|

Засгийн газрын хуралдаанаас гаргасан ШИЙДВЭРҮҮД


Засгийн газрын хуралдаанаас гаргасан ШИЙДВЭРҮҮД


Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр (2021.11.10) болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Нийслэл хотод тулгуурт гүүрэн байгууламж барих төслийн ТЭЗҮ-г боловсруулна
 
Нийслэл хотын нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд багтаамж ихтэй, шинэ төрлийн тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх зорилгоор тулгуурт гүүрэн байгууламж барих төслийн ТЭЗҮ-г ирэх оны нэгдүгээр улиралд багтаан боловсруулах ажлыг гүйцэтгэх этгээдийг онцгой журмын дагуу шалгаруулж, ажлыг эхлүүлэхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарт даалгав. Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулахад чиглэсэн үндсэн ба гол зам, замын байгууламж, хөнгөн галт тэрэг, шинэ тойрог зам барих зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг "Хөгжлийн төсөл”-д хамруулахаар боллоо.

"Хөгжлийн төсөл”-д хамрагдах дээрх төсөл, арга хэмжээний хөрөнгө оруулалтад зориулж Засгийн газраас, Хөгжлийн банкинд Засгийн газрын өрийн баталгаа гаргах, өрийн баталгааны шимтгэлээс чөлөөлнө. 2022 оны улсын төсвийн төсөлд автозамын түгжрэлийг бууруулахад зориулсан 420 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаас шинэ төрлийн нийтийн тээврийн хэрэгсэл болох тулгуурт гүүрэн байгууламж барьж байгуулахтай холбоотой ногоон зээл авах, түүнтэй холбоотой хувь нийлүүлсэн компани байгуулах, хөрөнгийг санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Б.Жавхлан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга Д.Сумъяабазар нарт даалгалаа.                 
 
Төрийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн засаглал, ил тод байдал, үйл ажиллагааг сайжруулна
 
Төрийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн засаглал, ил тод байдал, үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр Засгийн газар бүрэн эрхийнхээ хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ. Гүйцэтгэх удирдлагын ажлын үр дүнг санхүүгийн болон үйл ажиллагааны шалгуур үзүүлэлтээр жил бүр ил тод үнэлэн, цаашид сунгах эсэхийг шийддэг болох, ТУЗ-ийн гишүүн, гүйцэтгэх удирдлага бүрийн ажлын байрны тодорхойлолт, туршлага, томилсон тогтоол шийдвэрийг олон нийтэд нээлттэй байршуулах, цаашид нээлттэй сонгон шалгаруулж, сонгон шалгаруулсан үндэслэлийн талаарх бүхий л тайлан мэдээллийг ил тод болгох арга хэмжээг энэ сард багтаан хэрэгжүүлэхийг даалгав. Шинээр өр төлбөр үүсгэх, үнэт цаас гаргах харилцааг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж байх, стратегийн ордод үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээд дунд хугацааны хөрөнгө оруулалтын хөтөлбөр гаргах бол Засгийн газрын түвшинд танилцуулж, шийдвэрлүүлэх, Засгийн газрын шийдвэргүйгээр компани байгуулахгүй байх, дамжуулан зээлийн өр төлбөрийг төсөвтөө тусган, эргэн төлөх төлөвлөгөө, хуваарийг батлан хэрэгжүүлэх, нийгмийн хариуцлагын хүрээнд гаргах аливаа зардлыг үйл ажиллагаа, зорилтод нийцүүлэн хэрэгжүүлнэ.

Санхүүгийн тайл анг дэлгэрэнгүй ил тод мэдээлэх, санхүүгийн голлох үзүүлэлт, худалдан авалт, удирдлагын шийдвэр, аудитын дүгнэлт, төсөвт төлсөн татвар, бусдаас авсан болон бусдад өгсөн хандив, тусламжийн мэдээллийг 2021 онд багтаан цахим хуудсанд нээлттэй байршуулж олон нийтийн хяналт тавих боломжийг бүрдүүлнэ. "Эрдэнэс Монгол” нэгдлийн ашигт үйл ажиллагааг сайжруулах, үр ашигггүй зардлыг бууруулах, үйл ажиллагааны давхардлыг арилгах оновчтой болгох чиглэлээр бүтцийн өөрчлөлт хийх, дүрмийг шинэчлэх, шаардлагагүй охин, хараат компанийг татан буулгах, нэгтгэх, нийлүүлэх саналаа Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болголоо.
 
Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр байгуулах төслийн хамтарсан Ажлын хэсэг байгуулна
 
Нийслэл Улаанбаатар хотод хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр байгуулах төслийн урьдчилсан судалгаа, шаардагдах хөрөнгийн эх үүсвэр, хэрэгжүүлэх боломжит бүтцийг тодорхойлох хамтарсан ажлын хэсэг байгуулахыг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нарт даалгалаа. Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлж хог шатааж эрчим хүч гаргадаг үйлдвэр байгуулбал 2024 оноос нийт хог хаягдлын 31,8 хувийг шатаах үйлдвэрт устгаж, төвлөрсөн хогийн цэгт  дарж булж байгаа хог хаягдлыг мөн хувиар бууруулах боломж бүрдэнэ гэж үзэж байна. Урьдчилсан тооцоогоор Улаанбаатар хот 2040 он гэхэд нийт хог хаягдлын 50 хувь буюу дахивар нөөцийг дахин боловсруулалтад оруулж, дахин боловсруулалтад оруулах боломжгүй 42 хувийг шатааж устган эрчим хүч гарган, төвлөрсөн хогийн цэгийн ландфилд дарж булшлах хог хаягдлын хэмжээг бууруулах зорилт тавьж ажиллаж байна.
 
Эдийн засгийн хязгаарлагч хүчин зүйлсийг шийдвэрлэхэд чиглэсэн бодлого хэрэгжүүлнэ
 
Эдийн засгийг дэмжих "Шинэ сэргэлтийн бодлого”-ын талаар танилцуулж, Засгийн газрын дараагийн хуралдаанаар дахин хэлэлцэхээр боллоо. Ковид-19 цар тахлын улмаас манай улсын эдийн засаг сүүлийн 30 жилд байгаагүй түвшинд унаж, цар тахлаас өмнө дэвшүүлсэн урт болон дунд хугацааны зорилтод хүрэхэд нэмэлт хүндрэл бэрхшээлтэй болсон тул эдийн засгийн гол хязгаарлагч хүчин зүйлсийг тодорхойлж шийдвэрлэхэд чиглэсэн тусгай бодлого хэрэгжүүлэх нэн шаардлага үүсээд буй. Боомтын хүчин чадал, тээвэр логистик, эрчим хүч, ажиллах хүчний оролцоо, төрийн бүтээмж болон хязгаарлагдмал санхүүжилтийн эх үүсвэр нь эдийн засгийг хязгаарлагч хүчин зүйл болоод байна. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлж, тээвэр логистикийн дэд бүтцийг сайжруулан, эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлэх цогц арга хэмжээ авах юм. Шинэ сэргэлтийн бодлогын хамрах хүрээ, суурь тооцоолол, бодлогын хувилбарыг энэ сард багтаан боловсруулна. Бодлогын төслийн хамрах хүрээг эдийн засгийн суурийг тэлэх, өсөлтийн үр шимийг дээшлүүлэх, эдийн засгийн тогтвортой орчныг бүрдүүлэх гэсэн гурван үндсэн зорилтын хүрээнд боловсруулж байна.
 
Коронавируст халдварын тохиолдол буурч, нэмэлт тунд хамрагдах иргэдийн тоо өсчээ
 
Коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Засгийн газрын хуралдаанд танилцуулав. Коронавирст халдварын тохиолдол өмнөх долоо хоногтой харьцуулахад 8987 тохиолдлоор буурчээ. Дархлаа сэргээх нэмэлт тунгийн вакцинжуулалт нэмэгдэж байна. Өдөрт 1000-1500 хүн нэмэлт тунд хамрагдаж байсан бол сүүлийн өдрүүдэд өдөрт 8-10 мянган хүн хамрагдаж байна.  "Айвико” тарилгын эмийн үйлдвэрийн дуслын шингэнийг савлах 1,2 сая уут, сав баглааг БНХАУ-ын тусгай үүргийн онгоцоор 2021 оны арваннэгдүгээр сарын 5-нд татан авсан. Мөн энэ сарын 8-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн ачаа тээврийн нислэгээр эм, зүү тариурын бэлдэц, тарилгын шингэн зэрэг яаралтай тусламжийн эм, эмнэлгийн хэрэгслүүд тээвэрлэн авчирчээ.

Энэ сарын 1-9-нд төмөр замын Сүхбаатар боомтоор нийт 12 вагон хүнсний ногоо, ургамлын тос, 63 чингэлэг, 23 вагон бусад хүнсний ачаа, Замын-Үүд боомтоор долоон вагон нарийн ногоо, 94 чингэлэг, 36 вагон хүнсний ачаа хүлээн авсан байна. Хятадын төмөр замд таван вагон нарийн ногоо, 17 вагон хүнсний ачаа татан авахаар ачуулсан талаар Шадар сайд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан коронавируст халдвар болон эмнэлгийн тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн хомсдол, тасалдал үүсэхээс урьдчилан сэргийлэх, шаардлагатай нөөцийг бүрдүүлэх зорилгоор эм, эмнэлгийн хэрэгслийн дотоодын үйлдвэрүүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулах зэргээр санхүүгийн болон бусад дэмжлэг үзүүлэх талаар судалж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Эрүүл мэнд, Сангийн сайд нарт даалгалаа.
Махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 20-ноос эхэлнэ
 
Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд цогц төлөвлөгөөний хүрээнд 15 аж ахуйн нэгжийн 10 мянган тн мах бэлтгэх санхүүжилт бүрэн шийдэгдсэн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан Засгийн газрын хуралдаанд танилцуулав. Өнөөдрийн байдлаар эдгээр аж ахуйн нэгж 5500 тн мах бэлтгэж, нөөцлөөд байна. Энэ сарын 20-ноос ирэх сарын 20-нд махны өргөтгөсөн худалдаа нийслэлийн зургаан дүүргийн 31 байршилд ажиллана. Өргөтгөсөн арга хэмжээний үеэр идэшний махнаас гадна сүү, цагаан идээ, орон нутийн онцлог бүтээгдэхүүн, идэшний зориулалтаар үйлдвэрт бэлтгэж, жижиглэж савласан мах болон хөргөгч, хөлдөөгчний лизингийн худалдааг зохион байгуулах ажээ.
 
ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийн явцын талаар танилцуулав
 
Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийн явцын талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа. Үүнтэй холбогдуулан байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийн хэрэгжилтийг улам эрчимжүүлж ажиллах, байгалийн хий нийлүүлэх магистраль шугамнаас Монгол Улс өөрийн дотоодын хийн хэрэглээгээ авах эсэх асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанд танилцуулж, Оросын талтай тохиролцох арга хэмжээ авч ажиллахыг Шадар сайдад даалгалаа.
ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчукийн өнгөрсөн сарын 22-нд манай улсад хийсэн айлчлалын хүрээнд "Газпром”-ын Удирдах зөвлөлийн орлогч дарга В.А.Маркелов энэ онд багтаан хий дамжуулах хоолойн Монголын хэсэг дэх барилгын төслийн ТЭЗҮ-г боловсруулж дуусгахаа мэдэгдсэн юм. Монгол Улсын нутгаар дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хийн хоолой барих, ашиглах төсөл амжилттай хэрэгжсэнээр Монгол Улсын урт хугацааны, тогтвортой хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж, гурван улсыг дамнасан дэд бүтцийн том бүтээн байгуулалт болно.
 
Товч мэдээ
 
  • Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
     
  • Зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээдэд тавих шаардлага, бүртгэх журмыг шинэчлэн батлав.
     
  • Боловсролын зээлийн сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журам баталлаа.
     
