|

Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд мэргэжлийн холбоодтой хамтарна


Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд мэргэжлийн холбоодтой хамтарна

 


Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дэргэд байгуулсан Мэргэжлийн нэгдсэн холбоодын зөвлөлийн удирдлагуудыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр хүлээн авч уулзлаа. 

Коронавируст цар тахлын үеийн эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх үүднээс 120 орчим бизнес эрхлэгчдийн холбоод, төрийн бус байгууллагын төлөөлөл нэгдэн тус зөвлөлийг байгуулсан. Тэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулахад тулгамдаж буй бодит саналаа Шадар сайдад уламжлав. Тухайлбал, Худалдааны салбарын бие даасан хуультай болох, гаалийн татварын тарифын зохицуулалт хийх, үндэсний үйлдвэрүүдийн борлуулалтыг дэмжих үүднээс төрийн худалдан авалтыг нэмэгдүүлэх зэрэг 16 асуудлыг дэвшүүллээ. 

Цар тахлын хүнд нөхцөл байдалд төр, хувийн хэвшил хамтарч ажилласнаар бизнесүүдийг дэмжих, улмаар эдийн засгийг сэргээхэд чухал ач холбогдолтой учраас бизнес эрхлэгчдэд тулгарч буй төрийн хүнд суртал, олон төрлийн зөвшөөрөл, бичиг баримт, тусгай лиценз нэхдэг, хяналт шалгалт нэртэй дарамт цөөнгүй байдгийг өөрчлөх цаг нь болсон гэдгийг талууд онцолж байлаа. Мэргэжлийн нэгдсэн холбоодын зөвлөлийн хувьд энэ талын хууль эрх зүйн орчинг сайжруулах, төрийн байгууллагын хяналт, шалгалтын давхардлыг арилгах, хуульд заагаагүй тусгай зөвшөөрөл, төлбөр хураамж авч буй асуудлыг багасгахын төлөө нэгдэн дуу хоолойгоо төр, засагт хүргэж байна. Тухайлбал, он гарснаар УИХ-аар хэлэлцэх Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгө бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай, Зөвшөөрлийн тухай хуулийн төсөлд өөрсдийн байр суурь, саналаа хүргүүлэх хүсэлтэй байгаагаа зөвлөлийн удирдлагууд хөндсөнийг Шадар сайд дэмжин, хамтарч ажиллахаа илэрхийлэв. 

Тэрбээр "Монгол Улсын Засгийн газраас дотоодын үйлдвэрлэлээ дэмжих, хөгжүүлэх чиглэлээр бодлогын түвшинд анхаарч ажиллаж байна. Энэ хүрээнд "Шинэ сэргэлтийн бодлого”-ыг батлуулахаар УИХ-д өргөн бариад байгаа. Иймд мэргэжлийн холбоодтойгоо хамтарч, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг зүгээр нэг уриа лоозон төдий бус, бодит ажил хэрэг болгохын төлөө хичээж ажиллах болно. Холбооны эрх зүйн байдлын тухай хуульд Та бүхний санал хүсэлтийг тусгахад анхаарч, хуулийн төслийн Ажлын багт оруулах талаар холбогдох хүмүүст чиглэл өгнө” хэмээлээ.

Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2023/06/16, 14:26
2019/04/09, 12:59
2023/06/08, 12:44
2018/12/12, 09:32
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2021/06/28, 14:12
2016/07/25, 08:50
2018/07/16, 15:13
2023/06/07, 14:20
2023/11/22, 13:45
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин