|

Б.Лхамдарь: Харшилтай үед дур мэдэн эмчилгээ хийвэл амьсгал боогдох эрсдэлтэй


Дэлхийн хүн амын 40 гаруй хувь ямар нэгэн төрлийн харшилтай гэх судалгааг ДЭМБ-аас гаргасан байдаг.

Тэгвэл манай улсад сүүлийн жилүүдэд олон төрлийн харшлын өвчлөл ихсэж байгааг эмч мэргэжилтнүүд хэлж анхааруулж байгаа юм. Тэр дундаа улирлын чанартай тоос, ургамлын харшил манайд элбэг байдаг.

Энэ жил харшлын өвчлөлийн тохиолдол ямар байгаа талаар мөн харшилтай хүмүүст хийгдэх эмчилгээ болон хоол хүнсэнд хэрхэн анхаарах талаар Арьсны өвчин судлалын үндэсний төвийн поликлиникийн тасгийн арьс харшлын эмч АУ-ны магистр Б.Лхамдарьтай ярилцлаа.

-Энэ жил харшлын өвчлөл ямар байна вэ. Ямар төрлийн харшил зонхилж байгаа талаар мэдээлэл хүргээч?

-Харшлын өвчлөл зөвхөн энэ жил гэлтгүй жилээс жилд өсөж байна. Амьсгалын замын харшил, арьсны харшил, бусад эрхтэн тогтолцооны харшил гэх зэргээр олон төрөл бий. Тэр дундаа шарилж, ургамлын харшил хавар намрын улиралд элбэг тохиолддог. Өмнөх жилтэй харьцуулбал харшлын өвчлөлийн тоо 5-10 хувиар нэмэгдсэн. Энэ нь хотжилттой холбоотой юм.

-Харшлыг төгс эмчлэх эмчилгээ байдаг уу?

-Харшлын өвчин бол хотжилтын өвчин гэж нэрлэгддэг.

Өөрөөр хэлбэл, хүний биеийн дархлааны тогтолцоо нь хүрээлэн буй орчноос хүний биед нэвтэрч байгаа төрөл бүрийн халдварын хүчин зүйлийн эсрэг тэмцэж, өвчлөхгүй байх дархлааг бий болгож, тэмцэх үүрэгтэй.

Зарим хүмүүсийн дархлаа ямар нэгэн зүйлд илүү мэдрэг байдаг нь аливаа зүйлээс харшлахад их нөлөөлдөг. Харшлыг бүр мөсөн анагаах арга байхгүй.

Хүмүүс харшлын улирал эхлэхээр харшил нь эхэлснээ мэддэг. Харшилж эхэлдэг цаг хугацаанаасаа өмнө урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нь ховор. Уг нь харшлыг дөнгөж эхэлмэгц аль эсвэл эхлэхээс нь өмнө эмчид хандвал зовуурьгүй даван туулах боломж бий.

-Харшлаас үүдэн хоолой боох, хамар битүүрэх зэрэг зовуурь илэрдэг. Энэ үед яах ёстой вэ. Үүнийг харшлын хүндэрсэн шинж тэмдэг гэж ойлгож болох уу?

-Тиймээ. Амьсгал бачуурч, хоолой боох гэх шинж тэмдэг нь ургамлын харшилтай хүмүүсийн дунд элбэг бий. Энэ нь харшил эхэлсэн үед харшил сэдээгчтэй ойр байх, хөдөө явах, харшил үүсгэх хоол хүнс хэрэглэсэнтэй холбоотой.

-Энэ үед ямар хоол хүнсний дэглэм баривал зохих вэ?

-Тухайн хүн ямар харшил төрөгчид мэдрэгшсэн байгаагаас хамаарч ямар хүнсийг хориглохыг анагаах ухаанд судлаад тогтоочихсон байдаг. Тухайлбал, ургамал, шарилжны харшилтай хүмүүс айраг, хоормог, түүхий ногоо, төрөл бүрийн самар, жимс жимсгэнээс харшилна. Тэгэхлээр эдгээр бүтээгдэхүүнийг хэрэглэхээс аль болох зайлсхийх хэрэгтэй.

Ер нь харшлын сорилын шинжилгээ хийлгэснээр энэ талаар илүү ихийг мэдэх боломжтой.

-Жирэмсэн хүмүүс харшлаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ. Харшлын өвчин удамших тохиолдол хэр элбэг байдаг вэ?

-Судалгаанаас үзэхэд жирэмсэн эмэгтэйчүүд харшлаа сэдрээхгүй байх тусам хүүхэд харшилгүй төрөх тохиолдол өндөр байдаг. Тоос шороо болон ургамлын харшлаас ангид байя гэвэл ургамал тоосоо гөвдөг цаг буюу өглөөний 04:00-10:00 цаг, оройдоо 17:00-20:00 цагийн хооронд цонхоо хаах хэрэгтэй.

Хэрэв гадуур явах шаардлагатай бол нойтон маск зүүх хэрэгтэй. Мөн цэцэг тарихгүй, будаа буурцгаар хийсэн дэр дэрлэхгүй, ургамлын гаралтай эм уухгүй байхад анхаарвал зохино.

Нарны харшилтай хүмүүс бол нарнаас хамгаалах SPF, РА бичигтэй тосыг наранд гарахаасаа 30 минутын өмнө ил гарах хэсгүүддээ түрхэх хэрэгтэй. Аав, ээж нь хоёулаа харшилтай бол харшилтай хүүхэд төрөх магадлал 75 хувь, нэг нь харшилтай бол 50 хувь байдаг.

Архи дарс, халуун ногоотой хоол, жүрж, лимон саримс, өнгө, үнэр, будагч бодистой бүтээгдэхүүн, айраг, хоормог, кофе, өндөг, самар, түүхий ногоо зэрэг нь харшлыг сэдрээдэг.

-Эмчилгээний тухайд?

-Нэгдүгээрт, харшил үүсгэгчээс зайлсхийх , хоёрдугаарт зовуурийг ихсэхээс нь өмнө эмчид хандах хэрэгтэй. Арьсны өвчин судлалын үндэсний төвд шарилжны эсрэг вакцин хийдэг.

Уг вакциныг жил бүрийн дөрөвдүгээр сараас эхэлж хийнэ. Вакцинд хамрагдахын тулд тус төвийн харшлын эмчийн хяналтад орсон байх хэрэгтэй. Вакциныг 3-5 жилийн турш эмчилгээ үр дүнгээ өгтөл хийдэг.

Харшил эхэлсэн үед вакцин хийлгэвэл үр дүнгүй. Харин ургамлын харшил сэдрээхээс өмнө буюу 4-7 cap хүртэл гурван сарын хугацаанд хамрын цацлага хэлбэрээр тухайн вакциныг хийдэг. Энэ эмчилгээнд хамрагдах ёстой хүмүүсийг хоёр болон гуравдугаар сард бүртгэдэг байгаа.

Ургамлын болон тоосны харшилтай бол арьс хатгах сорилыг тавиулах хэрэгтэй, ямар нэгэн зүйлд хүрэлцсэний улмаас гар болон хуруугаар тууралт гарах, бодисын харшилтай хүмүүст арьс бигнэх сорил тавьж юунаас харшилсныг мэдэж болдог.

-Хүүхдүүд харшлаар өвчлөх тохиолдол хэр элбэг байна вэ?

-Харшлын өвчин эхлэхдээ хүнс болон арьсны харшлаар эхэлдэг. Ингээд харшил нь эдгэхгүй явсаар 6-7 насандаа хамар, нүдний харшилд өртөмтгий болно. Цаашлаад астма өвчнөөр хүндэрч болно. Харшилтай хүүхдүүдэд дур мэдэн эмчилгээ хийх нь буруу. Заавал эмчид хандаж зөвлөгөө авах хэрэгтэй.

-Хүмүүс дур мэдэн харшлын эм уух, голионы гэдэс сорох зэрэг аргыг туршиж үздэг. Энэ нь хэр оновчтой сонголт юм бэ?

-Тухайн хүний бие организмаас шалтгаалан таарах, таарахгүй эмчилгээ гэж бий. Иймд хүмүүс өөрсдөө дур мэдэн эм ууж болохгүй, маш аюултай. Тухайлбал, харшил намдааж, тайвшруулж байна гээд эм ууснаас болж шоконд орох улмаар амь насаа алдах эрсдэлтэй.

Хүмүүс ам дамжсан яриагаар ургамлын гаралтай бүтээгдэхүүн хэрэглэж, царцаа болон голио сордог. Энэ бол батлагдаагүй эмчилгээ.

Тухайн бүтээгдэхүүнийг хэрэглэснээс болоод ургамлын харшилтай хүний харшил бүр сэдэрч амьсгал боогдох амиа алдах эрсдэл нүүрлэдэг. Тийм учраас хүмүүс харшил гэдгийг хэрхэвч хөнгөн гэж ойлгож, аз туршсан, амь тэмцсэн арга битгий хэрэглээрэй гэж зөвлөмөөр байна.

-Таны хэлсэнчлэн хүнсний ногоо болон жимс жимсгэнийн харшилтай хүмүүс ямар төрлийн бүтээгдэхүүнээс зайлсхийх ёстой юм бэ?

-Харшил сэдрээж байгаа зүйлсээс аль болох зайлсхийх хэрэгтэй. Харшил өдөөгч хүчин зүйлийн хажууд байх тусам улам их өвчилнө. Эмчилгээ хийлгээд ч үр дүнгүй байдаг тал бий. Тухайн хүн харшлын шалтгааныг мэдэх хэрэгтэй.

Харшилтай хүмүүс харшлын сорил тавиулж ямар ургамал тоосноос харшилж буйгаа мэдэх боломжтой.

АӨСҮТ-д эрүүл мэндийн даатгалаар харшлын сорилыг үнэ төлбөргүй хийдэг. Хувийн эмнэлгүүдэд харшлын сорил болон шинжилгээнүүдийг хийж байгаа. Харшлын шинжилгээний талаар хүмүүсийн дунд нэг буруу ойлголт байдаг. Тэр нь бүх зүйлийн харшлыг нэг тус бүрчлэн тодорхойлно гэж ойлгодог. Гэвч тийм аргаар шинжилдэггүй.

Харин харшлын арьс хатгах сорилоор, ургамал, мөөгөнцөр, тоосонцор, хоол хүнсний харшил тухайн хүнд байгаа эсэхийг шинжилдэг.

-Би урьд нь ямар ч харшилгүй байсан. Гэнэт нарнаас эсвэл ургамлаас харшлаа гэж хүмүүс ярьдаг. Энэ ямар учиртай юм бол?

-Тухайн харшлаар өвдөх эрсдэл тэр хүнд байсан бөгөөд яг тухайн зүйл биед их хэмжээгээр нөлөөлснөөр мэдрэгшил, урьдал байдал нь жинхэнэ харшил болсон байж болно.

-Харшлын үед ямар шинж тэмдгүүд илрэх вэ?

-Ургамлын тоос амьсгалын замаар орж буй учраас хамар битүүрнэ, шингэн нус гоожно, угсруулж найтаана, чих, хоолой, тагнай загатнана. Мөн нулимс гоожиж, нүд улайж загатнах зовуурь илэрнэ. Харшил илүү хүндэрсэн тохиолдолд амьсгаадах, хоолой бачуурах шинж тэмдэг илэрнэ.

Зарим тохиолдолд чонон хөрвөс буюу шумууланд хазуулчихсан юм шиг бэлцрүүт тууралтууд гарна. Энэ нь хүнсний харшил хавсарсан үед илүү тохиолдоно. Харин нарны харшил байвал, наранд ил байсан хэсгүүдэд тууралт гарах гэх мэт, төрөл бүрийн шинж тэмдгүүдээр илэрч болно.

-Ургамлын болон тоосны харшлыг эмчлүүлэхгүй удвал ямар сөрөг үр дагавартай вэ?

-Харшил байнга даамжирч байдаг. Жишээлбэл, манай эмнэлэгт үзүүлэхээр ирж буй зарим хүмүүс эхэндээ долоодугаар сараас хойш зовуурилдаг байсан. Энэ жил хавар зовуурьтай байх боллоо” гэж хэлдэг. Харшил жил ирэх тусам даамжирч нэмэгдэж болно.

Хүний биеийн онцлогоос хамаараад янз бүр л дээ.Жил ирэх тусам харшлын зовууриуд нь нэмэгддэг. Тиймээс эрт үзүүлж, эрт эмчлүүлэх ёстой. "Зөвхөн ургамалд харшилтай байсан чинь энэ жил тоор идсэнээс болоод нүүр ам хавдаад амьсгал бачуураад түргэнээр эмнэлэгт очиж үзүүлсэн” гэх хүмүүс ч байна.

Харшлын хамгийн хүнд урвалыг анафилаксын шок гэдэг. Анафилаксын шокны үед олон эрхтэн тогтолцооны талаас огцом хариу урвал гардаг. Тухайн хүний амьсгал боогдож, 1-3 минутын дотор ч амиа алдах эрсдэлтэй аюултай өвчин.

Ингэж харшлаа хүндрүүлэхгүйгээр өвчний эрт үед эмчид үзүүлж, арга хэмжээ авах хэрэгтэй. Анафилаксын шок ургамал, хүнс, эмийн гэх мэт шалтгаантай хамгийн их үүсдэг.

Б.ОЮУНЖАРГАЛ, ҮНДЭСНИЙ ШУУДАН



Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/16, 14:26
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2023/06/08, 12:44
2021/06/28, 14:12
2023/06/15, 17:18
2018/07/16, 15:13
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/07, 14:20
2016/07/25, 08:50
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2023/11/22, 13:45
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин