|

“ЭРҮҮЛ ЭРДЭНЭТ ХҮН” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ


“ЭРҮҮЛ ЭРДЭНЭТ ХҮН” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭОрхон /МОНЦАМЭ/ Орхон аймагт зонхилон тохиолдож буй улаан хоолой, ходоод, элэгний хорт хавдар, сүрьеэ, бэлгийн замын халдварт өвчнийг бууруулах зорилготой "Эрүүл Эрдэнэт хүн” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ. Үүнийг  аймгийн ЗДТГ, "Медипас”, БОЭТ эмнэлэг,  "Эрдэнэтийн Эрүүл иргэн” ТББ, Эрүүл мэндийн газар, МСНЭ-ийн Орхон аймаг дахь салбар хамтран хэрэгжүүлэхээр болж "Санамж бичиг” байгууллаа.
Энэ үеэр аймгийн Засаг дарга Д.Батлут орон нутгийн бодлого шийдвэрээ "Хүний хөгжил”-д чиглүүлж байгаагаа хэлж Эрдэнэтийн иргэдийн  эрүүл мэндийн төлөө хийж буй ажлуудын нэг гэдгийг онцлов.
Орхон аймагт нас баралтын шалтгаант өвчний нэгд зүрх судас, хоёрт хорт хавдар, гуравт осол, гэмтэл орж байна. Өнгөрсөн онд хорт хавдрын 382 тохиолдол бүртгэгдсэнээс 140 нь эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээгээр тогтоогджээ.  Гэвч нийт хорт хавдрын 69 хувь нь гурав, дөрөвдүгээр шатандаа илэрч 65 хувь \170 хүн\ нь нас барсан байна.  Мөн тус аймагт нийт нас баралтын 30 хувь нь хорт хавдрын шалтгаант өвчин эзэлж  байгаа тул  төрийн болон төрийн бус байгууллага ийнхүү онцгой анхааран ажиллаж байна.
Түүнчлэн өнгөрсөн онд 19 төрлийн хурц халдварт өвчний 673 тохиолдлоос 308 нь бэлгийн замаар дамжих халдвар буюу үүний 49 хувь тэмбүү өвчин эзэлж байгааг мэдээллээ. Уг өвчнөөр өвчлөгсдийн 80 хувь нь  15-34 насныхан байгаа аж.  Иймд Орхон аймаг бэлгийн замаар дамжих халдварт өвчнийг бууруулах зорилгоор сүүлийн гурван жилд 77.1 сая төгрөг зарцуулж 10 мянган хүнд сургалт мэдээлэл, эмчилгээ хийжээ.
Харин сүрьеэ өвчин Монгол Улсын хэмжээнд аюулын харанга дэлдэж байгааг эмч нар анхаарууллаа. Учир нь Монголд жилд дунджаар 4000 хүн сүрьеэгээр өвчилж байгаагийн 10 хувь нь хүүхдүүд гэнэ. 2016 онд сүрьеэ өвчин 1.4, 2017 онд 4.3 хувь болон нэмэгдэж олон эмийн дасалтай сүрьеэ зонхилох болжээ. Орхон аймагт  л гэхэд өнгөрсөн онд 85 тохиолдол бүртгэгдсэн байна.  Иймд энэ оноос Халдварт Өвчин Судлалын Үндэсний төв Орхон аймагт зорилтот бүлэгт тархмал зүйн судалгаа хийж эрсдэл бүлгийг тогтоох гэнэ.
Энэ мэт шалтгаан, нөхцөлийн улмаас Орхон аймаг 2018 оныг дуустал дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр орон нутгаас 48 сая төгрөг төсөвлөжээ. Хөтөлбөрийн хүрээнд, зорилтот бүлгийн 100 иргэнд ходоодны дуран, 500 хүнд жилд хоёр удаа элэгний эхо, үзлэг, эмчилгээ, 1600 хүнд БЗХӨ-өөс урьдчилан сэргийлэх үзлэг хийх гэнэ. Ингэхдээ ЭМД төлдөггүй зорилтот бүлэгт чиглэнэ. Эрүүл хүн гэдэгт бие махбодь, сэтгэл, санаа эрүүл хоол, хүнс аюулгүй байх тухай хамаарагддаг байна.
Б.Оюун-Эрдэнэ

Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.

Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Батлах код: *
Today, 15:33
Today, 15:04
Today, 12:35
Today, 10:36
Today, 09:52
Today, 09:27
Today, 09:22
Today, 09:16
Today, 09:14
Yesterday, 17:43
Yesterday, 16:40
Yesterday, 16:10
Yesterday, 15:03
Yesterday, 13:15
Yesterday, 13:11
Yesterday, 12:58
Yesterday, 12:26
Yesterday, 12:03
Yesterday, 10:15
Yesterday, 10:13
Yesterday, 10:07
Yesterday, 10:00
Yesterday, 09:51
Yesterday, 09:42
Yesterday, 09:39
Yesterday, 09:38
2018/12/17, 17:46
2018/12/17, 16:46
2018/12/17, 15:43
2018/12/17, 14:30
2018/12/17, 14:11
2018/12/17, 13:43
2018/12/17, 13:37
2018/12/17, 11:49
2018/12/17, 11:10
2018/12/17, 10:36
2018/12/17, 10:35
2018/12/17, 10:13
2018/12/17, 09:35
2018/12/17, 09:20
2018/12/14, 11:59
2018/12/14, 11:51
2018/12/14, 11:17
2018/12/14, 10:26
2018/12/14, 10:13
2018/12/13, 12:30
2018/12/13, 10:00
2018/12/13, 09:59
2018/12/13, 09:30
2018/12/12, 14:13
2018/12/12, 14:00
2018/12/12, 13:58
2018/12/12, 11:30
2018/12/12, 10:52
2018/12/12, 10:35
2018/12/12, 10:31
2018/12/12, 10:23
2018/12/12, 09:32
2018/12/12, 09:27
2018/12/12, 09:22
2018/12/11, 20:08
2018/12/11, 17:58
2018/12/11, 16:03
2018/12/11, 15:22
2018/12/11, 13:10
2018/12/11, 10:58
2018/12/11, 10:54
2018/12/11, 10:19
2018/12/11, 09:56
2018/12/10, 11:46
2018/12/10, 11:29
2018/12/10, 11:07
2018/12/10, 09:47
2018/12/08, 16:21
2018/12/08, 15:21
2018/12/08, 15:15
2018/12/08, 14:09
2018/12/08, 13:58
2018/12/08, 13:23
2018/12/08, 13:20
2016/05/30, 09:27
2018/05/16, 14:55
2018/09/28, 11:52
2014/10/27, 21:34
2017/03/06, 15:55
2016/07/27, 09:47
2015/04/09, 12:30
2014/12/09, 18:32
2014/12/05, 14:30
2015/01/07, 13:33
2015/02/03, 09:48
2014/12/29, 13:27
2017/05/03, 10:42
2015/01/05, 11:38
2015/12/18, 15:59
2015/01/21, 18:11
2015/01/23, 10:16
2016/05/16, 13:04
2016/09/01, 12:28
2014/10/10, 15:36
2017/03/14, 17:04
2017/05/11, 11:37
2017/01/12, 10:49
2014/12/19, 15:42
2015/12/03, 17:31
2016/09/01, 12:25
2017/06/07, 16:30
2014/10/10, 15:35
2016/06/10, 20:06
2016/01/05, 17:52
2016/05/20, 10:49
2015/01/23, 20:42
2016/06/20, 12:32
2014/10/12, 22:16
2016/07/28, 11:18
2015/08/01, 05:32
2016/05/24, 19:44
2017/05/03, 13:50
2014/10/12, 22:16
2014/10/20, 19:51
2015/02/03, 11:30
2014/12/08, 12:49
2014/10/20, 10:41
2014/12/15, 13:01
2014/12/26, 15:41
2014/10/21, 17:49
2014/12/17, 12:52
2015/01/06, 07:40
2015/01/13, 13:17
2015/02/06, 18:14
Дэлхий дахинд
Сонин хачин