|

2030 он гэхэд ХДХВ/ДОХ өвчний тархалтыг зогсооно


"ХДХВ/ДОХ-ын асуудалд дэлхий нийтийн анхаарал хандуулах өдөр” өнөөдөр болж байна. Жил бүрийн энэ өдрийг дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. 

Монгол Улсад одоогийн байдлаар ХДХВ/ДОХ-ын нийт 194 тохиолдол бүртгэгдэж, 26 хүн нас барсан бөгөөд анхны тохиолдол 1992 онд бүртгэгдэж байжээ. Тус тохиолдлуудын 98 хувь нь бэлгийн замаар халдвар авсан учир иргэд урьдчилсан сэргийлэх арга хэмжээнд анхаарал хандуулах нь чухал юм.

ДОХ-ын асуудлаарх олон улсын хамтын нийгэмлэгийн сүүлийн 15 жилийн хугацаанд явуулсан ажлын үр дүнд тус өвчний өвчлөлийг 35 хувь, нас баралтын түвшинийг 41 хувь хүртэл бууруулж чадсан.

Түүнчлэн 7.8 сая хүний амийг аварч, ХДХВ-ийн халдвар авах 30 сая тохиолдлоос урьдчилан сэргийлж чадлаа хэмээн НҮБ-ын ДОХ-той тэмцэх нэгдсэн хөтөлбөрийн энэ жилийн тайланд дурджээ.

ДОХ гэдэг нь дархлалын олдмол хомсдлын хам шинж гэсэн үгний товчлол юм. Энэ өвчин нь хүний дархлалын системийг ажилгүй болж, үхэлд хүргэдэг шинэ зууны аймшигт тахал юм. ДОХ-ын шинж тэмдэг анх 1978 онд АНУ, Швед болон Танзан, Гаитийн хэдэн өвчтөнд илэрч бvртгэгдсэн байдаг. Удалгүй 1983 онд Францын Пастерийн институтын Люк Монтанье нь ДОХ-ын үүсгэгч болох хvний дархлаа хомсдлын вирусыг буюу ХДХВ-г нээжээ.

Энэхvv вирусын гарал үүсэл, бүтэц, амьдрах чадвар болон дамжих замыг нарийн тодорхойлоод байгаа ч харамсалтай нь эсрэг эмийг одоо хүртэл бүтээж чадаагүй байна. Статистик мэдээгээр ХДХВ ын халдварын тархалт нь тvгшvvр төрvvлж байна. Статистик мэдээнээс үзвэл дэлхий дээр ХДХВ-ын халдвар авсан 40 сая гаруй хүн байдаг ажээ. Шалтгаан ДОХ ын халдвар авах хэд хэдэн зам байдаг, үүнд: Хамгаалалтгvй (бэлгэвч хэрэглэхгvй) бэлгийн харьцаанд орох (70-80 хувь) Зүү тариур болон тарианы бусад багаж хэрэгсэлийг дахин хэрэглэх (5- 10 хувь) Ариутгаагvй багаж хэрэгсэл ашиглан шивээс болон цоолбор хийлгэх Сахлын хутга болон шvдний сойзоо сольж хэрэглэх (цусны vлдэгдэлтэй) Халдвартай цус шилжvvлэн юvлэх (5-10 хувь) ХДХВ ийн халдвартай эхээс вирус хvvхдэд халдах Жирэмсэн байх vед, төрөлтийн явцад ба хөхөөр хооллох vед (5-10 хувь) ХДХВ нь цус, vрийн шингэн, vтрээний хэсэг болон эхийн сvvгээр дамжин халддаг. Yvнд бие организмын өөр төрлийн шингэнээр халдвар дамжих аюул байхгvй (шvлс, хөлс, нулимс, шээс г.м) Яагаад гэвэл халдварлахын тулд вирус нь бага бөөгнөрөлтэй байх шаардлагатай байдаг. Халдварлахад шаардлагатай хэмжээний вирус нь тарианы vзvvрт багтах хэмжээний цусны дусалд агуулагддаг. Тийм хэмжээний вирус агуулагдах шvлсний хэмжээ 4 литр байх хэрэгтэй болно. Явц ХДХВ нь зөвхөн хvний биед л амьдрах чадвартай бөгөөд өөр орчинд удалгүй утсдаг. ХДХВ нь зөвхөн рибонуклейны хvчил хэлбэрийн удамшлын мэдээллийг агуулсан байдаг. Үүнээс болоод ХДХВ нь бие даан vржих чадваргүй. Иймд ХДХВ vржихэд өөр ямар нэг эсийн ДНХ шаардлагатай байдаг.

Ингээд ХДХВ нь эсд нэвтрээд өөрийн удамшлын мэдээллийг суулгадаг. Yvний дараагаар ДНХ-г агуулсан эс нь вирусны vйлдвэр мэт ажиллаж эхэлдэг. Эцсийн эцэст тэр эс нь шавхагдаж барагдаад мөхдөг. Ингэж ХДХВ нь өөрийн vржилд бидний дархлааны системийн тодорхой эсvvдийг ашигладаг. Чухам энэ нь ХДХВ- ийн ямар аюултай болохыг харуулж байгаа юм. Тэрбээр албан хvчээр өөрийн vржилд бидний дархлааны системийг ашиглаж, гэмтээдэг байна. Ихэнх хvмvvс ХДХВ болон ДОХ хоёрыг адилхан зvйл мэт боддог. Энэ бол тийм биш юм. Хvн ХДХВ–ийн халдвар авсан vед вирус нь бие мах бодийг хамгаалдаг дархлааны системийг гэмтээж эхэлдэг. ХДХВ–тэй хvн олон жилийн турш халдвар авсан гэдгээ ч мэдэхгvй байж болдог. Энэ хугацаанд вирус нь дархлааны системийг vргэлжлvvлэн гэмтээснээр хvн ямар ч энгийн өвчин амархан тусдаг болж, тэр нь эдгэрэхгvй улам хvндэрдэг. ДОХ –ын онош нь ХДХВ–аар халдварласнаас хойш хэдэн жилийн дараа, эсвэл хэд хэдэн хvнд өвчин туссаны дараа л тавигддаг. ХДХВ-ийн халдвар авсан байж болзошгүйг илтгэх шинж нь: амны гэмтэл, биеийн халуун шалтгаангvйгээр өсөх, шөнөөр хөлс асгарах, гэдэс гvйлгэх, турах, амсьгалын хурц халдвар байнга тусах, vсэрхийлсэн цэврvvтэс болон бусад. Тэгэхээр ХДХВ ба ДОХ нь адил зvйл биш болох нь тодорхой байна. ХДХВ бол дархлааны системийг дарангуйлагч вирус, харин ДОХ бол вирустай хvний буурсан дархлааны vндсэн дээр vvссэн өвчний цогц юм.

Оношлогоо Халдвар авсны дараа цусанд ХДХВ–ийн эсрэг биет vvсэхээс өмнөх vеийг "цонх vе” гэнэ. Тиймээс халдвар авснаас хойш 25 хоногоос 3 сарын дараа тусгай цусны шинжилгээний тусламжтайгаар вирусын эсрэг биетийг илрvvлдэг. ХДХВ-ийн цусны шинжилгээг аль ч эмнэлэгт хийж болно. ХДХВ-ийн эсрэг биетийг цусанд олж тогтоосон тохиолдолд шинжилгээний дvн эерэг (+) гэж гардаг. Нөгөөтэйгvvр, энэ нь хараахан эцсийн хариу биш бөгөөд учир нь авсан хариугаа баттай эсэхийг өөр нэгэн тестээр заавал дахин шалгадаг. Зөвхөн давтан шинжилгээний хариу эерэг гарсан тохиолдолд л эмч тухайн хvнд ХДХВ-ийн халдвар илэрснийг мэдэгддэг. Ингэхдээ шинжилгээний хариуг эмч тухайн хvнд биечлэн мэдэгддэг бөгөөд энэ мэдээллийг чандлан нууцалдаг. ХДХВ-ийн халдвар болон шинжилгээний хариуны талаар дархлааны эмч, эсвэл бэлгийн замын өвчин судлаачтай зөвлөлдөж болно. Тэрээр шаардлагатай эмчилгээг зааж өгөх болно. Эмчилгээ ХДХВ-ийн эмчилгээнд хэрэглэдэг эмийн бэлдмэлvvд нь вирусыг устгадаггvй бөгөөд зөвхөн ХДХВ-ийн vржих vйл явцыг саатуулж, идэвхийг бууруулдаг. ХДХВ-ийн идэвхийг идэвхийг бууруулснаар дархлааны эс сэргэж ирдэг.

Нэг дор гурваас дөрвөн эмийн бэлдмэлийг хэрэглэхийг өндөржvvлсэн идэвхтэй, ретровирусны эсрэг эмчилгээ гэж нэрлэдэг. Яагаад гэвэл ийм эмчилгээний vр дvнд цусан дахь вирусны агууламжыг тодорхой тvвшинд хvртэл бууруулж чаддаг. Нөгөөтэйгvvр энэ нь хvн вируснаас бvрэн ангижирсан гэсэн vг биш юм, учир нь ХДХВ нь зөвхөн цусанд төдийгvй, тунгалагийн булчирхай, тvvнчлэн хvний бусад эрхтэнд ч бас байх боломжтой байдаг. Өөрийн эерэг ХДХВ-ийн байдлыг мэдэх нь хvнийг цагт тухайд нь эмнэлэгийн тусламж аван амь насанд халгаатай өвчнөөс сэргийлэхэд тус болдог. ХДХВ илэрсэн vед зарим нэгэн халдварт өвчнийг өөр аргаар эмчилэх хэрэгтэй болдог. Тvvнчлэн ХДХВ-г тээгч нь дархлааныхаа байдал болон биеийн бусад vзvvлэлтvvдээ анхааран хянаж байх нь маш чухал юм. Ингэснээрээ цаг тухайд нь вирусны эсрэг эмчилгээ хийж, ДОХ бий болох vйл явцыг зогсоох боломжийг олгодог. Мөн ХДХВ-ээр халдварласан хvн удаан амьдарч болохыг санах хэрэгтэй. Урьдчилан сэргийлэлт ХДХВ ба ДОХ нь хvмvvст айдас болон тайван бус байдлыг төрvvлдэг боловч энэ нь ихэнхдээ хэтрvvлэг байдаг.

Хvмvvс ХДХВ-г энгийн ахуйн хавьтлаар халдана гэж айдаг. Yнэн хэрэг дээрээ эдгээр айдас нь vндэслэлгvй зvйл бөгөөд ХДХВ/ДОХ-той амьдарч буй хvмvvстэй энгийн хавьталд орох нь ямар ч аюулгvй юм. Нөгөөтэйгvvр бэлгийн хавьталд орох vед халдвар авах эрсдэлийг ихэсгэдэг хэд хэдэн хvчин зvйлс байдаг. Бэлгийн замын өвчин. БЗХӨ -г "ДОХ-ын вирусыг нэвтрүүлэгч үүд” гэж нэрлэдэг. БЗХӨ-ий үед бэлэг эрхтэн дээр яр шарх үүсгэж, эсвэл салст бvрхvvлийг гэмтээснээр ДОХ-ын халдвар авах эрсдлийг эрс нэмэгдүүлдэг. Умайн хvзvvний шархлаа нь эмэгтэйд өөрт нь ч, эрэгтэйд ч мөн адил аюултай байдаг. Эмэгтэйн хувьд шархлаа нь вирусны "орох хаалга” болж өгдөг. Эрэгтэйн хувьд умайн хvзvvнээс вирустай эс нь хурдан дамжих боломжтой. Анусны хавьтал нь халдвар авах магадлалаараа vтрээгээр хавьтахаас илvv өндөр байдаг. Учир нь анусны (хошного) салслаг бvрхvvл болон шулуун гэдэс гэмтэх өндөр эрсдэлтэй байдаг.

Монгол улс хэд хэдэн шалтгаанаар ХДХВ-ын халдварт өртөх эрсдэл өндөртэй оронд тооцогддог. Үүнд: 

• Хүн амын дийлэнх хувийг залуучууд эзэлдэг.

• Архидан согтуурах, мансууруулах бодис хэрэглэх, биеэ үнэлэх, тохиолдлын бэлгийн хавьталд орох зэрэг эрсдэлт зан үйл зарим залуучуудын болон нийт хүн амын дунд ихэсч байгаа.

• Бэлгийн замаар дамжих халдварын тархалт өндөр. 

• Хүн амын хөдөлгөөн эрс нэмэгдсэн. 

• Манай хөрш ОХУ болон БНХАУ-д ХДХВ-ын халдварын тархалт Африкийн орнуудаас илүү их эрчимтэй нэмэгдэж байгаа зэрэг шалтгаанууд ордог. 

Ер нь ямар ч хүн энэ халдварыг авч болох тул манай нийт хүн ам, ялангуяа залуучууд тохиолдлын бэлгийн хавьталд орохоос зайлсхийх, бэлгэвч хэрэглэх, баталгаагүй цус, цусан бүтээгдэхүүн сэлбүүлэх, эд эрхтэн шилжүүлэн суулгахаас татгалзах, ариутгаагүй зүү, тариур, багаж хэрэгсэл хэрэглэхгүй байх, согтууруулах болон мансууруулах бодис үл хэрэглэх, биеэ үнэлэхгүй байх зэргээр халдварт өртөх аливаа эрсдэлээс өөрийгөө хамгаалж, сайн дураар ХДХВ илрүүлэх шинжилгээ, зөвлөгөөнд хамрагдаж байхыг зөвлөж байна. Хэрэв халдварыг эрт илрүүлсэн тохиолдолд эмчилгээ, зөвлөгөөнд эрт хамрагдаж хөдөлмөрийн чадвартай амьдрах хугацаагаа уртасгахаас гадна бусдад халдвар тараахгүй байх ач холбогдолтой гэдгийг анхааруулъя. ХДХВ-ын халдвараас өөрөө өөрийгөө хамгаалах зан үйлийг төлөвшүүлэх нь гэр бүл, хамт олон, нийгэм, улс үндэстнээ энэ халдварын тархалтаас сэргийлэх гол арга зам мөн.

Сэтгүүлч Г.Ганчимэг

E-mail: ding_ding48@yahoo.com 
Утас: 76110303, 76110505


Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2023/06/16, 14:26
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/08, 12:44
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2021/06/28, 14:12
2018/07/16, 15:13
2016/07/25, 08:50
2023/06/07, 14:20
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2023/11/22, 13:45
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин