|

Нэг эрдэнэсээ нэжгээд болгох хүсэл буюу “Эрдэнэс Монгол”-ын ирээдүй


Монголын эдийн засагт хэрхэн гэрэл асаах вэ?

Нэг эрдэнэсээ нэжгээд болгох хүсэл буюу “Эрдэнэс Монгол”-ын ирээдүй

 


Монголын эдийн засагт сэргэх найдвар байна уу. Ийм асуултыг сүүлийн жилүүдэд ихээр тавих болсон ч хариулт нь тодорхойгүй удлаа. Ингээд шинэ Засгийн газар бүрэлдсэнээс хойш дээрх асуулт зүй ёсоор тавигдаж, Засгийн газрын тэргүүн нь тодорхой хариулт өгөв. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат "Эдийн засгийн нөхцөл байдал нэлээд хүндхэн байгааг хүн бүр мэдэж байгаа. Бид худлаа хэлээд хэрэггүй, өөрсдийгөө хуураад явах нь хэнд ашигтай вэ. Хэзээ ч бид гадны хөрөнгө оруулагчдыг хуурч чадахгүй” гэдгийг мэдэгдээд, манай улсын хувьд бэлэн болсон ТЭЗҮ-тэй бүтээн байгуулалтын ажил алга байгааг зарласан юм.

Энэ нь эдийн засагт асаачихаар чийдэн одоогоор алга гэж хэлсэнтэй адил сонсогдож байна. Бидний ярьж заншсан мөнөөх хонгилын үзүүр дэх гэрэл гэгээний тухай ч ярих боломжгүй ийм нөхцөл байдлын дунд гэрэл хаана асч болох тухайд ярих нь чухал. Тэгвэл тэр нь гарцаагүй "Эрдэнэс Монгол” компани болж байна. Тэндээс эерэг, таатай, итгэлтэй мэдээ сонстож эхэллээ.

"Эрдэнэс Монгол” компани одоогийн үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлсэн тохиолдолд 10 тэрбум долларын хөрөнгөтэй компани болж чадах гэнэ. Энэ нь Монголын төр сайн менежмент болоод тогтвортой бодлогоор компаниудаа дэмжиж ажиллаж чаддагийн илэрхийлэл, сайхан жишиг болж, цаашид гадаадын хөрөнгө оруулалтыг ихээр татах хөрс суурь болж өгнө. 

Юун түрүүнд тус компанийг олон улсын санхүү, эдийн засаг, бизнесийн "хэл” мэддэг мэргэжлийн баг удирдаж буй. Энэ нь дэлхийн жишиг, дэлхийн стандарт, дэлхийн зарчим тэнд хэрэгжиж байгаа гэдгийн илэрхийлэл болж байна. Үүний нэгээхэн нотолгоо нь дэлхийд эхний дөрөвт ордог томоохон компани тус компанид аудит хийснээс гадна Олон улсын санхүүгийн корпорацаас хийсэн үнэлгээний дагуу Азийн хөгжлийн банкнаас санхүүжилт хийж, "Эрдэнэс Монгол”  компанийн удирдлагын нэгдсэн цогц систем бий болгох төсөл хэрэгжиж байна. Ингэснээр тус компанийн засаглал сайжирна.

Компанийн засаглал сайн байх нь Монголын эдийн засаг сайжрахтай тэгвэл ямар холбоо, хамааралтай вэ гэх асуулт гарч ирнэ. Хамгийн их хамаатай гэж хэлж болно л доо. Учир ньМонголын урдаа барьдаг компани болох "Эрдэнэс Монгол” компанийн засаглалаа сайжруулснаар дэлхийн хэмжээнд өрсөлдөх боломжтой, энэ зорилго руугаа алхам алхамаар ойртож байгаа. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ч энэ талаар "Цаашид ТЭЗҮ боловсруулах, эх үүсвэр олох ажлыг Монгол Улсын Засгийн газар хийнэ. Бид цаашид эдийн засгаа эрүүлжүүлэх эмчилгээ хийнэ" гэсэнтэй хамгийн түрүүнд дүйцэх төсөл нь "Эрдэнэс Монгол” компани гэдэг нь дамжиггүй. Тус компаниас Монгол Улсын иргэн бүр давуу эрхийн нэг ширхэг хувьцаа эзэмшдэг. Энэ утгаараа тус компанийн үйл ажиллагаа тэлэх тусам иргэн бүрт ногдол ашиг очих болно. Төрийн өмчит компани хэдий ч хувьцааг нь ард түмэн эзэмшиж байгаагийн давуу тал олон бий. Юун түрүүнд Засгийн газраас хараат бус, зөвхөн бизнесийн зарчмаар ажиллуулах нөхцөл бүрдсэн нь өнөөгийн сайн менежмент, ирээдүйн үр ашгийн үндэс болж өгнө. Тийм ч учраас энэхүү төрийн өмчит компанийн удирдлагад улс төрийн нөлөөллөөс ангид сайн менежментийг хэрэгжүүлж байгаа нь сайшаалтай.

Нэг эрдэнэсээ нэжгээд болгох хүсэл буюу

Компанийг ашигтай ажиллуулах боломж нь мэргэжлийн баг удирдахаас гадна сайн хөрөнгө оруулалтыг татах явдал байдаг. Энэ чиглэлд амжилт олох найдвар нэгэнт тодроод буй аж.

"Эрдэнэс Монгол” компани одоогийн үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлсэн тохиолдолд 10 тэрбум долларын хөрөнгөтэй компани болж чадах гэнэ. Энэ нь Монголын төр сайн менежмент болоод тогтвортой бодлогоор компаниудаа дэмжиж ажиллаж чаддагийн илэрхийлэл, сайхан жишиг болж, цаашид гадаадын хөрөнгө оруулалтыг ихээр татах хөрс суурь болж өгнө. Эдийн засгийг тогтворжуулах, долларын ханшийг тогтоон барих боломж, гарцыг өдгөө хүн бүр л хайж, хэлцэж, мэтгэлцэж байна. Гэвч эцсийн дүндээ ганцхан л арга бий. Тэр нь гадаадын хөрөнгө оруулалтыг татах. Өөр мэхгүй, илүү гарцгүй.

Гадаадын хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр хууль баталж, мөнгө босгох, далд хөрөнгийг ил болгох талаар хүртэл бодлого хэрэгжүүлж эхлэв. Гэвч хөрөнгө оруулагчид одоо ч төдий л сайн итгэж өгөхгүй, байдлыг харсан, хүлээзнэсэн байдалтай хэвээр байна. 

Тэгвэл гадаадын хөрөнгө оруулалтыг татах ямар боломжууд Монголд байна вэ. Ер нь ийм боломж цөөрснийг Ерөнхий сайд илэн далангуй хүлээн зөвшөөрсөн. ТЭЗҮ нь хийгдсэн хэдхээн төсөл байгаагийн дотор газар байхгүй, цахилгааны үнэлгээ нь тодорхойгүй V цахилгаан станц, Хятадын талын төмөр замтай зөрсөн Тавантолгой-Гашуун сухайтын төмөр зам зэрэг төслийн нэр л дуулдаж буй. Гэтэл "Эрдэнэс Монгол” компанийн удирдлагын баг 10 тэрбум ам.долларын тухай ярьж байна.

Долларын ханшийг тогтоон барих зорилгоор Монголбанк бодлогын хүүгээ өсгөлөө. Гэвч үр дүнд хүрч амжаагүй л байна. Үнэндээ долларын ханш тэнгэрт хадаж буйн бэлэн хариулт нь гадаадын хөрөнгө оруулалт Монгол руу орж ирэхээ байсантай л шууд холбоотой. 2011 онд 4.6 тэрбум долларт хүрч байсан гадаадын шууд хөрөнгө оруулалт 2015 онд 110.2 сая болтлоо буураад байсан бол 2016 оны эхний зургаан сарын байдлаар 35.6 сая доллар болж уначихаад байна. Үүнд хэн буруутай вэ гэж хэрэг тохох хэн нэгнийг хайж, бий болсон нөхцөл байдалд гомдоллож суухын оронд ирээдүйд хөрөнгө оруулалт татах боломж, гарцын тухай илүүхэн ярих хэрэгтэй болжээ.

Монголын эрх баригчид эдийн засагт хөрөнгө оруулалт орж ирэхийн чухлыг ухаарч, гадаад орчин дахь муу нэрээ арилгах гэж илэрхий чармайж байгаа билээ.

Гадаадын хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр хууль баталж, мөнгө босгох, далд хөрөнгийг ил болгох талаар хүртэл бодлого хэрэгжүүлж эхлэв. Гэвч хөрөнгө оруулагчид одоо ч төдий л сайн итгэж өгөхгүй, байдлыг харсан, хүлээзнэсэн байдалтай хэвээр байна. Шалтгаан нь тодорхой. Шинэ засаг бүрэлдсэн учраас өмнөх бүх шийдвэр, хэлцэл эргэлзээтэй байдалд шилжиж, хэзээ ч өөрчлөгдөж магадгүй хэмээн тээнэгэлзэж буй. Энэ нь боловсон хүчнүүдийн халаа сэлгээтэй ч холбогдоно. Дэлхий нийтээр дагаж мөрддөг бизнесийн хэлээр ойлголцож чаддаг, компанийн сайн засаглалыг хэрэгжүүлж чадах мэргэжлийн багтай хамтарч ажиллахыггадаадын хөрөнгө оруулагчид хүсдэг. Тиймдээ ч МАН-ын мэргэжлийн Засгийн газар бүрдүүлнэ гэсэн амлалт бодит байдал дээр хэрхэн хэрэгжихийг анхааралтай ажиглаж байна.

Гадаадын хөрөнгө оруулалтыг татах зайлшгүй хэрэгцээ Засгийн газарт бий. Тиймээс  энэ ажлыг гардан гүйцэтгэх мэргэжлийн баг, сайн засаглалтай жишиг компани хэрэгтэй. Хөрөнгө оруулалтыг зүй зохистойгоор татаж, ийм төслийг хэрэгжүүлэх бололцоотой, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аудитын компаниар аудитаа хийлгэсэн, нэг ёсондоо дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, дэлхийн "хэл”-ээр ярьж чадах компани өнөөдөртөө Монголд "Эрдэнэс Монгол” л байна.

Гадаадын хөрөнгө оруулалтыг татах төр засгийн бодлогыг хэрэгжүүлэх нь тус компанийн үүрэг юм.Тиймээс үүрч чадах баг болоод компанид нь ачаа үүрүүлэх учиртай. Чаддаг чаддагаа л хийцгээвэл хол явна. Тиймд энэ компани дээрээ түшиглэж, хөрөнгө оруулалт татах талд Монголын ард түмэн зогсож байна. Учир нь монгол хүн бүр энэ компанид эзэмшдэг нэг ширхэг хувьцаагаа үнэ хүргэж, өсгөхийг хүснэ. 

Д.Ирээдүй

Эх сурвалж: Еagle.mn

Эх сурвалжийн линк: http://eagle.mn/r/15460


Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.

Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Батлах код: *
Today, 18:40
Today, 18:30
Today, 17:54
Today, 17:41
Today, 15:33
Today, 15:04
Today, 12:35
Today, 10:36
Today, 09:52
Today, 09:27
Today, 09:22
Today, 09:16
Today, 09:14
Yesterday, 17:43
Yesterday, 16:40
Yesterday, 16:10
Yesterday, 15:03
Yesterday, 13:15
Yesterday, 13:11
Yesterday, 12:58
Yesterday, 12:26
Yesterday, 12:03
Yesterday, 10:15
Yesterday, 10:13
Yesterday, 10:07
Yesterday, 10:00
Yesterday, 09:51
Yesterday, 09:42
Yesterday, 09:39
Yesterday, 09:38
2018/12/17, 17:46
2018/12/17, 16:46
2018/12/17, 15:43
2018/12/17, 14:30
2018/12/17, 14:11
2018/12/17, 13:43
2018/12/17, 13:37
2018/12/17, 11:49
2018/12/17, 11:10
2018/12/17, 10:36
2018/12/17, 10:35
2018/12/17, 10:13
2018/12/17, 09:35
2018/12/17, 09:20
2018/12/14, 11:59
2018/12/14, 11:51
2018/12/14, 11:17
2018/12/14, 10:26
2018/12/14, 10:13
2018/12/13, 12:30
2018/12/13, 10:00
2018/12/13, 09:59
2018/12/13, 09:30
2018/12/12, 14:13
2018/12/12, 14:00
2018/12/12, 13:58
2018/12/12, 11:30
2018/12/12, 10:52
2018/12/12, 10:35
2018/12/12, 10:31
2018/12/12, 10:23
2018/12/12, 09:32
2018/12/12, 09:27
2018/12/12, 09:22
2018/12/11, 20:08
2018/12/11, 17:58
2018/12/11, 16:03
2018/12/11, 15:22
2018/12/11, 13:10
2018/12/11, 10:58
2018/12/11, 10:54
2018/12/11, 10:19
2018/12/11, 09:56
2018/12/10, 11:46
2018/12/10, 11:29
2018/12/10, 11:07
2018/12/10, 09:47
2018/12/08, 16:21
2018/12/08, 15:21
2018/12/08, 15:15
2016/05/30, 09:27
2018/05/16, 14:55
2018/09/28, 11:52
2014/10/27, 21:34
2017/03/06, 15:55
2016/07/27, 09:47
2015/04/09, 12:30
2014/12/09, 18:32
2014/12/05, 14:30
2015/01/07, 13:33
2015/02/03, 09:48
2014/12/29, 13:27
2017/05/03, 10:42
2015/01/05, 11:38
2015/12/18, 15:59
2015/01/21, 18:11
2015/01/23, 10:16
2016/05/16, 13:04
2016/09/01, 12:28
2014/10/10, 15:36
2017/03/14, 17:04
2017/05/11, 11:37
2017/01/12, 10:49
2014/12/19, 15:42
2015/12/03, 17:31
2016/09/01, 12:25
2017/06/07, 16:30
2014/10/10, 15:35
2016/06/10, 20:06
2016/01/05, 17:52
2016/05/20, 10:49
2015/01/23, 20:42
2016/06/20, 12:32
2014/10/12, 22:16
2016/07/28, 11:18
2015/08/01, 05:32
2016/05/24, 19:44
2017/05/03, 13:50
2014/10/12, 22:16
2014/10/20, 19:51
2015/02/03, 11:30
2014/12/08, 12:49
2014/10/20, 10:41
2014/12/15, 13:01
2014/12/26, 15:41
2014/10/21, 17:49
2014/12/17, 12:52
2015/01/06, 07:40
2015/01/13, 13:17
2015/02/06, 18:14
Дэлхий дахинд
Сонин хачин