
"Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах төв”-д 2017 оны
гуравдугаар сарын 17-23-нд 398 иргэн хандаж, санал хүсэлтээ
илэрхийлжээ.
Иргэдийн санал хүсэлтийн 33,4% буюу 133 санал
хүсэлтийг тухай бүрт шуурхай хариу өгч ажилласан бол шийдвэрлэх шатанд
хүлээгдэж байгаа 265 санал байна.
Тэтгэвэрт гарах нас, тэтгэврийн
хувь хэмжээний талаар цөөнгүй иргэн асуулт ирүүлсэн бөгөөд үүнд
"Тэтгэврийн насыг нэмнэ гэж яригдаад байгаа нь 2035 онд хүрэх хэмжээ юм.
Түүнээс одоо тэтгэвэрт гарах дөхсөн иргэдийн хувьд гэнэт тэтгэврийн нас
нь хойшлогдох асуудал биш.
Нийгмийн даатгалын сангаас олгох
тэтгэвэр, тэтгэмжийн хуульд зааснаар нийтдээ 20-иос доошгүй жил
тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 60 насанд хүрсэн бол өндөр насны
тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй.
Харин нийтдээ 20-иос доошгүй жил
тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 55 нас хүрсэн эмэгтэй өөрөө хүсвэл
өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно.
Хувь хэмжээний хувьд
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь УИХ-ын 2015 оны 53 дугаар
тогтоолоор батлагдсан "Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах
бодлого" (2015-2030), Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны
хөтөлбөрт тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийгмийн
даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын
хэсэг байгуулагдан ажиллаж байгаа. Мөн улс орны нийгэм, эдийн засгийн
байдалтай уялдуулан тэтгэвэр нэмэгдүүлэх талаар тодорхой арга хэмжээ авч
хэрэгжүүлнэ” гэсэн хариулт өгчээ.
Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба
Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа