|

МЭДЭГДЭЛ: Татвар нэмэх орчин нөхцөл манайд байхгүй


МЭДЭГДЭЛ: Татвар нэмэх орчин нөхцөл манайд байхгүй

 

Засгийн газраас Хүн амын орлогын албан татварын хэмжээг 10-25 хувь огцом нэмэгдүүлэх талаар мэдэгдсэнтэй холбоотойгоор бизнесийн төлөөллийн байгууллага - МҮХАҮТ-аас мэдэгдэл гаргав.

ХЯМРАЛЫН ТАЛААР...

Өнөөдөр өмнө нь бүгд далд байсан өнөөгийн эдийн засгийн хямралын тоонууд албан ёсоор зарлагдан ил гарч байгааг юуны өмнө хэлэх нь зүйтэй. 2013 оноос хойш гурван жил гаруй үргэлжилж энэ удаагийн хямралыг дотоодын ААН-үүд эцсийн нөөцөө шавхтал дуулгавартай, хүлцэнгүй байдлаар туулж татвар, түрээсээ төлөөд явж ирлээ. Бодлогын хэмжээнд асуудлаа мөн шийдэж Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих болон Өршөөлийн гэсэн хоёр хууль гарч 33 мянган ААН-ийн санхүү, татварын тайлан ил болж, үр дүнд нь 34.2 их наяд төгрөгийн ажил, үйлчилгээ, орлого гарч ирсэн билээ.

Нөгөө талаасаа энэ оны эхнээс НӨАТ-ын систем ажиллаж эхлэн, өнгөрсөн найман сарын хугацаанд 1,700 кассыг 40 мянга болгож, татварын бааз суурийг 23 дахин ихэсгээд байна. Энэ нь хамгийн сүүлийн статистик дүнгээр гарсан татварын орлого 99.5 хувиар буюу бараг 100 хувь биелсэнээр харагдана. Эдийн засаг зогсонги байдалд орчихсон, "цусны” эргэлт байхгүй ийм үед татварын орлого ингэж биелнэ гэдэг нь цаад утгаараа бид зах зээлийнхээ 60 хувиас авч чаддаггүй байсан татвараа шинэ системийн үр дүнд авдаг болоод байгаагийн нэг үр дүн юм. Энэ үйл ажиллагааг цааш улам боловсронгүй болгож, бааз сууриа өргөжүүлээд явах юм бол явбал татвар нэмэх бус татварын орлого тасрахгүй байх бололцоо бидэнд бий. Орлого олоод татвар төлдөггүй нөхдүүд татвараа төлдөг үндсэн зарчим руугаа орж, баялаг бүтээгчдэд дарамт учрахгүйгээр явах юм. Ийм зөв механизм үйлчлэх суурь дэвсгэрүүд сүүлийн жил хагасын хугацаанд хийгдсэнийг хэлэх хэрэгтэй.

Татвар бүрдэж орлого олох механизм нь бүрэлдэж тогтчихоод байна.

Өнөөдөр татвар, татварын системийн өөрчлөлт дээр нэн хэрэгтэй байгаа ААНОАТХ, Хувь хүний орлогын албан татвар болон Татварын ерөнхий хууль гэсэн гурван хуулиа даруй батлан гаргах хэрэгтэй байна. Ингэхдээ татвараа нэмж биш. Нэг ёсондоо өнөөдөр манайд татвар нэмэх нөхцөл байхгүй байгаа юм. Харин ч татвар бүрдэж орлого олох механизм нь бүрэлдэж тогтчихоод байна.

Тиймээс татвар нэмэхийн оронд шинэ системийн механизмаа ядаж нэг жил явуулж зүгшрүүлье.Танхимын гол зарчим энэ бөгөөд сүүлийн жил хагасын хугацаанд татвар нэмэхгүйгээр татварын бааз суурийг өргөн болгоё гэсэн байр суурь хэвээр байгаа бөгөөд ингэснээр орлого олж, бизнесийнхэн янз бүрийн бондоос авсан мөнгөө ч төлж, эдийн засгийн хямралаас ч гарах юм. Тиймээс бид татвар нэмэхийг эсэргүүцэж байна. Үүний оронд НӨАТ-ын нэгэнтээ үйлчлээд эхэлсэн системтэйгээ хамт өөрчлөлт шинэчлэлийг цааш улам боловсронгуй болгох тал дээр Засгийн газартай хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж байна.

БИДЭНД БАС САНАЛ БАЙНА

Өнөөдөр дээш гарсан валютын ханшийг Танхимын Ерөнхийлөгч 2,400 төгрөг болно гэж сарын өмнө мэдэгдэж байсан. Учир нь УИХ-ын сонгуулийн үеэр хоёр их наяд төгрөг хэвлэж гаргасан өмнөх эрх баригчид зүгээр хэвлээд гаргасан цаасаараа валютын ханшийг 2,400 төгрөг болгоход хүргэж иргэн бүрт хувьцааны мөнгө хэмээн тараасан 300 мянган төгрөгөө нөхөж авах гэсэн санаа байсныг хэлсэн хэрэг. Өмнөх Засгийн газрын энэ савлагааг өнөөдөр олон түмэн халааснаасаа төлөхөд хүрч байна. Энэ бол эдийн засгийн талаасаа том гэмт хэрэг гэдгийг бид тухайн үед мэдэгдэж байсан. Өнөөдөр валютын ханш 2,400 төгрөг хүрээд зогсоё гэхэд одоо бол харин цаашаа яах нь засгийн эрх авсан одоогийн Засгийн газрын цэвэр өөрийнх нь мэдлийн ажил, Монголбанкны шинээр бүрдсэн удирдлагын бодлогын асуудал болж ирж байгаа юм.

Өнөөдөр Төвбанк бодлогын хүүгээ гэнэт дээшээ өсгөлөө. Энэ нь хэдийгээр валютын зах зээлийг зохицуулах нэг механизм байх боловч үнэн хэрэг дээрээ арилжааны банкуудыг цаашаа зээл гаргахгүй байх, ингэснээр бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг гацаах ийм л бодлого явагдаад эхэлчихлээ. Тиймээс үүн дээр албаныхан гаргалгаа тайлбаруудаа сайн хийж гаргах хэрэгтэй байна. Хамгийн гол нь дахин хэлэхэд хямралын гурван жилийг өөрсдийнхөө бүх нөөцийг шавхан туулж, бүх төлбөрийг халааснаасаа төлж ирсэн бизнес эрхлэгчид өнөөдрийн нөхцөл байдал, бодит шалтгааныг ойлгон тэвчээртэй харж байна. Энэ бүхнийг өмнөх эрх баригчдын болон механизмын алдаа байлаа гээд ойлгож болно. 

Харин өнөөдрөөс цааш хийх ажил, барих бодлого ямар байх юм гэдэг өөр асуудал. Үүнийг тодорхой болгохгүй бол бизнес эрхлэгчдэд шинэ Засгийн газар макро эдийн засагт ямар бодлого барих гээд байгаа юм, мөнгөний бодлого хүүг нэмэхээс гадна өөр юу хийх гээд байгаа юм гэсэн хүлээж харзнасан, эргэлзсэн байдалд байсаар байна. Тиймээс энэ бүхнээ ил тод, тодорхой болгоно уу! Тэгэхгүй бол бизнес эрхлэгчид цааш явж чадахгүй байна.

Бидэнд бас санал байна. Өнөөдөр манай улсын ДНБ 21 их наяд төгрөг биш, далд байсан эдийн засгаа гаргаж ирснээрээ бараг 40 их наяд төгрөг байгаа бөгөөд энэ тоон дээр шинэ макро эдийн засгийн загвар, мөнгөний шинэ бодлого хэрэгтэй байна. Үүн дээр ажиллах, төр, засаг макро эдийн засгийн сууриа зөвөөр харахад туслах мэргэжлийн хүмүүсээр бүрдсэн эдийн засагчдын бодлогын баг ажиллуулах шаардлага гарч ирж байна.

Хоёрт, өнөөдөр манайд байгаа 17 төрлийн татварыг яаж цуглуулж авах вэ гэдэг өөрөө шинжлэх ухааны үндэстэй асуудал бөгөөд үүнийг чухам дээр дурдсан мэргэжлийн чадварлаг багаар гүйцэтүүлэн гаргаж ирэх хэрэгтэй байна. Татвар, мөнгөний бодлого хоёроо математик загвар буюу эдийн засгийн гол моделиар нь гаргаад авчихвал дараа нь энэ дээр хэн ч ажиллаж байсан хүнээс хамааралгүй механизм болж цааш явах юм.

Татварыг гэнэт огцом нэмснээр төсвийн орлого 150 хувиар нэмэгдэх ч үгүй.

Тиймээс өнөөдөр бидэнд макро эдийн засаг-мөнгөний бодлого, татварын системээ шинэ загварт нь оруулж нөхцөл байдалдаа уялдуулж хурдан гаргаж аван үүн дээрээ улстөрийн шийдвэрээ гаргах хэрэгтэй байна. Түүнээс биш татвар, санхүү мөнгөний системээ шинэ загварт оруулаагүй байж татвараа гэнэт 10 байсныг 25 хувь болгох учир нөхцөл байдал байхгүй. Татварыг гэнэт огцом нэмснээр төсвийн орлого 150 хувиар нэмэгдэх ч үгүй. Харин ч эсрэгээр бид өндөр татвартай байхдаа бага орлого олж байсан хуучин байдал руугаа л орно гэсэн үг.

Эцэст нь дахин хэлэхэд МҮХАҮТ төр, засагтай хамтран ажиллахад бэлэн байна. УИХ-тай бэлэн болсон эрхзүйн хуулиа гаргахад, Засгийн газартай эдийн засгийн шинэ загваруудыг, Монголбанктай мөнгөний шинэ бодлого гаргах чиглэлээр ажиллахад бэлэн байна. Төр, засаг төсөв, нийгмийн даатгал зэргээс бүрдсэн 7-9 их наядын асуудлаа өөрсдөө шийднэ бизээ. Харин бизнес эрхлэгч-баялаг бүтээгч бидэнд цаана нь чөлөөт зах зээлд эргэлдэж байгаа 35 их наяд төгрөг дээр төр, засаг мөнгөний болон татварын ямар бодлого барьж ажиллах юм гэсэн бодлого чухал байна.

Тиймээс татвар нэмэхийн оронд дээрх бодлогууд тодорхой зөв болох нь чухал байгаа бөгөөд ингэсэн нөхцөлд нийгэм, эдийн засагт зөв, шударга тэгш үйлчлэх татвар, мөнгөний бодлогын зарчмууд хэрэгжиж үйлчлээд явна. Ингэж л байж бид хамтдаа хямралыг даван туулж чадна. Түүнээс бус тус тусдаа байснаар Монгол Улс, Монгол хүн бүр, ААН-үүд хямралаас гарч чадахгүй.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМ
2016оны 8 дугаар сарын 25-ны өдөр


Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.

Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Батлах код: *
Today, 11:46
Today, 11:29
Today, 11:07
Today, 09:47
2018/12/08, 16:21
2018/12/08, 15:21
2018/12/08, 15:15
2018/12/08, 14:09
2018/12/08, 13:58
2018/12/08, 13:23
2018/12/08, 13:20
2018/12/08, 13:08
2018/12/08, 13:03
2018/12/08, 12:59
2018/12/08, 12:52
2018/12/08, 12:47
2018/12/07, 16:45
2018/12/07, 15:26
2018/12/07, 14:57
2018/12/07, 14:33
2018/12/07, 13:47
2018/12/07, 13:30
2018/12/07, 13:04
2018/12/07, 12:44
2018/12/07, 12:37
2018/12/07, 12:33
2018/12/07, 12:27
2018/12/07, 12:09
2018/12/07, 11:09
2018/12/07, 11:05
2018/12/07, 10:45
2018/12/07, 10:32
2018/12/07, 10:07
2018/12/07, 09:50
2018/12/07, 09:43
2018/12/07, 09:39
2018/12/07, 09:36
2018/12/06, 18:50
2018/12/06, 17:54
2018/12/06, 16:41
2018/12/06, 16:33
2018/12/06, 16:22
2018/12/06, 14:47
2018/12/06, 14:34
2018/12/06, 14:29
2018/12/06, 14:23
2018/12/06, 14:18
2018/12/06, 12:29
2018/12/06, 12:09
2018/12/06, 12:02
2018/12/06, 11:10
2018/12/06, 11:06
2018/12/06, 10:51
2018/12/06, 10:37
2018/12/06, 10:14
2018/12/06, 10:10
2018/12/06, 09:39
2018/12/05, 15:27
2018/12/04, 16:07
2018/12/04, 15:58
2018/12/04, 12:29
2018/12/04, 12:04
2018/12/04, 11:57
2018/12/04, 11:20
2018/12/04, 10:13
2018/12/04, 10:03
2018/12/04, 10:00
2018/12/04, 09:57
2018/12/04, 09:52
2018/12/04, 09:37
2018/12/03, 16:49
2018/12/03, 16:28
2018/12/03, 16:01
2018/12/03, 14:08
2018/12/03, 14:00
2018/12/03, 13:43
2018/12/03, 13:37
2018/12/03, 13:21
2018/12/03, 12:02
2018/12/03, 11:40
2016/05/30, 09:27
2014/10/27, 21:34
2017/03/06, 15:55
2018/09/28, 11:52
2016/07/27, 09:47
2018/05/16, 14:55
2015/04/09, 12:30
2014/12/09, 18:32
2014/12/05, 14:30
2015/01/07, 13:33
2015/02/03, 09:48
2014/12/29, 13:27
2017/05/03, 10:42
2015/01/05, 11:38
2015/12/18, 15:59
2015/01/21, 18:11
2015/01/23, 10:16
2016/05/16, 13:04
2014/10/10, 15:36
2016/09/01, 12:28
2017/05/11, 11:37
2017/01/12, 10:49
2014/12/19, 15:42
2015/12/03, 17:31
2017/03/14, 17:04
2016/09/01, 12:25
2016/06/10, 20:06
2017/06/07, 16:30
2014/10/10, 15:35
2016/01/05, 17:52
2016/05/20, 10:49
2015/01/23, 20:42
2016/06/20, 12:32
2014/10/12, 22:16
2016/07/28, 11:18
2015/08/01, 05:32
2014/10/12, 22:16
2016/05/24, 19:44
2015/02/03, 11:30
2014/10/20, 19:51
2017/05/03, 13:50
2014/12/08, 12:49
2014/10/20, 10:41
2014/12/15, 13:01
2014/12/26, 15:41
2014/10/21, 17:49
2014/12/17, 12:52
2015/01/06, 07:40
2015/01/13, 13:17
2015/02/06, 18:14
Дэлхий дахинд
Сонин хачин