|

М.Саранцэцэг: "Сүүгээр хооллож буй хүүхдийг шууд бор хоолонд оруулах нь тохиромжгүй"


Залуу ээжүүдийн хувьд хүүхдээ бор хоол буюу махан хоолонд оруулах нь чухал асуудлын нэг байдаг. Тиймээс энэ талаар зөвлөгөөг Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, хүүхдийн эмч М.Саранцэцэгийн зөвлөгөө мэдээллийг хүргэж байна.

-Эхийн сүүгээрээ хооллож буй 4-6 сартай нялх хүүхдийг ямар дарааллаар бор хоолонд оруулах вэ?

Эхийн сүүгээр хооллож байгаа 4-6 сартай хүүхдийг нэмэлт хоолонд /бор хоол/ оруулах талаар ярихын өмнө эхийн сүүгээр дагнан 6 сар хүртэл хооллох нь ямар чухал ач холбогдолтой талаар  нялхас бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдтэй хуваалцъя гэж бодож байна.

Эхийн сүү нялхсын амьдралынх нь эхний 6 сард шаардлагатай хэрэгцээг бүрэн хангаж,эрүүл өсч,бойжих нөхцлийг бүрдүүлдэг. Иймд хүүхдийг 6 сар хүртэл эхийн сүүгээр дагнан хооллохыг чухалчлан зөвлөдөг.

Эхийн сүүгээр дагнан хоололт гэдэг нь нярай хүүхдийг өөр ямар нэг шингэн , хоол, бүр ус ч өгөхгүйгээр зөвхөн эхийн сүүгээр хооллохыг хэлнэ.

Эхийн сүүгээр хоололтын давуу талуудыг хэлэх нь зүйтэй. Үүнд:

  • Хамгийн төгс найрлагатай
  • Түргэн боловсорч , бүрэн шиэгддэг
  • Халдвараас хамгаална
  • Өртөг зардал багатай ,хямд
  •  Эхийн сүү нь  хүүхдийн  уураг, тархи,нүд, цусны судас нь эрүүл байхад хэрэгцээтэй амин чухал тосны хүчил, альбумин,уураг ,глобулин уургийг агуулдаг.
  • Эхийн сүүнд хүний дархлалын уургууд /иммуноглобулин  А.М.G, дархлалын эсүүд, дархлалын бодисууд агуулагддаг тул хүүхдийг халдвараас хамгаалдаг учраас миний хэлэх хариулт товчхондоо ийм байна.

-Ажиглаад байхад хүүхдээ бор хоолонд оруулж буй эцэг эхчүүд хамгийн түрүүнд бантан өгдөг. Энэ нь зөв үү? 

Эхийн сүүгээр хооллож буй хүүхдүүдэд эхлээд махан төрлийн хоолонд оруулах нь зохисгүй. Энэ нь хүүхдийн ходоод ,гэдэс , хоол боловсруулах замын ачааллыг шууд ихэсгэх, гүйлгэх, суулгах, мөн халбага аяга хараад дургүйцэх , ингэснээр хүүхдийн жин буурах, хоол тэжээлийн асуудалд орох магадлал өндөр , иймээс  сүү, сүү бүтээгдэхүүн, хүүхдийн будаа, ясны шөлний  баяжууулсан  зутангаар дасгаж бага багаар оруулах нь тохирхомжтой . / Баяжуулсан зутанд өндөгний цагаан, лууван үрж хийх /.

Нэмэгдэл хоолонд оруулахдаа /бор  хоол/ хэд хэдэн зүйлийг зайлшгүй анхаарах хэрэгтэй.

  •                      1-рт Хооллох давтамж /2-3 удаа өгнө/
  •                      2-рт: Нэг удаад өгөх хэмжээ /250 мл аяганы дундуур /
  •                      3-рт: төлөв байдал /өтгөн, шингэн / хүүхдийн халбаган дээр тогтохуйц хангалттай өтгөн, өтгөн зутан,агшаамал, нухсан , машиндсан хоол/
  •                      4-рт: Хоолны нэр төрөл / олон нэр төрлийн хүнс агуулсан байх /
  •                      5-рт: идэвхитэй хоололт маш чухал.

-Бантангаас өөр ямар нэр төрлийн хоол, зутан, зууш бэлтгэж өгч болох вэ?

Өгч болно. Гэхдээ Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр / ягаан дэвтэр гэж ярьдаг/ -ийн 71 –р хуудаснаас эхлээд нэмэгдэл хоол бэлтгэх арга,жоруудын дагуу хийх нь зүйтэй. Хүүхдийн хоололтын зөвлөмжинд зааснаар нэмэгдэл хоолыг дан хөхөөр хоолтой  6 сар хүрсэн хүүхдэд хөхүүлсний дараа өдөрт 2-3 удаа, нэмэлт зууш болох төрөл бүрийн жимс, цөцгийн тос,газрын самрын нухаш, эсвэл талхны нухаш зэргийг хоол хооронд 1-2 удаа өгнө.

-Харшилтай хүүхдийг бор хоолонд оруулахдаа юуг анхаарах вэ?

За энэ бол маш чухал асуудал. Тухайн хүүхэд дархлаа суларсан байдаг учраас маш эмзэг , өвчлөмтгий өөрөөр хэлбэл ихэнх нь 6 сар хүртэл дан эхийн сүүгээр хооллоогүй байдагтай холбоотой судалгаа байдаг.

  • Анхаарах зүйл: өнгөтэй жимс/ жүрж, мандарин, апельсин /, бүх төрлийн жүүс,сироп ундаа, хоносон ,хуурсан,хайрсан хоол гэх мэт

-Хүүхдийг бор хоолонд оруулах үед ямар бүтээгдэхүүн өгч болохгүй вэ? 

Тухайн хүүхэд харшилгүй бол хориглох бүтээгдэхүүн байхгүй.

Ер нь Хүүхдэд өгөх хоол нь аль болох олон нэр төрлийн хүнс агуулсан байх шаардлагатай. Үүнд: амьтны гаралтай : /малын мах, тахианы мах,өндөг, сүү, цагаан идээ/, Үр тариа: /бүх төрлийн үр тариан бүтээгдэхүүн,хүүхдийн будаа,цагаан будаа, гурвалжин будаа,гурил, буурцаг, А аминдэмээр баялаг жимс,ногоо багтана.

 -Танд баярлалаа. Ажлын амжилт хүсье!



Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.

Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Батлах код: *
Today, 18:40
Today, 18:30
Today, 17:54
Today, 17:41
Today, 15:33
Today, 15:04
Today, 12:35
Today, 10:36
Today, 09:52
Today, 09:27
Today, 09:22
Today, 09:16
Today, 09:14
Yesterday, 17:43
Yesterday, 16:40
Yesterday, 16:10
Yesterday, 15:03
Yesterday, 13:15
Yesterday, 13:11
Yesterday, 12:58
Yesterday, 12:26
Yesterday, 12:03
Yesterday, 10:15
Yesterday, 10:13
Yesterday, 10:07
Yesterday, 10:00
Yesterday, 09:51
Yesterday, 09:42
Yesterday, 09:39
Yesterday, 09:38
2018/12/17, 17:46
2018/12/17, 16:46
2018/12/17, 15:43
2018/12/17, 14:30
2018/12/17, 14:11
2018/12/17, 13:43
2018/12/17, 13:37
2018/12/17, 11:49
2018/12/17, 11:10
2018/12/17, 10:36
2018/12/17, 10:35
2018/12/17, 10:13
2018/12/17, 09:35
2018/12/17, 09:20
2018/12/14, 11:59
2018/12/14, 11:51
2018/12/14, 11:17
2018/12/14, 10:26
2018/12/14, 10:13
2018/12/13, 12:30
2018/12/13, 10:00
2018/12/13, 09:59
2018/12/13, 09:30
2018/12/12, 14:13
2018/12/12, 14:00
2018/12/12, 13:58
2018/12/12, 11:30
2018/12/12, 10:52
2018/12/12, 10:35
2018/12/12, 10:31
2018/12/12, 10:23
2018/12/12, 09:32
2018/12/12, 09:27
2018/12/12, 09:22
2018/12/11, 20:08
2018/12/11, 17:58
2018/12/11, 16:03
2018/12/11, 15:22
2018/12/11, 13:10
2018/12/11, 10:58
2018/12/11, 10:54
2018/12/11, 10:19
2018/12/11, 09:56
2018/12/10, 11:46
2018/12/10, 11:29
2018/12/10, 11:07
2018/12/10, 09:47
2018/12/08, 16:21
2018/12/08, 15:21
2018/12/08, 15:15
2016/05/30, 09:27
2018/05/16, 14:55
2018/09/28, 11:52
2014/10/27, 21:34
2017/03/06, 15:55
2016/07/27, 09:47
2015/04/09, 12:30
2014/12/09, 18:32
2014/12/05, 14:30
2015/01/07, 13:33
2015/02/03, 09:48
2014/12/29, 13:27
2017/05/03, 10:42
2015/01/05, 11:38
2015/12/18, 15:59
2015/01/21, 18:11
2015/01/23, 10:16
2016/05/16, 13:04
2016/09/01, 12:28
2014/10/10, 15:36
2017/03/14, 17:04
2017/05/11, 11:37
2017/01/12, 10:49
2014/12/19, 15:42
2015/12/03, 17:31
2016/09/01, 12:25
2017/06/07, 16:30
2014/10/10, 15:35
2016/06/10, 20:06
2016/01/05, 17:52
2016/05/20, 10:49
2015/01/23, 20:42
2016/06/20, 12:32
2014/10/12, 22:16
2016/07/28, 11:18
2015/08/01, 05:32
2016/05/24, 19:44
2017/05/03, 13:50
2014/10/12, 22:16
2014/10/20, 19:51
2015/02/03, 11:30
2014/12/08, 12:49
2014/10/20, 10:41
2014/12/15, 13:01
2014/12/26, 15:41
2014/10/21, 17:49
2014/12/17, 12:52
2015/01/06, 07:40
2015/01/13, 13:17
2015/02/06, 18:14
Дэлхий дахинд
Сонин хачин