|

Хүрэн манжин байхад даралтны эм баяртай


Хүрэн манжин цусны даралт бууруулах, цусны саахар тогтворжуулах, цус төлжүүлэх, үрэвсэл намдаах, хүч тамирыг нэмэгдүүлэх, ой тогтоолтыг сайжруулдаг болох нь тогтоогджээ.

ХООЛ ХҮНСЭЭРЭЭ ЭРҮҮЛЖЬЕ!

Хүнсний ургамал бүр хүний эрүүл мэндийг дэмжих, өвчнөөс урьдчилан сэргийлэх шинж чанартай. Энэ удаад хүрэн манжинг тогтмол хэрэглэх нь эрүүл мэндэд ямар ач тустай болохыг нотолсон шинжлэх ухааны судалгааны үр дүнгээс хүргэж байна. 

ХҮРЭН МАНЖИНГИЙН ЭМЧИЛГЭЭНИЙ АЧ ТУС

Хүрэн манжин нь С аминдэм, фолийн хүчил, кали, манган зэрэг аминдэм, эрдэс бодис болон эслэгээр баялаг тул бие махбодийн дархлааг дэмжих, хэвийн үйл ажиллагааг хангах, цус төлжүүлэхэд ихээхэн тустай. Хүрэн манжингийн навч, иш нь төмөр, цайр, фосфор, зэс зэрэг эрдэс бодисоор нэн баялаг тул хүнсэнд хэрэглэх нь зүйтэй. Гэвч шим тэжээлээр баялаг иш, навч нь голдуу хаягддаг нь харамсалтай.

Хүрэн манжингийн өнгийг беталайн (betalains) хэмээх нөсөөт бодис бүрдүүлдэг. Хоёр төрлийн беталайн байдаг: бетацианин, бетаксантин. Бетацианин нь улаан-ягаан (хүрэн) өнгөтэй, бетаксантин нь шаргал өнгөтэй нөсөөт бодис юм. Хүрэн манжинд бетацианин давамгайлсан үед өнгө нь цайвар юмуу гүн улаан, ягаан өнгөтэй байдаг. Харин бетаксантин давамгайлсан үед өнгө нь шаргал болдог. Хүрэн манжингийн беталайн  нь усанд уусдаг. Беталайнууд нь антиоксидант болон үрэвслийн эсрэг үйлчлэл үзүүлдэг учир чихрийн шижин, зүрх судасны өвчний үед хэрэглэх нь үр дүнтэй болохыг судлаачид тогтоогоод байна.

Хүрэн манжинг хоолонд тогтмол хэрэглэх нь эрүүл мэндийг дэмжих, олон өвчнөөс урьдчилан сэргийлэхэд тустай. Үүнд:

Цусны даралт бууруулах

Хүрэн манжингийн 500 мл шүүс ууснаас 3 цагийн дараа цусны даралт илэрхий  буурдаг талаар судлаачид тэмдэглэжээ.

 

Энэ нь хүрэн манжингийн найрлага дахь нитратын агууламжтай холбоотой ажээ. Хүрэн манжин болон бусад үндэст ногоонд байдаг нитрат нь бие махбодид азотын дан исэл болон хувирдаг бөгөөд энэхүү нэгдэл нь судасны ханыг амраах, тэлэх замаар цусны урсгалыг сайжруулдгаас цусны даралт буурдаг байна. Тэгэхээр цусны даралт бууруулахад хүрэн манжин хэрэглэх нь эрүүл мэндэд тустай төдийгүй, эдийн засагт хэмнэлттэй арга юм. Учир нь даралтны эмээр биеэ хордуулахгүйгээс гадна эм худалдан авах мөнгөө хэмнэх боломжтой болно. Нөгөө талаар хүрэн манжингийн эслэг нь судасны ханыг цэвэрлэж, цусны холестерол, триглицеридийн түвшинг бууруулдаг тул зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчилгээний үр дүнг сайжруулахад тустай. Мөн хүрэн манжин нь калигаар баялаг тул цус харвах эрсдэлийг бууруулж, биеийн шингэний тэнцвэрийг хангадаг.   

Хүч тамирыг нэмэгдүүлэх

Дасгал хөдөлгөөн хийхийн өмнө хүрэн манжингийн шүүс уухад хүч тамир нэмэгдэх тул эрчимтэй дасгалын үргэлжлэх хугацааг 16 хувиар нэмэгдүүлэх боломжтой гэж судлаачид үздэг.

 

Учир нь хүрэн манжингийн найрлага дахь нитрат нь булчингийн хүчилтөрөгчийг нэмэгдүүлдэг байна. Тиймээс зүрх судасны, амьсгалын эрхтний болон бодисын солилцооны зарим өвчний улмаас хүчилтөрөгчийн дуталд орсон хүмүүс хүрэн манжингийн шүүс уухыг зөвлөдөг. 

Ой тогтоолт сайжруулж зөнөхөөс сэргийлэх

Тархины судас нарийсч цусан хангамж муудахад уураг тархинд очих хүчилтөрөгч тэжээлийн бодис хомсдох нь мартамхай болох зөнөх шалтгаан болдог. Хүрэн манжингийн шүүс уухад тархины цусан хангамжийг дээшлүүлэх замаар хүчилтөрөгчийг нэмэгдүүлдэг тул ахимаг настай хүмүүст тохиолддог зөнөх үйл явцыг удаашруулж, ой тогтоолтыг сайжруулдаг болохыг судлаачид тогтоогоод байна.

Үрэвсэл намдаах

Хүрэн манжингийн найрлага дахь беталайн нь гадаад орчны таагүй нөлөөнөөс эд, эс, эрхтнүүдийг хамгаалах замаар аливаа үрэвсэл, архаг өвчнөөс урьдчилан сэргийлэхэд тустай.  Хүрэн манжингийн найрлага дахь холин нь нойр сайжруулах, булчингийн хөдөлгөөнийг дэмжих, ой санамжийг сайжруулахад туслахаас гадна эсийн бүрхүүлийн бүтцийг бүрдүүлэхэд оролцох, тосны шимэгдэлтийг дэмжих, мэдрэлийн дохио дамжих үйл явцад туслах, үрэвсэл намдаах зэрэг үйлчлэлтэй. Мөн хүрэн манжин нь цусны цагаан эсийн тоог олшруулах замаар дархлааг дэмждэг болохыг судлаж тогтоогоод байна.

Хорт хавдраас сэргийлэх

Хүрэн манжинд агуулагдах беталайн нь бие махбодь дахь хортой бодисыг  саармагжуулах, хоргүйжүүлэх, хорыг гадагшлуулах шинж чанартай болох нь олон судалгаагаар нотлогджээ.  

 Лабораторийн шинжилгээгээр хүрэн манжингийн хэрэглээ нь бүдүүн гэдэсний, ходоодны, мэдрэлийн, уушгиний, хөхний, түрүү булчирхайн хорт хавдрын эрсдэлийг бууруулдаг болохыг тогтоогоод байна. Уламжлалт анагаах ухаанд хүрэн манжинг бие махбодь болон элэг, цөс, бөөр цэвэрлэх, цөсний чулуу уусгахад өргөн хэрэглэж иржээ. Хүрэн манжингийн эслэг нь глутатионпероксидаз хэмээх антиоксидант ферментийн бие махбодид нийлэгжих үйл явцыг нэмэгдүүлдэг болох нь тогтоогджээ.

Цусны саахар тогтворжуулах

Хүрэн манжинд альфа-липоевын хүчил хэмээх антиоксидант бодис агуулагддаг. Энэ нь цусны саахарын түвшинг бууруулах, эсийн инсулин мэдрэх чадварыг дээшлүүлэх, бие махбодийг исэлдэлтийн стрессээс хамгаалах үйлчлэл үзүүлдэг байна.

Өтгөн хаталтаас сэргийлэх

Эслэгийн агууламж өндөртэй тул биеийн жинг хэвийн байлгах, хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагааг хангаж, өтгөн хатахаас сэргийлэх, бүдүүн гэдэсний үрэвсэлт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд тустай. 

Хүрэн манжинг хоолонд хэрхэн хэрэглэх вэ?

Хүрэн манжинг хальстай нь хүйтэн усанд угаагаад өнгө бүрдүүлэгч биологийн идэвхт бодисуудыг нь хадгалахын тулд ууранд 20-30 минут орчим жигнэх эсвэл усанд чанаж болгосны дараа хальслаад хоолонд хэрэглэнэ. Хүрэн манжинг хальсаж чанах үед өнгийг нь хадгалахын тулд бага зэрэг нимбэгний болон цууны хүчил нэмж болно.

Хүрэн манжинг зууш, шөлтэй хоолонд хэрэглэхээс гадна цуужуулж хэрэглэдэг. Жижиглэж хэрчсэн хүрэн манжин дээр ус нэмж буцалгаад элсэн чихэр, нимбэгний хүчлээр амтлаад ундаа бэлтгэж болно. 

http://edubox.mn/


Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2023/06/16, 14:26
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/08, 12:44
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2019/01/02, 15:58
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2019/03/18, 14:03
2021/06/28, 14:12
2018/07/16, 15:13
2016/07/25, 08:50
2023/06/07, 14:20
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2020/12/15, 10:11
2023/11/22, 13:45
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин