|

Монголын дипломат гэсэн нэрийг дэлхийд гутаасан дипломатчидтай ТАНИЛЦ


Сүүлийн үед гадаадад төр улсаа төлөөлөн суух Дипломатуудтай холбоотой таагүй мэдээлэл ар араасаа гарсаар байна. Хамгийн сүүлд гэхэд, өчигдөр Унгарын Будапешт дахь Элчин сайдын яаманд Эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж байсан Д.Дөхөмбаяр гэгч хүн хууль бус тамхины хэргээр Украйны хил дээр саатуулагдсан талаар мэдээлэл гарч эхлэв. Энэ хүний талаар өнөөдөр салбарын сайд нь дэлгэрэнгүй мэдээлэл өгнө гэсэн байгаа.

Уг нь дэлхийн улс орнуудад Монгол Улсын байр суурийг илэрхийлж байх ёстой дипломатууд ямар албан тушаал хашиж байгаагаа ухаарахгүй албан тушаал нэр сүрийнхээ ард хууль бус наймааг цэцэглүүлж ашиг хонжоо хайж, олж явна уу даа гэсэн хардлага байгааг нуухгүй юм.

Товчхон хэлэхэд, дипломат гэсэн том нэрийн дор гэмт хэрэгтнүүд нуугдах болжээ. Тиймдээ ч хоёр улсын харилцааг хөгжүүлэх даалгавар авсан дипломат хүн харин ч эсрэгээрээ улсын минь нэрэнд сэв суулгаж байна. Тиймээс төр улсаа дэлхийд шившиглэж, Монгол Улсын нэрийг гутааж байгаа дипломатчидтай хатуухан хариуцлага тооцдог баймаар байна.

Ингээд сүүлийн хэдхэн жилд хар тамхины болон хууль бус их хэмжээний тамхины хэрэгт орооцолдож, гэмт хэрэгтэн болсон дипломатчингуудыг танилцуулъя.

Алтансайхан-ГХЯ-нд дипломат ажилтнаар ажиллаж байхдаа ХБНГУ-д тамхины наймаа эрхэлж байгаад 2001 онд баригдсан. Ажлаасаа халагдсан, одоо хувиараа бизнес эрхэлдэг.

С.Эрдэнээ- Монгол Улсаас Австри улсад суугаа ЭСЯ-нд атташегаар ажиллаж байсан. ХБНГУ-д тамхины хууль бус наймаа хийсэн хэргээр 2002 онд саатуулагдан, тус улсын хууль хяналтынхан нэг хэсэг хорьж байгаад суллаж байжээ. Одоо хаана ямар ажил эрхэлдэг нь тодорхойгүй.

Баялаг-Эрдэм-Франц дахь Монгол Улсын ЭСЯ-нд атташегаар 2002 онд ажиллаж байхдаа Английн хилээр их хэмжээний тамхи хууль бусаар оруулж байгаад баригдсан. Ажлаасаа халагдсан.

Баярхүү-Бельги дэх Монгол Улсын ЭСЯ-нд ажиллаж байсан. Англид 2003 онд тамхины наймаа хийж явахад нь саатуулсан.

Цэрэнсодном-Унгарт суугаа ЭСЯ-нд ажиллаж байхдаа тамхины наймааны хэргээр 2003 онд саатуулагдсан. Ажлаасаа халагдаж, хувиараа бизнес эрхэлж байгаа.

Д.Шатарбал- БНБУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ-ны зөвлөхөөр ажиллаж байхдаа их хэмжээний хар тамхийг дипломат дугаартай машинаараа тээвэрлэж явахад нь тус улсын тусгай албаныхан баривчилсан. Тамхины хууль бус наймаанд холбогдон шүүхээс ял шийтгүүлсэн ганц дипломатч. Шүүхээс түүнд найман жилийн хорих ял ногдуулсан, ял эдэлж байгаад гарсан.

"БОЛГАР” хэмээх Ганболд- Дипломат байгууллагын үйлчилгээ, аж ахуйн газрын орлогч даргаар ажиллаж байсан. БНБУ-д суугаа Элчин сайдын яаманд ажиллаж байхаасаа эхлэн тамхины наймаа хийсэн гэдэг. ОХУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ-нд Элчин зөвлөх байхдаа эхнэр Сэлэнгийн хамт тамхины наймаа хийж яваад 2005 онд ХБНГУ-д баривчлагдсан.

Б.Даваадорж– Тамхины хууль бус наймаа хийсэн хэргээр шалгагдаж байсан. "Монгол Улсын Элчин сайдын яамны дипломат дугаартай машинаа алдсан” гэж тухайн үед мэдүүлж байжээ. Хэрэгт холбогдуулан шалгах үед алдсан гээд байсан машин нь гэнэт олдсон. Албаны машинаа тамхины наймаачдад ашиглуулж байсан хэмээн түүнийг сэжиглэж байжээ.

Х.Бэхбат-Женевт Элчин сайдаар сууж байхдаа тамхины хууль бус наймаанд оролцсон хэргээр нэг хэсэг шалгуулсан.

Д.Далайжаргад- Гадаад хэргийн сайд асан Л.Эрдэнэчулууны хүн гэгддэг. Түүний туслахаар ажиллаж байгаад дипломат албанд шилжсэн. Франц дахь Монгол Улсын ЭСЯ-нд зөвлөхөөр ажиллаж байхдаа их хэмжээний тамхийг хууль бусаар хил нэвтрүүлсэн хэрэгт холбогдсон.

Х.Болдбаатар- Беларусийн Брестэд сууж байсан Монгол Улсын консул. Польшид тамхины хууль бус наймаа эрхлэгч Цэвэгмид гэдэг хүнийг шүүхээс батлан даалтаар авч, оргуулсан хэргээр тус улсад саатуулагдсан. Тус улсын Люблин мужийн хууль хяналтын байгууллагаас консул Х.Болдбаатарыг дээрх хууль бус наймаачинтай холбоотой хэмээн сэжиглэж, саатуулж байжээ.

Б.Санжмятав-Франц дахь ЭСЯ-ны Элчин зөвлөхийн алба хашиж байсан. Хууль бус наймаа хийсэн хэргээр 2006 онд Польшт шалгагдаж байсан. Одоо ажилгүй байгаа.

С.Цогтгэрэл Мэргэжлийн тагнуулч, ТЕГ-ын Гадаад тагнуулын газрын даргаар ажиллаж байгаад дипломат албанд шилжсэн. ОХУ дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд ажиллаж байхдаа тамхины хэрэгт сэжиглэгдэж байсан ч гэмгүй хоцорсон.

А.Баатарцогт -Хошууч генерал. ХХЕГ-т ажиллаж байгаад ОХУ-д суугаа ЭСЯ-нд хилийн төлөөлөгчөөр сууж байсан. Тамхины хэрэгт гардан оролцоогүй ч түүний албан өрөөнд байсан төмөр шүүгээнээс 250 гаруй мянган ам.доллар алдагдсаныг дээрх хууль бус наймааны мөнгө хэмээн сэжиглэж байсан.

Энхбат- ХБНГУ-д их хэмжээний тамхи авч яваад баригдсан. Дипломат албанд ажилладаггүй хэрнээ дипломат паспорттай явж байсан гэдэг.

Г.Дашдаваа-БНБУ дахь Монгол Улсын ЭСЯ-нд ажиллаж байсан. Эхнэрийн хамт тамхины наймаа хийсэн хэрэгт сэжиглэгдэж байжээ. Дипломат апбанаасаа гарсан.

А.Батсайхан-ОХУ дахь Монголын ЭСЯ-ны хоёрдугаар нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. 2003-2007 онд Монгол Улсаас Польшид суух Элчин сайдын яаманд түр хамаарагчаар ажиллаж байхдаа хууль бус тамхины наймаа хийж байсан шалтгаанаар одоо Польш улсад саатуулагдаад байгаа.

Д.Дөхөмбаяр- Будапешт дахь Элчин сайдын яаманд Эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан  хуурамч тамга тэмдэг ашиглаж, их хэмжээний хууль бус тамхины хэргээр саатуулагдсан байна.

Ийнхүү Монголын дипломат гэсэн нэрийг гутаасан 20 орчим хүн ийнхүү гадны орнуудын хар дансанд оржээ. Хайран сайхан эх орны минь нэр нүүрийг харлуулж гутаах гэж халаглах ч багадна. 

О.Сайхан

Эх сурвалж: Zaluu.com



Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/16, 14:26
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2023/06/08, 12:44
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2021/06/28, 14:12
2018/07/16, 15:13
2016/07/25, 08:50
2023/06/07, 14:20
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2023/11/22, 13:45
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин