|

Монгол Улсад сүрьеэ өвчнөөр жилд 200 хүн амиа алдаж байна


-Хэрэв та уушгины болон төвөнхийн сүрьеэтэй бол бусдад халдвар тараах эрсдэлтэй-

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тайланд жил бүр 10.4 сая хүн сүрьеэгээр өвчилж, 1.8 сая хүн нас бардаг гэжээ. Нас баралтын 95 хувь нь бага болон дунд орлоготой улс орнуудад тохиолддог гэсэн байна. Хүн амын нас баралтын тэргүүлэх 10 шалтгааны нэг нь сүрьеэ өвчин хэвээр байгааг ч онцоллоо.

Манай улсын хувьд сүрьеэгийн тархалт өндөртэй орны нэг бөгөөд жилд шинээр 4,000 орчим хүн сүрьеэгээр өвчилдөг гэж ХӨСҮТ-өөс мэдээллээ. Үүний 10 хувь нь хүүхдүүд. Хүүхэд залуучуудын дунд сүрьеэгийн өвчлөл өндөр байгаа нь нийгэмд сүрьеэгийн халдварлалт идэвхтэй явагдаж байгааг харуулж байгаа бөгөөд үүний тод илрэл нь нийслэлийн 15, 97 дугаар сургууль болсон гэж хэлж болох юм. Энэ нь зөвхөн мэдэгдэж байгаа илрэл, мэдэгдэхгүй хэчнээн сургууль, цэцэрлэг буйг бодоход ч сэтгэл эмтэрнэ.

Манай улсад жил бүр бүртгэгдэж буй сүрьеэгийн өвчлөлийн 60 гаруй хувь нь Улаанбаатар хотод гарч, өвчлөлийн 70 орчим хувь 15-44 насны өсвөр үеийн болон ид ажил хөдөлмөрийн насны залуучууд эзэлж байна. Жил бүр 200 гаруй хүн сүрьеэ өвчний улмаас нас бардаг гэж ХӨСҮТ-өөс мэдээллээ. Манай улсад сүрьеэ нь нийгмийн тулгамдсан асуудлын нэг бөгөөд өнгөрсөн 2018 онд Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор сүрьеэгийн дээд хэмжээний чуулганыг зохион байгуулж, "Сүрьеэг устгах” Улаанбаатарын тунхаг гарган хэрэгжүүлж буй.

СҮРЬЕЭ ӨВЧИН ГЭЖ ЮУ ВЭ

Дархлааны тогтолцоо нь сүрьеэгийн нянг өсөж үржихээс сэргийлж чадаагүй үед сүрьеэ өвчин үүсдэг. Хэрэв нян нь уушгинд суурьшвал уушгины эдийг гэмтээнэ.
Доорх хүмүүст дархлааны систем сул байдгийг анхаарах шаардлагатай.
Үүнд:

  • Хүүхэд
  • Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэгчид
  • Чихрийн шижин
  • Уушги тоосжих өвчин
  • Толгой, хүзүүний хорт хавдар
  • Лейкеми, ходжикны өвчин
  • Бөөрний хүнд өвчин
  • Биеийн жин багатай

Сүрьеэгийн нян биеийн аль хэсэг, эрхтнийг гэмтээснээс хамаарч шинж тэмдэг илэрдэг, тухайлбал уушгины сүрьеэгийн үед доорх шинж тэмдэг илэрнэ.

  • Хоёр долоо хоногоос дээш хугацаагаар ханиалгах
  • Цээжээр өвдөх
  • Цэр, цустай цэртэй ханиалгах
  • Сүрьеэ өвчний үед илрэх бусад шинж тэмдэг:
  • Сульдаж ядрах
  • Биеийн жин буурах
  • Хоолны дуршил буурах
  • Жихүүдэс хүрэх
  • Халуурах
  • Шөнө хөлрөх
СҮРЬЕЭ ХЭРХЭН ТАРХДАГ ВЭ

Сүрьеэ нь нэг хүнээс нөгөө хүнд агаараар дамжин тархдаг. Уушги болон төвөнхийн сүрьеэтэй хүн ханиалгах, найтаах, ярих, дуулах үед нян агаарт цацагдана. Ойролцоо байгаа хүмүүс эдгээр нянгуудыг амьсгалж, халдвар авдаг. Сүрьеэгийн нянгаар амьсгалсан хүний уушгинд нян суурьшиж, үржиж эхэлдэг. Тэндээс цусаар дамжин бөөр, нуруу, тархи гэх мэт биеийн бусад хэсгүүд рүү шилжиж болно.

Уушги эсвэл төвөнхийн сүрьеэ өвчний үед хамгийн их халдвартай байдаг. Энэ нь нянгууд бусад хүмүүст дамжин тархаж болно гэсэн үг юм. Бөөр, эсвэл нуруу гэх мэт биеийн бусад хэсгийн сүрьеэ нь халдваргүй байдаг аж. Сүрьеэ өвчтэй хүмүүс ихэвчлэн өдөр бүр хамт цагийг өнгөрүүлдэг хүмүүстээ халдвар тараадаг. Үүнд гэр бүлийн гишүүд, найз нөхөд, хамтран ажиллагсад, сургуулийн хүүхдүүд багтдаг юм. 

ЯМАР ОРЧИНД СҮРЬЕЭГИЙН ХАЛДВАР ТАРХАХ ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ ВЭ

Эрүүл мэндийн байгууллага, хорих газар, асрамжийн газар, сургуулийн орчин зэрэг хүн ам олноор төвлөрсөн газруудад сүрьеэгийн халдвар тархах эрсдэл өндөр байдаг. Өсвөр насныхан ихэнх цагийг сургуулийн орчинд өнгөрөөдөг болох нь олон судалгаагаар тодорхой болсон боловч тэдгээрийн цагаа өнгөрүүлж, сурч боловсорч буй энэ орчин нь халдвар авах эрсдлийг нэмэгдүүлэх хүчин зүйл болж байгаа эсэх нь улс орон бүрт харилцан адилгүй байна.

Олон улсад хийгдсэн судалгаагаар өсвөр насны хүүхэд, залуучууд сүрьеэгийн халдвар авах, өвчилсөн тохиолдолд бусдадаа халдвар тараах эрсдэл ихтэй байдаг байна. Хүүхэдтэй холбоотой гарсан дэгдэлтийн тойм судалгааны дүнгээс харахад нийт дэгдэлтийн 89.1 хувь нь сургуулийн орчинд, 5.5 хувь нь сургуулийн автобусанд, 3.4 хувь нь өдөр өнжүүлэх төвд, асрамжийн төв, хүүхэд асрах газруудад хамгийн бага буюу 3.1 хувь нь бүртгэгдсэн байна.

Эдгээр судалгаануудын хувьд халдварын эх уурхай нь 62.5 хувь нь сурагч байсан бол 25.8 хувь нь багш, автобусны жолооч 6.3 хувь нь байснаас үзэхэд хүүхэд бие биеэсээ халдвар авч сүрьеэгээр өвчлөх эрсдэл өндөр байгаа нь харагдаж байна.

СҮРЬЕЭГИЙН ДАЛД ХАЛДВАР ГЭЖ ЮУ ВЭ

Ихэнх хүн сүрьеэгийн нян амьсгалж, халдвар авсан ч тухайн хүний дархлааны хүчээр нянгуудын өсөлт, үржлийг зогсоож чаддаг. Сүрьеэгийн нян идэвхгүй болж, харин тэд бие махбодод амьд хэдий ч унтаа байдалд удаан хугацаанд байх бөгөөд, хэзээ нэгэн цагт идэвхтэй болох чадвартай байдаг. Үүнийг сүрьеэгийн далд халдвар гэж нэрлэдэг.

  • Сүрьеэгийн далд халдвартай хүмүүс нь:
  • Ямар нэг шинж тэмдэг илрэхгүй,
  • Ямар нэг зовуурь шаналгаа байхгүй,
  • Сүрьеэгийн нянг бусдад тараахгүй,
  • Ихэвчлэн туберкулины арьсны сорил эерэг байдаг.

Сүрьеэгийн халдварын урьдчилан сэргийлэх эмчилгээ хийлгээгүй тохиолдолд сүрьеэгээр өвчилж болзошгүй байдаг.

Сүрьеэгийн далд халдвартай ихэнх хүмүүс сүрьеэгээр өвчилдөггүй. Халдвар авсан хүн тодорхой эрсдэлт хүчин зүйлс нөлөөлсний улмаас 10 хувь нь сүрьеэгээр өвчилж, 90 хувь нь далд хэлбэрийн сүрьеэгийн халдварыг тээж, амьдралын аль нэг хугацаанд эрсдэлт хүчин зүйл нөлөөлсөн тохиолдолд сүрьеэгээр өвчлөх эрсдэлтэй амьдардаг. Харин зарим хүмүүст, ялангуяа дархлааны систем султай хүмүүст идэвхтэй үржиж, сүрьеэ өвчин үүсгэдэг.

СҮРЬЕЭ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ХЭРХЭН ХИЙХ ВЭ

Энэ бол сүрьеэтэй хүмүүст дуулгах сайн мэдээ юм. Эмчилдэг, эдгэрүүлдэг сайн эмүүд байна. Гэхдээ энэ эмийг эмч, сувилагчийн шууд хяналтад өдөр бүр уух ёстой. Хэрэв та сүрьеэгээр өвчилсөн бол хэд, хэдэн төрлийн эм хэрэглэх шаардлагатай болдог. Учир нь их хэмжээний нянг устгах шаардлагатай байдаг. Хэд хэдэн эм ууж байгаа нь сүрьеэгийн нянг устгах, эмэнд тэсвэржилт үүсэхээс сэргийлж чаддаг.

Сүрьеэ өвчний эмчилгээнд хамгийн түгээмэл хэрэглэдэг эмүүд нь:

  1. Изониэзид-lsoniazid (INH)
  2. Рифампицин-Rifampin (RIF)
  3. Этамбутол-Ethambutol (ЕМВ)
  4. Пиразинамид-Pyrazinamide (PZA)

Хэрэв та уушгины болон төвөнхийн сүрьеэтэй бол бусдад халдвар тараах боломжтой. Сүрьеэгийн нянг бусад хүмүүст тараахгүй байхын тулд ажил, сургуулиасаа чөлөө авч, гэртээ байх хэрэгтэй. Хэдэн долоо хоногийн турш (гурван долоо хоног ) эмээ уусны дараа таны биеийн байдал сайжирч, бусдад халдвар тараахгүй болдог.

СҮРЬЕЭГИЙН ЭСРЭГ ЭМИЙН ГАЖ НӨЛӨӨ

Хэрэв та сүрьеэгийн эмчилгээ хийлгэж байгаа бол эмч, сувилагчийн зааврыг чанд мөрдөх учиртай. Зарим эм нь гаж нөлөө үүсгэдэг. Зарим үед хөнгөн, зарим үед хүнд хэлбэрийн гаж нөлөө үүсгэж болдог. Хэрэв танд ноцтой гаж нөлөө илэрсэн үед эмч, сувилагч руу шууд утасдаж, зөвлөгөө авах шаардлагатай. Хэрэв танд доорх шинж тэмдгүүдийн аль нэгэн байгаа бол эмч, сувилагч руу шууд хандана уу.

  • Хоолны дуршил буурах
  • Дотор муухайрах
  • Бөөлжих
  • Арьс, нүд шарлах
  • Гурав ба түүнээс дээш хоног халуурах
  • Хэвлийгээр өвдөх
  • Хөл, гарын хурууны үзүүр бадайрах, өвдөх
  • Арьсаар тууралт гарах
  • Цээжний доод хэсгээр өвдөх
  • Арьс амархан хөхрөх
  • Буйлнаас цус гоожих
  • Хамраас цус гаргах
  • Шээс хар эсвэл бор өнгөтэй болох
  • Үеэр өвдөх
  • Толгой эргэх
  • Нүдний хараа муудах
  • Чих шуугих
  • Сонсгол буурах

Доорх гаж нөлөөг хөнгөн хэлбэрийн гаж нөлөө гэж үздэг. Хэрэв танд эдгээр гаж нөлөөний апь нэг нь байвал эмээ үргэлжлүүлэн хэрэглэж болно.

  • Рифампицин нь шээс, шүлс, нулимсны өнгийг улбар шар болгож хувиргадаг. Энэ үед нүдний контакт линз зүүж болохгүй.
  • Рифампицин нь наранд илүү мэдрэмтгий болгодог. Тиймээс эмчилгээний явцад биеийн ил хэсэгт нарнаас хамгаалах тосыг сайтар хэрэглэх хэрэгтэй.
  • Рифампицин нь жирэмслэлтээс хамгаалах эм, суулгацын идэвхийг сулруулдаг. Иймээс эмэгтэйчүүд жирэмслэлтээс хамгаалах өөр аргыг сонгон хэрэглэх хэрэгтэй.
СҮРЬЕЭГИЙН БҮХ НЯНГ УСТГАХАД ЗУРГААН CAP ШААРДАГДАНА

Сүрьеэгийн нян маш удаан үхэж устдаг. Сүрьеэгийн бүх нянг устгахад наад зах нь зургаан cap шаардагдана. Эмчилгээ хийлгэж эхэлснээс хойш хэдхэн долоо хоногийн дараа таны биеийн байдал сайжирна. Гэхдээ болгоомжтой байх хэрэгтэй. Учир нь сүрьеэгийн нянгууд таны биед амьд хэвээр байгаа.

Хэдийгээр таны биеийн байдал сайжирч, сүрьеэ өвчний шинж тэмдэг байхгүй болсон ч сүрьеэгийн бүх нян үхэж дуусах хүртэл эмчилгээгээ үргэлжлүүлэх ёстой.

СҮРЬЕЭ ӨВЧИН ТАРХАХААС ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ВЭ

Сүрьеэгийн тархалтыг зогсоох хамгийн чухал арга бол эм, сувилагчийн зааврын дагуу бүх эмийг уух явдал юм. Түүнчлэн та эмнэлгийн бүх бичиг баримтыг хадгалах хэрэгтэй! Танд өөр цээжний рентген, эсвэл цэрний шинжилгээ хэрэгтэй байж болно. Эдгээр шинжилгээнүүд нь эмүүд хэрхэн үйлчилж байгааг хянахад маш чухал юм. Мөн та сүрьеэгийн нянг бусдад тараах боломжтой байгаа эсэхийг эдгээр шинжилгээний хариунаас мэдэж болно.

Д.ЦЭЦЭГ, ҮНДЭСНИЙ ШУУДАН


Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2023/06/16, 14:26
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/08, 12:44
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2021/06/28, 14:12
2018/07/16, 15:13
2016/07/25, 08:50
2023/06/07, 14:20
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2023/11/22, 13:45
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин