|

ХЯМРАЛЫН ҮЕД БИЗНЕСЭЭ УДИРДАХ 9 ЗӨВЛӨГӨӨ


 ХЯМРАЛЫН ҮЕД БИЗНЕСЭЭ УДИРДАХ 9 ЗӨВЛӨГӨӨ

 

Манай улсын эдийн засгийн нөхцөл байдал тийм сайн биш байгааг хүн бүр л мэдэж байгаа. Валютын ханшийн савлагаа, түүхий эдийн уналт зэрэг хүчин зүйлээс шалтгаалан нийт эдийн засаг хүндхэн байна. Ялангуяа ам.долларын төгрөгтэй харьцах ханш чангарч иргэн аж ахуйн нэгжүүдэд сөрөг нөлөө үзүүлж эхэлсэн. Зарим бизнесийнхэн эдийн засагт хямрал үүслээ гэж нэлээд сандарч байгаа байх. Тухайлбал жижиг дунд үйлдвэр эрхлэгчид, хувиараа бизнес эрхлэгчид хямрал болох гэж байна гэж өөрийн бизнесээ орхих тохиолдол их гардаг. Энэ үүднээс эдийн засагт ямар нэгэн хүндрэл үүсэхэд өөрийн бизнесээ хэрхэн удирдаж амжилттай ажиллах талаар эдийн засагчдын зөвлөгөө мэдээллийг хүргэе.

 

1. Эдийн засагт үүссэн бодит нөхцөл байдлыг дүгнэхийг хичээ

Эдийн засгийн байдал муудаж, Монголын эдийн засаг сэхээнд орлоо гэж сонсоод шууд сэтгэлээр унаж бизнес маань дампуурах нь гэсэн айдаст автах шаардлагагүй. Учир нь эдийн засгийн хүндрэл нь салбар бүрт харилцан адилгүй байдлаар нөлөөлдөг. Жишээ нь манай улсад эдийн засгийн хямрал нүүрлэсэн ч өнгөрсөн онд хамгийн олон кино үйлдвэрлэгдэж продакшнууд ашигтай ажилласан. Гэтэл барилгын салбарын хувьд борлуулалт зогсож, олонхи компани хүнд байдалд орсон байх жишээтэй. Үүнтэй адил дэлхийн зах зээл дээр электрон барааны зарим компани алдагдлаа зарлаж байхад компьютер тоглоом үйлдвэрлэгч компани ашигтай ажилласан байдаг. Хямралын оргил үед хүмүүс чөлөөт цагаа хямдхан зугаатай өнгөрөөх компьютер тоглоомыг илүүтэй сонгож байсантай холбоотой юм. Тэгэхээр бизнес эрхлэгч та эдийн засгийн хямрал миний бизнест эерэгээр үү эсвэл сөргөөр нөлөөлөх үү гэдгийг тооцож байх нь чухал. Сөргөөр нөлөөлөх бол борлуулалтыг хэдэн хувиар бууруулах энэ хандлага хэр удаан үргэлжлэх вэ гэсэн асуултын хариултыг олох судлах хэрэгтэй.


2. Бодит нөхцөл байдалд тохирсон хүлээлтийг бий болго

Хямралын үед бизнес эрхлэгчдийг сэтгэлээр унахад хүргэдэг гол зүйл нь хэт өөдрөг хүлээлт, зорилго. Хямрал нүүрлэсэн бол бизнесийнхээ өмнөх нөхцөл байдлыг өөрчлөх хэрэгтэй. Тухайлбал, зорилго зорилтоо ч өөрчлөх шаардлага гарч болдог. Гэхдээ энэ нь шантарч бууж өгөхийг хэлээгүй бөгөөд хэзээ ч бүү бууж өг. Хямралыг "бизнесийн өвлийн улирал” гэж үздэг. Малчид өвлийн улиралд малаа онд мэнд оруулах гэсэн зорилго тавьдаг болохоос таргалуулна гэдэггүй. Үүнтэй адил өмнө нь дэвшүүлчихсэн өөдрөг зорилгоо бодит нөхцөл байдалд уялдуулах шаардлагатай гэсэн үг.

 

 

3. Амьдрах чадвартай бизнес рүүгээ анхаарлаа хандуул

Манай олонх бизнесмэнүүд нефть, архи, пиво, гадаад худалдаа, хүнсний дэлгүүрийн сүлжээ, банк, барилгын салбар, газар тариалан гээд л хаана ашигтай гэж сонссон тэр бүгд рүү хөрөнгөө оруулсан байдаг. Харамсалтай нь, хямралын үед иймэрхүү олон салбарт диверсификаци хийсэн бизнес хямралд илүү өртөмтгий байдаг. Өөрөөр хэлбэл, хямралын шуурганд амьдрах чадвар сайтай үлддэг. Хэрвээ бүгдийг нь авч үлдэнэ гэвэл бизнес нь тэр чигээрээ унах магадлал өндөр байдаг. Малчин хүн онд мэнд орохгүй малаа авч үлддэггүйтэй агаар нэг.


4. Үндсэн салбар дахь хөрөнгө оруулалтаа бүү бууруул

Хямрал бол эдийн засгийн төгсгөл биш тийм ч учраас дахин хэзээ нэгэн цагт эдийн засгийн өсөлттэй учрах нь дамжиггүй. Харин тэр үед хямралын үеэр үндсэн салбар дахь хөрөнгө оруулалтаа бууруулсан нь хоцорч, нэмсэн нь хожих боломж бүрддэг байна. Жишээ нь: Тоёота компани эдийн засгийн хямралын үед гибрид хөдөлгүүр хөгжүүлэх төслийн хөрөнгө оруулалтыг бууруулаагүй юм. Энэ бодлогын ачаар гибрид хөдөлгүүртэй Лексусыг худалдаанд гаргаж амжилт олсон байдаг. Үүнтэй адил манай улсын зах зээлд нэн шаардлагатай байгаа салбар руугаа хөрөнгө оруулалтаа үргэлжүүлэх нь хамгийн зөв арга.


5. Хямралыг ганцхан компанийн удирдлагын биш бүх ажилчдын асуудал болго

Магадгүй тухайн нэг компанид эдийн засгийн хүндрэл сөргөөр нөлөөлж байгаа бол тодорхой гарц шийдлийг олох шаардлагатай. Гэхдээ эдгээр гарц шийдлийн хариулт нь зөвхөн компанийн удирдлагад биш ажилчид нь байж магадгүй. Нөгөө талаас бизнес унаж дампуурлаа гэж бодоход хор хохиролыг нь хөрөнгө оруулагч, удирдлага төдийгүй ажилчид хүртэл хүртэнэ. Тиймээс аль болох ажилчид, албан хаагчдыг шийдвэр гаргахад оролцуулж тэдний үгийг сонсох нь хямралын гарц олох бас нэгэн арга юм.


6. Сайн цагт хураасан хуримтлалаа хэрэглэ


Санхүүгийн тодорхой нөөцтэй байхыг манай бизнесүүд хямралтай нүүр тулсан цагаас хойш ойлгож эхэлж байх шиг байна. Бизнес бүр өөрийн тодорхой санхүүгийн нөөцийг эдийн засгийн хүндрэл, хямралын үед зарцуулахаар хадгалж байх шаардлагтай байдаг. Хэрвээ энэ хуримтлалаа өөр салбарын бизнест хөрөнгө оруулаад ч юм уу аль эсвэл захирал нь өөрийн хэрэгцээндээ зарцуулаад байвал хүнд үед сөхрөх боломжтой байдгийг санах хэрэгтэй.

 

 

 

7. Сайн хүнийг ангуучилж, муугаас салах цаг

Хямралд тодорхой хэмжээний эерэг тал бий. Ялангуяа хүний нөөцийн тал дээрээ хямралын үеийг далимдуулан өөрийн багаа хүчирхэгжүүлэх боломж гарч ирдэг гэж хэлж болно. Олдохгүй байсан сайн мэргэжилтнээ боломжийн үнээр урвуулан авах, хэт өсөлттэй авахаас өөр аргагүй байсан чадваргүйчүүдээс эвтэйхэн шалтаг хэлээд салж болох тийм боломжийг хямрал бизнесүүдэд олгодог байна.


8. Үнээ бууруулах гэж бүү яар

Шинэ шийдлийг бий болгохыг хичээ. Хямралын үед хамгийн түрүүний алхам үнээ бууруулах гэдгийг өмнө нь сонсч байсан байх. Гэвч үнээ яаран бууруулахтай чинь зэрэгцээд барааны тань үнэ цэнэ буудаг гэдгийг санахад илүүдэхгүй. Нэгэнт буусан үнийг дахин буцаагаад хуучин төвшинд нь хүргэхэд багагүй хугацаа хэрэгтэй. Тиймээс барааны үнэ цэнийг унагаж байснаас үнээ хэвээрээ байлгаад тодорхой нэмэлт үйлчилгээг санал болгоход буруудаад байх зүйлгүй. Жишээ нь: Зорилтот хэрэгдэгчидтэй байнгын холбоо тогтоох, тэдэнд зориулсан нэмэлт үйлчилгээ санал болгох зэргээр тэтгэх шаардлагатай. Yagg.mn платформ таны зорилтот хэрэглэгчдээ тодорхойлоход туслах, танд хэрэгтэй хэрэглэгчдийг нэгтгэсэн платформ болохыг санахад илүүдэхгүй.


9. Шинэ хэрэглэгч дээр бус хуучин хэрэглэгч дээрээ төвлөрч ажилла

Дээр хэлсэнчлэн Yagg.mn платформын үндсэн нэг зорилго нь шинэ хэрэглэгчдээс тань үнэнч, зорилтот хэрэглэгчдий мониторинг судалгаагаар тодорхойлоход оршиж байна. Энэ үйлчилгээ танд тус болох боломжтой. Мөн эдийн засгийн хямралын үед шинээр хэрэглэгчийг татах нь өсөлтийн үетэй харьцуулахад харьцангуй хүнд байдаг ч зорилтот хэрэглэгчидтэй болох боломжийг бүү алдаарай. Хямралын үед хэрэглэгч хэмнэх, хямдыг нь хайх сэтгэхүйтэй байдгийг санахад илүүдэхгүй. Иймд зорилтот хэрэглэгч дээрээ тулгуурлан ажилласнаар хүнд үеийг даван туулахад дөхөм байдаг.

 

 Эх сурвалж:

http://yagg.mn/blog/Yagg-%D1%85%D1%8F%D0%BC%D1%80%D0%B0%D0%BB-%D0%B1%D0%B8%D0%B7%D0%BD%D0%B5%D1%81-9-%D0%B7%D3%A9%D0%B2%D0%BB%D3%A9%D0%B3%D3%A9%D3%A9


Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.

Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Батлах код: *
2018/05/18, 15:54
2018/05/18, 15:18
2018/05/18, 13:20
2018/05/18, 13:05
2018/05/18, 12:43
2018/05/18, 11:20
2018/05/18, 10:31
2018/05/17, 16:36
2018/05/17, 13:46
2018/05/17, 12:55
2018/05/17, 12:25
2018/05/17, 11:49
2018/05/17, 10:35
2018/05/16, 17:46
2018/05/16, 15:01
2018/05/16, 14:55
2018/05/16, 14:52
2018/05/16, 14:43
2018/05/16, 13:56
2018/05/16, 13:18
2018/05/16, 11:10
2018/05/15, 16:21
2018/05/15, 14:47
2018/05/15, 12:37
2018/05/15, 11:59
2018/05/15, 11:59
2018/05/15, 10:56
2018/05/15, 10:56
2018/05/08, 14:13
2018/05/08, 14:13
2018/05/07, 20:05
2018/05/07, 20:05
2018/05/07, 15:52
2018/05/07, 15:52
2018/05/07, 15:13
2018/05/07, 15:13
2018/05/07, 14:38
2018/05/07, 14:38
2018/05/01, 11:27
2018/05/01, 10:59
2018/04/30, 18:24
2018/04/30, 11:31
2018/04/27, 17:37
2018/04/27, 11:39
2018/04/27, 11:32
2018/04/27, 10:44
2018/04/26, 17:26
2018/04/26, 14:28
2018/04/26, 12:30
2018/04/26, 10:47
2018/04/25, 15:49
2018/04/25, 11:33
2018/04/25, 10:45
2018/04/24, 17:14
2018/04/24, 14:59
2018/04/24, 13:44
2018/04/24, 11:25
2018/04/24, 11:09
2018/04/23, 16:33
2018/04/23, 16:03
2018/04/23, 14:49
2018/04/20, 12:21
2018/04/20, 11:29
2018/04/20, 11:16
2018/04/19, 17:03
2018/04/19, 13:21
2018/04/19, 12:38
2018/04/19, 12:32
2018/04/19, 11:46
2018/04/19, 11:03
2018/04/19, 10:58
2018/04/18, 11:11
2018/04/17, 18:25
2018/04/17, 17:08
2018/04/17, 13:08
2018/04/17, 12:44
2018/04/17, 11:57
2018/04/16, 13:23
2018/04/14, 14:46
2018/04/14, 14:28
2016/05/30, 09:27
2014/10/27, 21:34
2015/04/09, 12:30
2017/03/06, 15:55
2015/01/07, 13:33
2014/12/05, 14:30
2016/05/16, 13:04
2016/07/27, 09:47
2017/01/12, 10:49
2015/02/03, 09:48
2015/01/21, 18:11
2016/06/10, 20:06
2014/10/10, 15:36
2016/06/20, 12:32
2014/12/29, 13:27
2015/01/05, 11:38
2015/08/01, 05:32
2014/10/12, 22:16
2015/01/23, 10:16
2014/12/15, 13:01
2014/12/08, 12:49
2014/10/12, 22:16
2014/10/21, 17:49
2014/10/20, 10:41
2015/02/03, 11:30
2014/10/20, 19:51
2015/02/06, 18:14
2014/12/19, 15:42
2014/10/10, 15:35
2014/12/09, 18:32
2015/12/18, 15:59
2015/01/06, 07:40
2016/07/28, 11:18
2014/12/17, 12:52
2014/12/26, 15:41
2014/12/19, 18:35
2015/01/13, 13:17
2014/12/12, 12:18
2014/10/23, 19:56
2014/12/19, 18:18
2014/10/21, 17:09
2014/12/19, 19:02
2014/12/17, 12:25
2014/12/18, 13:34
2015/01/23, 20:42
2014/12/26, 15:14
2015/04/13, 12:03
2015/01/27, 10:46
2015/01/06, 08:04
2014/12/26, 09:44
Дэлхий дахинд
Сонин хачин