|

УЛС ТӨРИЙН ИХ ЭВДРЭЛ


Сонгууль болгоны дараа түүнийг янз бүрээр дүгнэх нь хүний араншин. Мэдээж хүмүүс болсон явдлыг өөр өөрийнхөөрөө янз бүрээр үнэлж дүгнэж байгаа. Гэхдээ байгаа олохгүй байна. Уг нь энэ олон янзын дүгнэлтийн цаана Монголын улс төр, эдийн засаг, нийгэм, оюун санааны нэг л бодит байдал оршин байгаа. Энэ тухай өгүүлэх гэсэн юм. Чингэхдээ би өмнө бичсэнээсээ аль болохоор иш татах болно.

Ерөнхий хандлага


Олон нийтийн сэтгэл зүйд ихээхэн том савалгаа гарсан нь 2000 оны сонгуулийн үр дүнг санагдуулж байна. Ийм төрлийн том савалгаа гарахад олон хүчин зүйл нөлөөлдөг. Эдгээр хүчин зүйлд

 

1. АН-ын тэнэг зодоон, бодлогогүй үйл ажиллагаа,

 

2. Олон түмний залхалт, 3. Жижиг можаритар системийн саналын гээгдэлт,

 

4. МАН-ын ажиллагаа,

 

5. Олон улсын нөхцөл зэргийг оруулж болох байх. Одоо хүчин зүйл бүрийг авч үзье.


1.АН-ын тэнэглэл



АН-ын мөн чанар бол МАН-ыг эсэргүүцсэн түүнтэй тэмцэгч олон бүлэг, бүлэглэлийн механик нийлбэр, МАН-аас тасарч салсан буюу "урвасан”, мөн зориудаар явуулсан этгээдүүд, тэдгээрийн "өвдөл цөвдлөөс” бүрдэх учраас фракцитай байх нь АН-ын "мөнхийн хууль” юм. Иймээс фракци хоорондын тэмцэл бол АН-ын салшгүй дагуул мөн. ("Хутга тулгасан эв нэгдэл” 2016.02.06.)
АН цаг ямагт МАН-ын эсрэг хүчнүүдийн эрээвэр хураавар хүчнүүдийн цуглуулгын шинжтэй байсан ба гадаадын зөвлөхүүд эд нарыг нэгтгэх гэж бараг 20 жил зүтгээд одоо болтол дийлэхгүй байгаа юм. Ямар ч хүн бодсон ардчилсан хүчин мөн юм бол ардчилсан үзэл санаа, үнэт зүйл, суурь зарчмаа тойрч нэгдээд болчих мэт боддог. Гэтэл Монголд бол эдгээрийг зүгээр л ярьдаг, чалчдаг, тунхагладаг болохоос биш, сахидаг биелүүлдэг, дагадаг, мөрддөг ардчилагч Монголд ганц ч ширхэг байдаггүй. ("Ялгаа” 2014.11.28.)


Сүүлийн 4 жилд юу болсныг товч өгүүлбэл: эхлээд Н.Алтанхуягийг араас нь хутгалж алав. Үүний дүнд АН-ын биш, МАН-ыг илт барижаалсан Ч.Сайханбилэгийн Засгийн Газар бүрдэв. Дараа нь Н.Алтанхуягийн эсрэг аян дайн хийж "жижиг Алтангадас”-ыг үндсэн нь устгав. Энэ нь АН-ын ирээдүйн толгой хэн болох вэ гэсэн асуудалд багтах бөгөөд З.Энхболд, Ч.Сайханбилэг хоёрын зарлаагүй дайнд шилжсэн юмДараа нь МоАХ фракц болон Х.Баттулгын эсрэг сунжирсан дайн хийв.


Одоо хүчний хуваарилалт: З.Энхболдын "Шонхор” + Н.Алтанхуягийн жижиг "Алтан гадас” + Х.Баттулгын МоАХ гэсэн 3 фракцийн нэгдэл, Ц.Элбэгдоржийн фракц + Засгийн газар ба MSC-ийн зохион байгуулсан (МАН + MAXH) нэгдлийн хооронд зааглагдаж, тогтоод байна. ("Мангаа До”-гийн эцсийн зүүд” 2016.04.05.)

 

 

Энэ бүх дайныг Ц.Элбэгдорж удирдан явуулж байв. Ингээд Ц.Элбэгдоржийн намынхаа эсрэг явуулсан "ирээдүйн Ерөнхийлөгч” нарыг намнах дайнд АН хамаг хүчээ шавхаж, улс төрийн нэгдсэн бодлого, үйл ажиллагаа явуулах чадвараа бүхэн алдав. "Гурван том”-ыг хүчээр зарах гэсэн улайрсан оролдлого, түүнийг тойрсон будлиан, оффорын асуудал, бие биеэ шоронд хийсэн зэрэг нь АН-ын нэр хүндийг навс унагав. Сүүлийн 4 жилийг ярьдаггүй юмаа гэхэд сүүлийн 2 сар гаруйн хэрүүл, тэмцэл АН-ын сүнс сүлдийг авчихсан юм.


Төр задрахад дээрэмчид завшдаг гэж юутай үнэнЭнэ бол АН 2016 онд гарцаагүй сөнөхийн дохио мөн. Мөн АН гарцгүй болсны тод нотолгоо юм. ("Шувтарсан цагаан бумба” 2015.03.05.)


2. Олон түмний залхалт.



Олон түмний ужиг залхалт дээр АН-ын бүтэлгүй алдаа нэмэрлэв. АН-ын алдаа: нийт намын, УИХ-дахь АН-ын бүлгийн, Засгийн Газрын, орон нутгийн гэсэн бүх салбарт холилдон гарав. МАН сөрөг хүчний хувьд онцгой хүчтэй дайралт хийгээгүй байхад гаргасан алдаа шүү дээ…


МАНАН-гийн рейтинг эрс буурч өнгөрсөн оны дунд үеэс 10 гаруй хувь, энэ оны эхээр 7-8 хувь болж навс унав. Амьдралын түвшин эрс унаж байгааг хүн бүхэн мэдрэх болов.


МАН, АН-ын ялгаа маш их байлаа: МАН бүлгүүдээ захирч бялуугаа хуваадаг байсан бол Н.Алтанхуяг бүлгүүдээ аргадаж бэлэг тараадаг болов.  МАН-ын бүлгүүд бялуу хүртээд "захирагддаг” байсан бол АН-ынхан хэрэлдэг, хэрүүл хийдэг ажилтай болов. МАН бялуу тараахдаа ч, авилга авахдаа ч "зэрэг дэвтэй”, очер дугаартай, ээлж дараатай авдаг өгдөг, өөрөөр хэлбэл "системтэй” байсан. ("Чөтгөрийн” тойргийн учир. 2014.10.23.)


Үүнийг АН-ын тасралтгүй хэрүүл зодооноор бүх монголчууд харж байсан юм. Эдүгээ нам гэхээр монгол хүний бараг бөөлжис хутгадаг болов. ("Чөтгөрийн” тойргийн учир. 2014.10.23.)


Ард түмний энэ дургүйцэл саналын ихээхэн савалгаа үүсгэх нь тодорхой байв. Гэхдээ хаашаа гэдэг нь сонгуулийн дүн гартал тодорхойгүй байв.


3. Жижиг можаритар системийн саналын гээгдэлт



Угаасаа можаритар систем "ялсан нь бүхнийг авна” гэдэг нэртэй бөгөөд сонгогчдын санал маш их сарнидаг гэдгийг бүх төрлийн сурах бичигт өгүүлсэн байдаг. Жижиг тойрогт можаритар системээр өрсөлдөх үед саналын гээгдэлт асар их нэмэгдэх нь мэдээж хэрэг. Гэхдээ энэхүү жижиг можаритараар явахыг АН өөрөө санаачилсан юм шүү дээ…


Жалгын нэг тарсан жижиг тойрогт "ялсан нь бүхнийг авдаг” можаритар системээр сонгууль явуулахаар чинь нам байхгүй, дандаа хувь хүмүүсийн хооронд өрсөлдөөн явах нь гарцаагүй байсан. Цэвэр сэтгэл зүйн үүднээс үзэхэд маш олон хулгайч байсан тохиолдолд "хамгийн сүүлчийн” хулгайчийг хүмүүс маш сайн санадаг. Үүнийг сэтгэл зүйн ухаанд "сүүлчийн эффект” гэж нэрлэдэг. Ингээд МАНАН-гийн дурын хоёр нэр дэвшигчийг харьцуулаад үзэхэд сүүлийн 4 жилд буюу хамгийн сүүлд хулгай хийсэн АН сонгогчдын санаанд буух нь гарцаагүй юм.


4. МАН-ын нөхцөл байдал



МАН-ын нөхцөл байдал тийм ч сайн байгаагүй. МАН-ын рейтинг АН-аас хол өндөр байгаагүйг бүх төрлийн судалгаа нотолно. МАН-д үе солигдох хийгээд бүлгүүдийн сонирхлын зөрчил ид явагдаж байв.


М.Энхболдын бүлэглэлийн түшиг тулгуур нь хотын газрын наймаагаар гаршсан М.Энхболдыг хотын дарга байхад цуглаж, шалгарсан бүлэглэл юм. Энэ бүлэглэлийн дотоод зохион байгуулалт их нарийн. Нэрд гарсан, эсвэл эрдэм мэдлэгээрээ овойж оцойсон хүн байхгүй ч "дээр байгаа хүн”-ээ үхэн хатан хамгаалах чадвартай, лав л толгойлогчоо золихгүй ийм л бүлэглэл. Тиймээс энэ бүлэглэлээс толгойд гарсан хүн хэзээ ч унадаггүй. Ахин дахин сэхээд л байдаг. ("МАН-д болсон явдал” 2016.05.11.)


Гэвч сүүлийн мөчид МАН-ын хуучин шинэ бүлэглэлүүд эв түнжингээ олжээ. Учир нь Монголын "гурван том”-ыг мэдэх, зарах, хянах асуудал дээр нэгдэхгүй бол бүгдээрээ үхнэ…


Бүх юм нь хуучин хэвээрээ үлдсэн атал МАН ялалт байгуулна гэдэгтээ итгэлтэй байх шиг. МАН-ын "хийсвэр амжилт” бол АН-ын тэнэглэлийн үр дүн болохоос биш, МАН-ын сайнаас болсон юм огт биш…(МАН-д болсон явдал. 2016.05.11.)


5. Олон улсын нөхцөл



Сүүлийн 4 жилд ноён Ц.Элбэгдоржийн том улсуудын дунд гуйж дайвсан тэнэглэл, худал хуурмаг амлалт, үйл ажиллагаа зэргээс болж Монголын төр засгийн буюу эрх барьж буй АН-ын нэр хүнд олон улсад навс унасан юм.


Боловсролгүй шахам, ёс суртахуун гэдгийг огт мэдэхгүй, хэлсэн үгэндээ хэзээ ч хүрдэггүй, шийдвэр гаргаж чаддаггүй, бүдүүлэг, тэнэг АН-ынхан олон улсад үнэхээрийн лай болсон юм. Үүний улмаасОрос, Хятад, "Баруун” гурав бүгдээрээ Монголд сэтгэлд хөрж, арай эмх илүү замбараатай, арай илүү системлэг хүчнийг хайж эхэлсэн юм.


Монголд ээлжлэн төр барьдаг АН, МАН гэсэн үндсэн хоёр нам байдаг бөгөөд бусад нь "туслах” нам гэсэн ангилалд ордгийг гадаадад маш сайн мэднэ. Манай талаар гарсан гадаад хэвлэлийн материалд шинжилгээ хийж үзэхэд: саяхан болтол гадаадад МАН-г "коммунист”, "хуучинсаг”, "хоцрогдсон” гэж, АН-ыг "ардчилсан”, "либерал”, "шинэчлэгч” гэж Баруунд үздэг байсан бол одоо болАН-ыг тэнэг, бодлогогүй, барьц байхгүй гэж үзэх болсон нь хэн бүхэнд тодорхой.


Иймээс Барууныхан МАН-ын "баруунжсан” боловсон хүчнийг бэлтгэх ажилд маш эртнээс орсон бөгөөд одоогийн байдлаар МАН-ын удирдах түвшний 40 гаруй боловсон хүчнийг Баруунд амжилттай бэлтгээд байна.


Хоёр хөршийн хувьд ч гэсэн ямар ч барьц байхгүй, барууныг мухар сохроор дагасан, зарчимгүй, фанатик АН л биш бол Монголын засгийн эрхийг хэн ч барьсан хамаагүй юм. Хоёр хөршийн хувьд хамгийн найдвартай улс төрийн хүчин нь МАН байх нь мэдээж хэрэг.


Ийнхүү Монголын геополитикийн бүх нөхцөл байдал МАН гэсэн нэгэн чиглэлд нэгэн зэрэг үйлчилжээ.


Эдүгээгийн монголын улс төр бол "гурван том” буюу эдийн засгийн "үндсэн асуудалд” хяналтаа тогтоох гэсэн олигархи бүлгийн, бүр тодруулбал МАНАН-гийн бүлэглэлүүдийн амь тэмцсэн өрсөлдөөнөөс өөр юу ч биш. Энэ өрсөлдөөнийг улс төр жигтэйхэн сайн халхалж байгаа боловч цаана нь ердөө л "гурван том”-ын асуудал байгаа юм. ("Гурван том”-ын төлөө” 2015.09.02.)


Гэнэтийн савалгааны учиг.



Нэгэнт сонгуулийн үр дүнд нөлөөлсөн үндсэн хүчин зүйлд анализ хийсэн учир саналын хэт савалгааны учир шалтгааныг шинжлэх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл АН, МАН-ын рейтинг асар муу байсан атал МАН яагаад ялав гэсэн асуултад хариулах ёстой.
Сонгуулийн өмнөх бүх төрлийн судалгаа, сайн муу бүх төрлийн прогнозоос үзэхэд МАН илүү гарна, чингэхдээ илт давуу ялахгүй, АН ялагдах авч танагтай үлдэнэ, Ингээд Эвслийн Засгийн Газар ахин бий болж, бүх юм дахиад л жонхуу болно гэж бараг бүгдээрээ ам нийлүүлэн ярьж байв.


Нөхцөл байдал үнэхээр тийм байсан юм. Гэтэл асар том савалгаа үүслээ.


Энэ удаагийн савалгаа бүх газарт, зүй тогтол мэт ямар нэг хүчирхэг "оюун ухаан” удирдсан мэт гарсан нь хачирхалтай. Энэ л миний сонирхлыг татаж байгаа ба энэ талаар би судлаачийн хувьд таамаглал дэвшүүлж, дүгнэлт хийх үүрэгтэй.

 


Нэг. Энэ удаагийн УИХ-ын 76 суудлын төлөө 498, аймаг, нийслэлийн сонгуульд 985 суудлын төлөө 2765 нэр дэвшигч өрсөлдсөн. Өөрөөр хэлбэл хоёр шатны сонгуульд 3263 нэр дэвшигч (498+2765) өрсөлджээ. Нэг нэр дэвшигч штабдаа дунджаар 100 орчим хүн ажиллуулдаг гэж хамгийн багаар бодоход 326.300 хүн сонгуульд ажиллах боломжтой.


Ихэнхи тохиолдолд үүнээс хамаагүй олон хүн ажиллуулдаг нь нууц биш юм. Яахав, дунджаар 330.000 хүн гэж үзье. Энэ хүмүүс бол нэг талаасаа сонгуулийн штабын ажилтнууд мөн боловч нөгөө талаасаа гэрээгээр цалин авч ажилладаг хөлсний хүмүүс юм.


Монголын нөхцөлд 330.000 хүн гэдэг бол асар их тоо. Мэдээж энэ хүмүүс саналаа нэр дэвшигчдээ өгнө. Хэрэв тухайн хүний ам бүлийг оруулан тооцвол энэ тоо 3-5 дахин нэмэгдэнэ. Хэрэв нэр дэвшигч мөнгөтэй бол заасан тооноос илүү олон хүн ажиллуулбал ялалтаа хангах магадлал асар их нэмэгдэнэ. Үүнийг хянах ямар ч боломжгүй.


Ийнхүү монголын сонгогчдын лайтайяа 18-25 хувь нь сонгуульд хөлсний ажилтнаар ажиллах боломжтой. Өөрөөр хэлбэл монголчууд бие биенийхээ эсрэг ухуулга сурталчилгаа хийж ажиллана гэсэн хэрэг юм. Энэ их хүч саналын савалгаа үүсэх хамгийн гол нөхцөл юм.

 

Өөрөөр хэлбэл сонгогчдыг штабт ажиллуулах нэрийдлээр санал өгөх хөлсний томоохон отряд бий болгож, худалдан авч байна. Урд өмнө хэн ч анзаарч байгаагүй энэхүү аюултай, тогтмол үзэгдлийг цаашид нарийвчлан судалж, ямар нэг хэмжээгээр хязгаарлаж, хориглох ёстой.


Штабын гэх хөлсний отряд сонгогчдын санал намаар зааглагдах гол нөхцлийг бүрдүүлжээ. Учир нь жижиг нам, эвслүүд цөөн хүний нэр дэвшүүлсэн, мөнгө багатай бол АН, МАН хоёр хүнээ тултал дэвшүүлсэн, асар их мөнгөтэй учир сонгогчдын саналыг АН, МАН хоёр илүү авах үндсэн нөхцөл бүрджээ.

 


Хоёр. Нэрсийн жагсаалтын болон "хүн царцаа”-ны будлиан хэдийгээр уламжлалт заль мэх боловч энэ удаад арай дэндэв. Хөвсгөл аймагт Б.Энх-Амгалангийн тойрогт 2400, Л.Мөнхбаатарын тойрогт 720, Баянхонгорт аймагт Л.Элдэв-Очирын тойрогт 1900Увс аймагт Б.Чойжилсүрэнгийн тойрогт 2807 "хүн царцаанууд” илэрсэн байна. Дээр нэр дурдсан Л.Мөнхбаатар урьд нь Иргэний бүртгэл мэдээллийн төвийн даргаар ажиллаж байсан ба хятадуудад монгол паспорт гаргаж өгдөг гэж түүнийг шүүмжилж байсан юм. Энэ нөхөр бүртгэл будлиулах мэргэжилтэн юм.

 

 

Энэ тоо өдөр ирэх тутам нэмэгдэж байгаа ба нэмэгдэх нь гарцаагүй юм. Лав л Г.Уянгын Чингэлтэйн 66 дугаар тойрог дээр 1894 "хүн-царцаа” байгааг бид илрүүлсэн юм. Судлаач Д.Ганхуягийг тэнэг гэж, түүнийг луйвардаж, хулхидаж болно гэж бодож байвал би Та нарыг бүгдээрээ дүүрчихсэн луйварчин, бас усан тэнэг гэдгийг нотлох л болно. Надад цаг хугацаа хангалттай байгаа.


"Хүн-царцаа”-ны гол аюул нь саналын савалгааг асар олон дахин өсгөдөгт байдаг. Учир нь шилжиж очсон "хүн-царцаа”-ны олонхи нь үндсэн бүртгэлээсээ хасагддаггүй ба ингэснээрээ "амьгүй албат”-ын тоог асар ихэсгэснээр дурын тойрогт санал луйвардах боломжийг олон дахин нэмдэг.Чухам ийм учраас машинаар "амьгүй албат” зөөх явдлыг бий болгодог. Ингэж зөөсөн явдлыг дурын тойрог, хэсгийн хороонд "үй түмээр” нь ажигласан байгаа.


Ер нь бол Монгол Улсын хүн амын бүртгэл, мэдээлэл салан задгай, замбараа задаг байхгүй "нохойн жогорхой” гэдгийг бүгдээрээ санаж байх нь зүйтэй. Адгийн шаарууд энэ салан задгай байдал дээр олон жил тоглож ирсэн ба энэ удаад шууд луйвар хийсэн гэж бүрэн итгэлтэйгээр дүгнэж болно.



Гурав. МАН сонгуулийн сурталчилгаагаа саналын савалгаа үүстэл тийм сүртэй хийгээгүй. Өөрөөр хэлбэл бусад намаас илүү ч хийгээгүй, дутуу ч хийгээгүй. Гэхдээ сонгогч олон хоёр том, бусад олон жижгийн дундаас нөгөө тал буюу МАН-д илүүтэй харсан байх өндөр магадлалтай. Манай сонгогчид нэг эрээн бөмбөгний "хөх” талыг эргүүлж, "улаан” талыг илүү сайшаасан гэсэн үг. Энэ нь улиг болсон ээлжлэн сонгох үйлдэл юм. МАН монголчуудын "ээлжлэн сонгох” тэнэг зан араншин дээр "хүн- царцаа” болон сонгуулийн луйврын бусад бохир аргуудыг чадамгай ашиглажээ.



Дөрөв. "Итгэл үзүүлэх” буюу "олигтой” нам, эвсэл байгаагүй. Бодит байдал дээр төр удирдах боловсон хүчний хангалттай нөөцтэй, улсын болон орон нутгийн түвшинд ажиллаж чадах нь АН, МАН бөгөөд бусад нь ард түмний итгэлийг даах хэмжээнд хараахан хүрээгүй байгаа гэж монголчуудын сэтгэл зүйд буудаг. Үнэн хэрэг дээрээ төрийг удирдаж чаддаггүй намууд бол АН, МАН хоёр бөгөөд үүнийгээ тэд Монгол орныг гүн гүнзгий хямралд оруулсан үйлдлээрээ хангалттай нотолсон. Түүнээс гадна улс төрийн "гурав дахь хүчнүүд” байр сууриа нэгтгэж бэхжүүлэлгүй дан дангаар буюу бие дааж сонгуульд орсон нь саналын ихээхэн сарнилт үүсгэжээ.



Тав. "Хар машин”-ыг хардаж болох. Гэвч "хар машин” бол АН-ын "өмч” шүү дээ гэж олон хүн маргах байх. Тийм нь ч тийм. Гэхдээ бүх "хар машин” нэг л программаар ажилладаг. Тэр программ гадаадынх бөгөөд түүний кодыг монголд тайлж уншиж чадахгүй, ийм боломж байхгүй.



Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2020/04/17, 08:47
2020/04/08, 16:02
2020/04/08, 12:01
2020/04/07, 13:45
2020/04/07, 13:11
2020/04/07, 12:46
2020/04/06, 16:14
2020/04/04, 11:31
2020/04/04, 11:17
2020/04/04, 11:02
2020/04/04, 10:53
2019/12/02, 13:04
2019/11/01, 12:33
2019/11/01, 11:56
2019/11/01, 11:27
2019/11/01, 11:07
2019/10/31, 15:33
2019/10/31, 13:22
2019/10/31, 12:34
2019/10/30, 13:27
2019/10/30, 13:09
2019/10/30, 11:21
2019/10/28, 17:30
2019/10/28, 15:30
2019/10/28, 12:23
2019/10/25, 16:22
2019/10/24, 16:33
2019/10/24, 14:36
2019/10/24, 11:10
2019/10/23, 13:45
2019/10/23, 13:21
2019/10/23, 11:05
2019/10/22, 17:43
2019/10/22, 17:33
2019/10/22, 16:44
2019/10/22, 14:57
2019/10/22, 13:56
2019/10/21, 18:09
2019/10/21, 14:44
2019/10/21, 13:29
2019/10/07, 15:03
2019/10/07, 11:59
2019/10/07, 11:53
2019/10/07, 11:35
2019/10/04, 12:21
2019/10/04, 11:31
2019/10/03, 16:27
2019/10/03, 16:16
2019/10/02, 14:24
2019/10/02, 13:50
2019/10/02, 13:01
2019/10/01, 15:17
2019/10/01, 13:52
2019/10/01, 11:30
2019/09/30, 12:47
2019/09/25, 09:18
2019/09/24, 12:14
2019/09/24, 12:03
2019/09/23, 17:49
2019/09/23, 12:00
2019/09/23, 11:39
2019/09/23, 11:24
2019/09/23, 11:15
2019/09/23, 10:49
2019/09/20, 15:33
2019/09/20, 11:39
2019/09/20, 11:36
2019/09/18, 11:36
2019/09/18, 11:09
2019/09/17, 14:37
2019/09/17, 13:38
2019/09/17, 11:42
2019/09/17, 11:33
2019/09/16, 16:12
2019/09/16, 15:53
2019/09/16, 13:40
2019/09/16, 13:23
2019/09/16, 12:49
2019/09/16, 12:45
2019/09/16, 11:58
2019/03/21, 15:14
2018/05/16, 14:55
2018/12/12, 09:32
2019/01/02, 15:58
2018/07/16, 15:13
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2019/03/18, 14:03
2019/02/04, 13:49
2019/03/20, 11:08
2018/09/28, 11:52
2016/05/16, 13:04
2019/01/30, 09:46
2018/12/21, 12:14
2014/10/27, 21:34
2019/02/15, 14:59
2019/03/13, 13:12
2017/03/14, 17:04
2019/04/09, 12:59
2019/01/31, 13:10
2014/10/10, 15:35
2017/03/06, 15:55
2016/09/01, 12:28
2015/01/07, 13:33
2015/04/09, 12:30
2019/04/04, 10:26
2014/12/29, 13:27
2019/05/16, 10:17
2019/03/07, 11:57
2016/07/27, 09:47
2015/02/03, 09:48
2015/01/05, 11:38
2014/12/05, 14:30
2015/01/23, 10:16
2019/04/22, 14:15
2014/12/09, 18:32
2017/05/03, 10:42
2015/12/03, 17:31
2016/07/25, 08:50
2017/05/11, 11:37
2016/05/20, 10:49
2016/09/01, 12:25
2016/01/05, 17:52
2015/12/18, 15:59
2017/12/14, 12:24
2014/10/10, 15:36
2017/06/07, 16:30
2019/10/31, 15:33
Дэлхий дахинд
Сонин хачин