|

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ 7-Р САРЫН 1-НЭЭС ХЭРЭГЖИНЭ


УИХ-ын Намрын чуулганаар Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд багагүй өөрчлөлт гарсан. Иргэдийн цалингаас хоёр хувийг авдаг хэрнээ эргээд иргэд ашиг тусыг нь хүртэж чаддаггүй гэх шүүмжлэл байнга гардаг байсан. Тэгвэл удаан хугацаанд хэлэлцэгдэж батлагдсан Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар бидэнд ямар шинэ боломжууд нээгдэж байгаа талаар хүргэе. Энэхүү хуулийн өөрчлөлт 2015 оны долдугаар сараас эхлэн хэрэгжих юм.

Гэр бүлийн гишүүд нэгэндээ хөнгөлөлтөө шилжүүлж болно.

Энэхүү шинэчлэлийн гол зорилго нь ЭМД-ын шимтгэл төлөөд байгаа мөртлөө эмнэлгийн тусламж үйлчилгээ авахдаа нэмэлт төлбөр төлж байгаа даатгуулагчдын санхүүгийн ачааллыг хуваалцах юм. Хуульд тусгагдсанаар өрхийн гишүүд эрүүл мэндийн даатгалаа бүрэн төлсөн тохиолдолд хоорондоо харилцан зөвшөөрсны үндсэн дээр эрүүл мэндийн даатгалаас авах хөнгөлөлтөө нэгэндээ шилжүүлж болохоор болж байгаа юм. Тодруулбал, өөрийнх нь даатгалын сангаас авах төлбөр нь дууссан, мөн даатгалын сангаас төлж буй төлбөр нь хэтэрсэн бол гэр бүлийнхээ эрүүл мэндийн даатгал төлсөн гишүүний зөвшөөрөлтэйгөөр тухайн хүний Эрүүл мэндийн даатгалын төлбөрийг шилжүүлэн авч хэрэглэх боломжтой болсон. Гэхдээ жилд нэг удаа энэ боломжийг эдлэх юм.

Хавдрын хөнгөвчлөх эмчилгээг ЭМД-ын сан хариуцна

Өмнө нь хавдрын хөнгөвчлөх эмчилгээг төр хариуцдаг байсан. Харин одоо Эрүүл мэндийн даатгалаас хариуцдаг болж байна. Хавдрын туяаны болон өдрийн эмчилгээг ЭМД-аас хариуцдаг болсон. 37 долоо хоног хүртлэх хугацаанд жирэмсэн эмэгтэйчүүд ямар нэгэн өвчтэй болбол эмчилгээ үйлчилгээний зардлыг төр хариуцаад явдаг бол одоо ЭМД-аас хариуцахаар болж байна.

Өртөг өндөртэй мэс заслын хэрэгслийн үнийг хөнгөлнө 

Дээрээс нь өртөг өндөртэй мэс заслын тусламж үйлчилгээнд хэрэглэгдэх эмнэлгийн хэрэгслийн үнийн тодорхой хэсгийг даатгалаас төлөхөөр болсон. Ингэснээр гадаад руу явж эмчлүүлэх иргэдийн тоо багасна гэж үзжээ. Мөн сумын эмнэлгүүдэд үзүүлж буй оношилгоо, шинжилгээ, гэрээр үйлчлэх эмчилгээ, түүнчлэн хиймэл эрхтний үнийг ЭМД-ын сангаас санхүүжүүлэхээр болж байна. Бэлтгэл ажил нь хийгдэж байгаа учраас хиймэл эрхтний үнийн хэдэн хувийг хөнгөлөх нь одоогоор тодорхой болоогүй байгаа юм.

Өрхийн эмч хөнгөлөлттэй эмийн жор олгохгүй

ЭМД-ын сангаас зарим эмийг хөнгөлөлттэй үнээр олгодог. Одоогийн мөрдөж буй хууль тогтоомжоор зөвхөн өрх сум багийн эмчийн бичсэн жороор олгож байгаа эмийн жорт ЭМД-д үнийн хөнгөлөлт олгодог байсан. Харин хууль шинэчлэгдсэнээр аймаг, дүүргийн амбулаторын эмч нарын бичсэн эм, жор нь ЭМД-ын хөнгөлөлтөд орох нь. Тиймээс аймаг дүүргийн буюу хоёрдугаар шатлалын эмч нарын бичсэн жороор зайлшгүй шаардлагатай эмийг хөнгөлөлттэй үнээр авах боломж нээгдэж байна гэсэн үг юм.

 Гурван жил даатгалаа ашиглаагүй бол 80 мянган төгрөгин оношлогоонд хамрагдах эрхтэй.

Одоогийн хуулиар даатгуулагч маань дараалсан гурван жилийн хугацаанд шимтгэлээ төлөөд Эрүүл мэндийн даатгалаас ямар нэгэн төлбөр аваагүй тохиолдолд урамшууллын үзлэгт орох эрхтэй байгаа. Энэ нь гурван төрлийн оношлогооны багцтай. Эдгээрт ердийн багц, хавдрын маркерийн шинжилгээ гуравдугаарт нь харшлын шинжилгээ орж байна. Эндээс даатгуулагч сонгоод 80 мянган төгрөгт багтах оношлогоо шинжилгээг ЭМД-ын гэрээтэй лаборатори бүхий хувийн хэвшил болоод улсын эмнэлгээс авах боломжтой байгаа.Цахим картаар ЭМД-ын хөнгөлөлтөө хянана

Иргэд эмнэлэгт үзүүлэх, хэвтэн эмчлүүлэхэд нь төрөөс, Эрүүл мэндийн даатгалаас хэдэн төгрөг төлж байгааг иргэд мэддэггүй. Тэгвэл цахим карт ашигласнаар даатгуулагч хэчнээн төгрөгийн шимтгэл төлсөн, Эрүүл мэндийн даатгалын сангаас ямар хэмжээний төлбөр гаргуулсан, үүнээсээ одоо хэдийг нь гаргуулаад байгаа, цаашид хэдэн төгрөг гаргуулах боломжтой байна гэдгийг картнаасаа мэдэх боломжтой юм. 

Оюутнуудын ЭМД-ыг төр хариуцахаа болино

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настнууд, нярай хүүхдээ асарч буй эцэг эхчүүд, хүүхдүүд, нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай иргэн гээд энэ бүлгийн хүмүүсийн Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төрөөс хариуцаж буй нь хэвээрээ байгаа. Харин одоо мөрдөж буй хуулийн дагуу МСҮТ-ийн оюутнууд үндэсний тэтгэлэг авдаггүй мөртлөө Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрсдөө төлдөг. Харин Их, дээд сургууль, коллежийн оюутнууд тэтгэлэгтэй мөртлөө шимтгэлээ төрөөр хариуцуулдаг байсан. Ийм ялгаатай зүйл байсан учраас үүнийг зохицуулж нэг мөр болгохоор оюутан суралцагсад ЭМД-ын шимтгэлээ өөрөө хариуцан төлөхөөр зохицуулж өгсөн байна.


Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2023/06/16, 14:26
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/08, 12:44
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2021/06/28, 14:12
2016/07/25, 08:50
2018/07/16, 15:13
2023/06/07, 14:20
2023/11/22, 13:45
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин