|

Гадаадын хөрөнгө оруулалт ба Абдул Карим


Гадаадын хөрөнгө оруулалт ба Абдул Карим- Гуйж мэддэггүй гуйлгачин –

 

Бид бадар гуйх дуртай хэрнээ юм өгсөн хүндээ өстэй улс юм. Гуймтгай хэрнээ голомхой гэх үг ч багадна. Голдоггүй, харин энэ яагаад ийм их юм өгөв гэж хардаж, хоролхож, сэжиглэж, ямар ч өглөгийг буцааж шиддэг цамаан нь дэндсэн ард түмэн юм, бид.  Бидэнтэй дайсан болъё л гэж бодвол бидэнд юм өгөөрэй гэсэн сонин философитой. Тэгсэн хэрнээ бусдаас бадар гуйх, тусламж хүсэхгүйгээр баларч дуусдаг улс орон. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийдэг улс бол бид биш. Хөлийнхөө хэрээр бусдаас хөнжил гуйна. Өөрсдөө хөнжил нэхнэ гэж байнга ярина. Хэзээ ч бүтэж байгаагүй учраас ийм үлгэрт одоо хэн ч итгэхээ байсан. Өөрөө нэхэж чадахгүй хойно бусдаас л гуйхаас аргагүй. Гэвч бусдаас гуйж бус, гуядаж авах ёстой гэж боддог аймар атаман сэтгэхүйтэй.

 

Саяхан гадаадын хөрөнгө оруулагчдыг янз бүрээр элдэвлэж хөөж явуулсныхаа дараа баахан матрын нулимс унагасан. Гадаадын шууд хөрөнгө оруулалт 4. тэрбум ам.долларт хүрэхэд манай улс жинхэнэ оодорсон доо. Чухам л дандаа иймээрээ байх юм шиг баруун солгойгүй цацаж, хөрөнгө оруулагчдаа боол мэт үзэж гадуурхсаны харгайгаар өнөөдөр гадаадын хөрөнгө оруулагчид үндсэндээ Монголыг орхин одоод байна. Өдгөө гадаадын хөрөнгө оруулалт буурчээ.

 

Дэлхийн хамгийн их хөрөнгөтэй компаниуд Монголыг зорьж ирэн хөрөнгө оруулалт хийж байв. Гэвч тэднийг дайсагнан угтсан нь бодит үнэн. Манай уул уурхайн баялаг, газар нутагт шунасан гадны доншууч, шулаач, эдийн засгийн дээрэмчин, алуурчин гээд л нийгмээрээ дайрч давшилсан. Мөнгийг нь түгжиж, үйл ажиллагааг нь явуулахгүй гацааж, зөвшөөрөл лицензийг нь хурааж, заримыг нь шүүхийн хаалга татуулж ялтан болгож хүртэл үзэв. Тэд үргэлээ. Тэд явахдаа зүгээр ч нэг явсангүй, Монгол бол хөрөнгө оруулахад хамгийн тохиромжгүй, хөрөнгөө барьж зүглэлтгүй улс орон байна шүү гэдэг ойлголтыг тэд дэлхий нийтэд тараалаа. "Bloomberg”-ийн сэтгүүл Майкл Кон өөрийн нийтлэлдээ Монголыг "Hotel Mongolia” хэмээн тодорхойлсон нь хөрөнгө оруулагчдын хувьд тов тодорхой чиглэл болж өгсөн юм. Энэ нь юу гэсэн тодорхойлолт юм бэ гэвэл, Монгол руу баялгаа авч очсон тохиолдолд тэд таны хөрөнгийг тань цөлмөөд, мөнгө тань дуусмагц хөөж гаргах болно гэсэн утгатай. Ингээд манай улс дэлхийд муу нэртэй, луу данстай орон болов.

 

Ингээд одоо бид чангалсан баадуугаа эргээд суллаж байна. "Гадаадын хөрөнгө оруулагч эрхмүүдээ, эргээд ирээч. Одоо бид та нарт аягүй гоё хандана” гэх нь холгүй гуйж гувшиж, урин залж буй. Оюутолгойн гэрээг хөдөлгөх зорилготойгоор Дубайн гэрээгээр буулт хийж, Тавантолгойн хэлэлцээрийг эхлүүлж, "СаусГоби сэндс”-ийн захирлуудыг өршөөл үзүүлэн сулласан зэрэг нь цаад санаандаа гадаадын хөрөнгө оруулагчдад л таалагдах гэсэн чармайлтууд байлаа. Гадаадын хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр хууль баталж, мөнгө босгох, далд хөрөнгийг ил болгох талаар хүртэл бодлого хэрэгжүүлж эхлэв. Монголын эрх баригчид эдийн засагт хөрөнгө оруулалт орж ирэхийн чухлыг ухаарч, гадаад орчин дахь муу нэрээ арилгах гэж илэрхий чармайж байгаа билээ.

 

Гэвч энэ бүх чармайлтыг нэгэн хэрэг явдал эргээд үгүй хийлээ. Энэ нь Абдул Карим гэгч эрхэм 24 тэрбумаар "Улаанбаатар” хэвлэх үйлдвэрийн газрыг дуудлага худалдаагаар худалдаж авсан хэрэг. Уг нь бол энэ эрхэм ямар ч хууль журам зөрчөөгүй, өөрт хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу өмч хувьчлалд оролцсон. Монгол Улсын иргэн гээд үнэмлэхээ хүртэл өгчихсөн атлаа хойноос нь мөн, биш гэж алаг үзэв. Үндсэн хуульдаа Монгол Улсын иргэн нь хуулийн өмнө адил тэгш эрх эдэлнэ гээд тодоор бичээстэй бий биш үү.

 

Муухайн монгол зан гэж байдаг. Гэвч бид түүнийгээ байгаагийнх нь зоргоор хэрэглээд байх нь хэр зохистой юм бол оо. Бидний муухай зан энэ хүн хувьчлалд оролцож, хэвлэх үйлдвэрийн газрыг авснаас хойш олон хэлбэрээр маш хурц илэрлээ.

 

Юун түрүүнд, бид энэ хүнийг мөнгөтэй гэж мэдмэгцээ бүх нийтээр бүчин авав. Нүүр тулгарснууд нь зусардаж, сураг дуулснууд нь цөм муулав. Баян айлын эм нохой харсан гудамжны ноход шиг боорлоцгоолоо. Үнэ цэнэтэй газар гэж үзээд хөрөнгөөрөө хувьчлалд оролцож авсан биш, эргээд нийгмийн дайсан болж хувирлаа, хөөрхий Абдул. Гэнэт л түүн шиг муу хүн, эсвэл түүн шиг баян хүн байхгүй болж, нийгэм түүний тухай мэдээллийн хөөсөнд умбалаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд түүнийг ангуучилж, хувийн амьдрал, нууц гэх зүйл үлдээсэнгүй уудлав. Хууль хяналтын байгууллагын мөн түүний араас хөөцөлдөж, идлэг шонхорын хууль бус наймааны гол эзэн байсныг олж тогтоон, улмаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлэв. Мэргэжлийн хяналтын газраас мөн л гэнэт сэхээрсэн шалгалтыг явуулж, олгосон зөвшөөрлөөс илүү тооны идлэг шонхор агнасан байна гэж нэг тэрбум төгрөгийн акт буюу торгууль ногдуулав. Ёстой л Абдулаас өөр хүн байсан бол хэвлэх үйлдвэрийн газрын хувьчлалд оролцсондоо амаа барьж, толгойгоо шааж харамсмаар үр дагаврууд ар араасаа цуварсан юм. Абдул Карим харамсч ч байгаа бололтой. Тэрээр тодорхой шалтгааны улмаас тус барилгыг худалдан авах гэрээнээсээ татгалзаж байгаа тухайгаа мэдэгдсэн гэх мэдээлэл байна. Шалтгаанаа тайлбарлахдаа өөрийнх нь болоод гэр бүлийнх нь талаар худал мэдээлэл тарааж буйд харамсч буйгаа дурдаад, Монголын ард түмний хүсэлтийг үндэслэж гэрээгээ цуцлахаар шийдэж байна гэжээ.

 

Өмнө нь хэн нэгэн албан тушаалтны шийдвэр, гарын үсгээр сэмхэн гулгуулчихдаг байсан нийслэлийн өмчийн газрыг өндөр үнэ төлөн худалдаж авснаараа энэ хүн өнөөдөр гэмт хэрэгтэн болж хувирч буй эмгэнэлтэй, харамсалтай зураглал бол Монголыг бусдын нүдэнд гутамшиг болгон харагдуулж байна. Энэ улс орон юмаа өгч ч чаддаггүй, авч ч чаддаггүй хөгийн улс байна гэсэн бодитой имижийг бид дэлхий нийтэд өглөө. Хүнээр бол "Ямар новшийн зантай юм бэ” гэж хэлнэ.

 

Энэ нь цаагуураа ямархан хор уршиг тарихыг төсөөлж болно. Мэдээж гадаадын хөрөнгө оруулагчид үргэсэн хэвээрээ үлдэнэ. Удаад нь хэн ч хөрөнгөө ил гаргахыг хүсэхээ болино. Энэ бол ноцтой үр дагавар. Монгол Улс далд хөрөнгийг ил болгож, эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль баталсан. Абдул Каримын жишгээр бол одоо хөрөнгөө ил бариад ирэх хүн эрс цөөрч таарна. Монголын эдийн засгийн толгойтой банкируудын нэг гэгддэг "Ард” санхүүгийн нэгдлийн захирал Ч.Ганхуяг хүртэл "Энэ хүний эд хөрөнгийн эх үүсвэрийг шалгаж тогтоох ёстой” гэх хачин мэдэгдэл хийж байх жишээтэй. Юу гэсэн үг вэ. Хөрөнгөө ил гаргаснаараа эргээд тухайн хөрөнгөө эрсдэлд оруулах хэлбэрийг санал болгоно гэсэн үг. Хэн үүнийг зөвшөөрөх юм бэ. 

 

Нөгөөтэйгүүр, Абдул Каримд нэг талаар монголчууд талархах ёстой юм. Учир нь далд байсан эдийн засгийн урсгал буюу газрын үнэ цэнэ, түүний өртгийг ил болгож, жишиг тогтоолоо шүү дээ, тэр. Өмнө нь хотын А зэрэглэлийн бүсүүд хэзээ ийм үнэ хүрч байлаа. Өндөр өртөгөөр зарагддаг, үнэ цэнэ ихтэйг өмнө нь мэддэг байсан ч хэзээ ингэж ил тодоор нийслэлийн төсөв рүү орж ирж байлаа...? Газрын дуудлага худалдаа зохион байгуулснаар нийслэлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх төдийгүй газрыг зөвхөн дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаар олгоно гэсэн заалт хэрэгжиж буй. Нийслэл төсвөө тэлэхийн тулд 19 обьектыг хувьчилж, 85 тэрбум төгрөгийн орлого олно гэж тооцоолж байсан. Гэтэл ганцхан обьект нь буюу "Улаанбаатар” хэвлэх үйлдвэрийн газар 24 тэрбум хүрсэн нь амжилт. Хэрэв монгол хүн энэхүү хувьчлалд ялсан бол хэрэг явдал ингэж өрнөхгүй байсан болов уу. Муухай монгол зан энд бас тусгалаа олсон. "Би биш бол өөр хэн ч биш” гэх атаархуу, өмчирхүү зан.

 

Удаах муу үр дагавар нь хөрөнгөө ил гаргахыг хүсэх хүнгүй болсны дээр ямар нэгэн өмч хувьчлалд оролцох сонирхлыг нухчин дарснаар илэрч байна. Аливаа хувьчлалд оролцохыг хүсэгчдэд аль хэдийнэ болгоомжлол үүсч эхэлжээ. Тэд Абдул Каримын нэгэн адил болж хувирахыг хүсэхгүй нь мэдээж. "Улаанбаатар” хэвлэх үйлдвэрийн газрын дуудлага худалдааны дараа НӨХГ-аас 14 байршилд дуудлага худалдаа явуулахаар төлөвлөөд байсан ч хойшилсон. Шалтгаан нь худалдан авах санал ирээгүйн улмаас. Өмч хувьчлалд оролцож буй нэр бүхий обьектууд хүнд хэрэггүйдээ биш юм. Усан бассейн, Ионсей эмнэлэг, "Шүр” эрүү нүүрний эмгэг судлалын төв, Автобус-3 зэрэг том обьектууд, бусад нь өрхийн эмнэлгийн байр гэсэн жижиг обьектыг худалдаж авахыг хүсч буй сонирхол мэдээж байгаа. Хамгийн гол нь хувьчлалд оролцсоноор хүлээх эрсдэл, дараахь үр дагавар нь тэднийг сонирхлоо дарагдуулахад хүргэж байна гэсэн үг.

 

Энэ нь тухайн газрын дуудлага худалдаагаар хүрэх байсан өртгийг эргээд бууруулах сул талтай. Жишээ нь, "Улаанбаатар” хэвлэх үйлдвэрийн газар 24 тэрбум хүрч зарагдсан бол дараагийн удаад ийм өндөр үнэ хүрэхгүй байх бодит нөхцөлийг бий болгоно. Худалдан авах, хөрөнгө оруулах санал цөөн байх тусмаа үнэ хаялцах, амлалт өгөх үнэ бага байх нь хэнд ч ойлгомжтой бодлого. Монголын "Түмний нэг” кинонд нэг цоохор морины дуудлага худалдаа болж, 24 янчаан хүрч зарагддагийг бид мэднэ. "Жирийн нэг адгуус ингэж үнэ хүрэх гэж” хэмээн толгой сэгсэрдэг шүү дээ. Гэтэл өнөөдөр 24 янчаан хүрсэн цоохор морь бол "Улаанбаатар” хэвлэх үйлдвэрийн газар гэж хэлж болно. Тус барилгын дуудлага худалдааны доод үнэ нь долоон тэрбум 155 сая төгрөг байсан билээ. Харин үнэ цохиж авсан эзнийг нь элдэвлэсээр байгаад дуудлага худалдаанд оролцох бусад сонирхлыг бид үргээчихлээ. Одоо цоохор мориноос хэд дахин сайхан хүлэг морь авчраад ч зах зээл дээр 24 янчаан хүрэх нь юу л бол.

 

эх сурвалж:


Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2023/06/16, 14:26
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/08, 12:44
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2021/06/28, 14:12
2016/07/25, 08:50
2018/07/16, 15:13
2023/06/07, 14:20
2023/11/22, 13:45
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин