|

Л.Оюун-Эрдэнэ сайд “Онц байдлын” ард юу нуув?


Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнийн өчигдөр хийсэн үйлдэл анхаарал татаж байна. Өглөө нь Засгийн газрын ээлжит хуралдааныг дөнгөж эхлүүлчихээд сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн Л.Оюун-Эрдэнэ сайд "Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан явдал нь мөнгө угаалтын хэлбэр мөн тул Засгийн газар тус үйлдвэрт зургаан сарын хугацаатай онц байдал тогтоолоо. Миний бие одоо шууд Эрдэнэт рүү гарлаа” гэсэн билээ. Хэлсэн ёсоороо Эрдэнэтэд оччихсон лайв хийгээд явж байна.

Өмнөх баривчилгаа ч гэсэн бас л нэг ийм "сүржин даржин” зүйл болсон. Эрүүгийн цагдаагийнхан хийсэн үйлдлээ "албадан баривчилгаа” гэж тайлбарласан боловч хуулийн хувьд тийм зүйл байдаггүй. Харин цагдаагын байгууллагын дуудсан цагт ирж мэдүүлэг өгөхгүй аваас "албадан ирүүлэх” гэж ойлголт бий. Өөрөөр хэлбэл, өчигдөр болсон баривчилгаа нь Д.Эрдэнэбилэг, О.Орхон нар, Ц.Пүрэвтүвшин нарыг цагдаагийн байгууллага дээр албадан ирүүлж байцаалт авсан хэрэг байжээ. Харин тэгэхдээ тусгай тасгийхныг дайчилж, сэтгүүлчдийг дуудаж харуулсан нь бараг л кино. Шооч зарим нь "У.Хүрэлсүх нөхөн сонгуулиар Хэнтийд нэр дэвших нь ээ. Л.Оюун-Эрдэнэ сонгуулийн компанийг нь удирдах юм байна” гэлцэж байна. За бараг л...

Харин өчигдөр зарласан онц байдлын хувьд яг ямар нөхцөл байдлын улмаас юунд үндэслэж энэ арга хэмжээг авсан нь анхаарал татна. Үндсэн хууль болон Онц байдлын тухай хуульд зааснаар бол УИХ-ын чуулганы чөлөөт цагт онц байдлыг Ерөнхийлөгч зарлаж, УИХ түүнийг нь онц байдал зарласнаас хойш долоо хоногийн дотор хэлэлцэн батлах, эсвэл хүчингүй болгодог. Онц байдлыг зарлах үндэслэл, нөхцлийг ч бас хуульд заагаад өгчихсөн. Нэгдүгээрт, улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь оршин суугаа хүн амын амь нас, эрүүл мэнд, аж амьдрал, нийтийн аюулгүй байдалд шууд аюул учруулсан буюу учруулахуйц гамшиг, аюулт үзэгдэл, осол  тохиолдсон;

Хоёрдугаарт, Үндсэн хуулийн дэг журам, нийгмийн хууль ёсны тогтолцоо оршин тогтноход заналхийлсэн аливаа байгууллага, бүлэг хүний зохион байгуулалт бүхий хүч хэрэглэсэн хууль бус үйл ажиллагааны улмаас үүссэн нийтийн эмх замбараагүй байдлыг төрийн байгууллага эрх хэмжээнийхээ дотор ердийн арга хэрэгслээр тохинуулах боломжгүй болсон тохиолдолд онц байдал зарлана гэж хуульд заачихсан байна.

Харин өнөөдөр Монголд дээрх нөхцөл байдал үүссэн үү, үгүй юу? Л.Оюун-Эрдэнийн хэлсэнчлэн "Монголын зэс” корпарацийнхан "Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авахдаа "мөнгө угаасан” шинжтэй байлаа гэхэд энэ нь онц байдал зарлах үндэслэл мөн үү? За бүр онц байдал зарлаад үйлдвэр дээр очлоо гэхэд тэд "мөнгө угаасан” баримтаа тэнд нуусан байх уу? гэх мэтчилэн...

1996 онд Ардчилсан холбоо эвсэл засгийн эрх авсныхаа дараа нэг удаа Л.Оюун-Эрдэнийн энэ аргыг хэрэглэж байлаа. "Эрдэнэт үйлдвэрт онц байдал зарлалаа” гэж хэлээд ТӨХ-ны нөхөд (одоо энэ З.Энхболд эд нар) үйлдвэрийн захирлын өрөөний хаалгыг сүхдэж ороод тамга тэмдгийг нь авч байсан юм. Харин энэ удаа Л.Оюун-Эрдэнэ сайд тэндээс тамга тэмдэг хураах гэж очоогүй нь лав. Арай өөр зүйл хайж яваа байх вий гэж хардах сэтгэл төрж байна. Нөгөө л "Стандарт” банктай холбоотой өр зээлийн асуудал, "Эрдэнэт”-ийг сүүлийн 20 жил тоносон манай улстөрчдийн шахааны бүх баримт, архив тэнд байгаа шүү дээ. Эзтэй юм шиг өчигдөр ХХБ болон "Монголын зэс”-ийнхнийг баривчилсны дараа "Жаст”-ын Ш.Батхүүгийн хэргийг шүүхээс буцаасныг хэлэх үү.

ЭХ СУРВАЛЖ:INEWS.MN

Б.ЗАЯА


Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/16, 14:26
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2023/06/08, 12:44
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2021/06/28, 14:12
2023/06/09, 12:48
2018/07/16, 15:13
2016/07/25, 08:50
2023/06/07, 14:20
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2023/11/22, 13:45
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин