|

У.Хүрэлсүх: Эдийн засгаа сайжруулахын тулд хувийн хэвшил, аж үйлдвэрээ дэмжинэ



Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэд Аж үйлдвэрийн бодлогын зөвлөл байгуулж, бүрэлдэхүүнд нь мэргэжлийн холбоодын төлөөлөл, холбогдох сайд, агентлагын дарга нарыг оруулсан юм. Тус зөвлөлийн анхдугаар өргөтгөсөн хуралдааныг өчигдөр Төрийн ордонд зохион байгууллаа. Хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, Засгийн газрын гишүүд, Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Д.Жаргалсайхан нар болон мэргэжлийн холбоодын төлөөлөл оролцож мэдээлэл солилцон хэлэлцүүлэг өрнүүлэв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх хуралдааныг нээж хэлсэн үгэндээ "Улс орноо хөгжлийн түвшинд гаргаж, эдийн засгаа сайжруулахын тулд бид хувийн хэвшил, аж үйлдвэр, баялаг бүтээгчдээ дэмжих ёстой. Энэ бол Монгол Улсын Засгийн газрын бодлого. Эдийн засгаа төрөлжүүлж, технологи, инновацид суурилсан хөнгөн болон хүнд үйлдвэрийн салбараа хөгжүүлэх замаар бүс нутгийн болон дэлхийн зах зээлд үндэсний нэмүү өртөг шингээсэн үйлдвэрлэл, нийлүүлэлтээр нэгдэх зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. УИХ-аас Мянганы хөгжилд суурилсан үндэсний хөгжлийг цогц бодлого, Төрөөс өндөр технологийн аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого гарган, Монгол Улсын Үндэсний хөгжпийн үзэл баримтлал, Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого, Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлал гэсэн суурь эрх зүйн баримт бичгүүдийг бүрэн гаргаад байна. Ингэснээр аж үйлдвэрийг хөгжүүлэх ажлыг эхлүүлэх боломж, нөхцөл бүрдэж байна. Мөн Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр зэрэг хөгжлийн баримтлалын олон баримт бичгийг баталсан. Эдгээр баримт бичгийг баталснаар эрх зүй, бизнесийн орчин бүрэлдэж байгаа ч энэ бичиг баримтуудад тулгуурлан үйл ажиллагаагаа явуулах, бодит ажил болгох, улс орны нийгэм эдийн засгийн амьдралд бодит үр дүнгээ өгсөн, ард иргэдээ ядуурал, ажилгүйдэл, эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлаас гаргах ажлыг аж үйлдвэрийн салбарынхан хамт зохион байгуулж хийх ёстой. Тиймээс Үндэсний аж үйлдвэрийн бодлогыг хөгжүүлэх, бизнес эрхлэгч, баялаг бүтээгчидтэйгээ Монгол Улсын Засгийн газар бүх талаар хамтран ажиллах шаардлагатай байна’’ гэлээ.
Аж үйлдвэрийн бодлогын зөвлөлийн анхдугаар хуралдаанаар долоон асуудал хэлэлцсэн. Тухайлбал, Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлж, шинэ технологи, инновацид суурилсан аж үйлдвэрийн салбараа хөгжүүлэх чиглэлээр УИХ, Засгийн газраас гаргасан бодлогын баримт бичиг, хууль эрх зүйн актын хэрэгжилт, үр дүнгийн талаар Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Д.Жаргалсайхан мэдээлэл өглөө. Тэрбээр мэдээлэлдээ "Үндэсний аж үйлдвэрийг хөгжүүлэхийн тулд аж үйлдвэрийн салбарын хөрөнгө оруулалтын тогтолцоо, дотоодын борлуулалтын зах зээлийг импортын татвараар хамгаалж нөхцөл байдал, эх оронч худалдан авалтын нийгмийн сэтгэл зүй гэсэн гурван гол цэгт анализ хийж, дүгнэлт гаргах хэрэгтэй. Гэтэл манайд нөхцөл байдал муу байгаа дүр зураг харагдаж байна” хэмээн тодотгов. Монгол Улс 2.6 тэрбум ам.долларын бараа, бүтээгдэхүүнийг импортоор оруулж ирдэг байна. Үүний нэг тэрбум ам.доллараар нефтийн бүтээгдэхүүн, нэг тэрбумаар нь машин, механизм, тоног төхөөрөмж импортолж байгаа бол үлдсэнээр нь өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнийг авч байна. Нийт 27 мянган нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнийг гаднаас авдаг бөгөөд импортоос хэт хамааралтай улс болсон. Өөрөөр хэлбэл, бусад улс, орны эдийн засгийн далд клончлолд орсон гэж болно. Тиймээс үүнийгтаслах зогсоох хэрэгтэйг Д.Жаргалсайхан захирал онцолж байлаа. Түүний хэлснээр Манай улсад барьж байгаа Газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулж, дотооддоо нефтээ боловсруулж эхлэхээр ОХУ руу гаргадаг тэрбум ам.долларын урсгал зогсч, ам.долларын ханш буурах нөхцөл бүрдэх аж. Мөн хамгийн ихээр гадагшилж байгаа мөнгөн урсгалыг саармагжуулах салбар нь металл, машин үйлдвэрлэлийн буюу хүнд аж үйлдвэрийн салбар гэдгийг онцолсон.
М.Энхцэцэг
Монголын Үнэн

Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.

Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Батлах код: *
2019/09/18, 11:36
2019/09/18, 11:09
2019/09/17, 14:37
2019/09/17, 13:38
2019/09/17, 11:42
2019/09/17, 11:33
2019/09/16, 16:12
2019/09/16, 15:53
2019/09/16, 13:40
2019/09/16, 13:23
2019/09/16, 12:49
2019/09/16, 12:45
2019/09/16, 11:58
2019/09/14, 16:01
2019/09/14, 15:22
2019/09/13, 14:09
2019/09/13, 13:41
2019/09/13, 13:12
2019/09/11, 16:06
2019/09/11, 14:49
2019/09/11, 13:29
2019/09/11, 13:15
2019/09/11, 13:02
2019/09/11, 12:42
2019/09/10, 17:24
2019/09/10, 15:37
2019/09/10, 15:17
2019/09/10, 13:58
2019/09/10, 13:43
2019/09/07, 15:27
2019/09/07, 14:51
2019/09/07, 14:04
2019/09/07, 14:01
2019/09/06, 12:39
2019/09/06, 12:12
2019/09/05, 15:39
2019/09/05, 14:41
2019/09/05, 14:00
2019/09/05, 11:57
2019/09/05, 10:38
2019/09/04, 15:23
2019/09/02, 13:58
2019/09/02, 12:34
2019/09/02, 11:54
2019/09/02, 11:51
2019/09/02, 11:44
2019/09/02, 10:50
2019/09/02, 10:40
2019/09/02, 10:33
2019/08/31, 16:55
2019/08/31, 16:46
2019/08/30, 16:00
2019/08/30, 15:34
2019/08/30, 11:58
2019/08/30, 11:14
2019/08/30, 10:50
2019/08/30, 10:33
2019/08/30, 10:25
2019/08/30, 10:19
2019/08/29, 14:46
2019/08/29, 12:36
2019/08/29, 12:09
2019/08/29, 10:56
2019/08/29, 10:26
2019/08/29, 10:03
2019/08/28, 16:40
2019/08/28, 12:08
2019/08/28, 11:15
2019/08/27, 16:32
2019/08/27, 15:15
2019/08/27, 14:31
2019/08/27, 11:10
2019/08/27, 10:56
2019/08/27, 10:05
2019/08/23, 15:35
2019/08/23, 14:26
2019/08/23, 13:38
2019/08/23, 13:29
2019/08/23, 13:27
2019/08/23, 13:17
2019/03/21, 15:14
2018/05/16, 14:55
2018/12/12, 09:32
2019/01/02, 15:58
2016/05/30, 09:27
2018/09/28, 11:52
2019/02/04, 13:49
2019/01/24, 15:37
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2014/10/27, 21:34
2018/07/16, 15:13
2017/03/06, 15:55
2019/04/09, 12:59
2019/01/30, 09:46
2016/07/27, 09:47
2016/09/01, 12:28
2015/04/09, 12:30
2019/03/07, 11:57
2017/03/14, 17:04
2015/01/07, 13:33
2014/12/05, 14:30
2014/12/29, 13:27
2019/02/15, 14:59
2014/12/09, 18:32
2015/02/03, 09:48
2015/01/05, 11:38
2017/05/03, 10:42
2015/01/23, 10:16
2019/05/16, 10:17
2019/04/04, 10:26
2017/05/11, 11:37
2015/12/18, 15:59
2015/12/03, 17:31
2016/09/01, 12:25
2017/06/07, 16:30
2015/01/21, 18:11
2016/05/20, 10:49
2016/01/05, 17:52
2014/10/10, 15:36
2014/10/10, 15:35
2016/05/16, 13:04
2014/12/19, 15:42
2016/06/10, 20:06
2017/01/12, 10:49
2015/01/23, 20:42
2017/05/03, 13:50
2016/07/28, 11:18
2014/10/12, 22:16
2016/05/24, 19:44
Дэлхий дахинд
Сонин хачин