  • 2021 оны аравдугаар сарын 13-15-нд цахим хэлбэрээр зохион байгуулсан Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын хамтарсан Зөвлөлийн ээлжит III хуралдаанаас гаргасан шийдвэрийн мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг боловсруулан баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг хамтарсан Зөвлөлийн Монголын хэсгийн дарга, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонд даалгалаа.  

Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
Yesterday, 13:13
Yesterday, 10:56
2021/11/29, 17:09
2021/11/29, 13:09
2021/11/26, 10:21
2021/11/25, 13:22
2021/11/25, 10:00
2021/11/24, 11:20
2021/11/23, 16:32
2021/11/23, 16:18
2021/11/23, 09:33
2021/11/19, 12:32
2021/11/19, 12:22
2021/11/19, 11:55
2021/11/19, 00:02
2021/11/18, 16:03
2021/11/18, 15:39
2021/11/18, 12:25
2021/11/18, 09:39
2021/11/17, 14:29
2021/11/17, 14:14
2021/11/16, 14:28
2021/11/16, 12:19
2021/11/16, 10:59
2021/11/16, 10:32
2021/11/15, 13:19
2021/11/15, 13:05
2021/11/15, 13:02
2021/11/15, 12:27
2021/11/15, 11:23
2021/11/15, 10:15
2021/11/12, 18:55
2021/11/12, 18:54
2021/11/12, 15:24
2021/11/12, 14:46
2021/11/12, 10:00
2021/11/11, 16:29
2021/11/11, 13:30
2021/11/11, 13:24
2021/11/10, 17:40
2021/11/10, 14:01
2021/11/10, 13:58
2021/11/10, 11:51
2021/11/10, 10:03
2021/11/09, 16:42
2021/11/09, 14:01
2021/11/09, 13:18
2021/11/09, 13:14
2021/11/09, 13:04
2021/11/09, 10:39
2021/11/08, 16:00
2021/11/08, 12:22
2021/11/08, 09:38
2021/11/08, 09:21
2021/11/05, 23:02
2021/11/05, 10:06
2021/11/04, 19:15
2021/11/04, 17:20
2021/11/04, 17:14
2021/11/04, 17:13
2021/11/04, 16:41
2021/11/03, 17:04
2021/11/03, 14:47
2021/11/03, 12:28
2021/11/02, 13:43
2021/11/02, 13:19
2021/11/02, 13:09
2021/11/01, 13:57
2021/11/01, 13:20
2021/11/01, 11:29
2021/11/01, 10:58
2021/10/29, 14:48
2021/10/29, 12:53
2021/10/29, 12:41
2021/10/28, 19:23
2021/10/28, 17:15
2021/10/28, 10:21
2021/10/27, 13:05
2021/10/27, 11:37
2021/10/27, 10:42
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2018/05/16, 14:55
2018/12/12, 09:32
2019/03/18, 14:03
2019/01/02, 15:58
2021/06/28, 14:12
2018/07/16, 15:13
2020/09/30, 21:13
2020/12/15, 10:11
2016/05/16, 13:04
2016/08/17, 12:12
2019/04/09, 12:59
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2021/01/05, 16:47
2018/12/21, 12:14
2019/01/24, 15:37
2020/12/04, 17:41
2016/05/30, 09:27
2019/01/30, 09:46
2021/02/22, 12:35
2019/01/31, 13:10
2019/02/04, 13:49
2019/03/20, 11:08
2019/03/13, 13:12
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2020/08/27, 10:25
2014/10/10, 15:35
2019/04/22, 14:15
2019/02/15, 14:59
2014/10/27, 21:34
2020/08/03, 12:21
2017/03/14, 17:04
2020/09/18, 13:01
2021/04/05, 09:45
2019/10/31, 15:33
2017/03/06, 15:55
2020/11/15, 13:58
2015/01/07, 13:33
2015/04/09, 12:30
2019/03/07, 11:57
2014/12/29, 13:27
2020/09/14, 13:08
2020/10/31, 10:49
2016/09/01, 12:28
2020/11/19, 13:56
Дэлхий дахинд
Сонин хачин