|

Орхон аймгийн ЗДТГ-ын ажилтны мөнгө “идсэн” түүх АТГ-ынхны чихэнд хүрчээ


Орхон аймгийн ЗДТГ-ын ажилтны мөнгө “идсэн” түүх АТГ-ынхны чихэнд хүрчээ

 

Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга төрийн бус байгууллагатай хамтран мөнгө "идсэн” талаарх баримт оны өмнөхөн АТГ­ ынхны чихэнд хүрчээ.

Улсын мөнгийг үгсэн хуйвалдан зувчуулж, татвар төлөгчдийн мөнгийг буруу гараар оруулдаг үзэгдэл нэг бус удаа гарсан учраас ахмад тээвэрчид энэ талаарх баримт материалыг аймгийнхаа Цагдаагийн хэлтэс төдийгүй АТГ­т хүргүүлээд байгаа юм байна. Учрыг тодруулбал, Эрдэнэтийн 35 дугаар баазын /хуучнаар/ ахмад тээвэрчдийн нэгдэл болох "Эрдэнийн чулуу” холбооныхон улсын мөнгийг хувьдаа завшсан байж болзошгүй гэх гомдлыг холбогдох газруудад нь гаргаад байгаа аж. Учир нь Орхон аймгийн авто тээврийн байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд 15 сая төгрөг зувчуулсан байж магадгүй "хэрэг” гарчээ.

Тодруулбал, Эрдэнэтийн авто тээврийн 90 жилийн ой өнгөрсөн онд болсон бөгөөд энэ ойн баярын хүрээнд аймгийн ЗДТГ­аас 15 сая төгрөг зарцуулахаар болсон аж. Гэтэл энэ ажлыг аймгийн Хөгжлийн бодлогын газрын дарга Г.Батдэлгэрт даалгасан бөгөөд тэрбээр танил нөхөртэйгөө хамтран халаасалсан байх юм. Тэрбээр авто тээврийн 90 жилийн ойн арга хэмжээтэй огт холбоогүй байгууллага болох Улаанбаатар хот дахь хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбооны Орхон аймаг дахь салбарын тэргүүн Б.Алтанхуягтай үгсэж, гэрээ байгуулан улсаас гаргасан мөнгөний зорилгыг өөрчилсөн байна.

Өөрөөр хэлбэл, бүхэл бүтэн Орхон аймгийн авто тээврийн 90 жилийн ойд зарцуулах учиртай мөнгийг нэгэн төрийн бус байгууллагад олгосон нь маш их хардлага төрүүлж байгаа бөгөөд "Эрдэнийн чулуу” холбооныхон үүний учрыг олж, шалгалт оруулан, улсын мөнгө ямар замаар хаашаа орсныг шалгаж, үнэн мөнийг тогтоож өгөхийг хүсч байгаа аж. Түүнчлэн аймгийн төсвөөс гаргасан 15 сая төгрөгөөр юу хийсэн нь тодорхойгүй, алга болчихсон гэдгийг гэдгийг эх сурвалж хэлж байгаа юм. Тиймээс уг асуудлыг шалгуулахаар АТГ болон Орхон аймгийн Цагдаагийн газарт хандаад бүтэн дөрвөн сарын нүүр үзэж байгаа ч аль аль нь ямар нэгэн хариу ирүүлээгүй байгаа аж. Г.Батдэлгэр, Б.Алтанхуяг хоёр үгсэж, улсын мөнгө шамшигдуулсан асуудал үүгээр дуусахгүй бөгөөд Эрдэнэтийн технологийн их сургуулийн багш, Улаанбаатар хот дахь хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбооны Орхон аймаг дахь салбарын тэргүүн Б.Алтанхуяг нар Орхон аймгийн нийтийн тээвэрт зорчигч урсгалын судалгаа хийх нэрээр мөн л 2.5 сая төгрөгийг гаргуулж авсан байна.

Гэтэл энэ ажлын үр дүн өнөө хэр байхгүй бөгөөд тэдний халаасанд ороод алга болсон гэж үзэх хүн олон байна. Түүгээр ч зогсохгүй ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын газрын дарга Г.Батдэлгэрийн хувьд ахмад тээвэрчдийн ном гаргах нэрийдлээр 500 ширхэг номыг 10 сая төгрөгөөр хийсэн нь мөн л хардлага дагуулаад байгаа аж. Учир нь энэ номыг хийхэд ийм их хэмжээний мөнгө шаардлагагүй бөгөөд зураг хөргөөс авахуулаад номд орох материал бүгд бэлэн болсон байсан аж. Өөрөөр хэлбэл, бэлэн материалыг эмхэтгээд 10 сая төгрөг халаасалсан байна. Нэг үгээр бол, хэлтсийн дарга өөрөө бүх мөнгө төгрөг, санхүүтэйгээ хутгалдан, улсын мөнгийг шамшигдуулдаг байдал газар аваад байгаа учраас ийнхүү ахмадууд хууль, шүүхийн байгууллагад хандаж эхлээд байгаа ажээ. Хэдийгээр багагүй мөнгийг ийм, тийм ажил хийх нэрээр улсаас гаргуулж авч байгаа ч эргээд энэ мэт ажлуудынх нь гүйцэтгэл огт байдаггүй бөгөөд тайлан тооцоо гэж гаргаж өгдөггүй гэнэ.

Эцсийн дүндээ улсын байгууллагын ажилтан төрийн бус байгууллагын ажилтантай нийлээд төсвийн хөрөнгийг гүйцэтгэлгүй зүйлд зарцуулж суугаа нь эрдэнэтийнхний дургүйг хүргээд байгаа ажээ. Г.Батдэлгэрийн энэ хуудуутай үйлдлийг мэдсэн зарим хүн энэ талаар нь хэлэхэд, "Хэлээд заргалдаад яв” гээд огт тоодоггүй гэнэ. Төрийн, хариуцлагатай алба хашиж байгаа хүмүүс энэ мэтээр татвар төлөгчдийн мөнгийг хууль бусаар зарцуулах үйлдэл сүүлийн үел тасрахаа больсон. Хэдийгээр энэ жишээ тэдний нэг боловч Орхон аймагтай холбоогүй шахуу төрийн бус байгууллагад хэдэн арван саяар нь өгчихөөд бүхэл бүтэн Орхон аймгийн авто тээврийн салбарын 90 жилийн ойг үл тоодог төрийн албан хаагч байгааг холбогдох хүн, газрууд нь анхааралдаа авах л учиртай. Үгүй бол "намайг хэн тоохов" гэгчээр хуудуутай үйлдлээ лавшруулж, тавтар төлөгчдийн халааснаас гарч буй мөнгийг цаашид ч буруу гараар оруулахгүй гэх баталгаагүй.

М.Өнөржаргал


Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2023/06/16, 14:26
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/08, 12:44
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2021/06/28, 14:12
2018/07/16, 15:13
2016/07/25, 08:50
2023/06/07, 14:20
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2023/11/22, 13:45
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин