийн засгийн хамтын ажиллагааны сангаас 2017-2019 онд авах зээлийн тухай Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн, баталлаа. БНСУ-аас авах зээл нь жилийн 0.2 хувийн хүүтэй, нэн хөнгөлөлттэй зээлд хамрагдах аж. Үүнийг нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад зарцуулах юм. Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлахын өмнө УИХ-ын гишүүн М.Билэгт "Ардчилсан намынхан эрх барьж байхдаа Чингис, Самурай бондыг жилийн 5-10 хувийн хүүтэйгээр босгосон. Гэтэл БНСУ-аас жилийн 0.2 хувийн хүүтэй зээл авах боломж байсаар атал яагаад энэ өндөр хүүтэй бонд босгосон байдаг юм бэ” хэмээв.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Бондын эх үүсвэрээр төсөл хэрэгжүүлэх, хамтын ажиллагааны хөнгөлөлттэй зээлээр төсөл хэрэгжүүлэх хоёрт ялгаа бий. Бусад орноос авч байгаа зээлээр төсөл хэрэгжүүлсэн нөхцөлд нөгөө талаас хяналт орж ирдэг. Татвар төлөгчдийнх нь хөрөнгө учраас хяналт тавьдаг юм. Зээлийг үр ашигтай зарцуулж чадаж байна уу гэж… Бондоор босгосон мөнгө хяналтгүй зарцуулагддаг. Чингис, Самурай бондын мөнгийг гудамж төсөл, үйлдвэрт орсон ч юм бий. Зарим нь зориулалт бусаар зарцуулагдсан. Харин БНСУ-аас бага хүүтэй зээл авахад хэрэгжилт дээр нь тус улсаас хяналт тавина. Гэсэн ч хяналт илүү нэмэгдээд ороод ирлээ гээд зугтаах хэрэггүй, үр ашигтай л зарцуулах ёстой” гэсэн юм.  Ийнхүү УИХ Засгийн газарт 500 сая ам.долларын зээл авах эрх олгосон юм.

 

БАНК ДАМПУУРСНААС БОЛЖ, УЛСЫН ТӨСВӨӨС 630 ТЭРБУМ ТӨГРӨГ ГАРСАН

 

Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн бас нэг асуудал нь Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай байв.  Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ. "Банк дампуурснаас болж, хадгаламж эзэмшигчдэд үүссэн эрсдэлийг шийдвэрлэхийн тулд төсвөөс 630 тэрбум төгрөг гаргасан. Улсад нэг ч төгрөг эргэж төлөгдөөгүй. Банк дампуурсан тохиолдолд тэдэн хувийг төрөөс, даатгалын корпорациас тэдэн хувийг гаргана гэсэн заалт байхгүй” энэ тал дээр анхаарч ажиллахыг Д.Баттөмөр гишүүн хэлж байв. Мөн тэрээр Хадгаламжийн даатгалын корпорацийн сан нь 337 тэрбумын хөрөнгөтэй. Даатгагдсан хадгаламжийн 7.8 хувийг хангах хэмжээний хөрөнгө. Даатгагдсан хадгаламжийг хангах хэмжээний сан бүрдүүлэх шаардлагатай гэж үзвэл 3.2 их наяд төгрөг хэрэгтэй болно. Сангийн хөрөнгийг арвижуулахын тулд менежментийг сайжруулах шаардлага бий гэсэн юм.

 

ТЭТГЭВЭРТ ГАРАХ НАСЫГ СОНГОЛТТОЙ БОЛГОНО

 

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхэд гишүүдийн 80 гаруй хувь нь дэмжлээ. Иймээс хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.  Уг хуулийн өөрчлөлтөөр тэтгэврийн насыг жилд гурван сараар нэмэх, ердийн нөхцөлөөр эмэгтэйчүүд 55, эрэгтэйчүүд 60 насандаа, мөн хөдөлмөрийн хэвийн бус нөхцлөөр 45-55 насанд хүрсэн даатгуулагч өөрөө хүсвэл тэтгэвэр тогтоолгох эрхийг хуульчилж өгөхөөр тусгасан байна.Өнөөдрийн мөрдөж буй хуулиар тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх аль дуртай дараалсан таван жилд төлсөн шимтгэлээс тооцож гаргасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос тооцож байгаа. Харин өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд дараалсан таван жилийн хугацааг аажмаар буюу 2019 онд нэг жилээр, 2020 онд нэг жилээр нэмж, цаашид долоон жил болгохоор тусгажээ.

Эх сурвалж: " Зууны мэдээ” сонин



Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.

Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Батлах код: *
2018/11/13, 16:55
2018/11/13, 14:37
2018/11/12, 17:04
2018/11/12, 13:13
2018/11/12, 11:23
2018/11/12, 10:34
2018/11/12, 10:08
2018/11/12, 09:54
2018/11/12, 09:36
2018/11/12, 09:30
2018/11/12, 09:26
2018/11/12, 09:23
2018/11/09, 15:20
2018/11/09, 15:11
2018/11/09, 13:35
2018/11/09, 13:29
2018/11/09, 13:24
2018/11/09, 13:21
2018/11/09, 11:28
2018/11/08, 16:39
2018/11/07, 11:49
2018/11/06, 11:51
2018/11/02, 20:06
2018/10/31, 16:20
2018/10/29, 17:37
2018/10/29, 15:44
2018/10/29, 15:14
2018/10/29, 13:36
2018/10/29, 13:35
2018/10/29, 11:24
2018/10/29, 09:21
2018/10/29, 09:19
2018/10/29, 09:08
2018/10/24, 12:21
2018/10/23, 17:50
2018/10/23, 13:42
2018/10/23, 13:36
2018/10/23, 11:43
2018/10/23, 10:25
2018/10/23, 09:34
2018/10/23, 09:28
2018/10/23, 09:05
2018/10/22, 17:24
2018/10/22, 16:06
2018/10/22, 16:03
2018/10/22, 15:57
2018/10/22, 15:44
2018/10/22, 13:04
2018/10/22, 12:34
2018/10/22, 12:27
2018/10/22, 12:24
2018/10/22, 09:53
2018/10/22, 09:41
2018/10/22, 09:38
2018/10/22, 09:36
2018/10/19, 16:38
2018/10/19, 15:19
2018/10/19, 15:13
2018/10/19, 13:33
2018/10/18, 18:40
2018/10/18, 16:55
2018/10/16, 16:33
2018/10/16, 16:02
2018/10/16, 13:48
2018/10/16, 12:26
2018/10/16, 12:21
2018/10/16, 12:19
2018/10/16, 10:07
2018/10/15, 14:36
2018/10/15, 13:28
2018/10/15, 11:58
2018/10/15, 11:53
2018/10/15, 11:38
2018/10/15, 11:20
2018/10/15, 11:16
2018/10/15, 11:12
2018/10/15, 11:09
2018/10/15, 11:04
2018/10/15, 10:12
2018/10/15, 09:52
2016/05/30, 09:27
2014/10/27, 21:34
2017/03/06, 15:55
2016/07/27, 09:47
2015/04/09, 12:30
2014/12/05, 14:30
2015/01/07, 13:33
2015/02/03, 09:48
2017/05/03, 10:42
2014/12/29, 13:27
2015/12/18, 15:59
2015/01/05, 11:38
2015/01/21, 18:11
2016/05/16, 13:04
2015/01/23, 10:16
2014/10/10, 15:36
2017/01/12, 10:49
2017/05/11, 11:37
2014/12/19, 15:42
2015/12/03, 17:31
2016/06/10, 20:06
2014/10/10, 15:35
2016/09/01, 12:25
2016/09/01, 12:28
2017/06/07, 16:30
2016/01/05, 17:52
2016/05/20, 10:49
2016/06/20, 12:32
2015/01/23, 20:42
2014/10/12, 22:16
2016/07/28, 11:18
2015/08/01, 05:32
2017/03/14, 17:04
2014/10/12, 22:16
2014/12/15, 13:01
2014/12/26, 15:41
2014/10/20, 10:41
2018/09/28, 11:52
2017/05/03, 13:50
2014/10/20, 19:51
2014/12/08, 12:49
2015/02/03, 11:30
2016/05/24, 19:44
2014/10/21, 17:49
2014/12/09, 18:32
2014/12/17, 12:52
2015/01/06, 07:40
2015/01/13, 13:17
2015/02/06, 18:14
2014/12/17, 12:25
Дэлхий дахинд
Сонин хачин