|

1'200'000₮ цалинтай хот тохижуулах газрын даргын ААРХАЛ - цоо шинэ ЛАНД-200


Хот тохижуулахын даргаар хэл амтай очиж байсан Б.Оюунбаяр даргыг "Анх энэ ажлыг авч байхдаа ар нь салдаг Нокиатай ирж байсан. Гэтэл одоо тамтаггүй баян боллоо” хэмээн ойрын эх сурвалж өгүүлж байна. Тэрбээр 2017 оны 5-р сараас эхлэн 3-н үсэгтэй газар /АТГ/ шалгагдаж байгаад мултарсан. Ингэхдээ танил талаараа хэргийг хаалгасан гэж үзэж байгаа учраас нэр бүхий иргэд ахин шалгуулахаар өргөдөл гаргаж байгаа юм байна.

Өөрийнхөө нөхрийн машинд бензин шатахуун дүүргэж өгдөг, албанаасаа бэлнээр нөхөртөө мөнгө гаргаж өгдөг, дотоод нийлүүлэлтээ бүгдийг нь өөрөө хийдэг, ах дүү хамаатан садангаараа ажил хийлгэж мөнгө өгдөг, албаны машинаа унаж бөөгийн зан үйл үйлддэг, ажлын хувцас, нормын гутал, өмд цамцыг өөрөө нийлүүлдэг гээд өч төчнөөн асуудал бий гэлээ.

Заримаас нь энд дурдвал 2016 оны 10-р сард болсон хот тохижуулах газрын 40-н жилийн ойн үеэр мастер ажилтай Д.Пүрэвсүрэнгийн нэр дээр байдаг ТББ-ын дансаар 7 сая төгрөг оруулж бэлнээр гаргаж авсан, замын сангаас орсон 21 сая төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан буюу цасны машинуудад гинж авах байсныг аваагүй, хот тохижуулах газар бүхэл бүтэн засварын бригадтай байсаар байтал даргын өрөөний засварыг хамаатан саднуудаараа хийлгэж мөнгө өгсөн, хамаатны хүн болох Ц.Энх-Амгалангаар БНХАУ-ын Эрээн хотоос Зил 130 машины 20 ширхэг дугуйг авчруулж "шахсан”, 60 тонн давсыг тендергүйгээр худалдаж авсан, угсарсан жижиг 2 ширхэг хово машин, 1 жижиг ачигч тракторыг575,000,000 сая төгрөгөөр шахаж мөнгийг нь нутгийн залуугийн компаниар дамжуулан авсан гээд их урт жагсаалт гарна. Уг нь энэ 2ш хово, 1ш трактор авахад зах зээлийн "ханасан үнэ” нь 220,000 сая төгрөг байдаг.

Тэгээд ч зогсохгүй  дарга хатагтай он гарсаар 7 удаа гадаадад аялж "Эрдэнэт” их дэлгүүр дотор брэндийн барааны дэлгүүр нээж, 7172 ОРО дугаартай цоо шинэ Ланд 200 авч нэлээд биелэгжүү загнаад эхэлжээ.

Машин нь гялгар ууттайгаа байна лээ гэж машиныг нь угаадаг ажилчид нь ам алдсан удаатай. Сая хоёр зуун мянган төгрөгний цалинтай хүн юу ч идэхгүй, өмсөхгүй, ямар ч зардал гаргахгүй байвал 1 жилийн дотор 15,000,000 сая төгрөг, 3-н жилийн дотор 45,000,000 сая төгрөг л  болно. Гэтэл цоо шинэ Ланд 200-гийн зах зээлийн үнэ 170,000,000 сая төгрөг. Энэ их мөнгийг хаанаас босгоод байна вэ. Б.Оюунбаяр дарга энэ долоо хоногийн засаг даргын шуурхай зөвлөгөөн дээр ч харагдаагүй. Учрыг лавлавал нутгийнхаа овоог тахихаар явсан сурагтай. Ажил дээрээ ч шуурхай дээрээ ч үзэгддэггүй Б.Оюунбаяр дарга өмнөх шуурхай дээр бас л эзгүй байсан. Засаг даргын орлогч С.Батжаргалаас "Гуанжоу явчихаад ирье” гээд чөлөө авсан байдаг. Төгөл Баянгийн бизнес эрхлэгчидтэй мөр зэрэгцэн төсвийн мөнгөөр бараандаа явдаг дарга хатагтайг төрийн мөнгөнөөс айхгүй "идэж” яваа даа гэж учир мэдэх хүмүүс ярьж байна. Энэ олон фактийг харвал хот тохижуулахын мөнгө Б.Оюунбаярын нөхрийн карманд явдаг гэж худлаа ч цуурхал биш бололтой. Засаг дарга сэтгүүлчидтэй уулзсан уулзалтынхаа үеэр Б.Оюунбаярыг шалгуулна хэмээн мэдэгдсэн. Харин Б.Оюунбаяр дарга шалгалтад бүдрэхдээ хэн хэнийг чирч унах юм бүү мэд. Цасаа арилгаж дийлэхгүй хураа буулгасан тэнгэрт бурууг нь өгч, албан байгууллага ААН-үүдийг дайчилж торгуулиар сүрдүүлэн бүх нийтийн коммунист субботник зохион байгуулж Б.Оюунбаярын ажлыг хийж байхад, харин араар нь дарга хатагтай ажилчдаа дагуулж брэндийн барааныхаа наймаанд төрийн мөнгөөр явж байх жишээний. Сонгууль болохоор хоосон амлалт биелэхгүй мөрийн хөтөлбөрөөр чихэн дээр цэцэг ургуулдаг ч эцэст нь толгой дээгүүр Ланд хөлөглөн ниссээр байх уу.

ETCITY.mn

Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2023/06/16, 14:26
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/08, 12:44
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2021/06/28, 14:12
2018/07/16, 15:13
2016/07/25, 08:50
2023/06/07, 14:20
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2023/11/22, 13:45
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин