1. Өглөөний цай уухгүй байх - Өглөөний цай уудаггүй хүмүүст цусны сахарын хэмжээ бага байдаг. Энэ нь тархинд хангалттай энерги дутагдсанаас тархины доройтолд хүргэдэг
2. Хэт идэх - Энэ нь тархины судсыг хатууруулан сэтгэх чадварын хүчийг бууруулдаг
3. Тамхи татах - Энэ нь тархийг бага багаар жижигрүүлдэг ба яваандаа Алцхаймерын өвчин(тэнэгрэл)-д хүргэдэг
4. Сахар ихтэй чихэрлэг зүйлс их хэрэглэх - Их хэмжээний чихэр хэрэглэхэд ходоодноос уураг болон бусад тэжээлийн бодисын шимэгдэлтийг бууруулдаг ба энэ нь тархины тэжээлийн дутагдалд хүргэж, тархины хөгжилтийг алдагдуулдаг
5. Агаарын бохирдол - Тархи бол бидний биеийн хамгийн их хүчилтөрөгч хэрэглэдэг эрхтэн. Хүчилтөрөгч багатай бохир агаараар амьсгалах нь тархины чадамжийг бууруулдаг
6. Нойрны дутагдал - Унтах нь тархины амралт болдог. Удаан хугацаагаар нойр муутай явах нь тархины эсүүдийг үхүүлдэг
7. Унтахдаа толгой дээгүүрээ хөнжлөөр бүтээх - Толгойгоо бүтээж унтах нь амьсгалж буй агаарын нүүрстөрөгчийн концентрацийг нэмэгдүүлж, хүчилтөрөгчийг багасгадаг тул тархинд гэмтэл үүсгэх хор нөлөөтэй
8. Өвчтэй үедээ ажиллах - Өвчтэй үедээ их ажиллах, хичээл хийх нь бас тархинийг гэмтээж үйл ажиллагааны чадварыг бууруулдаг байна
9. Бодож сэтгэх дутагдах - Бодож сэтгэх бол тархины дасгал сургуулалт юм. Идэвхжүүлэх бодол, сэтгэмж дутагдсанаас тархи жижгэрдэг
10. Бага ярих - Оюунлаг харилцан яриа нь тархины чадамжийг дээшлүүлдэг