|

СОНГУУЛИЙН "БУУНЫ ОВОО" ЭРДЭНЭТИЙГ ОНИЛЖ БАЙНА


 

О.Эрдэнэ

\нэрийн хуудас\
Сонгууль хаяанд ирж, хэн хэн хаана хүч үзэх нь эхнээсээ тодорч эхлэж байх шиг. Эрдэнэт бол манай улсын мөнхийн сэдэв, улс төрийн дуулиан шуугиан дагуулсан сэдэв. Яагаад гэдэг нь хэн хүнд ойлгомжтой.
Эрдэнэт үйлдвэр хоёр нийгмийн нүүр үзэхдээ Монгол улсын бэл бэнчин, бэлэг тэмдэг нь болсоор ирсэн. Эрдэнэт дангаараа ч манай түүхийн томоохон бүлэг бүрдүүлэхүйц үзэгдэл ба өрнөл. Гадны хүнд ээлтэй ч гэдэг.
Нэр дэвшигчдийн хэн нь Эрдэнэтийн нэрийн хуудас болох вэ? гэсэн уралдаан эхэлж байна. Ерөнхийлөгчийн сонгуульд Эрдэнэтэд хамгийн өндөр санал авсан С. Ганбаатар МАХН-аас Эрдэнэтэд нэр дэвших болсон нь "босоо” Гамбааг "хэвтүүлэх” том комбинаци МАН-аас төлөвлөжээ. Одоогийн урьдчилсан байдлаар олонд танигдсан том акулууд Эрдэнэтэд нэр дэвших магадлалтай байна.
Юуны түрүүнд Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Эрдэнэтээс нэр дэвшихээр болж байгаа бололтой. Түүний Эрдэнэтэд нэр дэвших хэд хэдэн том бодит үндэслэл бий. Нэгд: С.Ганбаатартай энэ зэрэгцэхүйц өрсөлдөх амбицтай хүн бол мань сайдаас өөр хэн байх билээ. Хоёрт: С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэрэгт гэм буруутай гэгдэн ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын төлөөх, түүний тэмцэл Эрдэнэтчүүд болон нийт ард иргэдээс өндөр оноо авсан. Энэ оноо одоо ч хүчинтэй байгаа. Гуравт: Эрдэнэт бол үндэстэн ястны өлгий нутаг, тэр дундаа шинэ тогтолцооноос хойш Увсаас шилжин ирж суурьшсан иргэд олон болсон.
Түүний хувьд УИХ-ын өмнөх сонгуулиар Хан-Уул дүүргээс нэр дэвшиж, улиран суусан билээ. Энэ дүүрэгт Увсын унаган хүү Б.Чойжилсүрэнгийн барилгын компаний бараадаж, увсчууд хамгийн олон байдаг бөгөөд, тэндээс баттай гарна гэдгээ "мэнгэт” агаа тооцоолж чадсан. Нөгөө талаар Эрдэнэт-үйлдвэр бол хуучин тотолцоонд ч тэр, шинэ тогтолцооны жилүүдэд ч бүр илүү улс төрийн том тулаан явагдаж ирсэн. Аль нам нь ялна, тэр нам "Эрдэнэт-үйлдвэр”-ийн "эзэд” гэсэн зарчимтай.
"Ноён” сайдаас гадна МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх сонгуульд өрсөлдөнө гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Харин ЗГХЭГ-ын дэд дарга асан Б.Бат-Эрдэнэ, Аймгийн засаг дарга Д.Батлут нарын нэр явж байгаа ч хэрхэн нь таамагтай байна. Ер нь хэн нь баттай нэр дэвших нь таамагтай ч "БАТ”-уудын тулаан болох янзтай.
За тэгээд Эрдэнэтээс сонгогдсон эрхэм гишүүн "хатан зоригт бүргэд баатар” О.Баасанхүү Эрдэнэтэд шанстай хэмээн өөрийгөө сойж байгаа. Мөн Эрдэнэтэд хоёронтоо үзэж годройтсон БНН-ын дарга Б.Жаргалсайхан даагаа нэхэх сурагтай. Бас болоогүй нөхөр Л.Гүндалай ч бас төөрөг зургаа үзэх нигууртай гэнэ. Ерөнхий сайд асан Н. Алтанхуяг ч хуяг дуулга, илд бамбайгаа зэхэж сэлэм юугаа ирлэж суугаа сурагтай.
Нөгөө талаар улс төрийн хоёр дахь хүчин болсон АН-аас Эрдэнэтийн суугуул иргэд болох намын идэр залуу "кадар”-уудын нэр тууж яваа. Орхон аймгийн АН-ын хороон дарга Ц.Батхуяг, аймгийн ИХТ-ийн төлөөлөгч Ц. Ойдов, Орхон аймгийн АН-ын хорооны удирдах зөвлөлийн гишүүн н.Өсөхбаяр, аймгийн ИТХ-ын дарга асан Б.Мягмарсүрэн гээд Эрдэнэтдээ танигдаж, зүслэгдсэн нөхдүүдийн нэр явж байгаа. Ямартай ч энэ жилийн СОНГУУЛИЙН том тулааны "Бууны овоо” Эрдэнэт рүү чиглэгдсэн. Хэн нь Эрдэнэтийн НЭРИЙН ХУУДАС болох эрхмээр тодрох нь Эрдэнэтчүүдийн сонголтоос хамаарах болоод байна.
Үргэлжлэл бий.

Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2023/06/16, 14:26
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/08, 12:44
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2021/06/28, 14:12
2018/07/16, 15:13
2016/07/25, 08:50
2023/06/07, 14:20
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2023/11/22, 13:45
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин