|

С.Сувдаа: Шударга үнэний төлөө тэмцэнэ, харин ч завтай болчихлоо


С.Сувдаа: Шударга үнэний төлөө тэмцэнэ, харин ч завтай болчихлоо

 

"Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн ерөнхий захирлын Нийгмийн асуудал эрхэлсэн орлогч захирал С.Сувдаа ажлаа хүлээлгэн өглөө. "АБК"-гийн гурван давхарт байрлах үйлдвэрийн Нийгмийн асуудал эрхэлсэн орлогч захирлын өрөөнд ажил хүлээлцэх "ёслол" болсон юм. Энэ "ёслол"-д хэвлэл мэдээллийнхэнийг оролцуулалгүй, хаалттай зохион байгуулахаар Ажил хүлээлцэх комиссынхон шийдсэн аж. Ажил хүлээлцэх "ёслол" дууссаны дараа С.Сувдаатай цөөн хором ярилцсан юм.


-Таныг суудлаасаа буухгүй гээд тамга, тэмдгээ аваад өрөөгөө түгжээд алга болсон. Бараг л "эрэн сурвалжилж" байгаа тухай мэдээлэл гараад байсан. Албан ёсоор одоо ажлаа хүлээлгэн өгч байна. Энэ тал дээр тайлбар өгөхгүй юү?

-Би хэсэг хугацаанд эмнэлгийн магадлагаатай байсан. Үүнийгээ ч сая ажил хүлээлцэх комисст хэллээ. "Төр төмбөгөр, ёс ёмбогор" байдаг учраас төрийг ажлыг авсан шигээ хүлээлгэн өгдөг байх учиртай. Би тийм л зарчимтай. Хүнийг худал мэдээллээр гүтгэж, доромжилж болохгүй. Миний хувьд тавдугаар сарын 23-наас хойш өвчтэй, эмнэлэгт хэвтэж байсан. Эмнэлэгт хэвтсэн тухай бүх бичиг баримт нь байгаа. Үзэж болно.2016-6-7-S-Suwdaa-32016-6-7-S-Suwdaa-2

Намайг өвчтэй, эмнэлэгт байхад ажлаас чөлөөлөх тухай Советийн Монголын талын шийдвэр гарсан байсан. Тэгэхлээр намайг гүтгэсэн, "ажлаа өгөхгүй тамгаа аваад зугатлаа" гээд доромжилсон хүмүүс, Советийн Монголын тал миний хохирлыг барагдуулах байлгүй. Ямар ч байсан би сая албан ёсоор ажлаа хүлээлгэн өглөө. Сувдаа суудлаасаа буухгүй гээд тамгаа өгөхгүй, өрөөгөө түгжээд зугатаагүй гэдгээ баталж ажлаа хууль журмынх нь дагуу хүлээлгэн өгч байна.

- "Төр төмбөгөр ёс ёмбогор" гэж та хэллээ. Монголын тал таныг ажлаас чөлөөлсөн шийдвэрээ албан ёсоор өгсөн үү?-Үгүй, өгөөгүй. Ажлаас чөлөөлөх тухай Ерөнхий захирлын тушаал зургаадугаар сарын 6-нд буюу өчигдөр гарсныг сая танилцуулсан. Өчигдөр намайг "ажлаа хүлээлгэж өг" гэж шаардсан. Чухам яагаад яараад байгааг ойлгоогүй. Амралтын өдрүүдэд би энд ирэх шаардлагагүй. Ирээд янз бүрийн асуудал гарвал дэмий. "Сувдаа тамга, тэмдэг хулгайлаад явсан" гэж ярьж байгаа хүмүүс хагас бүтэн сайнд энд ирсэн бол юу ч гэж гүтгэж мэднэ. Энэхүү гүтгэлэгийн үнэн худлыг би хууль, хяналтын байгууллагаар тогтоолгоно.

Ингэхэд танд аваад зугатаад байх тамга, тэмдэг байдаг юм уу?-Надад бол тамга байхгүй. Тамга авах шаардлага ч байхгүй. Тэгээд ч би санхүүтэй холбоотой зүйлд гарын үсэг зурдаггүй. Байхгүй тамгыг авч зугатаалаа гээд байхыг бодвол улс төрийн зорилготой хийсэн ажил болов уу. Энэ өрөөг бол би өөрөө онгойлгодоггүй. Орох цагт нь миний туслах байдаг. Түүнээс биш өрөөгөө түгжээд алга болсон зүйл огт байхгүй. Арай дэндүү гүтгэж байна. Өрөөний түлхүүрийн хувьд надад нэг хувь нь нөгөө нь миний туслахад байдаг.

-Таны оронд томилогдсон хүн өрөөндөө орох гэж их яарсан юм болов уу гэж санагдаж байна. Ном дүрмээрээ бол ажлаа өгч, авч байгаа хоёр хүн хоёул байх ёстой болов уу. Нөгөө талаас та өвчтэй байсан. Таны энэ өрөөнд хувийн эд хогшил ч байгаа биз дээ?-Өвчтэй байхдаа заавал ирж ажлаа хүлээлгэж өгөх ёстой юм уу. Аль эсвэл "Тамга, тэмдэг хулгайлж зугатлаа" гэж олон нийтэд мэдээлчихээд дараа нь "Ажлаа хүлээлгэж өг" гээд байгаа нь улс төрийн зорилготой юм болов уу гэж харж байна. Энэ өрөөнд орохдоо хүрвэл хэзээ ч орж чадна шүү дээ, тэр хүн. Тэр бүү хэл Гиндрекц дээр байдаг, иргэд хүлээж авдаг өрөөнд миний хувийн юм байсан. Тэгтэл тэр өрөөнд ороод суучихсан байгаа шүү дээ. Энэ өрөөнд миний хувийн өмч болох хэдэн ном гээд юм бий. Орох байсан бол хэнд ч боломж нь байсан. Нэг үгээр хэлбэл энэ өрөө онгорхой л байсан шүү дээ.

-Монгол улс өөрийн гэсэн хуультай. Тэдгээр олон хуульд өвчтэй, эмнэлэгт байхад ажлаас нь халдаг, чөлөөлдөг тухай заалт байдгийг би хувьдаа мэдэхгүй. Нөгөө талдаа Советийн Монголын талын шийдвэр, тушаалууд улс төрийн захиалгаар, улстөрчдийн заавраар яваад байгаа юм болов уу?-Өвчтэй, эмнэлэгт хэвтэж байхад "Ирж ажлаа хүлээлгэж өг" гэж шаардаж болохгүй гэж бодож байна. Харин худлаа өвдсөн бол тийм шаардлага тавьж болох байх. Миний өвдсөн, эмнэлэгт хэвтсэн байдлыг тангараг өргөсөн эмч нар, гадаадын мэргэжилтэн эмч нар ч мэдэж байгаа. Гэхдээ одоо цагт юманд итгэхэд хэцүү болсон юм шиг байна. Бодит байдал дээр намайг эмнэлэгт хэвтчихээд байхад "Худлаа, тэр эмнэлэгт хэвтээгүй, зугатсан" гээд гүтгэж, доромжлох нь юу ч биш болж. Ийм бусармаг, буруу зүйлийг эсрэг 1989 оноос эхлэн тэмцэж явсандаа одоо харамсаж байна, би. Ийм юм байхгүй байлгахын төлөө энэ ажлыг хүлээн авсан шигээ сая хүлээлгэн өглөө. Харин ч одоо бүр их зав зайтай болчихлоо. Хуулийн дагуу эрүүл тогтолцоог бий болгох, хүний эрх, эрх чөлөө, шударга ёсны төлөө тэмцэх болно гэж бодож байна.

эх сурвалж erdenetnews.mn


Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2023/06/16, 14:26
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/08, 12:44
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2021/06/28, 14:12
2016/07/25, 08:50
2018/07/16, 15:13
2023/06/07, 14:20
2023/11/22, 13:45
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин