|

Эрдэнэт үйлдвэрийн шинэ удирдлагууд ажлаа хүлээн авлаа


  Монгол Улсын Засгийн газрын 2019 оны гуравдугаар сарын 21-ний №102 тогтоолоор "Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг ТӨҮГ болгосон бөгөөд уг тогтоолоор үйлдвэрийн дүрмийг баталсан билээ. Дүрэмд "Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирлыг Засгийн газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын хурлын шийдвэрээр томилохоор заасны дагуу Х.Бадамсүрэнг улираан томилсон. "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захиралд тавигдах шалгуурыг уг дүрмийн 6.8.1-д тусгасан бөгөөд уул уурхайн мэргэжилтэй, мэргэжлээрээ 16-гаас доошгүй, үүнээс үйлдвэрлэлд наймаас доошгүй жил ажилласан байна гэсэн шалгуур заажээ. 
     Мөн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлага, зохион байгуулалтын бүтцийг 2019 оны дөрөвдүгээр сарын 02-ны өдөр баталсан. Тус дүрэмд заасны дагуу Ерөнхий захирлын тушаал гарч,  орлогч захирлууд томилогдлоо.
     "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал нь дөрвөн орлогчтой байна. Ерөнхий захирлын 1-р орлогч бөгөөд Ерөнхий инженерээр Т.Батмөнх, Санхүү, эдийн засаг хариуцсан орлогчоор Д.Үүрийнтуяа, Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогчоор Д.Дэлгэрбаяр, Хөгжлийн асуудал хариуцсан орлогчоор П.Энхбат нар томилогдож, шинэ захирлууд 2019 оны дөрөвдүгээр сарын 08-ны өдөр ажлаа хүлээн авлаа.
     Ерөнхий захирал Х.Бадамсүрэн орлогч захирлуудыг томилохдоо ажлын дадлага туршлага, мэдлэг чадварыг нь чухалчилжээ. Ингэхдээ "Эрдэнэт үйлдвэр”-т ажиллаж байсан, ажил мэргэжилдээ туршлагажсан, хамт олондоо төдийгүй салбартаа үнэлэгдэж, хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсийг сонгон, баг болж хамтран ажиллахаар шийдвэрлэсэн байна. 


Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженерээр томилогдсон Түмэн-Аюушийн Батмөнхийн
товч танилцуулга:



Түмэн-Аюушийн Батмөнх нь 1967 онд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумд төрсөн. Эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг.

Боловсрол, мэргэжил:
1989 онд Дархан хотын Политехникумыг баяжуулалтын техникчээр,
1998 онд Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулийг баяжуулагч инженер мэргэжлээр бакалаврын зэрэгтэй,
2000 онд Удирдлагын академийг удирдлагын менежер, олон улсын худалдааны менежер мэргэжлээр тус тус төгссөн.

Мэргэжил дээшлүүлэлт:
2003 онд ОХУ-ын Уралын их сургуульд уул уурхайн технологийн,
2006 онд Азийн бүтээмжийн төвд Сингапурын "PSB” корпорацад хүний нөөцийн мэргэшсэн менежерийн,
2012 онд БНСУ-д бүтээмжийн чиглэлээр,
2013-2015 онд АНУ-ын Калифорнийн Berkeley их сургуульд удирдлагын менежментээр тус тус мэргэжил дээшлүүлсэн. 

Ажлын туршлага:
1989-2018 онд Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсэгт хөвүүлэн баяжуулагчаас ажлын гараагаа эхлэн, мастер, хэсгийн дарга, цехийн даргаар,
2018 оны 6 сараас Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч-Ерөнхий инженерээр ажиллаж байгаад,
2019 оны 04 сараас "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженерээр томилогдлоо.

Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогчоор томилогдсон Доржсүрэнгийн Үүрийнтуяагийн
товч танилцуулга:



Доржсүрэнгийн Үүрийнтуяа нь 1982 онд Төв аймгийн Лүн сумд төрсөн. Нөхөр, 3 хүүхдийн хамт амьдардаг.

Боловсрол, мэргэжил:
2003 онд Хөдөө, аж ахуйн их сургуулийг эдийн засагч мэргэжлээр бакалаврын зэрэгтэй,
2009 онд Удирдлагын академийг удирдлагын менежер мэргэжлээр тус тус төгсөж,
2007 онд Хөдөө, аж ахуйн их сургуулийн бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан.       
2013 оноос мөн сургуулийн докторантурт суралцаж байгаа. Мэргэшсэн нягтлан бодогч, татварын мэргэшсэн зөвлөх.

Мэргэжил дээшлүүлэлт:
2005 онд Сангийн яамны санхүүгийн тайлагналын олон улсын стандарт,
2005, 2006 онд Дэлхийн банкны "Төсвийн байгууллагын нягтлан бодох бүртгэлийг чадавхжуулах” төсөлд улсын секторын нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт,
2017 онд Компанийн засаглалын,
2018 онд Австрали Улсын Сидней хотод нягтлан бодох бүртгэлийн сургалтад тус тус хамрагдан мэргэжил дээшлүүлсэн.

Ажлын туршлага:
2003-2013 онд Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газарт санхүүгийн хяналтын улсын байцаагч, улсын ахлах байцаагч, хэлтсийн дарга, газрын дарга,
2013 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт улсын ахлах байцаагч,
2014-2016 "Сод монгол групп” ХХК-д Орхон салбарын дарга, группийн худалдаа эрхэлсэн дэд захирал,
2017 оноос Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан зөвлөхөөр ажиллаж байгаад,
2019 оны 04 сараас "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын  Санхүү, эдийн засаг хариуцсан орлогчоор томилогдлоо.


Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогчоор томилогдсон Дэмбэрэлийн Дэлгэрбаярын товч танилцуулга:



Дэмбэрэлийн Дэлгэрбаяр нь 1968 онд Булган аймгийн Хутаг-Өндөр сумд төрсөн. Эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг.

Боловсрол, мэргэжил:
1989 онд Автотээврийн техникумыг нефтийн эдийн засагч, нягтлан бодогчоор,
1999 онд Монгол Улсын Их сургуулийг нягтлан бодогч мэргэжлээр бакалавр зэрэгтэй,
2000 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтийг бизнесийн удирдлагаар тус тус төгссөн. Мэргэшсэн нягтлан бодогч.

Мэргэжил дээшлүүлэлт:
2005 онд Герман Улсад тэтгэврийн даатгалын чиглэлээр,
2008 онд АНУ-ын Клорида мужид Бизнесийн удирдлагын сургуульд эдийн засгийн чиглэлээр тус тус сургалтад хамрагдан мэргэжил дээшлүүлсэн.

Ажлын туршлага:
1989-1997 онд Булган аймгийн Нефть хангамжийн баазад нягтлан бодогч, ерөнхий нягтлан бодогчоор,
1997-2000 онд Орхон аймгийн Нефть хангамжийн баазад ерөнхий нягтлан бодогчоор,
2000-2012 онд Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар,
2012-2013 онд Орхон аймгийн Засаг даргаар,
2013-2017 онд Орхон тариа ХХК-ийн зөвлөхөөр,
2017 оноос Эрдэнэт үйлдвэрт Ерөнхий захирлын Нийгмийн асуудал хариуцсан орлогчийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаад,
2019 оны 04 сараас "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогчоор томилогдлоо.

 

Ерөнхий захирлын Хөгжлийн асуудал хариуцсан орлогчоор томилогдсон Пүрэвжалын Энхбатын
товч танилцуулга:



Пүрэвжалын Энхбат нь 1964 онд Улаанбаатар хотод төрсөн. Эхнэр, охины хамт амьдардаг.

Боловсрол, мэргэжил:
1986 онд Политехникийн дээд сургуулийг дулааны инженер мэргэжлээр,
2002 онд Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр бакалавр зэрэгтэй тус тус төгсөж,
2004 онд Цагдаагийн академид хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан.
 
Мэргэжил дээшлүүлэлт:
2011 онд АНУ-ын Калифорнийн хууль зүйн институтэд төрийн захиргааны удирдлагаар,
2012 онд ХБНГУ-д нутгийн захиргааны удирдлагаар тус тус мэргэжил дээшлүүлсэн.
 
Ажлын туршлага:
1986-1987 онд Мал аж ахуйн Эрдэм шинжилгээний хүрээлэнд инженер,
1987-2006 онд Мах консервын комбинатад слесарь, цехийн дарга бөгөөд дулааны инженер,
2006-2008 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт Хууль зүйн хэлтсийн дарга,
2008-2015 онд "Бага хангай” мах боловсруулах үйлдвэрийн  захирал,
2015-2016 онд Улс хоорондын шуудан илгээмжийн Гаалийн газарт зөрчлийн албаны дарга,
2016-2017 онд УИХ-ын Тамгын газарт зөвлөх,
2017 оноос Эрдэнэт үйлдвэрийн РСЦ ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад,
2019 оны 04 сараас "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Хөгжлийн асуудал хариуцсан орлогчоор томилогдлоо.


Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/16, 14:26
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2023/06/08, 12:44
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2021/06/28, 14:12
2018/07/16, 15:13
2016/07/25, 08:50
2023/06/07, 14:20
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2023/11/22, 13:45
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин